Сөгдөхөөсөө өмнө сөрөг хүчин байлаа тэд. Ай хөөрхий, яана даа Ардчилсан намынхан минь. Ахмадууд нь нүүргүй болж, залуучууд нь зориг, зүрхгүй байсаар “амь тасрах” нь. Өөрийн эрх ашиг, элбэг баян амьдрал, эрх мэдлийн төлөө намынхаа нэр хүнд, үзэл санаа, чиг шугамыг тэр чигт нь “зарж”, ашиг болгон залгисаар ирсэн хэсэг бүлэг хүн залуучуудынхаа итгэлээр “гутлаа арчиж” сууна. Аман дээрээ “Ардчилал минь, амьдралаа зориулсан нам минь” хэмээн хоосон шогширч суугаа арилсан дотортой зарим нэгэнд Ардчилсан намын хэрэгцээ байсаар байна. Тэр их шунал, энэ их мунхаглалыг таслан зогсоож, нам дотроо “их цэвэрлэгээ” хийчих ирмүүн, баатарлаг залуус даанч алга даа.
Нэгэн цагт төрийн эрхийг атгаж, ардын магнайд хүндлэгдэж явсан Ардчилсан нам амь тэмцсэн хэвээр байна. “Улс төрийн нам шиг нам болон шинэчлэгдэж, сөрөг хүчний үүргээ нэр төртэйгөөр биелүүлэх болов уу” хэмээн чих тавин сонсож, сэтгэл дэвсэн хүлээж суугаа гишүүд, дэмжигчид, ард түмнийхээ итгэл дээр хоёр талцан “зодолдсоор” буй нөхөд хойшид яана даа, яана. Биднийг хүүхэд байхаас л үлгэрийн баатар шиг яригдаж, хүндлэгдэж ирсэн ардчиллын алтан хараацай “ахмад партизанууд” гэсэн тодотголтой ардчилсан намын хэдэн хөгшин, зарим дарга сэтэртнүүд хүүхэд, нохойн доог болж явна.
Тодруулбал, С.Эрдэнэ өөрийн гэж тодотголтой Ардчилсан намынхаа XIV их хурлаа сүр дуулиантай зарлаж, тайзны голд зассан хүндэтгэлийн ширээнд “хаан шиг” заларсан боловч тус хурал эв, эеэр биш зодооноор дуусав. УИХ-ын чуулганы үеэр гишүүдээ загнаж гөлөг, нохойгоор нь дууддаг их омог, уур хилэн, бардам зангаа үргэтэл түмний өмнө тайзан дээр чирүүлснийг нь монгол түмэн нүдээрээ харцгаалаа. Тэсгэл алдаж, уур нь хүрсэн нэг нөхөр тайз руу хар гүйхээрээ гарч С.Эрдэнийг түлхэн унагааж, хонь мал чирж яваа мэт угзран татаж, толгойн тус газар нь дэлсээд авсан уг үйл явдал ардчилсан намын “томчуудад” тохиолдсон ганц факт биш юм. Уншигч та санаж байгаа бол өнгөрсөн тавдугаар сарын 8-нд Сүхбаатарын талбай дээр Э.Бат-Үүл үсдүүлж, М.Тулгат, Ч.Өнөрбаяр нар талбайгаас хөөгдсөн хөгтэй явдал болж өнгөрсөн. Өлсгөлөн зарлаж дөрөв хоног суусан ардчилсан намын хэсэг бүлэг нөхдийг ятгаж, өлсгөлөнгөө даруй зогсоохыг аргадан гуйхаар очсон биш баатар маань байдгаараа доромжлуулаад буцсан.
Хууль, шүүх, цагдаа цэргийн байгууллага гээд тэднийг нарсанд оруулж болох бүх л төрийн байгууллагууд МАН-ын атганд багширч байгаа учир тэд ийнхүү хоригдол болохоос айж, амь тэмцэхдээ болсон болоогүй жагсаал цуглаан, хурал зөвлөгөөн зохион байгуулсаар байна.
Мөн өнгөрсөн тавдугаар сард Нийслэлийн ардчилсан намаас "Монголоо Беларус шиг болгохгүй" хэмээх сүр дуулиантай нэртэй цуглааныг Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд зохион байгуулсан. Энэ үеэр “Солиот” хэмээх хочит Д.Сосорбарам улаан нүүр рүүгээ гурил цацуулж, уйлах шах уу юм болов. Монголчууд мартамхай дээрээ өрөвчхөн, даанч цайлган болохоороо өөрөө гэмтсэн мэт л тэднийг өрөвдөцгөөж байв. Гэвч үсдүүлж, чирүүлж, зодуулсан нь тэдэнд ашигтай байлаа. Учир нь эдгээр нөхөд үнэнхүү намаа эвлэлдэн нийлүүлж, бүтэц бүрэлдэхүүнийг нь шинэчилж, хуучин байсан шиг нь хүчтэй, чадалтай нам болгох санааг өвөрлөж жагссан гэвэл худалчийн үлгэр болох биз ээ.
Хэд, хэдэн хэрэгт шалгагдаж буй С.Эрдэнэ, хэрэг нь буцаагдаж, хоригдож буй ангиасаа суллагдсан Э.Бат-Үүл нар шоронд орохгүйн тулд л энэ мэт шоуг зохион байгуулж, өөрсдөө хохирогч болж жүжиглэв бололтой. Хууль, шүүх, цагдаа цэргийн байгууллага гээд тэднийг нарсанд оруулж болох бүх л төрийн байгууллагууд МАН-ын атганд багширч байгаа учир тэд ийнхүү хоригдол болохоос айж, амь тэмцэхдээ болсон болоогүй жагсаал цуглаан, хурал зөвлөгөөн зохион байгуулсаар байна.

Улс төрийн нам, эвсэлд тохиолддог л хувь заяагаар унаж, бүдэрч, ханцуйн дотроо нудралцаж явсан МАН-ынхан нэгэнт учраа олжээ. Магадгүй тэд залуусаа хүлээн зөвшөөрч, хамгийн чухал шинэчлэлийг зөв цагтаа хийсэн байх. МАН-ын залуучууд ч тэмцсэн шиг тэмцэж, дуугарсан шиг дугардаг байж. Үг хэлээрээ ойлголцохгүй бол хаглаж хэмхлээд, галдаж шатаагаад ч болсон эсэргүүцлээ илэрхийлж, үзэл бодлоо сонсгож чаддаг гэдгийг өнгөрсөн он жилүүд, түүхэнд тэмдэглэгдсэн хар бараан өдрүүд гэрчилнэ. Харин Ардчилсан намын залуус арай дэндүү унхиагүй байна даа.
Цаазын тавцанд очиж, “Орших уу, эс орших уу”-гийн заагт сөгдсөн намынхаа төлөө сэрж, сэтгэх аатай, бяртай залуус л арилсан дотортой өнөөгийн удирдагчдаас ч илүү ус, агаар мэт хэрэгтэй байгааг эгэл жирийн намын гишүүд нь энд, тэндгүй хуучилж сууцгаана.
Угтаа бол омог зүрх нь бадарч, эв сэтгэл нийлсэн залуучууд сумаас аймагтай, аймаг аймгаасаа чуулаад босоод ирвэл болохгүй зүйл байхгүй л байлтай. Гэхдээ энэ үгээр залуусыг буруу замын жагсаал цуглаанд турхирах гэсэнгүй. Одоо л босохгүй бол оройтно гэдгийг нь сануулах гэсэн төдий. Ахмадууд нь нэр төрөө шалтай хутгаж, хууччуудынх нь хулхи нь буусан ийм цаг үед Ардчилсан нам зориг, зүрхтэй залуучуудаасаа аврал эрж буй хэмээн учир мэдэх хүмүүс ярилцацгааж байна. Цаазын тавцанд очиж, “Орших уу, эс орших уу”-гийн заагт сөгдсөн намынхаа төлөө сэрж, сэтгэх аатай, бяртай залуус л арилсан дотортой өнөөгийн удирдагчдаас ч илүү ус, агаар мэт хэрэгтэй байгааг эгэл жирийн намын гишүүд нь энд, тэндгүй хуучилж сууцгаана.
Аль нэг даргынхаа халаасанд амьдарч, тарьсан балгийг нь цэвэрлэгч шиг “шүүрдэж” яваа өнөөгийн цүнх баригчдыг хэлээгүй юм шүү. Эсэргүүцэн босож биш даган зусардаж, дараачийн он жилүүдэд ажил, амьдралтай үлдэх гэсэн нам дагаж навсганасан залуу төрхтэй ч “чавганц” санаатай энэ үеийнхэн нэгэнт юу ч хийж чадахаасаа өнгөрсөн. Учир нь тэд хэлж дуугарвал өөрийнхөө толгойг цусдах, илчилж босвол хамтдаа унах “үйлийн үрийн” их сүлжээсэнд чагтлагдчихсан байгаа.
Гэхдээ л, Ардчилсан намын үзэл суртал, үнэ цэнийг ойлгодог, намаа “сэхээний орноос” татаад босгочих залуус аймаг, сум бүрд байж л байгаа даа. Тэд л өөрсдийгөө таньж, мэдэрч, өөрчлөлт, шинэчлэлтийн төлөө эвлэлдэн нэгдэх хэрэгтэй байх шиг.
| АРЧААГҮЙ, ЗОРИГ, ЗҮРХГҮЙ БАЙНА ДАА АРДЧИЛСАН НАМЫН ЗАЛУУ ҮЕ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |