ГЕГ-ын дарга Б.Асралт “Би хүрз нүүрс ч аваагүй. Шалгуулахад бэлэн” гэж хэлээд хоёр хоногийн дараа огцорлоо. Гэхдээ “Өөрийнхөө хүсэлтээр огцорч байгаа” гэх үгээр халхавч хийгээд тэр албан тушаалаа хүлээлгээд өгчихлөө. Тодруулбал, Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, түүний оронд Нийслэлийн цагдаагийн газрын дарга Р.Отгонжаргалыг үүрэг гүйцэтгэгчээр томилохоор болсныг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдэв.
Хууль хяналтын байгууллагынхан шаардлагатай хүмүүсээ цаг алдалгүй шалгаж, хуулийн дагуу ажиллах нь одоогийн нөхцөл байдалд зайлшгүй шаардлагатай байна.
Нүүрсний хулгайн хэргийн эсрэг өнгөрсөн хугацаанд Гаалийн ерөнхий газар ямар ажил хийж, хэрэгжүүлсэн бэ гэдгийг хамгийн сайн мэдэх хүн нь одоогоор Б.Асралт болчихсон. Яг ийм хариуцлагатай үед хэн нэгэн эрх мэдэлтэн албан тушаалтан ажлаа хүлээлгэж өгөх нь хариуцлага тооцох асуудал биш гэдгийг энд дурдах нь зүйн хэрэг биз ээ.
| Б.АСРАЛТАД ХИЛИЙН ХОРИГ ТАВЪЯ! |
|
Германд “МОНГОЛ ӨВ СОЁЛ” наадам амжилттай боллоо
2026-06-15 08:22:03
“ТLJ Түшиг багана” баг Азийн оюутны аваргаас хүрэл медаль хүртэв
2026-06-15 08:01:21
2026-06-15 07:50:50
Гавьяат Т.Тулга үндэсний бөхийн өв соёлыг дэлхийд сурталчилна
2026-06-15 07:41:07
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хятадын ГХ-ын сайд Ван И нар мод тарив
2026-06-15 07:35:21
“ЭРДЭНЭС МОНГОЛ”-ЫН ЗАХИРАЛ Б.ДАВААДАЛАЙГИЙН ТӨРСӨН АХ АРЦАТЫН АМАНД 300 АЙЛЫН ХОТХОН БАРЬЖ БАЙНА
2026-06-15 07:00:00
МАН ЗАЛУУЧУУДААРАА ХҮЧ СЭЛБЭЖ, АН ӨВӨГЧҮҮДЭЭРЭЭ ХАЯАГАА МАНАСААР БАЙНА
2026-06-15 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-06-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |