БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И 2020 онд Монгол Улсад айлчилж байхдаа их гүрний сүрийг үзүүлж, бардаж, бяраа гайхуулчихаад явж байлаа. Ердөө хоёр жилийн өмнө улсаар нь “базаж”, “пээдийж” ирсэн Ван И дайны түгшүүртэй, дүүрэн асуудал “хулхи нь бууж” ирэх нь ээ.

Ван И өмнөх айлчлалаараа “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд тусгай онгоцоор газардахад Монголын талын төлөөлөгчид хүлээж авч, үндэсний хувцасны дүүриймаагаар хадаг, мөнгөн аятай сүү өгүүлсэн ч, Ван И сүү уухгүй гэж гараараа зангаад ярвайсхийгээд алхаж байв. Ван И айлчлалынхаа өмнөх өдөр БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Цай Вэньруйгаар монголчуудад сэтгэл зүйн дайралт хийлгэсэн ярилцлага өгүүлсэн юм.
Тухайн үед Элчин сайд Цай Вэньруй их л “том” гэгч нь “Ний нуугүй хэлэхэд, та бүхний ашиг сонирхлыг харгалзан ажиллаж байна” гэх зэрэг зүйлийг онцлон ярьсан байдаг. Чухамдаа “Монгол Улсад 280 тэрбум төгрөг өгнө, Хэл бичгийн асуудалд чимээгүй байгаарай, эс бөгөөс нүүрс авахгүй байж чадна шүү” гэсэн санааг Элчин сайд Цай Вэньруйгаар хэлүүлж, айлчлалынхаа гол зорилгыг танилцуулж байв.
.jpg)
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И наймдугаар сарын 5-6-нд Монгол Улсад хоёр өдрийн албан айлчлал хийнэ. Ван Игийн энэ удаагийн айлчлалаар хоёр талын Гадаад харилцааны сайд нар өргөн хүрээний хэлэлцээ хийхээс гадна хоёр ч том станцын хөрөнгө оруулалтыг шийдэх чухал уулзалтууд болох юм. Монгол Улсын Засгийн газраас мэдээлснээр,

Засгийн газраас цахилгаан станц барих газрыг бүрэн чөлөөлөх ажлыг эхлүүлж, ойрын хугацаанд дуусгахаар төлөвлөөд байгаа талаар мэдэгдсэн. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Игийн айлчлал үр дүнтэй болж, хөрөнгө оруулалтын асуудлыг эцэслэж чадвал Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын бүтээн байгуулалтыг энэ онд эхэлж, 2026 он гэхэд бүрэн хүчин чадлаар ажиллуулж, баруун бүсийн эрчим хүчний эх үүсвэрийг баталгаажуулах боломжтой. Ван Игийн айлчлалаар хэлэлцэх дахин нэг чухал станцын асуудал байгаа нь Багануур цахилгаан станц.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Бээжин-2022” өвлийн олимпын үеэр БНХАУ-ын талтай ярьсан хилийн боомтуудын нэвтрүүлэх чадвар, ложистикийн асуудлаар албан ёсны баримт бичгүүдэд гарын үсэг зурж, баталгаажуулах юм. Ингэхдээ Ханги, Шивээхүрэн боомтуудын нэвтрүүлэлтийг сайжруулах, хоёр талын ачаа тээвэр саадгүй явах нөхцөлийг бүрдүүлнэ гэж мэдэгдээд байгаа.
.jpg)
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Игийн айлчлалын өөр нэгэн том хүлээлт нь своп хэлцлийн хугацааг 2026 он хүртэл сунгах асуудал. Монголбанкнаас БНХАУ-ын Ардын банктай байгуулсан 15 тэрбум юань буюу 1.8 тэрбум ам.долларын своп хэлцлийн хугацааг 2026 он хүртэл сунгах саналын хариуг хүлээж байна. Бээжингийн өвлийн олимпын үеэр манай талаас своп хэлцлийн хугацааг дахин гурван жилээр сунгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч, БНХАУ-ын талаас эцэслэн хариу өгөөгүй байгаа юм.

Мөн цаг үеийн асуудалтай холбоотойгоор Ван И айлчлалынхаа үеэр Тайваний асуудлаар ярилцах нь дамжиггүй болоод байна. Өчигдөр буюу наймдугаар сарын 3-нд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Тайвань, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн айлчлалын асуудлаар байр сууриа илэрхийлсэн.
Тэгэхдээ “Энэхүү үйлдэл нь нэг Хятад зарчмыг ноцтой зөрчиж, Хятад Улсын бүрэн эрхэд санаатайгаар халдаж, улс төрийн илт өдөөн хатгалга хийж, Хятадын ард түмний дургүйцлийг хүргэхийн зэрэгцээ олон улсын нийгэмлэгийн эсэргүүцэлтэй тулгарч байна. АНУ-ын зарим улстөрч Хятад, АНУ-ын харилцааны “асуудал өдөөгч” болсон ба АНУ Тайванийн хоолойн энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлын “хамгийн том сүйтгэгч” болсон гэдгийг энэ үйл явдал дахин нотоллоо” гэсэн урд хөршийн “бэрс” Ван И манай оронд хийх айлчлалынхаа үеэр дээрх асуудлыг хөндөх нь гарцаагүй.

| Хоёр жилийн өмнө “пээдийж” ирсэн Ван И одоо “хулхи нь бууж” ирэх нь |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |