Бөхөө хайрлаж, хүндэлдэггүй монгол үгүй. Бөх гэхээр л хүн бүхний сэтгэлд дотно, дулаанхан дүр төрх санагддаг. “Нинж сэтгэлтэй зөөлөн хүмүүс бол бөх” хэмээн бид ярьдаг. Эрийн гурван наадмаас хамгийн олон үзэгчдтэй нь бөхийн барилдаан. Нутаг усныхаа бөхийг дэмжиж, дээлийнх нь захыг мушгин сууж “Нутгийн минь уулстай хамт барилдаж байгаа” хэмээн хайрлан байдаг нь нууц биш. Олны сэтгэл зүрх, хайр хүндлэлийг хүлээсэн бөхчүүдийг маань төрийн түшээд гэх тодотголтой хүмүүс улс төрийн зэвсэг болгон ашиглаж байгаа нь харамсалтай. “Урдаа барьдаг мод” гэгчээр төрийн эрх мэдэл атгасан гишүүд сонгуулийн тойрог, нутаг ус, сонгогчтойгоо уулзах бүртээ хажуудаа бөх дагуулж явдаг болоод удаж байна. Нэг үгээр бол бөхдөө хайртай ард түмнийхээ сэтгэлийг далимдуулж буй хэрэг. Иргэдийн хүндэлж, хайрладаг бөхөөр далимдуулж, тэдний сэтгэлийг татаж, өөрийгөө мандуулах арга улстөрчдийн дунд түгээмэл болоод байна. Үндэсний бөх бол монголчуудын “хир” халдаадаггүй үнэт зүйлийн нэг мөнөөс мөн. Бөхчүүд, бөхийн барилдааныг шимтэн үздэг нь ч, ярилцдаг нь ч хэчнээн бохир муухайгаар яривч, бичивч хайрласаар байдаг. Тиймээс улстөр, бизнесийн салбарынхан бөхийн спортод орж, бөхчүүдийг ивээн тэтгэж, өөрийн нэр, компани өмнөөс барилдуулдаг болгосныг хэн хүнгүй мэднэ. Тухайлбал, Аймаг, сумын Засаг дарга, ИТХ-ын даргын томилгоонд бөхчүүд улс төрд олноороо орж эхэлсэн нь олны анхаарлыг татаж эхлээд удаж байна. Ерөнхийлөгчөөсөө эхлээд Хотын дарга, аймаг, сумдын Засаг даргад хүртэл бөхчүүдийг томилсон байна. Энэ нь ардаа мөнгөөр дэмжих хүнтэй байгаагийн илрэл гэдгийг ч бид мэднэ. Улсын цолонд хүрсэн бөхөө нутаг ус гэлтгүй монголчууд хайрлан хүндэлдэг нь нууц биш. Харин энэ бүхнээр далимдуулж бөхчүүдийг улстөрд оруулах болон сонгуулийн сурталчилгаанд авч явах байдал газар авлаа. Дэвжээ бүхэн эзэнтэй, бөх болгон ивээн тэтгэдэг бизнес, улс төрийн хамаарал бүхий эрх мэдэлтэнтэй холбоотой болжээ. Энэ нь эцсийн эцэст бөхөө хайртай монгол түмний сэтгэлийг татах гэсэн улстөрчдийн бохир арга төдий. Бөхдөө хайртай монгол түмний итгэл, сэтгэлийг бөхөөр нь татахгүй гээд яах билээ. Тиймээс улстөрчид сайн барилдаж байгаа нутаг усныхаа залууг бэлтгэл хийх дэвжээгээр хангаж, цалин өгч “Дэмжих байна” гэх нэрийн доор өөрийн хүнээ болгон авдаг. Энэ нь эргээд сонгуульд ард түмнийг татахад асар их хувь нэмэр болдог байна.
Тэгэхээр үнэн хүчийг үзэн барилдах ёстой монгол бөхийн мөн чанар алдагдаж, улстөрчдийн зэвсэг төдий болсны илрэл биз
Одоогоос хэдэн жилийн өмнө Ерөнхийлөгч асан Х.Баттулга, “Үндэсний бөх ялзарч гүйцлээ. Уг нь тулааны маягийн спортод ид залуу хүмүүс амжилт гаргамаар юм. Гэтэл залуучууд ахмадуудаа дийлэхгүй байгаа нь энэ спорт хөгжөөгүйг хэлж байна” хэмээн илэн далангүй ярьж байлаа. Бөх, улс төр хоёр салшгүй болсныг тэрээр энэ ярилцлагадаа илэн далангүй өгүүлсэн нь бий. Мөн цааш үргэлжлүүлэн “Сонгуулиар явахад нутгийн хүмүүс “Манай Баянхонгор улсын цолтой бөхгүй боллоо” гэж их ярьдаг. Нэг бие муутай өвгөн хүртэл утсаар “Чи улсын нэртэй засуул хүний хүүхэд. Ахыгаа амьдад нутгаас улсын цолтой бөх төрүүлмээр байна” гэж ярьсан. Тэр өвгөн өөрийнхөө биед биш бөхөд санаа зовж байгаа нь Монгол бөхийн орон гэдгийн илрэл. Тэгэхээр нь би улсын цолтон төрүүлж өгөхөө амлана биз дээ. Сонгогдсоны дараа амлалтаа биелүүлэхээс өөр аргагүй. Гурван бөхийг дэмжиж улсын цолд хүргэсэн юм байна” гэж байжээ. Эндээс харвал нутаг усныхаа өмнөөс барилдаг сайн бөхтэй болохыг нутгийн ард хүссэн байна. Харин тэр гурван бөх улстөрч, бизнес хийдэг ахынхаа тусламжтай улсын цол хүртсэн аж. Тэгэхээр үнэн хүчийг үзэн барилдах ёстой монгол бөхийн мөн чанар алдагдаж, улстөрчдийн зэвсэг төдий болсны илрэл биз. “Аяганы хариу өдөртөө, Агтын хариу жилдээ” гэдэг шиг нутгийн бөхөө дэмжиж, даваа худалдаж, найраа хийж өгсөн улстөрч өөрийн бөхөө сонгуулийн ажилд дайчилж, нэрээ алдраа мандуулж, сайн хүн болон олны өмнө гарч ирдэг.

Тэгэхээр эр хүний ид хав, нинж сэтгэл шингэсэн бөхчүүдийг улстөрчид зэвсгээ болгомооргүй байна
Мэдээж хэрэг нутгийн хүчтэн залуусыг цуглуулж гал болгон системтэй бэлтгэл хийлгэдэг бөхөд чин сэтгэлтэй, элэгтэй хүмүүс бий. Гэхдээ нэр нүүр, ашиг сонирхлын үүднээс “цол” хэмээх хийсвэр зүйлийн төлөө мөнгө цацан үндэсний спортын нэр хүнд, ёс уламжлалын үнэ цэнийг унагаж буй нь тэднээсээ олон. Тэгэхээр эр хүний ид хав, нинж сэтгэл шингэсэн бөхчүүдийг улстөрчид зэвсгээ болгомооргүй байна. Энэ байдал удаан үргэлжилбэл бид гал гарсан барилдаан биш, мөнгө, алдар нэрийн төлөөх тулаан л харах болох нь ээ. Мэдээж хэрэг мөнгө олж, амжилт гаргаж ар гэр, ахуй амьдралаа өөд татъя гэж бодож байгаа бөхчүүдийн буруу байхгүй. Харин бусдын итгэл, үнэмшил, хүсэл, зоригийг мөнгөөр худалдаж авч байгаа улстөрч бол зөвхөн эрх ашгийн төлөө. Тиймээс бөхчүүд минь улстөрчдийн зэвсэг болохоос татгалзвал яасан юм бэ. Үнэн хүчийг үзэж, цолонд хүрсэн бөхдөө тэртэй тэргүй монгол түмэн хайртай шүү дээ.
| БӨХЧҮҮД УЛСТӨРЧДИЙН ЗЭВСЭГ БОЛЖЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |