Дархан аваргуудаа төрийн наадамд түрүүлсэн амжилтаар нь эрэмбэлж, дээр, доор нь жагсааж байсан нь үндэсний бөхийн түүхэнд лав байгаагүй. Гэтэл Монголын үндэсний холбооны шинэ дүрэм журмын дагуу дархан аваргуудыг эрэмбэлдэг боллоо. Тухайлбал, дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын эрэмбийг амжилтаар нь тогтоож, уламжлалт ёсоо гээсэн гэхэд болно. Үндэсний бөхийн уламжлал дэг журамд хэн түрүүлж дархан аварга цол авсан тэр бөх эрэмбийн нэгт байх дүрэмтэй. Түүнээс биш улсын баяр наадмын бөхийн барилдаанд 10, 12 түрүүлсэн байх нь хамаагүй. Хэрэв эрт дээр үеэс амжилтаар нь эрэмбэлж ирсэн бол 20-р зуунд Б.Бат-Эрдэнэ аваргыг нэгт бичих байлаа. 20-р зууны дархан аваргуудын нэгт дархан Ж.Мөнхбат эрэмбэлэгдэг. Араас нь дархан аварга Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ нар эрэмбэлэгдэг. Хэрвээ үзүүлсэн амжилт, олон жил барилдсанаар нь эрэмбэлвэл Б.Бат-Эрдэнэ, Баянмөнх гээд эрэмбэлэн бичих байлаа. Тиймээс бөх сонирхогчид Монголын үндэсний бөхийн холбооноос гаргасан дүрэмд дургүйцлээ илэрхийлээд байгаа юм. Яагаад заавал дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын дунд амжилтаар нь эрэмбэлэх асуудал гаргаж ирээд тэдний дунд хэрүүл маргаан үүсгэж, бөх сонирхогчдыг талцуулах болов.
Угтаа бол аварга арслангуудыг олон давсан, түрүүлснээр нь эрэмбэ дараа тогтгоогүй
Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн он баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд төрт улс, үзэгчдээ хүндлэн барилдахаар гарч ирсэн дархан аварга А.Сүхбатыг эрэмбэ, дарааны хэрүүл, маргаанаас үүдэн төв цэнгэлдэх хүрээлэнгээс хөөж гаргасан түүх ердөө нэгхэн жилийн өмнө өрнөсөн. Үүнийг ч наадамчин олон санаж буй биз. Дархан аварга А.Сүхбат барилдах дургүй дээ дэвжээнээс буугаагүй нь мэдээж хэрэг. Олон жил нөжирсөн бөхийн эрэмбэ дараа гэх ялгаварлан гадуурхлаас болж бөхийн дэвжээгээ орхиод гарсан гэж хэлж болох байх. Угтаа бол аварга арслангуудыг олон давсан, түрүүлснээр нь эрэмбэ дараа тогтгоогүй. Харин хэн түрүүлж цол авсан тэр эрэмбэ дараагаараа зүүн, баруун талаа магнайлан барилддаг. Энэ зарчмыг бөхчүүд эрт дээр үеэсээ чандлан сахиж ирсэн түүхтэй. Гэтэл яагаад бөхчүүдийн ёс суртахууныг эвдэж хэрүүл тэмцэл хийлгэх болов. Монгол үндэсний бөхийн холбооны шинэчилэгдсэн дүрмийн дагуу дархан аваргуудыг эрэмбэлэх болсон нь бөхчүүдийн дунд багагүй хэрүүл шуугиан тариад байгаагийн нэг нь энэ.
.jpg)
Допингтой хэдэн бөхчүүдийнхээ учрыг олж чаддаггүй Монголын Үндэсний бөхийн холбоонд ёс жудаг гэж ч байхаа больж. Тэд цагийг эзэлсэн их аваргуудаа эн тэнцүү хүндлэхийн оронд зарим нэгийг нь хорхойтой араандаа зууж, өс зангилан суугаа бололтой. Тухайлбал хэдхэн жилийн өмнө уран мэх, дайчин чанар, хурд хүчээрээ түмэн олноо шагшигдаж явсан Дархан аварга А.Сүхбатыг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээнд оруулахгүйгээр “хөөж” гаргасан бий. Энэ тухай дархан аварга А.Сүхбат хэвлэл өгсөн ярилцлагадаа “Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойд зодоглоё гэсэн хүсэл мөрөөдөл ногттой гутал жийж, зодог шуудаг хэдэрсэн хэний ч санаанд орох л хүсэл байлтай. Гэвч эр бяртай, нэр төртэй явсан цагаа эргэн дурсаж, Ардын хувьсгалын 100 жилийн тэгш, 101 жилийн өндөр ойд барилдаж, олон түмнээ дахин нэг цэнгүүлж, уран мэх уралдуулах эрх дархан аварга А.Сүхбатад олдсонгүй. Монголын Үндэсний бөхийн холбоо дархан аварга Г.Өсөхбаярыг зүүний тэргүүн магнайд эрэмбэлж дархан аварга А.Сүхбатаас өш хонзонгоо авлаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын түүхэнд анх удаа бөхийн холбоо дархан аваргуудаа амжилтаар нь эрэмбэллээ. Дахиад хэлчихье. Би энэ цолыг өөртөө өгчихсөн юм биш. Монгол Улсын Ерөнхийлөгч дуудаад Төрийн ордонд өгсөн цол. Төр, түмэн олон минь надад өгсөн. Ерөнхийлөгч эрэмбийг нь тогтоочихсон. 30 жил барилдахдаа 30 тонн хөлсөө урсган байж надад ирсэн цол болохоор надад хосгүй үнэтэй. Цолныхоо эрэмбийг бууруулах эрх надад байхгүй. 08 тооттой дархан аваргын үнэмлэхийг андуурсан байна гэдэг юм уу, шүүхийн тогтоол гарвал би хүлээн зөвшөөрнө” гэсэн байдаг.
Учир мэдэх хүмүүс энэ үйлдлийг А.Сүхбатыг ганцаардуулах гэсэн санаатай үйлдэл хэмээн олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо хуваалцсан билээ.
Бөх сонирхогчдын хувьд үзэл бодлын зөрүү, өс хонзонгийн үзүүрт А.Сүхбат аварга адлагдаж яваа нь бөх мэддэг хэний ч нүдэнд илт. Аргаа барсан аварга Төв аймгийнхаа баяр наадамд хүүтэйгээ хамт зодоглосон. Тус наадмын үеэр хоёрын даваанд дархан аваргад унасан бөх чи, би дээрээ тулан хэрэлдэж зогссон сурагтай. Учир мэдэх хүмүүс энэ үйлдлийг А.Сүхбатыг ганцаардуулах гэсэн санаатай үйлдэл хэмээн олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо хуваалцсан билээ. Үнэхээр монгол бөхөд цолны эрэмбээр нэгнийг дээдэлж, хүндлэх ухамсар, жудаг гэж байхаа больсон гэж үү. Олон түмэнд хүлээн зөвшөөрөгдөж, цагийг эзэлсэн аваргуудаа хүндэлдэг тэнүүн ёстой монгол бөхийн ёс зүй үнэхээр зүлгэн дундаа гээгдээгүй байлтай. Үндэсний бөхийн холбооныхны эсрэг дугарч, үзэл бодол зөрсөн хэдэн бөх хясаж, хавчсан шийдвэр, дэг жаягт “талхлагдаж”, зүлэг ногоон дэвжээндээ эр нулимсаа унагах бол доо. Монголчууд хэзээ ч бөхөөс уйдахгүй ард түмэн. Тиймээс элдэв дүрэм гаргаж ирээд бөх сонирхогчдыг татна гэвэл хол хэвтэнэ. Уламжлалаа шинэчилж, дүрэм журам тогтоож болох ч үгүйсгэж болохгүй билээ. Тиймээс дархан аваргуудыг эрэмбэлэхээ больё.
.jpg)
| ДАРХАН АВАРГУУДЫГ ЭРЭМБЭЛЭХЭЭ БОЛЬЁ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |