Гэртээ хэрүүл хийж, үр хүүхдээ зоддог хүн төрийн жолоо атгаж, түмэн олны өмнөөс ажиллаж чадах уу. Сэлэнгэ аймгийн иргэдээс УИХ-ын зөөлөн сэнтийд залрах мандат авсан Ч.Ундрам гишүүний хүүхдэдээ гар хүрч буй дүрс бичлэг цахим ертөнцөд түгэлээ. Гар хүрэх, хүрэхдээ сандлаас арагш татаж, хүүхдээ ар дагзаар нь шаланд савлаа. Энэ бол харгис үйлдэл, Ч.Ундрам гишүүн ээ. Дүрс бичлэгүүдийг түүний нөхөр болох Б.Наранцацралт олон нийтийн сүлжээгээр түгээж буй. Монгол Улсын ирээдүй болсон балчир үрсээ олны шившиг болгохын хэрэг юунд байна. Энэ бүхний ард эрх мэдэл, албан тушаал яригдаж байгаа юм биш биз. Тийм ч байсан хүүхдүүдээ энэ бүх булай зүйлээс хол байлгах нь зүйн хэрэг болов уу.
Монголчууд эрт үеэсээ “Гэрээ засаад төрөө зас” хэмээх хэлц үгийг хэрэглэж, заншсан ард түмэн. Гэтэл төрийн жолоо атгаж буй Ч.Ундрам гишүүн гэрээ засах нь бүү хэл биеэ ч засаж чадаагүй л явна. Тиймээс үр хүүхдүүдээ гар хүрч, элдвээр харааж, гэр бүлийнхээ тайван байдлыг үгүй хийж буй дүрс бичлэг олон нийтэд хүрлээ. Түүнийг гурван удаагийн салалтай нүүр тулаад байгааг сонгогчид андахгүй биз. Нөхрөөрөө амлалт бичүүлж, түүнийгээ олон нийтийн сүлжээгээр хээв нэг уншиж байсан удаатай. Үүнээс гадна гэр бүлийн гадуурх харилцаанд нэр холбогдоод амжсан. Энэ хүн гэр бүлийн тухай хууль санаачилсан гэхэд итгэмээргүй.
Боловсролтой, эрх мэдэлтэй сэхээтэн хүмүүс атлаа хамаг онигоогоо түмний өмнө дэлгэлээ
Гэр бүлийн маргаан, бузар булайгаа олон нийтэд дэлгэсэн Б.Наранцацралт дүрс бичлэгүүдээ дараах тайлбартайгаар нийтэлсэн юм. “Миний хамгийн гол хөндсөн зүйл бол хүүхдийн хүчирхийллийн асуудал юм. Би уг асуудлыг олон нийтийн анхаарлын төвд оруулах гэсэн шалтгаан нь “УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх” хууль хүчний байгууллагад нөлөөлөөд байсан учраас олон нийтэд хандсан юм. Үнэхээр аргаа барсандаа л олон нийтийн анхааралд тавьж байна. Би энэ бүхнийг хүсээгүй, хүмүүсийн хэлдэг шиг “эр хүн” шиг байж “олгой хагаравч тогоондоо” гэгчээр дуугүй амиа бодоод явж болох ч надад ирэх түм буман эрсдэлээс үл айн, хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө, эцгийн хувьд зүрх зориг гарган олон түмэнд дэлгэж байна. Хүчирхийлэл гэдгийг дан ганц эр хүн үйлддэг юм биш, эмэгтэй хүн ч үйлддэг. Гагцхүү “дархан эрхээр” хамгаалагдсан эрх мэдэлтэй хүнтэй энгийн хүн тэмцэх байтугай үг хэлсэн ч буруутдаг цаг дор амьдарч байгаа учраас “олны хүч оломгүй далай” гэдэг учраас дэлгэсэн юм” гэжээ. Тэгвэл үүний хариуд УИХ-ын Ч.Ундрам “Хүү, охин хоёр минь цэцэг цэврүү шиг өсвөр насандаа байна. Амьдрал, ирээдүй нь чи бид хоёрын хэрүүл маргаанаар дуусахгүй. Салж сарнилаа үхэн үхтлээ аав, ээж хоёр нь л юм чинь тэндийнхээ ирээдүй, сэтгэл зүрхийг хайрлаж хамгаалж явъя. Эцэг хүний ёсоор хоёр хүүхдийнхээ эмзэгхэн сэтгэл, бяцхан зүрх, маргааш ирээдүйг ахин нэг бодож үзээрэй” гэжээ. Энэ мэтийн хэрүүлээс олон гэр бүл салж, сарниж байна. Гэхдээ салахдаа үр хүүхдээ түмний шившиг болгодог нь цөөн. Энэ цөөн, ухамсаргүй хүмүүсийн төлөөл Б.Наранцацралт, Ч.Ундрам нар байлаа. Боловсролтой, эрх мэдэлтэй сэхээтэн хүмүүс атлаа хамаг онигоогоо түмний өмнө дэлгэлээ. Гэр бүлийн асар их асуудалтай Ч.Ундрам гишүүн УИХ-д гэр бүлийн тухай хууль өргөн барьж, гэр бүлийнхээ хамаг булайг олны өмнө дэлгэж буй Б.Наранцацралт нарын тэмцлээс болж, хүүхдүүд нь шившиг боллоо.
Дээрх хүмүүсийн үйлдлийг хууль хяналтын байгууллага анхааралдаа авсан байх. Тиймээс хүүхдээ зодож буй Ч.Ундрам гишүүн, дүрс бичлэгийг нийтийн сүлжээгээр түгээсэн Б.Наранцацралт нарт ямар хуулийн хариуцлага хүлээлгэх нь зүй. Ер нь овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух билээ. Ч.Ундрам гишүүн ээ таны эрх ашиг, албан тушаалын шуналаас болоод гэр бүл, үр хүүхдүүд тань түмний шившиг болж байгаа юм биш биз.
| ЭРХ АШГИЙНХАА ТӨЛӨӨ ХҮҮХДЭЭ ТҮМНИЙ ШИВШИГ БОЛГОХОО БОЛЬЦГООЁ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |