-Гэтэл улсын эдийн засаг элгээрээ мөлхөж, үнийн өсөлтөд дарлуулсан иргэд талх таллаж, төмс ширхэглэж, үерийн усанд гэр оронтойгоо урссаар байна-
Менингит, “Ковид-19” зэрэг халдварт өвчнөөр шаналсан бага насны хүүхдээр эмнэлгүүд дүүрч, үер усны уршгаар хэд хэдэн айл сүйрч, хоолны ногоо нь махныхаа үнэтэй уралдан өссөн гээд сүүлийн хэдэн өдөр нийслэлийнхэн зутруухан л сууна даа. Тэр бүү хэл автозам, төмөр зам нь хүртэл үерт автаж баруун аймгуудаас Улаанбаатар хот руу зорчих хөдөлгөөн тодорхой хугацаанд хязгаарлагдлаа. Үүнээс гадна өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахууны үнийн өсөлт зэрэг тоочоод байвал зовлон дуусашгүй биз. Харин ард түмнээ гуйлгачлал, ядууралд “дүрж” орхисон улстөрчид маань аймаг, аймгийнхаа наадмыг зорьж, цэнхэр асрын хойморт цээж дэлдэн суугаа сурагтай. Зүдэрсэн түмнийхээ төлөө шинэлэг шийдэл, шийдвэртэй алхам хийж гялайлгадаггүй атлаа иргэдийнхээ тартагтаа тулсан амьдрал дээр “танго” эргэж, “Та нарын төлөө би....” хэмээн шүлсээ үсчүүлэн айраг залгилж, тарган хонины шүүс огтолж суугаа төрийн түшээдээс ажил бүү хэл сэтгэл горьдоод ч нэмэргүй болсон бололтой.
Цар тахлын хүнд цаг үед цагдаа, эмнэлэг, онцгой байдлын газрын алба хаагч, ажилчид л сайн, муугаар хэлэгдэж ард түмнийхээ жаргал, зовлон дунд амрах завгүй ажиллаж байсан санагдана. Үнэн шүү, үнэтэй хаус, хувийн харшдаа шигдэж, хол явлаа гэхэд тусгай хамгаалалттай төрийн ордондоо ямбалж суусан УИХ-ын гишүүд, сайд дарга нараас хэд нь ХӨСҮТ-д очиж, цаг үеийн нөхцөл байдлыг нүдээр үзэж, ард иргэдийнхээ зовлон шаналлыг биеэр мэдэрсэн билээ дээ. Өдөрт хэдэн зуун айл өрхөө бүтээж, өөд болооч оо уурын зууханд шатааж, өр нь эмтэрч, сэтгэл нь сэмэрсэн иргэд Сүхбаатарын талбайд жагсаж, түүнийг нь одоогийн Ерөнхийлөгч овжиноор ашиглан, улс төрийн тоглолт хийж байсныг хэн ч мартаагүй биз. Зөвхөн цар тахал ч биш ер нь л нийгэм, цаг үеийн хүнд хэцүүд хүн зон оо умартаж, сонгогчдоо хөсөр хаян “шилэрдэг” улстөрчдийн дадал болж төлөвшөөд удаж байх шиг.
Энэ жил ч ялгаагүй хүнсний ногоо, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахууны үнэ урьд хожид байгаагүйгээр нэмэгдэж, арга мухардсан ард иргэд хаа, гуяыг хавирга, чөмгөөр нь хагасалж, төмс ногоог килограммаар нь биш ширхгээр нь авч байхад эрхэм төрийн түшээд эзгүй байна. Сураг чагнах нь ээ УИХ-ын гишүүд, сайд нар данхар, данхар жийпээ хөлөглөсөөр тойрог, тойргийнхоо зүг тоос татуулан явцгааж буй гэнэ. Угаас томчуудын алт, шүрээр урласан, алганаасаа том хөөрөг өвөртөлж, урьд хожид харагдаагүй үнэтэй, чамин торгоор дахин давтагдашгүй загварын дээл өмсөж, хийсэн, бүтээсэн мэт хоосон хийрхсээр нутгаа зорьдог цаг нь яалт ч үгүй наадам. Монголчууд ёс жудаг дор нэгддэг түмэн учир баяр наадмаар хэл ам, хэрүүл маргаан хийж, биелэгдэшгүй амлалт, бүтэшгүй мөрийн хөтөлбөрийг нь нэхэхгүй ганц боломжит цаг үе гэдгийг нь тэд маш сайн мэднэ. Хөдөөгийн малчид нь мөнгөн эмээл, ташуураа зарж, гурил будаа авахдаа тултал ядуурсныг ч анзааралгүй тэд ийнхүү буй бүхнээрээ гайхуулан нутгийнхаа наадмын хойморт залж ирсэн бурхан шиг ярвайж сууна. Иймдээ ч тэдэнтэй, тэдэнгүй хэрэгцээ, шаардлага нь байсан цагт хийгдэх л байсан бүтээн байгуулалтыг өөрийн мэт өмчилж “Би л хөлсөө гартал зүтгэж улсын төсөвт цэцэрлэг, сургууль барих ажлыг багтааж чадлаа”, “Энэ миний тавьсан зам шүү дээ” зэргээр нүглийн нүдийг гурилаар хуурч, ардын толгойг аль байдгаар нь эргүүлцгээдэг.
Энэ жил ч ялгаагүй хүнсний ногоо, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахууны үнэ урьд хожид байгаагүйгээр нэмэгдэж, арга мухардсан ард иргэд хаа, гуяыг хавирга, чөмгөөр нь хагасалж, төмс ногоог килограммаар нь биш ширхгээр нь авч байхад эрхэм төрийн түшээд эзгүй байна.
Хуучны цаг шиг иргэд нь алсын хараатай, хэтийн бодолтой байсан бол хий бардаж, хийгээгүй атлаа сүржигнэж суугаа төрийн түшээдийн хар толгойд нь хулсан ташуур буулгаж, ингэж ядуу амьдруулж байгаад нь өширхөн Итгэлт баян шиг хултай айрагт дүрж орхих байсан биз. Гэвч энэ цаг үед “Дарга минь, гишүүн минь”, “Та минь, та нар минь” хэмээн тал талд нь гарч зусардах, шагнал горилж, нэр алдар хүртэх гэсэн иргэд дарга сэтэртүүдээ бүчих болсон доо. Тэднээс гадна урлаг, соёлын аль нэр алдартай гэсэн бүхэн дарга нараа даган дарцаг шиг намирч явдаг болсон. Монголчуудыг тэнэг, сул дорой, ядуу байлгах гэсэн харийн санааг биеэр хэрэгжүүлж буй мэт ард иргэдийгээ хэдэн өдөр найр, наадамд уруу татаж, зовлонг нь мартуулах гэсэн төрийн түшээд Долдой, Боролдой нараа дагуулан дов бүртээ очиж буй нь энэ. Өнөө жил зарим аймгууд тэгш ой хэмээн зарлаж байгаа бол зарим нэг нь хоёр ч удаа бүсийн наадам зохион байгуулахаар товлоод байна. Тэр бүрд эрхэм дарга нар эгнэн сууж, эцэс, төгсгөлгүй баярхал, хийрхлээ үзүүлэх бололтой. Яаж ийм цаг үед ард, иргэдийнхээ дунд гэгээнтэн мэт гэмгүй царайлан сууж чаддаг байна аа.
Цар тахлын үед баримтлах хууль, дүрмээ ард иргэддээ ягштал цээжлүүлж, төрийн албан хаагчаар нь барьцаалан тулгадаг шиг ээ өөрсдөө ч хууль дүрэм дээ захирагдмаар юм. Аль ч аймгийн наадмын асрын хоймрын ширээг чимсэн мах, шүүс эгэл жирийн малчин ардаас хандив болон очдог гэдгийг л битгий мартаарай даа төрийн түшээд минь.
Шагнал гэдэг зүйл шалаар нэг хөглөрөх “хог” шиг болоод он удлаа. Ар түмнийхээ амийг хамхиулж, ацын шалаанд оруулах улс төрчдийн супер арга нь гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, өвөө нь алтан гадас авчихсан ураг удам уул доргитол найрлахаас биш “Уул ухаж, ус бохирдуулах аа боль” гэж жагсахгүй. Хэтэрхий их алдар нэр, шагнал урамшуулалд дурладаг болсноороо монголчууд өдөр ирэх бүр нүд балай, чих дүлий болсоор байна гэвэл хилсдэхгүй. Улстөрчдийн увайгүй үйлдэл, хэрээс хэтэрсэн зан авирыг мэдэвч дуугарах эрхгүй учир харсан боловч харалган, сонссон боловч дүлий явахаас өөр сонголт тэдэнд үлдэхгүй. Өмнө нь олныхоо дундаас онцгойрч, ардынхаа дунд алдаршсан аатай чадалтай, эрдэм боловсролтой, үгүйсгэхийн аргагүй авьяастай нь хүртдэг байсан одон медаль өдгөө овооны наадамд намын гишүүдийн энгэрт гялалзах болсон нь үүний тод жишээ. Хорь гаруйхан настай залуу насаараа малын зах дагаж, зуд, турьхан дунд амьтай, голтой явсан аавынхаа зүүгээгүй Алтан гадас одонг энгэртээ зүүчхээд гол усаар нэг найр, наадам болж суугаа ч жишээ бий. Салбар, салбарын яам өөрийн нэрэмжит тэргүүн дээд шагналаа хур бороо шиг асгах болов. МАН-ын нэртэй л бол “бор халзан төлөг” ч байсан ноосонд нь тэмдэг зүүж, эзэнд нь мөнгө өгөх нь холгүй байна. Социализмын бүтээн байгуулалтын үед “Таван жилийн гавшгайч” хэмээн цол гаргаж үнэхээр хийж бүтээж чадсан хүнийг урамшуулдаг байж билээ. Одоо бодох нь хөлс хөдөлмөр, хүч чадлаараа олж авсан тэр шагнал төрийн дээд одон медалиас ч үнэтэй санагдах шиг. УИХ-ын гишүүд, сайд дарга нар өөрсдийгөө хүүхэд орж ирвэл л хуучин бор богцоо задалж бурам өгөх ёстой нас дээр гарсан чавганц гэж боддог бололтой. “За би нутаг руу гаа явах нь. Алив чи Алтангадас, СТА, Салбарын тэргүүний хэд хэдэн одон медаль, тэмдэг бэлд” гэж шадар туслах, биет төлөөлөгчдөө захирангуй тушаах нь өдгөө бүгдийн нүдэнд ил, чихэнд тод болсон. Угтаа бол энгэртээ төмөр зүүж, хоймортоо баярын бичиг хадгаллаа гээд шатахууны үнэ бууж, амьдрал дээшлэхгүй гэдгийг тавдугаар ангийн хүүхэд ч мэдмээр сэн дээ. “Хоосон очих ёсгүй юм шүү” гэсэн доромжлол, “Энэ удаад дарга намайг шагнах байх” гэсэн горьдлого дунд захын нэг суманд хэдэн зуун Алтан гадастан, Салбарын тэргүүн байх боллоо. Баяр наадам яах вэ болоод л өнгөрнө. Наадмын дараа намар болж малчид хадлан бэлтгэх, тариаланчид ургацаа хураах их ажилдаа ханцуй шамлан орцгоох нь тодорхой. Харин улс орныхоо элгээрээ мөлхсөн эдийн засаг, тэнгэрт хадсан үнийн өсөлт, явуургүй гадаад харилцаа, явцуу уул уурхай, хүний амь зольж ханадаггүй зам засвар гээд анхаарах өчнөөн асуудал эрх баригчдын гарт байна даа. Ай даа юу л болдог бол. Хэцүүхэн намар биднийг хүлээж байна шүү найр өнжилгүй зугаалж, наадам алгасахгүй наргиж, хэнхэлзэж яваа төрийн түшээд ээ.
.jpg)
| Найрын синдром нь эхэлсэн УИХ-ын гишүүд намын нэр дор одон тарааж, ой тэмдэглэж, наадмын асрын хойморт ханхалзаж явна |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |