Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амийг ноцтойгоор хөнөөсөн хэрэг 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр гарч олныг гайхшируулж, нүд чихийг нь бүлтийлгэж байв. Бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан энэхүү хэрэг илрэлгүй 19 дэх жилтэй золгож, ард иргэд “Энэ хэрэгт төрийн томчууд оролцсон учраас илрэхгүй” хэмээж байлаа. Үхрийн сүүлэнд хутга гэгчээр энэ хэргээр төрийн томчууд дуулиан хийж, сонгуулийн өмнө шоудаад амждаг байсныг нуух юун. 2015 онд С.Зориг агсны гэргий Б.Булганыг баривчилсан тухай 2015 оны арваннэгдүгээр сарын 17-нд ЦЕГ-аас мэдээлж, хууль хүчний байгууллага сүрийг үзүүлж эхэлсэн. Үүний араас уг хэргийг хамт үйлдсэн эрэгтэй, эмэгтэй хоёрыг Эрдэнэтээс баривчилсан тухай хэвлэл бүрээр цацагдаж, ард түмэн алуурчныг оллоо хэмээн баярлаж байв. Удалгүй хүн амины хэргээр ял эдэлж байсан Ц.Амгаланбаатар, баривчлагдаж ирсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар С.Зоригийн амь насыг хөнөөсөн болж таарсан. 2016 оны нэгдүгээр сарын 16-нд УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат энэ хэргийн талаар “Үндэслэл байсан учраас хэргийг сэргээн шалгаж байна” гэсэн товчхон хариулт өгч байлаа.

Хэрэгт холбогдогч Ц.Амгаланбаатарыг С.Зориг агсны амьдарч байсан байрны 00-ын өрөөнд оруулж байгаад авсан бичлэгийг олон нийтэд үзүүлж байв. 2016 онд шүүх ажиллагааг эхлүүлж, 2017 онд бүх шатны шүүхээр эцэслэн яллаж дууссан. Ингэхдээ Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт 25 жил, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон байдаг. Харин Дээд шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ялыг 20 жил болгож эцэслэн шийдэж байв.
С.ЗОРИГИЙН АМЬ НАСЫГ ХОХИРООСОН ГЭХ ЭТГЭЭДҮҮДИЙГ ЭРҮҮДЭН ШҮҮСЭН НЬ-
Гурван шатны шүүх хурлаар Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа Т.Чимгээд нарыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэмээн нотолж ял өгсөн. Гэтэл хэрэгт дахин шинэ “нөхцөл байдал” илэрлээ. Энэ хэргийг дээрх гурван хүнд тохохын тулд тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан, бас прокурор, шүүх эрүүдэн шүүсэн гэдэг асуудал үүсч, бараг л нотлогдож байх шиг байна. Өөрөөр хэлбэл, энэ хэрэг дахин задарлаа. АТГ-аас энэ хэрэгт холбоотойгоор тагнуулын хоёр ажилтныг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хоёр ажилтныг саатуулж байсныг эх сурвалжууд тухайн үед мэдээлж байлаа. Энэ талаар тухайн үед ХЗДХ-ийн сайдын албан тушаалыг хашиж байсан Ц.Нямдорж “С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан яллагдсан хэрэгтнүүдийг эрүүдэн шүүх ажил явуулжээ. Нэг үгээр бол 1937 оны бүх аргыг хэрэглэсэн. Энэ нь тодорхой болсон”хэмээн мэдэгдэж байв. Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан 2018 оны аравдугаар сарын 23-нд Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр “С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэж гурван хүнд ял оноосон. Хуулийн хүрээнд шүүхийн шийдвэр нэгэнт гарсан. Шүүхийн эцсийн шийдвэр гарсан учраас энэ гурван хүнийг гэм буруутай гэж үзэж байгаа. 18 жилийн дараа энэ хэрэг илэрсэн. Цаашид дахин шалгах шаардлагагүй. Хамгийн сүүлд Б.Булганы өгсөн мэдүүлэгт хэрэг бүртгэл нээгээд шалгаж байгаа” гэсэн байдаг. Үнэхээр буруугүй хүмүүсийг эрүүдэн шүүсэн бол эндээс нэг асуулт урган гарч ирнэ. Тухайлбал, С.Зоригийн хэргийг яагаад хаа хамаагүй хүнд, хүчээр тулгаад үүрүүлсэн бэ гэдэг асуулт гарч ирнэ. Яалт ч үгүй хэн нэгэн эсвэл бүлэг хүнд С.Зоригийн хэргийг яаралтай зохиомлоор “илрүүлж”, хэргийг хаах хэрэгтэй байсан байж болох. Тэр хүн, аль эсвэл хүмүүс нь хэн байж таарах вэ. Нэг үгээр бол гурван шатны шүүх дамжсан хэргийн өчигдөр УЕП-ийн газраас хэрэгсэхгүй болголоо.

Улсын ерөнхий прокурорын туслах асан Г.Эрдэнэбат нь С.Зоригийн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийг 2013 оноос хойш ахалж байв. Тэр үедээ тус хэргийг илрүүлэн, гүйцэтгэгч гэгдэх Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг ялласан байдаг. Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат энэ талаар хэвлэлд ярилцлагадаа “Энэ хэргийн талаар шалгах явцад хорих ангиас Ц.Амгаланбаатар гэх хүн мэдээлэл ирүүлснээр шалгаж эхэлсэн. Ажлын хэсгийн ахлагч бүх процедураа мэдэх боловч гүйцэтгэх ажлын нарийн ширийн бүрийг мэдэхгүй. Энэ алдааг олж харах хуулиараа боломжгүй ч би мэдээгүй нь миний буруу. Би хариуцлагаа хүлээхэд бэлэн. Тэр өөрийн чинь үзсэн гээд байгаа бичлэг дээр гарч байгаа үйлдлүүдийг зөв гэж өмөөрөхгүй. Энэ бол алдаа гарсан уу гэвэл гарсан. С.Зоригийн хэргийг шалгах ажиллагаа эхнийхээ шатыг уул нь амжилттай хийчихсэн. Тэр бичлэгийг үзээд энэ хүн одоо хаана байна гээд шалгаж байгаа байлгүй. Би энэ асуудлыг одоо хөндлөнгөөс харж байгаа хүн” гэсэн байдаг.
Тухайлбал хууль хүчний байгууллага, улс төрийн томоохон бүлэглэл захиалж энэ хэргийг илрүүлсэн үү, илрүүлээд хэрэгт холбогдогч гурван хүнийг хэлмэгдүүлсэн үү. Нөгөө талаар захиалагчид энэ хэргийг зохион байгуулалтай хэрэгсэхгүй болгож байна уу гэдэг асуудал урган гарч ирж байна
Тухайн үед хууль хяналтын байгуулга хэргийн гардан гүйцэтгэсэн этгээдүүдийг барьсан. Одоо цаад захиалагчийг нь олно гэж байтал хэрэг орвонгоороо эргэж, эрүүдэн шүүж хэргийг илрүүлсэн байна гэдэг асуудал үүссэн. Энэ нь ч дүрс бичлэгээр нийтэд цацагдаж ид болж байв. Гэтэл энэ хэргийг өчигдөр УЕП-ийн газраас хэрэгсэхгүй болгочихлоо. Үүнд хоёр зүйл хэний ч эргэлзээг төрүүлж буй. Тэр нь үнэн үү, худлаа юу гэдэг. Тухайлбал хууль хүчний байгууллага, улс төрийн томоохон бүлэглэл захиалж энэ хэргийг илрүүлсэн үү, илрүүлээд хэрэгт холбогдогч гурван хүнийг хэлмэгдүүлсэн үү. Нөгөө талаар захиалагчид энэ хэргийг зохион байгуулалтай хэрэгсэхгүй болгож байна уу гэдэг асуудал урган гарч ирж байна. Монгол Улсын хууль хүчний байгууллага аль ч бай хамаагүй. Томоохон байр сууртай улстөрч илрүүлнэ гэвэл илрүүлэхээр гүйцэтгэж, ирлүүлэхгүй гэвэл хойш суугаад байж чаддаг болжээ. Нэг үгээр бол Монголын хууль хяналт, шүүхийн байгууллагыг улстөрчид удирддаг гэдгийг л нотлоод байна уу.
| С.ЗОРИГИЙН ХЭРЭГ МОНГОЛЫН ШҮҮХ, ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫГ УЛСТӨРЧИД УДИРДДАГ ГЭДГИЙГ НОТОЛЧИХЛОО |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |