-ХУУРАМЧ ДИПЛОМООР ТӨРИЙН АЛБЫГ ХУЛХИДАЖ СУУГАА ИЧГҮҮРГҮЙ АЛБАТУУДЫГ ИЛЧЛЭХ АРГА-
Боловсролын байгууллагаас авахуулаад хуурамч дипломын үүр болсныг яамны сайд зоригтойгоор илчилж эхлээд байна. Эдгээр хуурамч дипломтонгууд ардын хүүхдүүдийг сургаж байна гэхлээр ой гутмаар. Энэ хүртэл зүгээр хараад суусан төр засгийн буруу ч үүнд байгаа гэхэд хилсдэхгүй. Хэрэв ийм шийдвэрт хүрээгүй байсан бол хэдий болтол худал хуурмагаар дүүрэн боловсролын байгууллагаас эрдэм горьлож суух байсан бол. Тэдний гараар орсон олон салбарын төгсөгчид ажиллах хүчинд тооцогдож байна. “Багшийн эрдэм шавиас” гэж үг бий. Гэвч энэ ичгүүрт хэрэг боловсролын салбараар дуусахгүй нь бололтой. Төрийн албан хаагчид ч эхнээсээ түмний өмнө булхайгаа дэлгээд амжжээ. Хуурамч дипломоор ажиллах хүчинд тооцогдож, цаашлаад дарга, сайд болтлоо дэвшсэн ч тохиолдол цөөнгүй байгаа нь харагдаж байна.
Жишээ нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг дарга А.Нурбек нь 1998 онд Бүгд Найрамдах Казахстан Улсын Сейфуллины нэрэмжит Ахмола Хөдөө аж ахуйн дээд сургуулийг Зоо-инженер мэргэжлээр төгсөөгүй мөртлөө уг сургуулийг "Зоо-инженер" мэргэжлээр төгссөн гэх дээд боловсролын хуурамч дипломтой нь нотлогдов.
Ингэж төрийн албаны шат шатны байгууллагад хуурамч диплом барьж гүйсэн ичгүүртэй дарга нар эхнээсээ илэрсээр л байна. Энэ мэтээр хөрсний дээд хэсгийг дөнгөж сөхөж эхэллээ. Ажил олгогчид цаашид дээд боловсролын дипломонд үл итгэхээр болж байх шиг. Тэр нь ч зөв шийдвэр болно гэж иргэд харж байна. Хэдий болтол хууртагдахыг хүсэх билээ. Гэвч нөгөө талд хуурамч диплом гаргаж өгсөн албан тушаалтнууд ч мөн зохих журмын дагуу хариуцлага хүлээвэл зохиолтой. Өөрөөр хэлбэл тэд л төрд шургасан хуурмаг бүхний үр тариачид юм. Хуурамч диплом гаргаж өгөх замаар авлигалын гэмт хэргээс авахуулаад асуудал ар араасаа ундрах нь ойлгомжтой. Харин ингэтлээ газар авхыг нь хараад сууж тэвчээгүй боловсролын сайдын шийдвэр бусад салбаруудад ч хэрэгжхээр төлөвтэй байна.
724 хуурамч дипломны сургаар бусад хуурамч диплонтонгууд суудлаасаа өндийж, сая нэг гэмшил алдаж суугаа нь ойлгомжтой. Харин хэзээ илрэх вэ гэдэг нь чухам цаг хугацааны асуудал болоод байна.
-МОНТАЖ БУЮУ ҮНЭНИЙ БАРИМТ-
Худал болгоны дунд хөлөө жийгээд сууж ханасан бол одоо л үнэний үүдийг нээх цаг нь болжээ. Хуурамч дипломонд бүдэрч унасан хэдэн зуун алба хаагчдаас хангалттай олон гарц гаргалгааг олж харахаар байна. Түүнийг нэг нь монтаж. Оюутны ширээний ард хамтдаа суусан нь үнэн, төгссөн нь үнэн. Үнэн бодит байдлын болон өнгөрсөнд болсон үйл явдлын гэрч бол “Монтаж” болж таарлаа. Диплом биш монтажны хуудас л үнэнд илүү ойртуулахаар болов уу. Дөрвөн жил болсон оюутны амьдралыг тэд хичээгээд ч өөрчилж, сольж чадахгүй.
Өнгөрснийг буцаачихдаггүй л юм бол үнэн болгон монтажин дээр үлдэх аж.
Харин томоохон улстөрчдийн зүгээс өөрсдийн төгссөн сургууль болон мэргэжил дээшлүүлэх чиглэлээр суралцсан тухайгаа дэлгээд эхэлжээ. Иргэдийн зарим нь “Би сургуулиа энд байгаа онд төгссөн. Гэвч төрийн энэ түшээтэй хамт сурч байснаа санах ч үгүй юм байна” гэхчлэн хардлага багагүй өрнөөд байна. Гэх мэтчилэн үнэнийг гэрчлэх хүмүүс цөөнгүй бий.
Худал, үнэнийг танихад хэцүү болсон энэ цаг үед ядаж л боловсролын зэрэг зиндаагаар нь буюу суралцсан нь үнэн болохыг нотлох цорын ганц арга нь “Монтаж” боллоо. Өөрөөр хэлбэл нийгэмд шургалсан хуурамч багтнуудын үнэнийг сөхөх арга зам гэж хэлж болохоор. Боловсролын баталгааг монтажаар нь таньж болохыг 724 хуурамч дипломтноос ухаарлаа.
| БАГ ЗҮҮСЭН АЛБАТУУДЫГ МОНТАЖААР НЬ ИЛЧЛЭХ ҮҮ |
|
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |