Нийслэлчүүд автомашиндаа хоноход ойрхон байна. Хотын захад гэртэй иргэд ажлаа тараад харих замдаа машиндаа хоол хийж идэх, хөтөвчинд бие засах нь бараг энгийн хэрэглээ болох дээрээ тулчихаад байна гэхэд хэтрүүлсэн болохгүй байх. Иймдээ тулсан замын хөдөлгөөний түгжрэлийг "Түгжрэл бууруулна" хэмээгсдэд бодитоор мэдрүүлмээр байна.
Жил бүр Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг сааруулахад тэрбум, тэрбум төгрөгийн төсөв баталдаг. Гэвч тодорхой үр дүнд хүрэхгүй байсаар дээрх байдалд хүрчихлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар энэ оны хоёрдугаар сард "Түгжрэлийг шийднэ шүү дээ, угаасаа. Улсын хэмжээнд бүртгэлтэй 665 мянган тээврийн хэрэгсэл байна. Зам тээврийн хөдөлгөөнд оролцож буй нь 480 орчим мянга болж байна. Жилд 80 мянгаар тээврийн хэрэгсэл нэмэгдэж байна. Тэгэхээр Ухаалаг удирдлагын системтэй болох хэрэгтэй. Нийтийн тээврийн нэгдсэн систем, тойрог хурдны зам, бусад холбоос зам хэрэгтэй. Зогсоолыг бид төлбөртэй болгох ёстой. Мөн түгжрэлийн талаарх мэдээллийг тасралтгүй ард иргэдэд өгч, соён гэгээрүүлэх ёстой. Түгжрэл шийдэх 30 асуудлыг эхний ээлжинд батлуулахаар бэлтгэж байна. Ард иргэдийнхээ амьдралыг мэднэ, зовлонг нь хуваалцана” хэмээсэн. Тиймээс хамгийн түрүүнд хотын дарга Д.Сумъяабазарыг таксины жолооч болгоё. Нэг ч өдөр болов жолооч нарыг зовлонг мэдэрч, автозамын түгжрэл юунаас үүдэж, хэрхэн өрнөж байгааг мэдрэг. Тэндээсээ гарц гаргалгаа хайг. Түгжрэлд гацахын зовлон мэдэхгүй, бүр жолооны үнэмлэх ч үгүй зарим сайд, дарга түгжрэл бууруулна гэж ярихаар үнэндээ итгэл төрөхөө байчихжээ. Харин ч эсрэгээрээ ард иргэдээр, тэр бүүхэл жолооч нараар даажигнаад байгаа юм шиг санагддаг болоод уджээ. Ингэж хардах шалтгаан олон бий.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор 2022-2024 онд жил бүр 420-оос доошгүй тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгаж байхыг сайд Б.Жавхланд даалгасан байдаг. Мөн түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах гадаадын зээл, тусламжийн төсөл, арга хэмжээг Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах гэрээ, хэлэлцээр байгуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгосон. Инээдтэй нь, энэ бүхний эцэст ердөө хичээлийн шинэ жил эхлэх үе буюу наймдугаар сарын сүүлчээс есдүгээр сарын эхний тав хоногт автомашинуудыг дугаарын хязгаарлалтаар зорчуулсан төдий л арга хэмжээ байлаа. Хэдхэн хоног түгжрэл бууруулсан, гал унтраах энэхүү арга хэмжээгээ үргэлжлүүлэхийг санаархсанаас илүү дэвшилтэт хийгээд ухаалаг арга хэмжээ огт авсангүй.
Зураг төслийг гаргаж олон нийтийн сүлжээгээр сүр дуулиантай гэгч цацагдаж дүүжин гүүрний асуудал өнөөдөр харин ул болоод үлдлээ
Уур бухимдлын уурхай, үүтгэл болсон автозамын түгжрэлийг бууруулна хэмээн олон амлалт өгөөд "мурьсан" хүмүүсийн тоонд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан С.Амарсайхан нэрлэгддэг. Тэрбээр “Хотын замын түгжрэлийг бууруулах нэгэн гарц болох дүүжин гүүрийг 2022 онд ашиглалт оруулна” хэмээн амлаж байлаа. Зураг төслийг нь гаргаж, олон нийтийн сүлжээгээр сүр дуулиантай гэгч цацаж байв. Иргэд ч тухайн үед түүнийг үнэхээр л амласнаа хийх байх, монголчууд дүүжин гүүртэй болох нь хэмээн итгэж байсан. Гэвч дүүжин гүүр ч үгүй, түгжрэл саарсан ч юмгүй бахь байдгаараа байж л байна. Энэ мэтчилэн түгжрэлээр далимдуулж, шоу, бизнес хийдэг төрийн түшээд манайд цөөнгүй. Тиймээс үнэхээр л замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад тодорхой үр дүнд хүрнэ л гэж байгаа бол Хотын дарга Д.Сумъяабазар та такси үйлчилгээнд ядаж ганц удаа ч болов явж, замын түгжрэлийн үнэн мөн чанарыг өөрөө мэдэрнэ үү. Тэгж гэмээнэ зөв бодлого, төлөвлөлт гарч мэднэ. Тэгж чадвал албан тушаалд чинь ч шат болох биз ээ. Аа, харин такси үйлчилгээнд явахдаа нэг ч дагалдах даргагүй явбал үр дүнтэй шүү.
| ХОТЫН ДАРГЫГ ТАКСИНЫ ЖОЛООЧ БОЛГОЖ, ТҮГЖРЭЛИЙГ БОДИТООР СУДЛУУЛЪЯ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |