Өргөө амаржих газрын дарга Ж.Энхцэцэгийг ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан Эрүүл мэндийн сайд С.Энхболдын суудал ганхаж эхэллээ. Нэг эмнэлэгийн даргыг сольсон биш өөрөө сайдынхаа суудалд байх уу, үгүй юу гэдэг дээрээ тулав. Ингэхдээ Өргөө амаржих газрын дарга Ж.Энхцэцэг цахим орчинд сэтгүүлчдийг хоёр талцуулж, заримыг нь С.Энхболдын эсрэг босгов. “Ж.Энхцэцэг Монголд битгий хэл дэлхийд байхгүй сайн эмч. Энэ хүн шиг сэтгэл зүтгэлтэй эмч хараагүй. Эрүүл мэндийн салбарын хатиг бэтгийг шахаж байсан юм” гэсэн пи-ар цахим орчинд хэдэн өдөр үргэлжилсэн. Мөн шууд дамжуулалт хийдэг хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл Ж.Энхцэцэг захирлыг өмгөөлж мэдээлэл хийв.
Харин өөдөөс нь Эрүүл мэндийн яамныхан Ж.Энхцэцэг захирал болоод 20 гаруй жил цагдаад ажиллаж байгаад Өргөө амаржих газрын дэд даргаар ажилласан хурандаа П.Эрдэнэцэцэг нарын нууц бичлэгийг задарлаа. Халагдсан даргаасаа ч илүү заналхийлэл, сүрдүүлэг үйлддэг П.Эрдэнэцэцэг жинхэнэ төрхийг дараах үгсээр тодорхойлж болно. “Би нэг зуусан юмаа тавьдаггүй шүү, цус гаргаж байж сална шүү Мөнхзул та хоёроос. Новшнууд чинь бүр алцаганаад байх юм. Би хулгайчтай харьцдагаараа харьцаж байна. Би та нараас давсан танилтай шүү” гэх мэтчилэн ёс зүйгүй хандлагаар үг гээхгүй маргалдаж байгаа хурандаа Өргөө амаржих газрын дэд даргаар ажиллаж байжээ. Харин түүнийг дур мэдэн дэд даргын тушаалд томилсон Ж.Энхцэцэг “Би мөнгөтэй баян хүн, та нар шиг гуйлгачин биш” гэж эмнэлэгийн ажилчдаа доромжилдог гэв.
Үүнд Эрүүл Мэндийн Яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг тайлбар өгөхдөө “Өргөө амаржих газрын дарга Ж.Энхцэцэг дур мэдэн сонгон шалгаруулалттай холбоотой заалтуудыг өөрчилсөн. Мөн харьяаны доор ажиллах ёстой үүргээ дэд захиралууддаа шилжүүлсэн болон санхүүгийн асар их зөрчил илэрсэн” гэлээ.
Ингэж Ж.Энхцэцэг болон түүнийг өмгөөлсөн дагалдангууд хийсэн нүглээ далдлах гэж өрөвдөлтэй түүх ярин хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж, нөгөө талд Ж.Энхцэцэгийг ажлаас нь чөлөөлсөн Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон түүнтэй хатуу тэмцсэн зарим эмч, үйлчлүүлэгчдийн байр суурь ард түмнийг цахим орчинд сөргөлдөхөд хүргээд байна. Өргөө амаржих газар нь цагтаа сайдын суудал ганхуулах нь битгий хэл Засгийн газрыг огцроход хүргэсэн баялаг түүхтэй.
Тэдний дунд архидалт, авлигалын хэргээс авахуулаад хэвийн төрөх эмэгтэйчүүдийн хярзанг хайчилж, оёж, дадлага хийлгэдэг байсан гэх яриа ч бий. Гэвч энэ бүхэн иргэдийн дунд түгэхтэй зэрэгцэн Ж.Энхцэцэг хэвлэл мэдээллээр төдийгүй өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан “Өргөө амаржих газар олон жилийн түүхтэй. Энд олон чадварлаг эмч, эх баригч, сувилагч, мэргэжилтнүүд ажиллаж байна. Тэднийг минь бүгдийг нь харлуулж болохгүй. Би нэр төрөө сэргээлгэнэ. Салбар, яаманд гомдолтой байна” гэж өөрийгөө өмөөрч, яаманд гомдол гарган иргэдэд сайдыг буруутгах, огцруулах сэдэл төрүүлж байна гэх. Ийн нэгийгээ тал, талаас нь хэмлэж, зөв бурууг дэнсэлсэн Монголын цахим сүлжээнд Ж.Энхцэцэг, сайд С.Энхболд нарын тэмцэл өрнөж байгаа бололтой. Ганц даргын суудлаас болж Монголын ард түмэн талцахад хүрээд байна гэж хэлж болохоор.
Нөгөө талдаа төрийн томчуудын сенсацийг энэ мэтээр дардаг уламжлалт технологи ч байж мэднэ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой иргэдийн шүүмжлэл цахим орчинд багагүй шуугиан дэгдсэн. Ерөнхий сайд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийсэн айлчлал хийх үеэрээ Франкфуртад буух ёстой байсан онгоцыг Берлинд газардуулсан нь иргэдийн дургүйцлийг хүргэж, хэл амны бай болоод байлаа.
Гэвч гэнэт тэсэрсэн эрүүл мэндийн салбарынхны бичлэг Ерөнхий сайдын онгоцны шуугианыг нам дарж орхисон. Засаг, төрийн удирдлагууд олны шүүмжлэлд өртөөд эхлэхээрээ эмнэлэг, сургуулийн захиралуудын халаасны бичлэг олонд дэлдэг. Үүгээрээ томчуудын дуулианыг дардаг тогтолцоо манайд бий.
Хамгийн сүүлд гэхэд л Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонгийн дуулиан давхар дээлтэй сайд нарын мөн ч олон дуулианыг дарсан даа.
Харин эцэстээ Ж.Энхцэцэг тэргүүтэй эрүүл мэндийн салбарын даргын суудал тойрсон маргаан Ерөнхий сайдын онгоцны чиглэл өөрчилсөн дуулианыг дарж орхив. Ингэж нэгийг, нөгөөгөөр далдалж, халхавч хийдэг тогтолцоо монголын улс төрд ужгирчихлаа.
| Ж.ЭНХЦЭЦЭГИЙН АЖЛЫГ АВСАН БИШ, С.ЭНХБОЛД САЙДЫН СУУДАЛ ГАНХААД ЭХЭЛЛЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |