Монголчууд бид үзэл санаа, эрх ашгийнхаа төлөө тэмцдэггүй биш тэмцдэг. Ямар нэг нэгэн авлига, эрх мэдэлтний хэрээс хэтэрсэн үйлдэлд хариу цохилт өгч нийтийн эрх ашгийн төлөө тэмцдэг нь үнэн. Хамгийн эмгэнэлтэй нь эдгээр сүр дуулиантай эхэлж, олон нийтийг хамарсан жагсаал үр дүнд хүрдэггүй нь инээдтэй ч юм шиг. Уриа лоозон барьсан сүр дуулиантай жагсаалыг сүүлийн хэдэн жил тасралтгүй харлаа. “Нүглийн нүдийг гурилаар хуурна” гэгчээр жагсаал эцэстээ улс төрийн лобби болоод дуусдаг нь нууц биш. Нүүдэлчин соёлтой, тогтвортой хотжоод 100 жилийн ч нүүрийг үзэж амжаагүй монголчууд 1990 оны ардчилсан хувьсгалаас өөрөөр үр дүнд хүрсэн жагсаал хийгээгүй гэхэд хилсдэхгүй билээ. Тухайлбал, монголчууд тэмцэж чаддагийг 1990 оны Ардчилсан хувьсгал батална. Энэ үед монголчууд эрх чөлөөнийхөө төлөө илээр тэмцэн жагсаж, эрх чөлөөгөө жинхэнэ утгаар нь эдлэх боломжийг олж авсан. Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоохыг зорьсон сүүлийн 30 гаруй жил монголчууд бид жагсаал, цуглаанаар амьсгалах шиг болж байна. Харин жагсаж сураагүй нь л эмгэнэлтэй.
-ЖАГСАЖ СУРААГҮЙ ИРГЭДИЙН НЭГЭН ТҮҮХ-
Ард түмний амьдрал тартагтаа тулсан, авлига хээл хахууль газар авсан. Бид оффшорчдыг эсэргүүцэн, МАН, АН-ыг эсэргүүцэн жагсаал хийж байлаа. Үүнээс хойш 2008 оны зургаадугаар сарын 30-ны өдөр болсон УИХ-ын тав дахь удаагийн сонгуулиас улбаатай МАХН 41, АН 29, бусад нам дөрвөн суудал авсан тухай сонгуулийн санал хураалтын үр дүнг МАХН луйвардсан хэмээн үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа талаараа АН, БНН, Иргэний нийгмийнхэн илэрхийлж байв. Улмаар долдугаар сарын 1-нд Б.Жаргалсайхан, Ж.Батзандан, О.Магнай нар хэвлэлийн бага хурал хийж, АН-ын дарга Ц.Элбэгдорж, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, Иргэний хөдөлгөөний намын Ж.Батзандан, О.Магнай нар ард түмнийг шударга бус сонгуулийн үр дүнг эсэргүүцэхийг уриалж, төрд бухимдсан иргэд ч Сүхбаатарын талбайд үзэл бодлоо илэрхийлэхээр цуглаж жагсаал эхлүүлж байв. Иргэд МАХН-ын байрны гадаа очиж үг хэлж, уулзах шаардлага тавьсан ч тус намаас хэн ч гарч ирээгүйгээс гадна цагдаа нар намын байрыг хамгаалалтад авсан. Дотогш нэвтрэх гэсэн иргэдэд саад болсон цагдаа нарын хооронд маргаан үүсэж, бухимдсан хүмүүс чулуу шидэж, зодолдож, тайван байдлаар эхэлсэн жагсаал эцэстээ хүчирхийлэл, үймээн болж хувирсан билээ. Хөөрсөн иргэд цагдаа нартай мөргөлдөж, намын байр руу дайрч, МАХН-ын төв байр гэнэт шатаж эхэлснээр үймээн даамжирсан гэж болно. Гэхдээ юу ч өөрчлөгдөөгүй хүний амь үрэгдэж, эгэл ард түмэн хохироод л үлдсэн билээ. Эцэстээ энэ нь улс төрийн зорилгот жагсаад болоод хувирсан. Харин жагсаж сураагүй ард түмэн хохирогч болж үлдсэн. Энэ түүхийн ул мөр одоо ч арилаагүй л байгаа билээ.

NO NAADAM, "ТЭВЧЭЭР ТАСАРЛАА" УРИАТАЙ ЖАГСААЛЫН ҮР ДҮН
Сүхбаатарын талбайд иргэд баяр наадмыг зохион байгуулахыг эсэргүүцэн #No Naadam, "Тэвчээр тасарлаа" уриатай тайван жагсаал зохион байгуулсан. Тэд Улсын онцгой комисс, Засгийн газраас Үндэсний их баяр наадам, тэр дундаа хурдан морины уралдааныг зохион байгуулахыг эсэргүүцсэн жагсаж байв. Ковидын нөхцөл байдал, монгол төгрөгийн сулрал зэрэг нь жирийн иргэдийн амьдралд үлэмж нөлөөлж, гурван хүн тутмын нэг нь ядууралд өртөөд байгаа тоон судалгааг гаргаад байв. Эсрэг талд нь "Таван богд"-ын "Ланд-300" маркийн автомашины жилийн захиалга ердөө 14 хоногт дүүрдэг. Тэр утгаараа бухимдсан иргэд өдрөөс өдөрт жагсаалд зорин ирсээр байлаа. Тэднийг уриалан дуудах, хэт мэдлэггүй чигээр муйхарлан, төр засгаа хараан дайрах оролдлогуудад нөлөөлөгчид үлэмж ихээр ажиллаж буй нь жагсаалаас харагдаж байсан юм. Энэ нь төр тогтворгүй байдалд шилжих эрсдэл рүү ч хөтөлнө үзэх хүмүүс ч байлаа. Гэвч энэ нь эцэстээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ц.Оюунгэрэл нарын захилга болоод замхарсан. Үүнээс гадна тус жагсаалын гаднаас санхүүжүүлсэн хэмээн хардах иргэд байсан юм.
"МОНГОЛДОО САЙХАН АМЬДАРЪЯ" ЖАГСААЛ БУЮУ ҮНИЙН ХӨӨРГӨДЛИЙН ЭСРЭГ ЖАГСААЛ
Иргэд "Үнийн өсөлтөд дарлуулж наад захын хэрэгцээ буюу хүнсээ авч дийлэхгүйд хүрлээ. Боломжийг нь хулгайлдаг нийгэмд хүүхдүүдээ амьдруулмааргүй байна. Цахилгааны үнэ нэмэгдсэн нь хүнд тусаж байгаа. Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордож, туйлдаж гүйцлээ. Энэ бүхнээс үүдэн амьдрахад үнэхээр хүндрэлтэй болж байна. Эрх тэгш, хүртээмжтэй нийгмийг бий болгож өгөөч. Гадаадад биш Монголдоо сайхан амьдрахыг хүсэж байна. Цаанаас зохион байгуулсан зүйл байхгүй. Залуус өөрсдийн итгэл үнэмшлээр нэгдсэн" хэмээн Сүхбаатарын талбайд жагсаал эхлүүлсэн. Түүнчлэн иргэд тог цахилгаан, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахууны үнэ нэмэгдсээр байгаа тул цалин нэмэхийг шаардаж байв. Жагсаалд оролцож буй иргэд шударга ёс, эрх тэгш байдлыг хүсэж байна, үнийн хөөрөгдөлд хяналт тавих хэрэгтэй, албан тушаалтнууд, энгийн иргэд адилхан эрхтэй баймаар байна, нийгмийн даатгалын шимтгэл, татвараа бууруул зэрэг уриа лоозон барьсан залуучуудаар дүүрэн байлаа. Гэвч жагсаалын хоёрдох өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийж, төсөв хэмнэх талаар арга хэмжээ авахаа амлаж, жагсаалын тарааж байлаа. Харин үр дүн нь одоо ч гараагүй бөгөөд үүнийг улс төрийн захиалгад жагсаал байсан хэмээн үздэг.
НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ЭСРЭГ ЖАГСААЛ
Идэр есийн хүйтнийг үл ойшоон, олон мянган хүн эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулсан. Нүүрсний хулгайг илрүүлэх, түүнтэй тэмцэх уриа лоозон дор жагсаал эхэлсэн ч Засгийн газрыг огцруулах гэсэн үйлдэл болж хувирсан. Эцэст нь савнаасаа хальж, Төрийн ордон руу дайрах, талбайд чимэглэж буй гацуурт гал тавих зэргээр өрнөж эхэлсэн. Энэхүү жагсаал цуглааныг улс төр, хувийн эрх ашигт нийцүүлж эргүүлдэг сурамгай хүмүүс дунд нь хутгалдсан хэмээн жагсагчид үзэж байв. Үүнээс гадна цахим ертөнцөд олон дагагчтай болон урлаг соёлынхон жагсаалыг уриалан дуудаж, жавар тачигнасан хүйтэнд уур манан савлуулан жагсаж, зарим нь хувцсаа тайлж, бараг л шоу үзүүлээд амжсан билээ. Үүний үр дүнд засгийн газраас нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан нэрс зарласан ч одоо г хүртэл ямар ч шийдэл хүрээгүй л байна.

ХЭЗЭЭ БИД ЖАГСАЖ СУРАХ ВЭ
Аль нэг намын даргын захилгаар жагсдаг иргэд олширч, олон нийтийн эрх ашгийн төлөө дуу хоолойгоо өргөж, үзэл санаагаа илэрхийлдэг жагсагч бараг л манай улсад үгүй болжээ. Эсвэл нийтийн төлөө тэмцэж, дуу хоолойгоо нэгтгэсэн залуус дунд эрх мэдэлтнүүдээс даалгавар авсан хүмүүс дунд орж бусниулдаг байдал газар авчээ. Тиймээс жагсаал ямар ч үр дүнгүй. Жагсаалд оролцсон хүмүүс дэмий л цаг хугацаагаа алдаад дуус ч байна. Бид хэзээ нэгэн дуу хоолойгоор үр дүнд хүрсэн жагсаал хийх вэ. Энэ байдлаараа бол мөддөө бүтэхгүй бололтой. Тухайлбал, Урлаг, соёлын салбарынхан саяхан “Цалингаа нэмүүлье” гээд бөөн юм болсон. Үүн дээр нь Соёлын яам анхаарч цалинг нь нэмэхээ мэдэгдсэн. Гэтэл БЗС-аас зээл авч, энхэр хүүхдүүдээ гадаад сургасан эрх мэдэлтнүүдийн эсрэг урлагийнхан яагаад дугарч чадахгүй байна вэ. Нийтийн эрх ашгийн төлөө залуучууд жагсаж байхад урлагийнхан хаачив. Цалингаа нэмүүлье гээл сүр болоод байсан хэрнэ төсвийн мөнгийг шамшигдуулж буй хүмүүсийн эсрэг дуугарч чадахгүй байгаа юм бэ. Тэд улстөрчдийн халаасанд байдаг гэдэг нь бараг үнэн бололтой. Монголчууд нэгдэж, олон нийтийн эрх ашгийн төлөө тэмцэж чадахгүй байгаагийн асуудал нь амин хувийн ашиг, ажиллаж буй салбарынхаа төлөө тэмцэж буйд юм. Тиймээс бид нэг үндсэн зорилготой олон нийтийн эрх ашгийн төлөө жагсаж үр дүнд хүрмээр байна. Тэгж чадахгүй бол үр жагсаал үргэлжилсээр л байх болов уу.
| ЖАГСАЖ СУРААГҮЙ МОНГОЛЧУУД |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |