Д.Сумъяабазар 1990 оны сүүлчээр чөлөөт бөхийн тив, дэлхийн тэмцээнд 97-130 килограммын жинд барилддаг байлаа. Ямар жинд барилд гэнэ, мань эр нойр, хоолоо зохицуулаад л яг тэр жинд нь очдог байсан тухай чөлөөтийнхөн ярьдаг юм билээ. Жишээ нь, 1998 оны чөлөөт бөхийн ДАШТ-д бэлдэхдээ 12 килограмм хасч байсан гэдэг. Тэр үеийнхээ тухай Д.Сумъяабазар өөрөө “Хэт их жин хасаад ирэхээрээ ядраад барилдаж чаддахгүй болчихдог юм билээ” гэж дурссан байдаг.
Тэр улс төрд орсноосоо хойш барилдаж, ноцолдохоо больж, зөөлөн суудалд лаглайх болсон ч нойр, хоолоо яг цав зохицуулаад хуучны формоо алдалгүй жингээ 100 килограммд барьж ирсэн. “Дарга гүзээ” суучихалгүй, тэвхийсэн хэвээрээ байхын тулд мөн ч их хичээж иржээ. Гэтэл сүүлийн гурван долоо хоногт Д.Сумъяабазар жингээ илтэд алдаж, тэвхэгэр бие нь шолбойж, ядрангуй байх болжээ. Тэрбээр өөрөө ч “Хотын дарга болсноосоо хойш олон хүн удирдаад, нойр хоолгүй байна” гэдгээ ууртай хэлж байна. Аргагүй юм байна. Нойр, хоолоороо жингээ зохицуулж ирсэн хүн нойр, хоолгүй ажиллаад ирэхээрээ жин хасахгүй гээд яах юм. Жин хасаад ирэхээрээ барилдаж чаддагүй байсан шигээ хот удирдаж чадахгүй ч байгаа юм бил үү.
Гэхдээ Д.Сумъяабазарыг бүр гайхаад байх юм. Тэр өнгөрсөн хавраас хойш УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгуульд бүтэн таван сар гаруй Нийслэлийн Монгол ардын намыг удирдаж ажиллахдаа “Нойр, хоолгүй та нарыг удирдаж байна, одоо ядарч, өлсөж байна” гэж ганц үг, өгүүлбэр унагаагүй хүн шүү дээ. Тэгсэн атлаа Нийслэлийг удирдаад, иргэдийн төлөө ажиллаад сар болов уу, үгүй юү хөл хорионы дэглэмд шилжээд долоо хонов уу, үгүй юү л нойр, хоолоор дутагдаж, ядаргаа нь ясандаа тулаад байгааг гайхаж, ундууцах юм. Намаа ялуулах гэж ажиллахдаа нойр, хоол үгүйлээгүй байж, иргэдийн төлөө ажиллахдаа үгүйлээд байдаг яачихсан ялгавартай биетэй хүн бэ, энэ хотын дарга Д.Сумъяабазар.
УИХ, Орон нутгийн сонгуульд МАН-аа ялуулах гэж нойр, хоолгүй ажиллахдаа одоогийн Нийслэлийн онцгой комисс, Хотын удирдлагын багаас даруй тав дахин олон хүн удирдан зохион байгуулсан биз дээ. Дүүрэг, хороо, хэсэг бүрт хэдэн мянган хүн ажиллуулаад, тэднийг удирдан чиглүүлэхдээ яагаад ядраагүй юм. Хүртэх ашиг нь их болохоор уу. Хот удирдах болохоор яагаад ядраад, ялархаад байгаа юм. Ирэх өгөөж нь бага болохоор уу. “Хотыг удирд” гэж томилсон болохоос биш айлын эрх хүүхэд шиг ядраад байна, мөнгөгүй байна гэж уурлаж, захаа босгоод пээдэлз гэж томилоогүй л байлтай.
Хотын дарга Д.Сумъяабазарт нойр, хоолноос илүүтэйгээр дутагдаж байгаа нэг зүйл байна. Тэр нь менежерлэх, удирдах чадвар. Ер нь өнгөрсөн сонгуульд Нийслэлийн МАН-ыг удирдсаныг нь эс тооцвол мань эрд сайн менежер, удирдагч байсан намтар бараг байхгүй л дээ, ялангуяа бусдын тусын тулд.
Барилдаж байхдаа улсын наадмын бэлтгэлд Сүүж уулын амралтанд хэд гурван бөх ахалж байсан байх. Удирдагчийн тийм л туршлагатайгаар улстөрч болсон. Улмаар уул уурхайн салбарыг гурван жил удирдсан. Удирдсан гэж хэлэхэд бас тохиромжгүй ч юм шиг. Өөрөөр бол хариуцлагатай уул уурхайг бий болгоно, замбараагүй олгогдсон тусгай зөвшөөрлүүдийг цуцална, нефтийн үйлдвэр байгуулна, мега төслүүдийн үр өгөөжийг нэмнэ гэж тоть шиг давтсаар ажлаа өгсөн гэх үү дээ. Яам нь сард нэг удаа хэвлэлийн хурал хийдэг болсныг эс тооцвол салбартаа дэвшил гаргасан, сайдын зангарагтай шийдвэр бараг л гаргаагүй гэх юм билээ.
Тэгвэл өөрийнхөө ашиг сонирхлын төлөө сайн менежер юм уу гээд харахаар бас л биш. Жишээ нь, Үндэсний хөрөнгө оруулалтын банкыг төрсөн дүүтэйгээ нийлж удирдсан. Өнгөрсөн хугацаанд улсын өч төчнөөн мөнгө хадгална гэж аваад тэрийгээ баахан чанаргүй зээл болгоод тараачихсан. Одоо буцааж төлөх активгүй болоод дампуурах гэж байгаа гэх. Удирдсан гэхээр бас л нийцгүй байгаа биз дээ.
Түүнчлэн хотын дарга болоод, өнгөрсөн түүхээсээ сургамж аваад одоо л удирдах нь уу гэтэл бас л үгүй бололтой юм. Сар хүрэхгүй хугацаанд хотын дарга, нийслэлийн онцгой комиссын даргын хувиар хэд хэдэн шийдвэр гаргаж, түүнээсээ эргэж буцав. Энэ нь түүнийг сайн менежер, удирдагч зан чанараар дутагдаж байгааг дахиад л баталж байна. Жишээ нь, хөл хорионы үед хөдөлгөөнд оролцох эрхтэй 13 чиглэлийн байгууллагуудын автомашинд тусгай зөвшөөрөл олгоно гэж захирамж гаргасан. Хотын захиргааны үүдэнд өнөөх зөвшөөрлийг нь авах гэсэн хүмүүс овоорч эхэлмэгц “Тусгай зөвшөөрөл олгохооргүй боллоо” гээд буцаав. Мөн хөл хорионы үед хувийн автомашин, нийтийн тээврийг тодорхой цагаар хөдөлгөөнд оролцуулна гэж захирамж гаргасан. Өнөө захирамж нь цаасан дээр байх зуур нийслэлчүүд аль хэдийнээ гудамжиндаа түгжрээд эхэлчихсэн. Тэгмэгц дахиад л, нийтийн тээврийн иргэдэд үйлчлэх цагийг 3 цагаар танаж, тогтоосон цагаас бусад үед хувийн машинтай болон явган зорчигч нарыг хөдөлгөөнд оролцуулахгүй хэмээн захирамжаа өөрчлөв. Ингэхдээ бүр хүнсний түгээлтийн автомашинуудыг шөнийн 22:00 цагаас 06:00 цагийн хооронд хөдөлгөөнд оруулахаар шийдвэрлэсэн ч байх шиг. Түүнийхээр бол зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүд шөнө дөлөөр бараагаа хүлээгээд хаагаагүй сууж байх юм гэнэ.
Энэ мэтээр түүнд хотын ажлуудыг менежерлэх, ялангуяа хөл хорионы хатуу дэглэмийн үед нийслэлийн харьяа байгууллагуудыг удирдах чадвар даанч алга. Улсын нийт хүн амын тал хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хот коронавирусийн хамгийн том голомт болоод байна. Энэ үед хотыг зөв менежментээр удирдаж, зөв зохион байгуулж байж халдвар бага тархаж, хохирол багатай даван туулна. Гэтэл одоо байгаа хотын дарга нь алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөхгүй “Нойр, хоолгүй ажиллаж, олон хүн удирдаж байна, тэгээд ч хот мөнгөгүй байна” хэмээн ялархаж суух нь даанч муухай харагдаж байна.
Өөрт нь сайн менежер байх, удирдагч байх төрмөл өгөгдөл байдаггүй юм бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх шиг хэн нэгэн төрийн тэргүүнээс суралцаад, үлгэрлээд, хуулаад явж болдоггүй юм уу.
| Д.Сумъяабазар ууртай байхаар яадаг юм, нийслэлчүүдэд ХОТЫН ДАРГА хэрэгтэй байна |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |