Улаанбаатар хот бөхгүй байсаар өнөөдрийг хүрэв. Гэтэл хөдөөд аймаг, сум, баг бүр бөхтэй. Тэднийгээ нутгийнхан нь дэмжээд сүйд болно. Бүр улсын наадамд цол авахаар нь дэмжиж, байр машин бэлэглээд байдаг. Гэтэл нийслэл хотын нэр дээрээс босож барилддаг бөх ерөөсөө байхгүй. Уг нь ч төрж өссөн газраа үнэн зөв хэлдэг бол улсын цолтой бөх олон бий. Бүр Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар хүртэл унаган хотын хүүхэд. Даанч аавынхаа нутгаар овоглоод явчихдаг юм. Энэ мэт Улаанбаатарт төрсөн мөртлөө аав, ээжийнхээ сумаар овоглож явдаг бөх хэдэн зуу бий. Гэтэл ашгүй нэг юм нийслэл хотыг бөхтэй болгох хуулийн заалтыг УИХ дээр хэлэлцээд эхэллээ. Бүр тодруулах юм бол Баяр наадмын тухай хуулийг шинэчилж байгаа. Энэ үеэр дүүрэг бүрд наадам хийлгэж, бүр дүүргийн цол олгох асуудал хурцаар тавигдаад эхэллээ. Даанч Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүд нь үүнийг ойлгохгүй, лобби хийхгүй суугаад байх юм.
Дархан аварга, УИХ-ын гишүүн асан А.Сүхбат нэгэнтээ “Төр бол бөх юм” гэж билээ. Түүний хэлсэн үг тухайн үедээ дуулиан шуугиан болж, шүүмжлэл дагуулж билээ. Гэтэл өнөөдрийн УИХ-ын гишүүдийн байгаа царайг харахаар дээрх үг үнэн юм шиг бодогдох боллоо. Учир нь, шатахууны үнэ литр тутамдаа 250-300 төгрөгөөр нэмэгдчихээд байхад УИХ-ын гишүүд бөхийн цол яриад, хэрэлдээд байх юм. Бүр “Танай аймгийнхан тэр бөхдөө цол олгохоор тийм хуль санаачилж байгаа бол манайхан тэрэндээ цол олгох хуультай болно. Бөхийн цолыг барилдаж биш хуралдаж авдаг болчихсон юм байна” гээд л олон түмний өмнө хэрэлдээд байх ажээ. Ингээд зогсохгүй сэргээш хэрэглээд барилдах эрхээ хасуулсан бөхчүүдийг Өршөөлийн хуульд хамруулах тогтоол УИХ-аас гаргах бололтой. Жишээ нь, Архангай аймгаас сонсогдсон Ж.Мөнхбат тэргүүтэй УИХ-ын гишүүд Ч.Санжаадамба Дархан аварга, арслан Д.Мөнх-Эрдэнийг аварга болох ёстой гэх маягийн хууль санаачлаад гүйгээд байна. Үүнийг нь Увс аймгийн гишүүд дэмжээд О.Балжинням аваргыг дархан аварга болгох цаашлаад дархан аварга Х.Баянмөнхийн хүү гарьд Б.Гантогтохыг арслан болгох гээд балиашиглаад байгаа харагдлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар ч улсын гарьд П.Сүхбат агсанд арслан цолыг нь нэхэн олгох хүсэлтэй байгаа бололтой. Учир нь, хоёр жилийн дараа болох сонгуульдаа биеэ бэлдэж, Баянхонгорынхондоо хэлэх үгтэй очих гээд байгаа бололтой.
Харин Ховд аймгаас нэр дэвшин сонсогдсон УИХ-ын гишүүд “Б.Бат-Өлзийд улсын арслан өгнө” хэмээн лоббидоод, Баяр, наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд анхаарал хандуулж, санаа тавиад байгаа юм. Харин энэ дундуур Өвөрхангай аймгаас сонсогдсон Д.Тогтохсүрэн гишүүн сонин бөгөөд содон санаачилга гаргаад буй билээ. Тэр нь нийслэл хотын дүүргүүдийн наадмыг хийж үндэсний бөхийн цол шинээр бий болгоё хэмээж УИХ-ын гишүүн Ц.Сандагдоржтой санал нэгдээд байна. Баяр наадмын хуультай холбоотойгоор Ц.Сандаг-Очир “Алслагдсан гурван дүүрэг яг аймагтай адилхан 256 бөх барилдаж, доод тал нь 100 гаруй морь уралддаг. Суманд бол 26-32 бөх барилддаг. Тийм болохоор алслагдсан дүүрэг аймгийн цол өгдөг байх заалтыг үлдээж өгөөрэй. 10 гаруй жил ийм байдлаар явж ирсэн. Улсын наадамтай хамт бусад аймаг, нийслэл, сум, дүүргийн баярыг хийдэг байх нь зөв” гэх байр суурь илэрхийлээд байна. Ингэснээр Найлах, Багануур, Багахангай гэсэн гурван дүүргийн арслан, заан цолтонгууд бий болох боломжтой юм.
Харин УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн алслагдсан дүүрэг наадамтай байхыг бүрэн дэмжиж, “Нийслэлээс алслагдсан Багануур, Багахангай, Налайх гэсэн гурван дүүргийг наадам хийхийг үгүйсгэж болохгүй. Харин дүүргийнх нь цолыг бий болгох хэрэгтэй. Сумын заан цол олгож арай болохгүй тиймээс дүүргийн арслан ч юм уу нэг юм бий болгочих хэрэгтэй” хэмээгээд буй.
Энэхүү хуулийн талаар УИХ-ын гишүүд хэлэлцэж байгаа бөгөөд зарим нэг зарчим, найруулга дээр санал хоёр хуваагдаад байгаа юм. Хэрвээ энэ хууль эцэслэгдэн батлагдвал Үндэсний бөхөд дүүргийн цол олгодог болно.
УИХ-ын чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл одоогоор тодорхой шийдвэрт хүрээгүй байгаа юм. Уг хуулийн төсөлд Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаанд оролцогчдын эрх үүргийг тодорхой болгож, хариуцлагын механизмыг боловсронгуй болгохоор тусгасан. Мөн Үндэсний их баяр наадамд эрлийз морь уралдуулахгүй, бөх, сурын харваачийн допингийн шинжилгээний хариу гарсны дараа Ерөнхийлөгч улсын цол олгодог болох зохицуулалтыг тусгаад буй юм.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлагч Хууль зүйн сайд Х.Нямбаатар Д.Тогтохсүрэн, Ц.Сандаг-Очир нарын санаачлагыг үгүйсгээгүй бөгөөд “Дүүргүүд 256-128 бөхийн барилдаан хийдэг нь сумын цол өгөхөд чамлалттай. Дүүргийн цол өгөхөд болохгүй зүйл байхгүй учраас УИХ-ын хэлэлцүүлгээр шийднэ” гэх байр суурь илэрхийлээд байгаа юм.
Харин одоо бөхөд хайртай монголчууд хүссэн, хүсээгүй дүүргийн цол олгох, үгүйг харах үлдлээ. Шатахууны үнэ нэмэгдсэнийг үл тоон ёс заншил, уламжлалаа өргөн дэлгэр тэмдэглэхээр УИХ-ын гишүүд ханцуй шамлан орж, хэрэлдэж муудалцаж сууна.. Ямартай ч үндэсний баяр наадмаас өмнө ямар нэгэн шийдэлд хүрэх нь баараггүй биз ээ.
| АШГҮЙ МАНАЙ НИЙСЛЭЛ БӨХТЭЙ, БҮР ДҮҮРГИЙН АРСЛАНТАЙ БОЛОХ НЬ ЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |