Хамгийн наад захын жишээ гэхэд л өнөөдөр манайх улс даяараа дизель түлшний хомстолд орчихсон, хүндхэн нөхцөлд байна. Дизель түлш хомстсоноор уул уурхайн салбарын үйл ажиллагаа доголдохоос гадна хөдөө орон нутгийн тээврийн үйлчилгээ тэр чигтэй зогсож, өргөн хэрэглээний барааны үнэ дахиад л өснө. Иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлөх гэх мэт асуудлууд хоолойгоор татчихаад байхад салбарын сайд нь чимээ, аниргүй, дүлий дүмбэ суусаар л байна. Энэ талаар сэтгүүлчид Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд Ж.Ганбаатараас тодруулга авахыг хүсэхэд тэрбээр яриа өгөхөөс татгалзаж, “Энэ долоо хоногт түлш хэвийн болно” гэхээс өөр тайлбаргүй сууна. Тэрбээр анх сайдын сэнтийд залрахдаа “Намайг сайдад томилохыг би зөвшөөрсөн. Бүх хүчээ дайчлан ажиллана” гэж хэвлэлээр дамжуулан ард иргэддээ амлалт өгч байв. Гэвч ажлаа авснаасаа хойш иргэдээ мэдээллээр хангах үүрэг хүлээсэн сайд нь асуудлаас бултаж, хийх ажлаасаа бултаж байгаа нь өнөөдрийн бодит байдал болчихлоо.
Мөн нийслэл тэр аяараа тэг зогсолт хийж байхад Хот хариуцсан сайд, Түгжрэлийн үндэсний хорооны дарга нь “Ард түмэн хариуцлагаа дор бүрнээ ухамсарлаж, бэлтгэлтэй замын хөдөлгөөндөө оролцоорой” гэх агуулгатай үгсийг цахимд жиргээд сууж байгаа харамсалтай дүр зураг өнөөдрийн нийгэмд бий.
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун үүрэгт ажлаа хүлээж аваад хоёр гаруйн хугацаа өнгөрлөө. Гэтэл ард түмэн нь энэ өвлийг хэрхэн давах тал дээр төлөвлөгөө гаргасан эсэх нь тодорхойгүй. Цаашлаад гурилын үнэ өмнө жилээс хоёр дахин өсөж, гурилынхаа үнийг барьж чадаагүй л байна. Үүнийгээ “Гурилын үнийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам тогтоодоггүй. Энэ нь зах зээлийнхээ зарчмаар л тогтдог жамтай” гэж тайлбарлаад л сууж байна.
Улсын төсөв батлагдах үеэр Засгийн газраас жинхэнэ бодлого төлөвлөлт яриад, төсөв санхүүжилтэй зөв хуваарилах талаар яриад сууж байх ёстой хүн нь Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар байв. Гэтэл тэрбээр төсөв санхүү, эдийн засгийн хөгжилд анхаарал тавих нь битгий хэл цахим сүлжээнд өөрийгөө өмгөөлөн жиргэж суудаг цахим “хэрүүлч” нь тэр байлаа.
Хүйтний улирал ирж бүх насныхан томуу,томуу төст өвчнөөр өвчилж, эмнэлгүүд нь багтаамжаа дийлэхгүй. Мөн короновируст халдварын тоо өдөр ирэх тусам өссөөр байхад Эрүүл мэндийн яамны сайд С.Энхболд мэргэжилтнүүдэд чиглэл өгчхөөд, салбартаа халаа сэлгээ хийж сууна. Сүүлд гэхэд Өргөө амаржих газрын дарга Ж.Энхцэцэгийг ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан нь цахим сүлжээг нэлээд хугацаанд донсолгосон. Эмнэлгүүдийн дарга нарыг сольж, мэргэжилтнүүдээрээ туг тахиж суухын оронд салбарынхаа ажилд анхаарвал дээрсэн сайд аа.
Энэ мэт салбараа мэддэггүй, дорвитой шийдвэр гаргадаггүй, цахимын цаанаас хийрхсэн сайд нарын цуваа үргэлжилсээр байна. Салбар хариуцсан сайд нар нь асуудал үүсэх бүрд мэргэжилтнүүдээрээ туг тахиж, халаа сэлгээ, толгой дараалан хийхээс бусдаар хийсэн ажилгүй суугаа нь нууц биш юм.
| Аймхай сайд нар |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |