Олон жил хулгай хийсэн гэмт хэрэгтэн шоронгоос гарч ирээд гэртээ хоносон. Тэр орой унтах болж гэрэл унтарахаар сэмээрхэн босоод хэн нэгний хоолны халбага, сэрээ зэргийг дэрэн доогуураа хийдэг. Ингээд санаа нь амарсан шинжтэй нам унтчихдаг. Үүнийгээ “Хэн нэгний юмыг хулгай хийхгүй бол нойр хүрэхгүй байна” гэж ярьсан талаар хүн бүр амнаас ам дамжин ярьдаг.
Тэгвэл Монголчуудын дунд хулгай хийх нь жирийн үзэгдэл болсон мэт. Хулгай хийж, бусдыг хууран мэхлэхгүй бол сайхан амьдарч чадахгүй гэж боддог болчихжээ. Монголчуудад хулгайлахгүй зүйл гэж алга. Хотын гудамжинд цахилгаан дугуй олноор байршуулсан. Гэртээ харих гэсэн, эсвэл хотын түгжрэлд яарч яваа хүн нөгөөх цахилгаан дугуйг түрээсэлж зорьсон газраа хурдан хүргэх зорилготой. Гэтэл нөгөөх цахилгаан дугуйг нь хүүхэд, хөгшидгүй хулгай хийгээд амар заяаг нь үзүүлэхгүй байх. Байршил тогтоогчоор нь яваад очихоор хашаандаа оруулчихсан GPS-ийг салгах гээд ноцолдоод зогсож байдаг. Бүр байшиндаа оруулаад дангинатал цоожилчихоод “Энд байхгүй” гэж мэлзээд байгаа талаар компанийн залуус ярьж, бичиж байна.
Бас нэг танил маань Хайлаастад хашаа байсан таван ханатай гэрийг нь гэгээн цагаан өдрөөр жижиг ачааны машинд өөрийнхөө гэрийн ачиж байгаа аятай хэнэгчгүй ачаад явсан талаар ч ярьж байв.
Нийслэлд гарсан жижиг сажиг хулгайн хэргийг сүүлдээ хулгай ч гэж тоохоо больж байх шиг байна. ТҮЦ-ээр үйлчлүүлж байгаа өсвөр насны хүүхдүүдийн нэг нь худалдагчийг саатуулж, нөгөө нь өдрийн орлогыг нь гар утастай нь аваад зугтаж байгаа бичлэгүүд ч хаа сайгүй цацагдах болсон. Шинэхэн ирсэн хөдөөгийн оюутнууд эхний нэг хоёр жилдээ утас, мөнгөө алдах нь энүүхэнд болчихсон. Нялх хүүхдээ эмнэлэгт үзүүлэхээр сандарч гүйж байгаа эмэгтэй утсыг хажууд нь суусан хэжээл насны хүүхэн хэнэгчгүй аваад гарах бичлэгийг ч бид үзэж байлаа.
Гаднын улсад хэн хулгай хийж байна вэ гэвэл монголчууд л байгаа юм. Тодруулбал, гаднын улсад 19 иргэн хулгайн хэргээр ял эдэлж байгаа гэсэн албан мэдээ бий. Сүүлд Солонгос Улсад Монгол иргэн хулгай хийж байгаад баригдсан гэх мэдээлэл тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн эхний нүүрт гарч, тэр чинээгээрээ Монгол Улсын нэр хүнд унаж байгаа юм.
Хил даваад л монгол хүн гэвэл Солонгос, Хятад зэрэг хамгийн ойрын харилцагч орнууд хүртэл биднийг үздэггүй гол шалтгаан энэ. Хяналтын байцаагч нар нь хүртэл гадаад пасспортыг нь үзээд ууртай гэгч нь шидэлж байгаа нь шууд л мэдрэгддэг. Мөнөөх л муу нэртэй, луу данстай болсны хар гайг гаднын улсад сурч, хөдөлмөрлөх гэж байгаа бусад нь эдэлдэг гээд хэлчихэд буруудахгүй. Хдхэн жишээ дурдахад Бангкок хотын метронд зорчиж явсан Словак улсын жуулчны хэтэвчийг хулгайлсан гурван монгол залууг баривчилсан талаар гаднын хэвлэлүүд онцолсон. Тайландын цагдаагийн газар тэднийг “26 настай И.Мөнхбаяр, 27 настай Г.Ихбаяр нарыг Монголдоо алдартай реп дуучид” хэмээн мэдээлсэн. Тэд Словакын жуулчны 2000 баттай хэтэвч болон бусад үнэт эд зүйлсийг авсан байжээ. Хулгайн хэрэг гарсны дараа ойролцоох өртөөний хогийн савнаас хоосон хэтэвч олдсон аж. Цагдаа нар хяналтын камерын бичлэг шалгаад гурван этгээд хэтэвчийг хогийн саванд хаяад явсныг тогтоосон. Ингээд дуусахгүй өнгөрсөн сарын 18-нд Бангкок хотын олон улсын нисэх буудал дээр халаасны хулгай хийж байсан гурван монгол хүнийг тус улсын цагдаагийн байгууллага баривчилсан тухайгаа мөн дурдсан байдаг. Тэд баригдахаасаа хоёр долоо хоногийн өмнө нисэх буудлаар үйлчлүүлж байсан жуулчдын халааснаас эд зүйлийг хулгайлж байгаа нь хяналтын камерт бичигдсэнээр баригдсан юм. Саатуулагдах үедээ их хэмжээний гадаадын мөнгөн дэвсгэрт буюу 200 мянган тайланд бат, 8600 ам.доллар, 3650 евро, 900 мянган иен, 1355 аргентин песо, 400 мянган вьетнам дон, 500 австрали доллар биедээ авч явсан байдаг. Түүнээс гадна тухайн сарын 28-нд Тайландын хааны ордонд жуулчдын эд зүйлсийг хулгайлсан хэргээр гурван монгол иргэн баривчлагдсан байдаг.
Иргэд нь иргэдээ дээрэмдэж, улстөрчид нь эдийн засгаа тонон дээрэмддэг ийм л увайгүй нийгмийн бид бүтээчихсэн байж өнгөрсөн хугацаанд. Өнгөрсөн хугацаанд улс төрийн хулгайтай холбоотой ямар ч их дуулитан дэгдэв. Сум сууринг хөгжүүлэх жижиг төсөл хөтөлбөрүүдээс нь эхлээд л улсын хөгжлийг тодорхойлох эдийн засгийн эргэлдэх хөрөнгүүдээ тэрчигт нь төрийн цөөхөн хэдхэн эрх мэдэл албан тушаалтай хүмүүс хуваагаад хулгайлчихсан байх. Хамгийн сүүлд гэхэд л бүхэл бүтэн улсын эдийн засгийн гол орлого болох нүүрсээ хэдэн машинаар нь хулгайлдаг байсан баримтууд ил боллоо.
Тэр байтугай ирээдүй болсон хүүхдүүдийнхээ сурч мэдэх боломжийг хулгайлж, улстөрчид өөрийн хүүхдүүд, эхнэр, гэр бүл хамаатан садаг, найз нөхөддөө аваад өгчихсөн гэх харамсалтай мэдээ ч бий. Монголчууд дэлхийн хөгжлөөс хэдэн 100 жилээр хоцорч яваа нь ерөөсөө энэ хулгай ч зантай нь холбоотой. Халбага, сэрээ байсан ч хулгай хийчихдэг энэ арчаагүй зан нь биднийг дэлхийд шившиглэж байна даа.
| ХУЛГАЙЧ МОНГОЛ ЗАН БИДНИЙГ ДЭЛХИЙД ШИВШИГЛЭЖ БАЙНА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |