Хэдхэн өдөр дараалсан бороонд нийслэл хотоороо урсахаа шахлаа. Сэлбэ, Дунд голын далан сэтэрч, үерлэснээс эрэг дагуух орон сууцнуудын гарааш, нэг давхар усанд автаж, айлууд нь ус, цахилгаангүй болов. Далан сэтэрч, үерлэсэн газар нь онцгой, цагдаагийнхан ажиллаж, чадахаараа л шуудуу ухаж, далан босгож байгаа ч үерийн усыг зогсоох нь битгий хэл торгоож ч чадахгүй байна. Арга ядаад ус, цахилгаан тасарсан гэрээсээ “зугтаж”, өөр тийшээ явъя гэлээ ч гадна, доод давхраар нь ус туулчихсан, иргэд гэрээсээ ч гарч чадахгүй байлаа. Бүр сүүлдээ хамаг л бохир, заваан хог, хаягдал, ялгадас урссан усан дундуур нялх хүүхдээ тэврээд явж байгаа аав, ээжийг Монгол даяараа харлаа...

Үүнтэй холбоотойгоор Сэлбэ гол орчмын арчлалт, автозамын ус зайлуулах хоолойг хариуцаж ажилласан хүмүүсийг Эргэлт.мн мэдээллийн сайт нэхэн сурвалжиллаа. Уг нь Сэлбэ голын эрэг орчмыг арчлах, тохижуулах ажил таван хотын даргын нүүр үзсэн юм байна. Анх 8.9 тэрбум төгрөгөөр хийхээр урьдчилан тооцож эхлүүлсэн Сэлбэ голыг сэргээж, тохижуулах төсөл буух эзэн, буцах хаяггүй явсаар өдийг хүрч, өнөөдөр Сэлбэ гол хальж, далан нь сэтэрчээ.

Сэлбэ голын эрэг дагуух тохижилт, арчлалтын ажил одоогоос 12 жилийн өмнө буюу 2011 онд тухайн үеийн хотын дарга Г.Мөнхбаяр, Ерөнхий сайд Сү.Батболд нарын санаачилгаар “Сэлбэ голын урсцыг нэмэгдүүлж, орчныг тохижуулах төсөл”-ийн хүрээнд эхэлж байв. Төслийн хүрээнд Их тойруугийн гүүрнээс Арслантай гүүр хүртэлх 1.3 км үерийн далангийн дагуу явган хүний зам, зүлэгжүүлэлт, гэрэлтүүлэг зэргийг барьж, тохижуулан хотын төв хэсэгт амралт зугаалгын бүс болгохоор төлөвлөж, төсөлд 8.9 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзсэн ч “Нийслэлийн төсөв хүрэлцэхгүй” гэх шалтгааны улмаас Сэлбэ голын эрэг дагуух тохижилтын ажлыг төсөвт тааруулж, гурав хувааж хийхээр болсон байдаг.

Ингээд “Сэлбэ голын урсцыг нэмэгдүүлж, орчныг тохижуулах төсөл”-ийн эхний ээлжид Их тойруугийн гүүрнээс “Голден Вилла” хотхоны гүүр хүртэлх 350 метр Сэлбэ гол дагуух үерийн даланг тохижуулах төлөвлөгөөг баталж, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Сүхбаатар дүүрэгтэй хамтран 1.7 тэрбум төгрөгийн тендер зарласан. Тус далан тохижуулах төслийн тендерт “Норбу” ХХК шалгарсан. “Норбу” ХХК Сэлбэ голын эрэг дагуух далан тохижуулах ажлыг хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан ч төслийн ажил удааширч, дунд нь хэд хэдэн удаа зогсож байв. Улмаар “Норбу” ХХК заасан хугацаанд төслийн ажлаа гүйцэтгэж, хүлээлгэж өгсөн ч “Чанарын шаардлага хангаагүй” гэх иргэд, олон нийтийн гомдол, хүсэлтийн дагуу хуулийн байгууллагаас тус компанийг шалгаж байлаа. Гэсэн ч аудитын байгууллагаас “Ямар нэгэн зөрчил илрээгүй” гэсэн дүгнэлт гаргаж, “Норбу” ХХК төслийн ажлаа асуудалгүй хийж гүйцэтгэсэн” гээд орхиж байсан аж. Түүнчлэн “Норбу” ХХК-ийн ажлаас хойш “Сэлбэ голын урсцыг нэмэгдүүлж, орчныг тохижуулах төсөл” тусгаад байсан ажлууд хэрэгжээгүй байна.
Ерөнхий сайд асан Сү.Батболдын үеэс эхэлж, хэдэн жилийн турш нам дарагдаад байсан Сэлбэ голын сэргээх, арчлах ажил 2018 онд буюу Су.Батболдыг хотын даргаар ажиллаж байх үеэр дахин сэргэсэн. Тухайн үед нийслэлийн удирдлагууд Сэлбэ голын тохижуулах зураг төслийн ажлыг баталж, Арслантай гүүрнээс урагш Натур төвийн урд талын гүүр хүртэлх хэсэгт тохижилтын ажил хийхээр төлөвлөсөн. Түүнчлэн дээрх төслийн талаар тухайн үеийн Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн газрын ерөнхий инженерээр ажиллаж байсан Ж.Баясгалан “1400 метр зайд боомт бүхий тунгаагуур, цааш Нарны зам хүртэлх тохижилт, усны барилга байгууламжийн ажлын зураг хийгдсэн. Төсөв нь 50 орчим тэрбум төгрөг болсон” гэж хэвлэлд ярилцлага өгч байжээ. Гэсэн ч Сэлбэ голын ойр орчмыг сэргээж, арчлах ажлын төсөл улс төрийн “шоу” болоод эргээд намжсан байна. Аль 2011 оноос л эхэлсэн Сэлбэ голын орчмыг сэргээх, тохижуулах төслийн ажил таван хотын даргын нүүр үзсэн ч, үр дүнд хүрээгүй хэвээр байгаа юм.

.png)
Сэлбэ гол орчмын бүтээн байгуулалт, арчилгаа, тохижилтын ажлын хүрээнд өнгөрсөн онд НЗДТГ-аас зургаан тендер зарлажээ. Тухайлбал,
Гэсэн ч дээрх зургаан тендерийн гүйцэтгэлийн ажил жүжигчин Б.Цэцэгийн удирдагчаар нь сонгогдоод байсан гурван тэрбум төгрөгийн төсөвтэй “Сэрүүн Сэлбэ” төсөлтэй холбоотойгоор гацаанд орчихоод байгаа юм байна.

Үе үеийн хотын дарга нар гол усаа арчилж, тохижуулах, далан бэхлэлт байгуулж, автозамын ус зайлуулах хоолойгоо олон улсын стандарт нийцүүлэх юм ярьж, гаднын жишигтэй танилцахаар мөн ч олон гадаад руу явсан даа. Гэсэн ч тэднээс эх орондоо хэрэгжүүлж, үр дүнгээ үзүүлж байгаа юм алга. Өнөөдөр далан нь сэтэрсэн Сэлбэ гол таван хотын даргын нүүр үзсэн ч өнөөдрийнх шиг үер, ус үзэлгүй арайхийн тэсэж байжээ. “Барилдахаасаа таахалзах нь их” сүржин гаргаж ирээд ярьж байгаад л мартуулчихдаг үе үеийн хотын дарга нарын шийдэж чадаагүй хотын төлөвлөлт, ус зайлуулах хоолойны асуудлаас болж нэг л өдөр Улаанбаатар хот маань тэр чигтээ урсаад алга болох вий.



| ТАВАН ХОТЫН ДАРГЫН НҮҮР ҮЗЭЭД СЭРГЭЭГҮЙ СЭЛБЭ ГОЛ ХАЛИХААС Ч ӨӨР ЯАХ ВЭ ДЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |