“Нисэх” нь холгүй болтлоо допингоор “бөмбөгдүүлсэн” хэдэн бөх хөлсөө гоожуулан таахалзсаар бөхөд хайртай ард түмнийхээ урмыг нь хугалж, сэтгэлийг нь гонсойлгож дууслаа. Хаа хүрсэн газарт нь хоймортоо залж, идээ, ундааныхаа дээдийг барьдаг ард түмэн рүүгээ допингоор “хариу барьдаг” болжээ. “Дотортой эр, жудагтай бөх” хэмээн магтан, дуулан ярьдаг бөхөд элэгтэй монголчууд минь өр рүүгээ “өшиглүүлсээр” таарлаа даа.
.jpg)
Үндэсний бөх дотор допингийн хэрэг гаарлаа. Бүр улсын баяр наадамд зодоглосон бөхийн шинжилгээнээс сэргээш илрэхээр ирэх жил нь “Эр нэг алдаж, эрэг нэг нураа биз” гээд толгойг нь илээд барилдуулчихна. Гэтэл уйлан хайлан байж дахин барилдахаар болсон бөх нь дахиад л допингийнхоо шинжилгээ “өвдөг шороодож” байгаа юм.

Уншигч та бүхний санаж байгаагаар 2002 оны үед дархан аварга А.Сүхбат допингийн хэрэгт нэр холбогдсоноос хойш бөхчүүд жил болгон л чих халууцуулдаг болов. Аварга Г.Эрхэмбаяраас эхлүүлээд арслан Х.Мөнхбаатар, гарьд Д.Рагчаа, заан Д.Мягмарсүрэн зэрэг улсын өндөр цолтой бөх жил дараалан сэргээшийн шинжилгээндээ бүдэрсэн байдаг.

Допингдоо бүдэрсэн бөх нь “уйлж”, “майлан” хэвлэлийн хурал хийгээд ард түмнээс “цагаатгал” хүртдэг болов. 2019 оны Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд зодоглосон гурван ч бөхийн сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарч байв. Тухайлбал, одоогийн даян аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва, Б.Бат-Орших харцагаас илэрсэн юм. Нэр цохсон гурван бөхөөс арай том цолтой нь гэсэн дээ Н.Батсуурь “шийр” зааж, шинжилгээнээс нь допинг илэрснийг хүлээн зөвшөөрч, хэвлэлийн хурал зарлаж мэдэгдэл хийсэн. Тэгэхдээ “Гэмтэлтэй байсан учраас эм хэрэглэсэн. 400-хан төгрөгийн үнэтэй допингод бүдэрчихлээ” гээд камерын өмнө нь бөхийж, бөхөд хайртай монголчуудынхаа өрөвч сэтгэлд “цагаатгагдчихсан” түүх ч бий. Энэ мэтээр сэргээшийн шинжилгээндээ бүдэрсэн балгаа дарж, “амь мултарсан” арга олон.

Мөн Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд зодоглосон Э.Оюунболд, Д.Цэрэнтогтохын шинжилгээнээс допинг илэрсэн байдаг. Э.Оюунболд ч “гүрийж” гүйсээр өнгөрсөн онд гурван тэгш ойд зориулсан 512 бөхийн барилдаанд сайн дураараа шинжилгээ өгч, “Давахгүй гэсэн даваагаа хоёр давдаг”-ийн үлгэрээр дахин бүдэрч, цол, чимгээ хураалгаж, барилдах эрхээ хасуулаад байв. Хамгийн сонирхолтой нь, Э.Оюунболдын цол, чимгийг хураахдаа мөн л допингийн хэрэгт нэр холбогдож, өөрөө хүлээн зөвшөөрсөн Н.Батсуурьт цолыг нь нөхөн олгосон юм.

Сэргээшийн шинжилгээнд хоёронтоо бүдэрсэн Э.Оюунболд энэ жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдааны сорилгод оролцлоо. Барилдаан эд өрнөж байх үеэр Э.Оюунболдын барилдах эсэх асуудлыг тойрсон бөөн “хэрүүл” дундаас мань эр барилдаандаа үзүүрлэж, бултасхийгээд сураг “тасрав”.
Сүүлдээ бүр допинг бөхчүүдийн дунд ус, ундаа шиг болж байгаа аятай. Өнгөрсөн жил допингод бүдэрсэн дөрвөн бөхийн хоёр нь аймаг, сумын цолтой байсныг санууштай. Допингийн шинжилгээндээ бүдэрсэн бөхийн дуулиан хэсэг шуураад л нам жим болдог нь харамсалтай. Тэр болгонд нь “молигодуулсаар” сурсан бөхөд хайртай монголчууд хөөрхий...

Энэ жил Баяр наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт “бай”-гаа онож чадвал допингод нэр холбогдсон бөхөд улсын өндөр цол, чимэг өгөөд “муриулчихгүй” байлтай. Ардын хувьсгалын 100, 101 жилийн баяр наадмын бөхийн барилдааны сэргээшийн шинжилгээг цагдаа, тагнуулын байгууллага, хөндлөнгийн хяналт дор авах талаар албаны мэдээлэл бий. Мөн баяр наадамд Ерөнхийлөгчийн зарлигаар олгох цолыг сэргээш хэрэглэсэн нь нотлогдвол Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө 14 хоногийн дотор зарлигтаа өөрчлөлт оруулж, цолыг нь хураах, дараагийн бөхөд нөхөн олгох боломжтой болсон. Монгол үндэсний бөхийг “мөхөл” рүү түлхэж байгаа допинг энэ жилийн наадамд л битгий бөхчүүдийг маань “даваасай”.

| Дахиж л битгий ард түмэн рүүгээ допингоор нулимаарай даа, бөхчүүд минь |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |