• Өнөөдөр 2024-04-27

МАРГААШ БИДНИЙГ ЮУ ГЭЖ ДОРОМЖЛОХ ВЭ, МАН-ЫНХААН

2022-11-10,   947

     Эрх баригч намынхны доромжлол эх адгаа алдлаа. Эрх мэдэлдээ эрдэж, албан тушаалдаа аархаад, амнаасаа унагаж байгаа үгээ ч анзаарахаа больцгоолоо. Уржигдар бид ул байлаа, өчигдөр өлөн болсон, өнөөдөр мал болчихлоо, маргааш юу гэж доромжлуулахаа мэдэхгүй байна...
     Обуна гэх залуу хадагтай Засгийн тэргүүнд хэт “эрхэлж”, оодорсоор байгаад ойчлоо. Баруун боловсрол эзэмшсэн, бага залуу нь тэндээ л биз. Тэглээ гээд тэтгэвэртээ гарахад хэдхэн жил дутуу хууччуулыг “Хөгшин, хуучин Зөвлөлтийн боловсролтой, хамтарч ажиллах хэцүү” гэж доромжилж, хавчиж, хяхсан нь дэндүү зохисгүй байв. Үе хооронд мэдлэг туршлагын, арга барилын асар том зөрүү байлгүй л яах вэ. Гэхдээ залуу насандаа Зөвлөлтөд сурчихсан, 50-65 хүрээд хөөсөн, хөөгөөгүй тэтгэвэртээ гарахаар хүлээж суугаа хууччуулыг "Хөгшид, хуучин Зөвлөлтийн боловсролтой" гэж адлаад, адгаад яах юм. “Хөгшин”-ийг нь хөөгөөд байгаа хүн хөгжлийн бэрхшээлтэйг бол халгаахгүй биз, мэдэхгүй юм. Ямартай ч ялгаварлах хандлагатай хүний явах зам хол байдаггүй биеэрээ харууллаа, тэр. 
 
      Уг нь, Н.Учрал намынхаа урдаа барих боловсролтой түшээдийн нэг гэгддэг байлаа. Аавынхаа сургуульд бакалавр, Англид магистр, Малайзад магистрантур, Орост доктор хамгаалсан гээд дурдвал, хүссэн нь эзэмшээд байхааргүй хол тасарсан “боловсролтой” л доо, аргагүй. Гэтэл өнөө боловсролоороо “гайхагддаг” Н.Учрал өөрийгөө ч, өрөөлийг ч доромжилсон үгийг жишим ч үгүй хэлжээ. Тэр нэгэн уулзалтад оролцохдоо “Гадаадын том сургуулийг мөнгөө төлбөл төгсөнө. Мал ч байсан төгсөнө” гэж ярьсан байх юм. Бодоод үзье л дээ. Жишээ нь, тэр “Би толгой баяны ганц хүү болохоор гадаадын их сургуулиудад мөнгийг нь төгссөн” гэж томорч, тодорч байгаа юм уу. Эсвэл, хуруу хумсаа хугалах шахам зүтгээд, хурааж хуримтлуулснаа шавхаад хүүхдээ баруунд сургаж, сая нэг юм “Боловсролтой болголоо” гэж бахархаж суугаа эцэг эхчүүдэд “Хүүхдийн чинь оронд мал ч байсан төгсөх л байсан” гэж хэлж доромжилж байгаа юм уу. Ахлах сургуулиа төгсөж байгаа хүүхдүүдийн талаас илүү нь гадаадын аль нэг их сургууль суралцаж, төгсөх том зорилго, хүсэл тэмүүлэлтэй байдаг гэх. Тэгвэл Н.Учрал гишүүний эл яриагаар бол тэдний мөрөөдөл ямар ч үнэ цэнгүй, үр ашиггүй зүйл болж таарах нь л дээ. Яаж ч бодсон боловсролтой хүний амнаас гармааргүй л доромжлол санагдах.
     
      Ардын намынхан өрмийг нь өөрсдөө хүртэж, хусмыг нь ард түмэндээ хаяж өгчихөөд адагт нь ядуу гэж ялгаварлах боллоо. Ардын намын “ахайтан” Д.Сарангэрэлийн яриагаар бол угийн ядуу айлыг “ул”, үгээгүй ядуу айлыг “үхэр” гэдэг болсон бололтой юм билээ. “Ул айл” гэдэг үг улстөрчдийн жирийн нэг хэллэг байж болох ч ард түмэнд бол асар том доромжлол гэж сонсогдсон. Тиймдээ ч, уурссан ард түмэн “Ул айл” гэх хоёрхон үгээр нь салбар дамнан үсчиж, сайдын суудал сэлгэж, албан тушаалын авшигтай мэт явсан Д.Сарангэрэлийг унагаасан. УИХ-ын гишүүнээс нь чөлөөлж, улс төрийн замналыг нь төгсгөөгүй нь их юм. Саяхан даа, сонгуулийн сурталчилгаагаа хийж явахдаа “Сонгогч та хаан” гэх аятай үнсэж, үнэрлээд, үр хүүхдийг маань тэвэрч өргөөд, салахдаа сунаж мөргөх нь холгүй явсан хүн шүү дээ, уг нь. 
 
      “Шинэ баян цээж өвчтэй” гэх хуучны мэргэн үг бий. Ардын намынхны бая хоосны ялгаа, ялгавар гадуурхалт хэрээсээ хэтрээд, хотыг Зайсан ба Гэр хороолол гэж хоёр хуваахдаа тулсныг сая мэдлээ. Жишээ нь, гэр хорооллын айлуудын галлагаа эхэлж, утаа нь Зайсанд амьдардаг зарим гишүүдийг уурыг “буцалгах” болов. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг УИХ-ын чуулганы индрээс “Утаа хэдийнээ гараад ирчихсэн, гэр хорооллын тэндээс бүр Зайсанд хүртэл үнэртээд эхэлчихлээ” хэмээн ихэд ундууцсан. Түүний эл яриагаар бол гэр хорооллын айлууд Зайсанд амьдардаг түшээдийнхээ тав тухыг алдагдуулахгүйн тулд яндангаас гарч байгаа утаагаа урагшаа биш хойшоо хийсгэх ёстой болж байгаа юм билээ л дээ. Түүний энэ үг бол гэр хорооллын 280 мянган өрхийг шууд доромжилж байгаа хэлбэр гэдэгтэй хэн ч маргахгүй биз. 
 
      Ингээд харвал, Ардын намынханд яаж ч байсан доромжлуулах нь. Ядуу бол ялгаварлагдана, хөгшин бол хавчигдана, гадаад сургууль төгссөн байлаа ч малтай жишигдэж үгүйсгэгдэнэ. Тэр байтугай, НӨАТ-ын буцаан олголт авъя, амьдралдаа нэмэр хийе, азтан ч болж магад гэхээр Сангийн яам нь “Өлөн юм бэ” гэж өрөвдөж шоолоод байх. Уг нь, Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ “Давс мэт шорвог шийдвэр гаргасаар байх болно” гэж хэлж байсан санагдах. Эсвэл бид тэр үгийг нь буруу ойлгочихсон юм болов уу. Эсрэгээрээ давс мэт шорвог үгсээр доромжлоод байх юм.  Ардын намынхантай зэрэг зиндаа нийлж, энд нь тэнцүүлж амьдарч чаддаггүй юм гэхэд ядаж доромжлуулахгүй амьдрах арга байна уу, ард түмэн бидэнд. 
 
МАРГААШ БИДНИЙГ ЮУ ГЭЖ ДОРОМЖЛОХ ВЭ, МАН-ЫНХААН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-12 00:21:20
    Иргэн: Хэн нь доромжилсон хэн ньүгүйг бүгдэд хамруулах хэрэггүй.Сарангэрэлд буруу нэр томьёогоор яамныхаа ажлыг танилцуулсан байх Дэд сайд бол цахим шилжилтийн тухай ярьснаас өмнөх үеэ хавчиж хяхсан зүйл яриагүйг Англи хэлний жаахан гадартай нэгэн ойлгоно Жавхлан Оюунчимжг нар ишлэлээ буруу ярьсан болохоос үнэн.Баян айлын хип хоп хэмжээлшгүй баян гадаадын нэр хүндтэй их дээд сургуулийг манай улсын МАЛ төгсдөг гэж Аархлаа.Үе үеийн удирдагч нарын ихэнх нь гадаадад боловсрол эзэмшиж эх орноо удирдагч нар Баян бацаанд бол бүнд Мал байх нээ.Сарангэрэл уучлад хэлээд сайд өгсөн бол Учрал ыас өгч таарна .Эсвэл мөнгө бүхнийг үү .Их засаг төгсвөл Хүн болох уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-12 00:21:18

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-12 00:21:17

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-12 00:21:16

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-12 00:21:15

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-10 08:11:00
    Zochin: Turiin baiguullaga, turiin umchit companiudad yalgavarlan gaduurkhalt utgaa aldaj bna.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188