Улаанбаатар усанд автаж, мянга мянган өрх орох оронгүй оочих аягагүй болж зутруухан л өдөр хоногийг давж байна даа.
Хоногийн хоолоо арай хийж залгуулдаг, зээлээс зээлийн хооронд амь зуудаг нийслэлчүүдийн насаараа цуглуулсан ганц хөрөнгө нь үерт автаж, ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болгоно гэгч болж байна. Ёстой л амьд мэнд байгаадаа л сэтгэл нь тайвширч, өөрийгөө хуурч сууж байгаа нь өнөөдрийн бодит үнэн боллоо.
Наад захын жишээг дурдахад сүүлийн үед олны шүүмжлэлд өртөөд буй Сэлбэ, Дунд голын урсацыг хааж “Акуа гарден” гэх орон сууцны хороолол барьснаар өнөөдөр Баянзүрх дүүргийн хэд хэдэн хороолол үерт автаж, иргэд эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохироод байгаа. Өөрөөр хэлбэл, тус барилгыг анх “Усан парк байгуулна” гэх нэрийдлээр газрын зөвшөөрөл авсан ч, өдгөө 24 давхар долоон блок орон сууцны хотхон барьж, Сэлбэ голын урсацыг хаасан гэх мэдээлэл бий.
Улмаар тус хотхоныг барьж буй барилгын компанийн ард улс төрийн нөлөө бүхий албан тушаалтнууд нуугдаж, эрх мэдлээ далайлган хуулиас гадуур үйл ажиллагаа явуулж байгаа хэмээн олон нийт дургүйцлээ илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, эрх мэдэлтнээр хамгаалуулж, зөвшөөрөлгүй барилгын ажил явуулсан тус хорооллыг “Авилга” хороолол хэмээн нэрлэх болсон. Хамгийн гол нь тус хотхоны барилгын ажлыг эхлүүлэхдээ Газрын тухай хууль, Усны тухай хууль, Ойн тухай хууль зэрэг байгаль орчинтой холбоотой бүхий л хуулийг зөрчиж, барилга барьснаар өнөөдөр нийслэлд үерийн эрсдэл бий болоход гол нөлөө үзүүлсэн хэмээн мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байгаа юм.
Өчигдөр Ерөнхий сайд ч тус барилгыг барьж байгаа газар дээр очиж танилцаад шүүх дээр маргаантай байгаа асуудлыг нягтлаж үзнэ гэдгээ мэдэгдсэн.
Дан ганц тус хороолол гэлтгүй манайд хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулийг зөрчиж, барилга барих явдал сүүлийн хэдэн жил гаарсан. Тухайлбал, Усны тухай хуулийн 22.2.Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно. 22.2.1.онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно гээд цагаан дээр хараар бичээд батлачихсан хууль хэрэгжиж буй.
Цаад агуулгаараа нийслэлийн үе үеийн дарга, даамлууд нь хууль зөрчиж, газар олгосон, төлөвлөлтгүй хотыг бий болгосны гороор өнөөдөр мянга мянган иргэн өмссөн хувцаснаасаа өөр хөрөнгөгүй үлдэж, хог шороо, шавар шавхайтайгаа урсаж байгаа нь нууц биш. Ерөөс манайд барилга барих стандарт нормыг дагаж мөрддөггүй, Усны тухай хуулиа эргэж хардаггүйн гор өнөөдөр гарч байна гээд хэлчихэд буруудахгүй биз. Яг л ийм хүнд үед төрийн зөв шийдвэр зоригтой алхам үгүйлэгдэж байна даа.
Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн зүйл заалтаа зөрчиж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж газар олгосон, хууль зөрчиж, нийтийн эрх ашгийг уландаа гишгэж, барилга барьсан компанийн эздийн нэгийг ч үлдээгүй шалгаж, хуулийн хатуу хариуцлага хүлээлгэдэг улс төрийн шинэ соёлын эхлүүлмээр байна Ерөнхий сайд аа.
Турк Улсад өнгөрсөн өвөл болсон газар хөдлөлтийн үеэр хамгийн чанаргүй барилгууд нь түрүүлж нурж, түүнийг нь барьсан компанийн эздэд хуулийн хатуу хариуцлага хүлээлгэсэн, цаашид барилгын компаниуд чанаргүй барилга барихгүй болтол шийтгэсэн жишээ дэлхий нийтэд гарч байлаа.
Ийм л хүнд цаг үед шудрага ёсыг тогтооно гэх амлалтандаа хүрч, дахиж хууль зөрчсөн барилга байгууламж барихгүй болтол хашраах хатуу зохицуулалт хэрэгтэй байна даа бидэнд. Хэрэв зээ эндээс л шударга ёсыг эхлүүлж, хэлсэн амлалтандаа хүрвэл хуульд итгэх, төрөө хүндлэх жаахан ч гэсэн итгэл төрж, хуулийн зөв жишиг тогтож, ард түмэн алга ташихаар байна, Ерөнхий сайд аа.
| ГАЗРЫН НАЙМАА ЦЭЦЭГЛҮҮЛЭГЧДИЙГ ХОТООС ХӨӨЕ, ЕРӨНХИЙ САЙД АА |
|
Монгол бүжгийн хамтлаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс финалын цом хүртлээ
2025-12-16 20:21:16
"Щелкунчик-Цөмөгч цэрэг буюу хулганын хаан" хүүхдийн жүжгийг дахин толилуулна
2025-12-16 17:28:52
“СПОРТООР ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛЭЕ” уулзалт, хэлэлцүүлэг болов
2025-12-16 16:45:56
Н.Эрдэнэбаатар таеквондо-гийн “Куккивон”-ы ерөнхийлөгчтэй уулзав
2025-12-16 16:35:54
БОНДИ АРЛЫН БААТАР АХМЕД-АЛ-АХМЕД: Бидний төлөө залбираарай
2025-12-16 14:07:16
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 13:40:31
"K-Startup Grand Challenge 2025": E-Geree.mn систем 2,620 стартапаас TOP 20-д үлдлээ
2025-12-16 12:36:37
Австралийн халдлага үйлдэгчдийн машинаас Исламын Улсын далбаа олджээ
2025-12-16 12:15:22
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 11:46:09
Дэд сайд ажиллуулах нь дэлхийд байдаг л жишиг
2025-12-16 11:27:07
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-16 10:47:42
Дарханд үндэсний бөхийн залуучуудын улсын аварга боллоо
2025-12-16 10:33:24
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
2025-12-16 10:23:14
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2025-12-16 10:12:15
МҮБХ улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ
2025-12-16 07:47:22
“СЭЛЭНГИЙН ОЮУТАН ЗАЛУУС 2025” спортын наадам өндөрлөлөө
2025-12-16 07:10:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-16 07:06:20
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХОЁР ТУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-16 07:00:00
Э.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН
2025-12-16 07:00:00
“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО
2025-12-16 07:00:00
Д.ХҮСЛЭНБАЯР: МАТЕМАТИКИЙН АЙМГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-12-16 07:00:00
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |