Монголд шатахууны нь үнэ хэдхэн улстөрчийн "гарт" орчихоод хэзээ мөдгүй хагарах "хөөс" шиг болчихжээ. Олон улсад газрын тосных нь ханш ч уналтад ороод хөрш, зэргэлдээ орнуудаас эхлүүлээд шатахууны үнэ буурч байхад Монголд л өсөж байх аж. Харин үүний учир нь эрх баригч МАН-ыг УИХ, Засгийн газартай нь бүр Монгол Улсаа шантаажилж, шатахууны үнээр "барьцаа"-нд авсан хэдхэн улстөрч гэнэ.

Монгол Улс шатахууны үнийг олон улсын зах зээл дэх жишиг ханшийн дагуу өсгөж, бууруулах зохицуулалтад ороод удаан ч хугацаа өнгөрлөө. Гэсэн ч дэлхийн жишгээсээ зөрж, үнэ нь "харайж" өгөх нь олонтаа. Харин үүний учир Монгол шатахууны экспортлогч бус импортлогч орон байгаад бий гэх. Уул уурхайн түүхий эдээ "арай чүү" хил давуулж байж эдийн засагтайгаа "ам мөлтөс" золгодог манай оронд хэдхэн сар л шатахуун орж ирэхээ больчихвол улсаараа дампуурч мэдэх нь. Тэгвэл энэ бүхний ард буюу Монголд тээврийн хэрэгсэл явуулах эсэх, бүр явган алхах уу, унаанд суух уу гэдгийг ердөө зургаан хүн л "шийдэх" юм байна.
Өнгөрсөн оны есдүгээр сард хойд хөрш шатахууны экспортоо зогсооход "ОХУ шатахуун нийлүүлэхгүй, БНХАУ-аас чингэлэг гаргаж өгөхгүй" гээд төрийн түшээд нь "царай алдаж" бөөн юм болов оо. Гэтэл "Петровис", "Сод монгол групп" зэрэг шатахуун импортлогч компани өөрийн төлөөллөө ОХУ руу явуулаад холбогдох албан тушаалтантай нь уулзаж, яриа, тохироо хийгээд л шатахууныг тонн тонноор оруулж ирж байлаа.

Дээр дурдсанчлан 2020 оны есдүгээр сард ОХУ-аас шатахууны нийлүүлэлтээ зогсоож, улс даяараа шатахууны нөөцгүй болж байхад "Петровис" компани нэмэлт шатахуун татаж байгаагаа хамгийн түрүүнд зарласан. Тэр үед УИХ-ын гишүүн асан О.Содбилэг цахим хуудсаараа их л бахдалтай гэгч нь мэдэгдэж байлаа. Харин дараагаар нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын "Петровис", гишүүн Б.Баттөмөрийн “Тэс петролиум”, гишүүн асан П.Батсайханы "Шунхлай" ХХК шуурхайлан татаж, Засгийн газраа илүү "эрх мэдэлтэй" гэдгээ харуулж байв.
Мөн дээр дурдсан шатахууны импорлогч компаниудаас гадна 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж байсан Б.Пунсалмаагийн "М-Ойл групп", "Жаст"-ын Ш.Батхүүгийн хэрэгтэй холбоотойгоор нэг хэсэг шалгагдаж, дуулиан тарьж байсан Р.Ганзоригийн "Магнай трейд" ХХК-ийг мартаж болохгүй. Олны өмнө ил гараад байдаггүй нууц ноён Р.Ганзориг, 2020 оны сонгуулийн хамгийн өндөр орлоготой нэр дэвшигчээр "тодроод" байсан Б.Пунсалмаа нар Монголдоо л тэргүүн баян тооцогддог гэх бөгөөд үүний адилаар ч шатахууны үнэ, импортод төдий чинээ томоохон нөлөө үзүүлдэг гэнэ.
.png)
Өмнө нь шатахууны үнэ хэдэн зуугаараа бүү хэл 50 төгрөгөөр л өсөхөд төрийн түшээд бүгдээрээ л сандралддаг байв. Харин одоо УИХ, Засгийн газар нь ч "дөжирчээ". Мөн тэр бүр зохицуулалт, журмын дагуу шатахуун импортлогчид олон улсын жишгээ дагаж, үнийг нь бууруулж байсан нь үгүй.
Хэдэн жил гэлтгүй ердөө сүүлийн саруудын үзүүлэлтээр л гэхэд шатахуун, дизель түлшний үнэ "талийж" өгчээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд 3048 төгрөгийн үнэтэй байсан АИ-95 шатахууны үнэ энэ сарын 20-ны байдлаар 4210 болсон байна. Мөн дөрөвдүгээр сард 3131 төгрөгийн үнэтэй байсан дизель түлшний үнэ 4030 төгрөг болтлоо өсжээ.
Сүүлийн дөрвөн сард шатахууны үнэ өссөн үзүүлэлт.
Шатахууны үнийн өсөлтийг дагаад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ ч нэмэгдсэн байх. Үндэсний статистикийн хорооны тайлангаар өнгөрсөн зургадугаар сард Монгол Улсын инфляц 16.1 хувьд хүрсэн. Инфляц өсөхөд нөлөөлсөн бараа, бүтээгдэхүүний үнэ шатахууны үнийн өсөлттэй салшгүй холбоотой. Тэгвэл бараа, бүтээгдэхүүний үнээс эхлүүлээд инфляц хүртэл өсөхөд нөлөөлж байгаа шатахууны үнэ "удирдагчид" буюу дээр дурдсан "Магнай трейд", "Сод монгол групп", "М-Ойл", "Шунхлай", "Петровис", "Тес петролиум" шатахуун импортлогч компанийн эзэд Монгол Улсын эдийн засгийг "атгаж" байгаа гэхэд хилсдэхгүй нь.

| Шатахууны салбарыг "атгасан" хэдхэн улстөрч Монгол Улсаа Засгийн газартай нь тасралтгүй шантаажилж байна даа |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |