Царцаа, шоргоолж хоёроос ч долоон дор амьдарч байна даа, хэдүүлээ. Төр нь өөрөөсөө нуусан эд зүйл, зөвшөөрөл олгосон компанийн эзэн, зээл өгсөн бизнесмэн, зэргэлдээ орших хөршийн компаниа ч олохгүй, уймарч сууна. Уг нь ухаан байдаг бол царцаа шоргоолж найзыгаа уснаас аварчихсан шиг төрийн энэ олон түшээд тусгаар тогтносон жижигхэн улсаа аварч болмоор санагдах юм. Дээс томохын үлгэр ч манайд өрнөж чадахгүй дэнжигнэж байна даа. Ядахдаа ухаангүй ноён, урагшгүй албатуудынхаа толгой тархийг ажиллуулж байгаад ч болтугай зөвшөөрөл өгсөн компанийн эзнээ, зээл авсан улстөрчөө, зэргэлдээ орших хөрш улсын нүүрсний ченжээ аль хэдийнэ олоод хариуцлага тооцох хугацаа болчихлоо. Гэтэл юм л болбол эзэн нь олдохоо больчихдог “хэрэг”-тэй, түүнийг нь хайж байгаа улстөрчидтэй болж хувирлаа. Нэг улстөрч гарч ирээд л “Тэрний эзнийг олохгүй байна. Тэр хүнийг хайж байна” гээд л баахан эзэн биегүй эд зүйлтэй үлдсэнээ тоочдог өвчин тусчихлаа. Хамгийн хачирхалтай нь, Монголын ард түмэн, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид төрийн ажлыг хийгээд, “Таны хайсан хүн энэ байна. Та нарын хайж байгаа компанийн эзнийг тэр гэдэг. Утасны дугаар, гэрийн хаяг, эзэмшдэг компани, бүүр түүгээр зогсохгүй хэзээ, хаанаас, хэнтэй хамтарч ажил хийсэн гэдэг нь энэ байна” гээд баримт гаргаад ирэхээр төр маань дүлий, сохор болчих юм. Яг л юм юм руу үсчиж, боргож, ульж байсан банхар хоолыг нь аягалаад өгөх хооронд долоох хүчгүй, хүсэлгүй болоод цаашаа хараад хэвтээд өгдөг шиг. Ийм л юм өрнөж байна даа, Монголд.
Саяхан л онгоцонд суугаад эх орондоо ирснээ, казино тоглосноо, харийн орны онгоцны үйлчлэгчийн биед хүрснээ санахгүй, ой санамжаа алдсан гишүүдтэй байлаа, бид. Гэтэл одоо ажил нь бүтдэггүй, хүн нь олддоггүй хэдэн даргатай болж орхижээ, монголчууд минь. Мөн ч даажигнаж байна даа, биднээр.
ХӨГЖЛИЙН БАНКНААС ЗЭЭЛ АВСАН ХЭДЭН ҮХРИЙН ЭЗНИЙГ ОЛОХГҮЙ БАЙГАА Б.БАТТӨМӨР ГИШҮҮН БА ТҮҮНИЙ НӨХӨД
Хамгийн эхний инээдтэй гэмээр юм уу, эмгэнэлтэй гэмээр юм уу “хэрэг” нь эзэнгүй хэдэн үхэр. Үхэр нь фермийн хашаандаа идээшээд, тэжээлээ цаг хугацаанд нь идээд байгаа хэрнэ эзэн нь байхгүй. Эзэн нь Хөгжлийн банкнаас зээл авсан даруйдаа, эсвэл Хөгжлийн банкны хэргийг хариуцсан Ажлын хэсгийн сургаар хэдэн үхрээ хаяад зугтаачихсан. Хаашаа явсныг нь хэн ч мэдэхгүй, хайгаад хайгаад олохгүй байгаа гэх. Бид ч яах вэ олж болох байх. Харин Б.Баттөмөр гишүүнд бол яагаад ч олдохгүй юм билээ. Тэр хоёр сар буюу 60 хоног үхрийн эзнийг хайгаад олоогүй, арга ядахдаа хэвлэлийнхэнд “Би үнэхээр үхрийн эзнийг олохгүй байна аа” гээд зогсож байсан.
Тодруулбал, Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн асуудлаар Төрийн ордонд нээлттэй сонсгол хийлээ. Энэ үеэр УИХ-аас томилогдсон Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр "Хөгжлийн банкнаас 4.1 тэрбум төгрөгийн зээл авсан "Сэлэнгийн герефорд" ХХК-ийн эзэн олдохгүй байгаа. Эзэн нь олдохгүй хэдэн үхэр л байна” гэж хэлсэн юм. Ийм л маягаар тэр Ажлын хэсгийг ахалж, улсын ажлыг явуулж байна. Хэдхэн товчлуур дарахад л хэдэн үхрийн эзнийг ах, дүү хамаатан садантай нь олчихож болно. Түүнд хэдэн үхрийн эзэн олдоно, гэвч тэр олохыг хүсэхгүй байгаад л учир бий.
ЭРЭЭНД ХӨЛ “УРГААД” ОЧЧИХСОН НҮҮРСНИЙ ЭЗНИЙГ Г.ЁНДОН САЙД ГААЛИЙНХАНТАЙ ХАМТ ХАЙСААР БАЙНА
За, энэ ч яах вэ. Амьд хүн аргатай гэгчээр амьсгаатай байгаа хэдэн үхэр дээрээ эзэн нь ирж л таарах байх. Бас нэг инээдтэй “хэрэг” эзэн нь бас л олдохгүй байгаа Эрээн дээр өөрсдөө “ачигдаж” очоод хаачихаа мэдэхгүй байгаа 40 мянга гаруй тонн нүүрс байна.
Г.Ёндон сайд ярихдаа “Хятадын талын хэлэлцээрийн үр дүнд нүүрс тээвэрлэлт нэмэгдэж байна. Ковидын халдвар нэмэгдэхгүй бол нүүрс тээвэрлэлт цаашид нэмэгдэх болно. Эрээд гацсан, төвлөрсөн байгаа нүүрс эзэнгүй байгаад байна. Өөрөөр хэлбэл, төлбөр нь төлөгдчихсөн байгаа нүүрсний эзэд олдохгүй байна шүү дээ. Экспортод гаргаж байгаа нүүрсний чанар, агууламжид анхаарлаа хандуулж байна. Нүүрсний компанийн эздийг хайж байгаа. Эрээнд төвлөрсөн нүүрсний ихэнх хэмжээ нь эзэнгүй. Эзэнтэй юм шиг хэрнэ сонин сонин нэртэй компани байна. Бид гаалийн байгууллагад эзнийг нь олоод өгөөч гэж хэлсэн байгаа” гэв.
Уул уурхайн сайд Г.Ёндонгоор түүхий нүүрс нь хүртэл даажигначих бололтой юм. Эзэнгүй, мөнгийг нь төлсөн хүн нь мэдэгдэхгүй, ачаад очсон машины жолооч, ачиж буулгасан компанийн эзэд нь хүртэл олдохгүй юм. Сэжүүр олдохгүй Эрээнээр нэг эзэнгүй түүхий нүүрс, эзнийг нь хайсан албатууд байгаа бололтой дог. Гэхдээ бас Г.Ёндон сайдад буруу байхгүй ч байж болох. Үнэхээр эзэн нь олдохгүй байгаа нүүрсийг хаялтай нь биш, түлэлтэй нь биш байлгаж байхаас яалтай даа.
Хүнсний аюулгүй байдал сүүлийн өдрүүдэд хүчтэй хөндөгдөж байна. Бид үнэхээр эрүүл мах идэж байгаа эсэх нь эргэлзээтэй, экспортолж байгаа эсэх нь ч тодорхойгүй байна. Цогцос хадгалдаг бодисоор амталсан махаа экспортолдог, зах зээлд нийлүүлдэг, Монголын ард түмний иддэг махыг хортой бодис хольж хутгаад, хор болгоод зарж байна л гэнэ. Үгүй ээ, цогцос хадгалдаг бодис биш, цардуулсан байсан юм байна л гэнэ. Найман тонн махыг өмхийрсөн байна гээд лацдаад явлаа. Маргааш өглөө нь МХЕГ-ынхан нь очоод лацыг нь хөндөөд, махны дээжээс аваад чанаж идлээ л гэнэ. Тэгээд “Өмхийрөөгүй юм байна” гэсэн дүгнэлт гаргалаа л гэнэ. Ингэж, тэгж явсаар өнөөх махных нь эзэн олдохоо больчихлоо. Баривчлаад аваад явсан хоёр хятад нь ч махны эзэн нь биш болж таарав.
МХЕГ-ын дарга Б.Баасандорж “Мэргэжлийн хяналтын ерөнхий газар тавдугаар сарын 18-наас улсын хэмжээнд махны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд болон гадагшаа мах экспортолдог компани болон эмээлтэд мах бэлтгэдэг 32 компани дээр хяналт шалгалт хийж байгаа. “Эм Ди Си Пи” ХХК дээр зөрчлийн болон эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эрүүгийн хэрэг нь ХКҮ компани 234 тонн орчим мах буюу үнэлбэл 1.6 тэрбум төгрөгийн махыг манай мах биш манай хаяг шошго, нэр усыг хууль бусаар ашигласан байна гэдэг гомдлыг СХД-ийн цагдаад өгсөн. Энэ асуудалд эзэн холбогдогч олдохгүй байгаа. МХЕГ-ын байцаагчид ажиллаад энэ зөрчлөөр нь мөн цагдаагийн газарт өгсөн байна. Байцаагч, иргэд асуудал гарсан бол лабораторийн шинжилгээний дүн гарсны дараа махыг хэрэглэх үү, хэрэглэхгүй байх уу гэдгийг шийдэх ёстой. Гэтэл мах чанаж идсэн нь их эрсдэлтэй алхам болсон. Мэргэжлийн хяналтын байгууллагаас прокурор дээр хэрэг үүсэн учраас тогтоолын дагуу прокурорын хяналтын дор лац тавьсан. Лацыг прокурорын зөвшөөрөлгүй мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаагийн байгуулга, иргэний аль нь ч лацыг хөндөж, гэмтээж, авч болохгүй. Энэ нь зөрчлийн асуудал болно” гэв. Сенсацыг сенсацаар дарна гэдэг технологи бүрэн эрхээрээ л хэрэгжиж байна. Ямартай ч лацтай махыг эзэн нь байхгүйд чанаж идсэн Мэргэжлийн хяналтынханд 1.6 тэрбум төгрөгийн мах, үйлдвэр үлджээ. Махны үйлдвэрийн эзэн манайханд найдаад, эд хөрөнгөө үлдээгээд алга болчихсон бололтой. Тийм л юм ярьлаа, Б.Баасандорж дарга.
Юм юм руу боргож, ульж суудаг нас харьчихсан, шүдгүй банхар шиг болж дээ, Монголын төр. Монголын төрийн хайгаад олохгүй байгаа эзэнгүй эд зүйлс, зээл авсан баримт нь байгаа хэрнэ зээл авсан хүн нь олддоггүй, ачсан нүүрс нь байгаа мөртлөө нүүрсний эзэн нь байдаггүй, хүүр хадгалдаг бодист хутгасан, өнхрүүлсэн, холион бантанд нь мөлхүүлсэн мах нь байгаа хэрнээ мөн л эзэн нь олдоггүй махны үйлдвэрийг отож суугаад ч болов эзнийг олж өгөх ажилтай боллоо, хэдүүлээ. Угтаа мэдэгдэл хийгээд, эзнийг нь хайгаад байна хэмээн уйлан дуугараад байгаа дарга нар л тус компанийн эзэнд зөвшөөрөл, зээлээ өгсөн биш бил үү. Мартчихдаг л юм байх даа. Яг нөгөө сая ам.доллароо дансандаа мартдаг эрхэм шиг төрийн ажил мөн ч халуунаар, бүтэл муутайхан үргэлжилж, ухарч байна даа.
| МОНГОЛЫН ТӨР 100 НАСТАЙ ЭМЭЭГЭЭС Ч УЙМРАА БОЛЖЭЭ, БАРЬСАН ТАВЬСНАА САНАХГҮЙ БОЛТЛОО ДОРДЛОО |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |