Ард түмний итгэл найдварыг өвөртлөн УИХ-д сууж, түүнээсээ сайдын суудал горилсон эрхэм түшээдийн хийрхэл хэрээс хэтэрлээ. Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагад 3.6 сая иргэнийг төлөөлж суугаа 76 гишүүн гэхэд хэлж байгаа үг, хийж буй үйлдлүүд нь дэндүү хуумгай, бодлогогүй, хөнгөн байгаа нь даанч харамсалтай байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимынхан бүр ч харамсалтай байна. Монгол Улсын сайд гэдэг нь тухайн салбарынхаа хөгжил, дутагдлыг тэнцүү судалж, бүх талын тэгш байдлыг ханган, шударга, зарчимч ажиллах нэг талаар төрийн зарц байх учиртай билээ. Гэтэл өнөө цагийн сайд нар харсан, ойртсон, хүрсэн бүхэн рүүгээ хөмсөг зангидаж, их мэдэгчийн дүрээр хашгирч загнасан, олон нийтийн сүлжээнд шаль шаль гэхээс хэтрэхгүй байгаа нь олон жишээгээр төвөггүй илчлэгддэг. Тэднээс ердөө гуравхан жишээ татъя.

Улстөр, тэр дундаа сайдын суудалд сууж, ирээдүйн иргэдийн боловсрол, хүмүүжилд анхаарахаар томилогдсон Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүн байхаасаа л цахим хуудсаараа юу дуртайгаа нийтэлж ирсэн. Энэ муу зуршлаа Боловсролын сайд болоод ч орхисонгүй. Түүнд зөвлөөд, үүнийг нь болиулчих зөвлөх, туслах ч олдсонгүй бололтой. Багаасаа шүлэг, яруу найрагт дурлаж, бүр ном хэвлүүлээд амжсан сайд маань цахим хуудсаараа шүлгээ түгээж, сайдын элдэв тушаал, айлдвараа ч давхар хийж буй нь эмгэнэлтэй. Түүний цахим хуудастаа оруулсан нэгэн нийтлэлийг хүргэе. Л.Энх-Амгалан сайд “Өглөөний мэнд хүргэе. Сайд болсноос хойш надад нэг шинэ дадал бий болчихож. Багш, хүүхдийн холбогдолтой, дуу, шүлэг, бичлэг, бичвэр юу байна өөрийн мэдэлгүй ороод үздэг болчихдог юм байна. Өглөө энэхүү клипний зохиомж маш их таалагдлаа. Тэгсэн чинь төгсгөлдөө шоколадны реклам болж таарлаа. Бас дотроо бодлоо. Ер нь бүх багш, ажилчиддаа Merci сюрприз баривал ч гэж мөрөөдөж үзлээ. Рекламны нөлөө ч биз Кккк. Ер нь бол бурамаар тэжээхээр урмаар тэжээ гэж эртний сайхан үг бий. Миний энэ пост ямар нэгэн компани, чихэрний реклам биш шүү. Өглөөний мөрөөдөл толгойноос арилаагүй бололтой. Амралтаа дулаан, амгалан сайхан өнгөрүүлээрэй миний, хүүхдүүдийн, тулах түшиг болсон ачлалт багш нар минь...” гэсэн байна. Олон мянган хүүхдийн боловсролын шинэчлэлийн төлөө тархиа гашилгаж, зуу зуун судалгаа, шинжилгээнд дарагдаж суух учиртай сайд юу хийж байгааг уншигч та дээрх багш нарт таалагдах гэсэн муухан аргаас нь өөрөө дүгнэнэ биз ээ.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун “Гурилын үүнийг буруулах боломжгүй” хэмээн мэдэгдлээ. Монгол Улсын хамгийн гол стратегийн салбар бол хөдөө аж ахуйн салбар. Тиймээс гурил, улаан буудай, хүнсний ногоо, тарианы үнийг хөөрөгдүүлэхгүй байхын төлөө бүхнээ зориулан толгой өөд татахгүй ажиллаж байх ёстой. Өөрөөр хэлбэл, монголчуудын хүнсний бодлогыг зангидах хамгийн сайн менежер нь тэр байх үүрэгтэй. Гэтэл эрхэм сайд “Улаан буудайн үнэ өмнөх жилийнхээс өссөн. Мөн бордооны үнэ 100 хувиар, ургамал хамгааллын үнэ 80 хувиар, газар тариалангийн зардал 60 хувиар өсөөд байгаа. Сүүлийн 5-6 жилийн турш гурилын үнэ нэмэгдээгүй байсан. Энэ удаад зайлшгүй шаардлагаар нэмэгдэж байгаа. Гурилын үнийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам тогтоодоггүй. Энэ нь зах зээлийнхээ зарчмаар л тогтдог жамтай. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд аж ахуй нэгж, гурилын үйлдвэрүүд 15 хувийн хүүтэй зээл авахад түүнийг тав болгож өгч байгаа. Нийт гурилд ордог улаан буудайн үнэ өсчихөөд байхад тогтоон барих боломжгүй байна. Гэвч зах зээлийн ханшаар л бид худалдаж авч байгаа болохоор яах ч аргагүй нэмэгдэж байгаа юм” хэмээн хээв нэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл хийж сууна. Салбар толгойлсон сайд нь ийм юм ярихаар монголчууд хэрхэнэ гэсэн үг вэ.
Ирэх жилийн буюу 2023 оны төсвийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. Тэд 2023 онд аймгуудын төсвийг дараах байдлаар хуваажээ. Хэнтий 271 тэрбумын 92 төсөл, Төв аймагт 163 тэрбумаар 48 төсөл, Архангай аймагт 107 тэрбумаар 49 төсөл, Дорнод аймагт 92 тэрбумын 31 төсөл, Дархан-Уул 90 тэрбумаар 39 төсөл, Ховдод 42 төсөл хэрэгжүүлэхэд 82 тэрбумыг, Хөвсгөл 61 тэрбумын 62 төсөл, Баянхонгор 34 төслийг 57 тэрбумаар, Баян-Өлгийд 56 тэрбумын 43 төсөл, Өвөрхангай 52 тэрбум төгрөгөөр 31 төсөл, Увс аймагт 43 төслийг 44 тэрбумаар, Өмнөговь 43 тэрбумын есөн төсөл, Говь-Алтай 43 тэрбумын 54 төсөл, Булган 40 тэрбумын 30 төсөл, Дорноговь 36 тэрбумаар 13 төсөл, Сэлэнгэ 34 тэрбумын 33 төсөл, Сүхбаатар 28 тэрбумаар 23 төсөл, Завхан аймагт 24 тэрбумын 40 төсөл, Дундговь аймагт 24 тэрбумаар 29 төсөл, Орхон аймагт 19 тэрбумын 15 төсөл, Говь-Сүмбэр 11 тэрбум төгрөгөөр есөн төсөл хэрэгжүүлнэ хэмээн улсын төсөвт суулгажээ. Энэхүү шийдвэрийг танилцуулах үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Хувийн мөнгөнөөсөө гаргаж байгаа юм шиг сонин хандлага гаргадгаа боль. Б.Жавхлан сайдаа ямар аймаг нь наймхан тэрбум, ямар нь 20 гараад явчихдаг юм. Өнгө үзэмжээр төсөв хуваарилдгаа боль” гэсэн юм. Үүний хариуд Сангийн сайд Б.Жавхлан “Үүнд дээр бухимдаад байх зүйлгүй шүү. Одоо бидний баримталж байгаа хууль ийм юм. Үүнээс биш аймгуудыг үзэмжээр нь ялгасан зүйл байхгүй. байгаа хууль нь энэ. Үнэхээр бухимдаад байгаа бол хуулиа өөрчлөхгүй юу. Танд хууль өөрчлөх эрх нь байгаа шүү дээ. Өөрчлөөч тэгээд” хэмээн ундууцсан. Монгол Улсын эдийн засаг, хөгжил, цэцэглэлт, зам талбай, барилга, байшингийн төсвийг ижил тэгш хуваарилж, эдийн засгийн тэнцвэртэй, тэгш хүртээмжтэй хуваарилалтыг хийх ёстой хүн үндэслэл ярихын оронд зандраад сууж байгаа нь хэр зүй зохистой вэ. Тэгш хуваарилалт хүссэн хэний ч өөдөөс салбарын сайд маань “Чаддаг юм бол хуулиа өөрчил” гээд тавлаад, доромжлоод сууж байгааг монголчууд тэр аяараа харсан билээ.
Иймэрхүү үүргээ мэдэхгүй, хийж байгаа ажлаа хэнд ч ойлгомжтойгоор цэгцтэй, буурьтайхан тайлбарлаад өгч чадахгүй цахим, дэлгэцээр цамнахаа урьдаа барьдаг мөртлөө цаанаа юу ч мэдэхгүй ангайгаад явж байгаа сайд нараа хэрхэх вэ, Ерөнхий сайдаа.
| ДАВАРСАН САЙД НАРТ ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ БАЙНА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |