Олон жил Их хуралд суулаа гээд улс орон хөгжиж, ард түмэн амар жимэр суудаг бол тэднийг ад үзэх хэрэг огтхон ч алга. Харамсалтай нь, улс төрд ужгирах тусам санаа нь явж, сэтгэл нь цадахгүй, улсаа тоносоор байх. Тиймээс улс төрд удаан суусан УИХ-ын гишүүдээс бүрэн мөсөн татгалзъя. Улиран сууж буй гишүүдийг уг нь иргэд, ард түмний үзэл санаанд нийцсэн, эрх чөлөөгөөрөө хамгаалуулсан, амьдрах орчноо сайжруулах хуулийн төсөл боловсруулж, улсаа хөгжүүлээд өгөөч гэж сонгосон баймаар. Харамсалтай нь, сүүлийн үед тэд үндсэн үүргээсээ ухарч, нийтийн эрх ашгийн төлөө бус, нэг хэсэг бүлэг хүмүүст л зориулсан хуудуутай, хуулийн төслүүд боловсруулж, ард түмнээ шахан хавчих боллоо.
Гэтэл туршлагатай гэгдэх тэд сонгууль дөхөх цагаар тойргийнхоо сонгогчдод саймшрах аятай, хэдэн соёлын төв, сургууль, цэцэрлэг барьдаг. Энэ байдлыг халах цаг болсон байна. Төрд олон жил ажиллахдаа өөрсдийн хувийн бизнесээ цэцэглүүлж, төсвийн мөнгөөр туйлж байгаа нь даанч харамсалтай. Тэгвэл Их хуралд гурваас дээш сонгогдож, дараагийн сонгуульд татгалзах гишүүдийг танилцуулж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Ч.ХҮРЭЛБААТАР
Улсын эдийн засаг элгээрээ хэвтэж байгаа энэ цаг үед эдийн засгаа өөд нь татах талаар яриад эд сууж байх ёстой хүн нь Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар баймаар. Гэтэл төсөв санхүү, эдийн засгийн хөгжилд анхаарал тавих нь битгий хэл цахим сүлжээнд өөрийгөө өмгөөлөн жиргэж суудаг цахим “хэрүүлч” нь нэгэн болоод удаж буй.
Өчигдөр Засгийн газар бүтцээ шинэчилж, давхар дээлтэй сайд нарынхаа тоог нэмлээ. Энэ үеэр Ч.Хүрэлбаатар Шадар сайдын суудалд заларч, гурван ч “давхар дээл” нөмөрчихсөн. Дээлээ давхарласнаар улс хөгждөг бол Ч.Хүрэлбаатар сайд улсын хөгжилд улам л нэмэр болох нь дээ. Тэр байтугай Ерөнхий сайд түүнийг насаараа төрд зүтгэсэн, эдийн засгаар дагнан ажилласан, арвин туршлагатай нэгэн гэж цохон тэмдэглэв.
Гэхдээ энэ хугацаанд тэрбээр эх орныхоо эдийн засгийг дээшлүүлэхэд яг юу хийсэн билээ гэдгийг эргэн харвал, хийсэн ажил нь тун бага. Харин хувийнхаа бизнесийг цэцэглүүлж, улсынхаа эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн нь Ч.Хүрэлбаатар сайд гээд хэлчихэд хол зөрөхгүй л болов уу. Эрхэлсэн ажилдаа үүн шиг сэтгэл гаргасан бол өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал арай дээр байх байлаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.ЭНХБОЛД
Тэрбээр анх 1993-1995 онд Шадар сайдын албыг хашиж, эхэлснээсээ хойш улс төрд тасралтгүй ажиллаж байгаа билээ. Энэ хугацаандаа Төв аймгаас төрийн түшээгээр зургаан удаа сонгогдож, Гадаад хэргийн сайд, Монгол Улсын сайд, Батлан хамгаалахын сайдаар томилогдож, давхар дээл гурвантаа нөмөрсөн. Улс төрд олон жил сууснаараа бол хэн хүнээс илүү туршлагатай баймаар. Гэвч түүний туршлагыг ард түмэн лав энэ олон мэдэрсэнгүй дээ.
Өөрөөр хэлбэл, Н.Энхболд түшээдээр ажиллах хугацаандаа энэ хуулийн төслийг ингэж санаачилж, иргэдийн амьдралд ийм дэмжлэг үзүүллээ гээд жагсаавал уртаас урт түүх бичигдэх хэмжээнд хүртлээ Төрийн ордонд суусан. Гэвч түүнийг гэх тодотголтой хуулийн төсөл тун ховор байгааг нуух юун. Намынхаа буянаар насаараа төрд зүтгэж, Төрийн ордонд 43 жил “амьдарсан” Н.Энхболдын хамаарал бүхий этгээдүүд хэрхэн төрд томорч, хувийн бизнесүүдээ цэцэглүүлсэн баримтыг бид дэлгэж байв.
УИХ-ЫН ГИШҮҮН СҮ.БАТБОЛД
Төр солигдож л байдаг, Сү.Батболд сууж л байдаг. Түүнийг МАН-ын нууц эзэн гэх яриа ч олны дунд бий. Бизнесийн салбараас улс төрд 2000 онд орж, тасралтгүй 23 жил төрд суусан ч, улсынхаа хөгжлийн төлөө хурууны үзүүрээ ч хөдөлгөөгүй нэгэн. Харин гишүүн болсноос хойш түүний эхлүүлсэн бизнес нь улсад толгой цохихоор тэргүүлж, оффшорт хөрөнгөө мартталаа баяжсан нь нэгэн. Тодруулбал,
Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбоотой оффшор бүсэд компани эзэмшдэг, хууль бус орлогоо нуусан, эсэх талаарх хэргийг гадаад, дотоодын зургаан оронд шалгаж, хууль бус хөрөнгийг нь царцаасан талаар гаднын хэвлэлүүд шуугьж байлаа. Сү.Батболдын Оюу толгой, Эрдэнэтийн орд газрын баялгаас албан тушаалын давуу байдлаа ашиглан хувьдаа нуугдмал ашиг олж, оффшор бүсэд байршуулсан гэх хээл хахуулийн хэргүүдийн хүрээнд хамаарах хохирлын дүн 713,575,000,000 төгрөг байдаг.
Конвенцын заалтын дагуу хөрөнгө байршиж байгаа улсууд болох Британийн Виржинийн арлууд 20 сая, Хонконгод 30 сая, Сингапурт нэг сая, Америкт 16 сая ам.долларын үнийн дүн бүхий хөрөнгө, эрхийг битүүмжлэх, царцаах захирамж тухайн орны шүүхээс гаргаж, нийт 66 сая ам.долларын хөрөнгийг шүүхээс битүүмжилж, царцаасан байдаг Өөрөөр хэлбэл, 66 сая ам.долларын хөрөнгө буюу Монгол төгрөгт авч үзвэл улсын төсвийн 10 орчим хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг оффшор бүсэд хадгалж байсныг гаднын хэвлэлүүд онцолж байлаа.
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
УИХ-ын дарга Г.Занданшатар 2003 оноос улс төрд зүтгэж, төрийн өндөр дээд алба хаших хүртлээ дээшээ дэвшсэн нэгэн. Баянхонгор аймгийнхан түүнийг “Баараггүй сууж л байдаг дарга” гэж хошигнох нь ч бий. Улс орон уруу, дорой байх уу, урагшаа хөгжих үү, гэдгийг тодорхойлох төрийн өндөрлөг нь яах аргагүй Г.Занданшатар гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, парламентад ард түмнээ төлөөлж суугаа 76 гишүүнийг бодлогоор зангидах, хуулийг оновчтой батлах гол үүргийг хүлээж суугаа нэгэн. Гэвч үе үеийн УИХ-ын дарга нараас ангиа хамгийн муу даргалж байгаа нь түүнийг гэх шүүмжлэлүүд олны дунд бий.
Тэрбээр ОХУ-ын Эрхүү хотод эдийн засагч мэргэжлээр төгссөн. Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд анх судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багшаар ажиллаж ажлын гараагаа эхэлж байсан. Харин 2003 онд Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж, улс төрд зүтгэж эхэлжээ. Үүнээс хойш Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын дарга, Гадаад харилцааны сайд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, улс төрд чамгүй олон жил болсон нэгэн.
УИХ-ЫН ГИШҮҮН Х.БАДЕЛХАН
Төрд сууснаасаа хойш түмний төлөө биш ураг төрөл, өөрийн ашиг сонирхлын төлөө ажилласан гээд хэлчихэд ч хол зөрөхгүй хүн бол Барилга хот байгуулалтын сайд асан Х.Баделхан юм.
Тэрбээр Баян- Өлгий аймгаас гурван удаа сонгогдсон. Өдгөө улс төрд 33 жил зүтгэхдээ төрийн тендерүүдийг төрсөн ах, дүү нартайгаа түүсэн баримт ч бий. Өөрөөр хэлбэл, тэрбээр У.Хүрэлсүхийн Засгийн газарт Барилга хот байгуулалтын сайдаар ажиллах хугацаандаа “Жол” компаниараа дамжуулан автозамын тендерүүдийг түүдэг байсан баримтуудыг бид дэлгэж байлаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ
Улс төрөөс уйддаггүй, бөхчүүдийн буухиаг үргэлжлүүлж яваа нь яах аргагүй УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Түүнийг сайн улстөрч гэхээс нь илүүтэй, сайн бах гэдгээр нь олон хүндэлдэг.
Хэнтий аймгаас дөрвөн ч удаа сонгогдож, Их хурлын ахмад гишүүний нэг болсон тэрбээр саяхан “дээлээ давхарлаад” амжсан. Угтаа бол залуучуудад байр сууриа тавьж өгөх дургүйн дээр барьцамтгай нэгэн ч гээд хэлчихэд хол Ардын намынхан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс давхар дээлийн хязгаарлалтыг авч хаяж, Засгаа бүрдүүлэхээр аль жилийн өмнөөс бэлдэж эхэлсэн.
Улмаар Үндсэн хуулийн цэц хүссэн хариуг нь өгч, УИХ дээр давхар дээлийн хязгаарлалтыг авч хаях болмогц Б.Бат-эрдэнэ буруу хараад суучихсан. Тэгмэгцээ чуулганы индэр дээрээс “Бид өөрсдөө Үндсэн хуульдаа “Давхар дээлтэй гишүүн нь дөрөв байж болно” гэж тусгачихаад хоёрхон жилийн дараа өөрчлөх гээд байгаа чинь ямар учиртай юм. УИХ-ын гишүүд давхар дээл өмсөж, Засгийн газрын гишүүн болох гэж зүтгээд байгаа нь ямар учиртай юм” гэж эрс эсэргүүцсэн.
Гэтэл ингэж хэлснээсээ хоёр хоногийн дараа өнөө эсэргүүцэгч Б.Бат-Эрдэнэ өөрөө Спорт, олимп хариуцсан сайд болчихсон тангараг өргөж зогссон. Хэн ч харсан “Сайдын суудал өгөхгүй бол давхар дээлний асуудлыг дэмжихгүй, эсэргүүцэл өрнүүлнэ” гэх байдлаар “шантаажилсан" гэж шууд ойлгогдож байгаа юм. зөрөхгүй.
| УИХ-Д ГУРВААС ДЭЭШ УДАА СОНГОГДСОН ГИШҮҮДЭЭС ТАТГАЛЗЪЯ, МАН-ЫНХАН |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |