Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хоёрыг харахаар “Харамчийнхны дууль”-ийн хэсэг санаанд ороод болдоггүй.
Өнөө “...Үе дамжсан баян Харамчийнхны хот айл
Үүл мэт нэвсийцгээн аж төрдөг байлаа
Хүүхнүүд нь дээлээ гурван наадмаар солихгүй
Хүүхдүүд нь цас ортол гутлын бараа харахгүй...” гэдэггүй юү. Хөл хорионд хүүхэд, хөгшид олонтой хэцүүхэн амьдралтай айлууд илүүтэй зутарч, бор хоногийг талхны булангаар өнгөрүүлж байхад Засгийн Газар хэд гурван төгрөг гаргаад, амь зуулгыг нь дэмжээд туслаад өгчихгүй нарийлаад л байх юм.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ОХУ-ын Санкт-Петербург хотын Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөж, Австралийн Сидней их сургууль Эдийн засгийн магистр хамгаалсан. МУИС-ийн Эдийн засгийн сургууль гурван жил багшлаад, 1998 оноос хойш төрийн төсөв, санхүүгийн асуудалд биечлэн оролцож байгаа, ясны эдийн засагч гэдэг. Намтарынх нь 80 хувьд “эдийн засаг” гэдэг үг байх.
Монгол Улсын “түрийвч” 2017 оны аравдугаар сараас хойш Ч.Хүрэлбаатарын "халаасанд" байгаа. Уг нь тэр “түрийвч” рүү иргэд цалингаасаа, аж ахуйн нэгжүүд орлогоосоо мөнгө хийгээд л байх юм. Дээрээс нь ашигт малтмал, элдэв төрлийн бараа бүтээгдэхүүний экспорт, импортын татвар, шимтгэл гээд мөнгө ороод л байна. Бас болоогүй гаднын орнуудын Засгийн газар, Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл аваад л байдаг. Жилдээ л 8-10 их наядын орлоготой төсөв дээр суучихаад яг ард түмний төлөө мөнгө гаргах ёстой асуудал дээр түрийвч хоосорсон, данс улайсан, “байхгүй” гээд сууж байдаг нь хачирхалтай. Ялангуяа бүх нийтээр хөл хорьсон, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьсан энэ үед иргэдийн амжиргааг дэмжих, ядарсан иргэдэд туслах тал дээр тэр түүний хувьд улсын төсөв “0” байгаа бололтой.
Засгийн газраас хөл хорионы үед авч хэрэгжүүлэх 23 арга хэмжээг танилцуулах үед ядарсан өрхүүдээ дэмжих ганц заалт ч болов багтсан байгаасай гэж иргэд мөн ч их хүлээсэн дээ.
Сүүлийн үед ард түмний амьдрал эрс доройтоод, хогийн савнаас амны хаалт цуглуулж зүүгээд эхлэхээр Засгийн газар, ялангуяа Ч.Хүрэлбаатар хэлдэг хэдхэн л үгтэй болж “Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгосон, хүнсний талоныг 32 мянган төгрөг болгосон” гэж. Тэгвэл ганц нэгхэн судалгаа харж үзье.
Дэлхийн банк, Үндэсний статистикийн хорооны хамтарсан судалгаагаар манай улсын ядуурлын түвшин 28,4 хувь байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын гурван хүн тутмын нэг буюу 900 гаруй мянган хүн ядуу ангилалд багтаж байна гэсэн үг. Илүү ойлгомжтойгоор хэлбэл Монгол Улсын ядуурлын шугамыг 166,580 төгрөгөөр тогтоосон байдаг бөгөөд нэг иргэний сарын хоол хүнс, бусад хэрэглээ нийлээд энэ мөнгөн дүнгээс бага байвал ядуу гэж үздэг.
Тэгвэл бүр нэн ядуу ч биш, дунджаас доогуурхан амьдралтай, хоёр хүүхэдтэй эхнэр, нөхөр хоёр хоёулаа цар тахлаас болж ажилгүй болсон гэж бодъё. Сарын орлого нь хүүхдүүдийнх нь 200 мянган төгрөг л гэсэн үг. 200 мянган төгрөгөөр дөрвөн хүний сарын хоол хүнс, нүүрс түлээ, тог цахилгаанаа төлж хүрэх үү. Ядуу ангилалд багтдаг иргэдийн хувьд үүнээс бага мөнгө яригдана.
Тиймээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатар та 200 мянган төгрөг бариад Хүчитшонхор, Нарантуул-2 зах ороод хүнс цуглуулаад үзээрэй. Тэгээд тэр хүнсээрээ дөрвүүлээ сар амьдрах гээд үз. Тэгсний дараа хөл хорионы хүнд хэцүү энэ өдрүүдэд иргэд юугаар голоо зогоож, бор хоногийг хэрхэн өнгөрүүлж байгааг ойлгож мэднэ.
Хатуухан хэлэхэд, ард түмэн коронагаар биш, өлсгөлөнгөөр үхэхэд ойрхон байна шүү
.jpg)
Бас нэг зүйлийг хэлэхгүй өнгөрч болохгүй. Манай Засгийн газар хөл хорионы хүнд үед ядарсан иргэддээ тусалж, дэмжихгүй байгаа хэрнээ ямаанд мөнгө цацаж байсан шүү дээ. Өнгөрсөн хавар, сонгуулийн өмнөхөн ноолуур килограммыг нь 100 мянган төгрөгөөр худалдаж авна гэж дотоодын үйлдвэрүүдэд 300 тэрбум төгрөг тараасан. Гэтэл өнөөх нь бодит зах зээл дээр 100 мянга байтугай 80 мянган төгрөг ч хүрээгүй. Ингээд 300 тэрбум төгрөг салхинд хийсгэсэн. Бүтэлгүйтсэнээ залруулах гэж килограмм ноолуур тутам 20 мянган төгрөг олгох буюу 200 тэрбум төгрөг тараахаар болсноо Ч.Хүрэлбаатар өөрөө мэдэгдэж байлаа шүү дээ. Тэр 500 тэрбумын хажууд захын гэр хорооллын иргэдэд хүнсний тусламж олгох бол цайны мөнгө байлтай.
Тиймээс У.Хүрэлсүх шийдвэрээ зангарагтай гаргаад, Ч.Хүрэлбаатар төсвөө горойлгүй хуваарилаад хөрсөн дээр буусан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлмээр байна. Хатуухан хэлэхэд, ард түмэн коронагаар биш, өлсгөлөнгөөр үхэхэд ойрхон байна шүү.
| Ядарсан ИРГЭНДЭЭ биш, ЯМААНД мөнгө зарцуулдаг Засгийн газар |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |