• Өнөөдөр 2024-05-15

Л.ОЮУН-ЭРДЭНИЙН "ОЙЧИХ" ШАЛТГААН ХӨГЖЛИЙН БАНК БОЛОХ УУ

2022-04-05,   1836

      “Жоомоо алах гээд гэрээ шатаав” гэгч боллоо доо, МАН-ынхан. Жор нь таараагүй улстөрийн хор хэр хөнөөлтэйг харж авцгааж буй биз. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкийг хуу тоносон “томчууд”-ын нэрсийг зарлаж, нийгмээр “заазлуулах” замаар хууччуулаа хөөж явуулах гэсэн биш өөрсөд дээрээ гал тавьчихлаа. Хөгжлийн банкнаас үсэрсэн эл гал нь хаврын хуйсагнах салхиар өдөөгдөж, өөрсдийг нь түймэрдэж мэдэх нь. Өөрсөд гэдэг нь өнөөгийн МАН-ын удирдлагууд гэдгийг тайлбарлах илүүц биз.
 
Хөгжлийн банкийг тоносон зээлдэгч нар ч, тэднийг зарласан технологи нь ч угтаа шинэ юм биш. Эргэн санавал, У.Хүрэлсүх 2018 онд ЖДҮХС-г тоносон “томчууд”-ыг нэрсийг зарлаж, улмаар зайлуулахаа зайлуулж, улс төрийн замаа зассан. Шагласан гэх үү, шантаажилсан гэх үү, ямартай ч өөрийгөө тунхагласан, өрсөлдөгчдөө унагасан тун давгүй нүүдэл болсон юм даг. Хөгжлийн банкийг хуу тоносон “томчууд”-ын нэрс бол ЖДҮ-чдын нэрстэй яг ижил МАН-ын “үүц”-нд байсан, задлахад бэлэн зэвсэг маягийн жагсаалт байв. Даанч МАН-ын өнөөгийн удирдлагууд задлах цагаа олсонгүй, задалсны дараа үүсэх дуулиан нь даамжирвал юугаар дарахаа тооцоолоогүй, хэнд хариуцлага тооцож, хэнээр туг тахихаа ч төлөвлөөгүй нь өдрөөс өдөрт харагдаж, бас нотлогдож байна. Ямар сайндаа л, Б.Ундармаа тэргүүтэй улс төрийн карьер нь хэдийн дуусчихсан таван хүнийг намаасаа хөөж, туг тахих гэж үзээд бүтэлгүйтэв. Нэгэнт муулуулж, баалуулаад “мөлжүүр”-гүй болчихсон тэдэн шиг хүмүүс мянга байгаад ч Хөгжлийн банкны “гал”-ыг унтрааж чадахгүй л дээ. Арга буюу зөв харж инээн, буруу харж уйлан байж есөн гишүүнээ нэр цохон зарлаж, хулгай хийсэн эсэхээ хууль хяналтынхнаар шалгуулахыг үүрэгдэв. Төлөвлөгөөгөө таруухан гаргасных нь илрэл энэ. 

Хамгийн гол нь, өөрсдийнх нь дэгдээсэн Хөгжлийн банкийг хуу тоносон найдваргүй зээлдэгчдийн дуулиан нь халдварт тахлын дараах хямрал, хойд хөршийн өдүүлсэн дайн хоёртой хавсарна гэдгийг тооцоолсонгүй. Ах нарынхаа ашигласан технологийг дүү нар нь ашиглах гээд, даанч зангарга нь багадаж, зусар нь ихдэв гэмээр.

        Өчигдрөөс “Засгийн газар удахгүй огцрох юм гэнэ” гэх “хов” хамхуул шиг хийсэж эхлэв. Мэдээж, Хөгжлийн банкийг хуу тоногдчдод хариуцлага тооцож чадахгүй, хаваржин хий хоосон дуулиан байлгасан нь Ерөнхий сайдын алдаа. Чухамдаа дээр дурдсанчлан өөрсдийнх нь тавьсан гал өөрсдийг нь түймэрдэж эхэлсэн нь энэ мэтээр илэрч байна. Ингэхдээ удаах Ерөнхий сайд Увсын тойргоос тодрох юм гэнэ. Увсаас сонгогдсон гишүүдээс Ерөнхий сайдын “хойд” дүр тодроход тун хэцүү. Б.Чойжилсүрэнд бол чухам тийм хувь тохиохгүй биз, тэгээд ч тэр “Хурд” группээ тордож явснаас биш томрох замаа засаж, тойрон хүрээлэгчдээ бэлдээгүй нэгэн. О.Цогтгэрэлийн хувьд АН-ынх тулд таамгаас автоматаар хасагдана. Үлдсэн ганц нь Ч.Хүрэлбаатар. Яах вэ, намтар түүх, намдаа дарах жинг нь харвал Ерөнхий сайдад тавигдах ерөнхий шалгуурт дөхөж очих нь Ч.Хүрэлбаатар байх боломжтой. Магад, Хөгжлийн банкны дуулианы хажуугаар Ч.Хүрэлбаатарыг Хаан банкных хувьцаа сэлтээр хаваржин “ноолсон”-ы цаад шалтгаан энэ байсан ч байж болох. 
 
Хэрвээ “Засгийн газар удахгүй огцорно” гэх улс төрийн “мэргэ” үнэн байгаад, удаах Ерөнхий сайдаар Ч.Хүрэлбаатар нэрлэгдвэл, түүний цаана төрийн тэргүүний явуулга байх боломжтой. Өөрийнх нь улс төрд нэвтрүүлсэн “зээлдэгч зарлах” технологийг буруу ашиглаж, намдаа гал тавьсан дүү нараа энэ далимаар байранд нь тавихаар У.Хүрэлсүх хөдөлж эхэлсэн байж болзошгүй гэсэн үг шүү дээ. Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх хоёр хэн нь “хаан” байхаа тохирч чадахгүй, нам дотроо нэгийгээ үзэлцэх болсон яриа аль өнгөрсөн оных. Гэхдээ одоо ч тэдний “дайн” үргэлжилж буйг “Засгийн газар удахгүй огцорно” гэх “шинэ” шуум баталж байх шиг. 
 

Л.ОЮУН-ЭРДЭНИЙН "ОЙЧИХ" ШАЛТГААН ХӨГЖЛИЙН БАНК БОЛОХ УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-08 18:04:18
    чимэд: Цогтбаяр чи энэ төр,засгийг унагахад 4 дэх засаглал хэвлэл мэдээллийг бүрэн ашиглах гэж их л зүтгэх юм. Яагаад чиний хүсэл биелэхгүй ажил чинь бүтэхгүй байгааг бодоод нэг суугаадхаарай. Чи угаас АН-н хүн тэр нам чинь чамаас огт хамааралгүй үнэндээ чамайгаа огт тоосонгүй явсаар мөхөлдөө хүрлээ.Оюун-Эрдэнэ-г унагахад хувь нэмрээ оруулах даалгаврыг хэн өгөөд байнаа.Яагаад ч бүтэхгүй юмруу чи зүтгээд нүүрээ түлээд сахал үс чинь шатаад харахын эцсгүй хүн болох л "шанс" л чамд байна. Сармагчин царайлаадхүн муулах,хов хөөцлдөхөөс өөрөөр хоол олж идэхгүй чамайг яалтай билээ. Хувь тавилан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-08 14:34:09
    Zochin: Zuvhun neg ni bhd hangalttai shaltgaan shu odoo zugeer ogtsoruul taarna
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-07 22:05:41
    зочин: Хүрлээ болбол монголыг сэвхийтэл босгоод ирнэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-07 10:44:04
    Өнөрболор: Хүрэлбаатар болвол Монголд ОУВС маш том суурин төлөөлөгчтэй боллоо л гэсэн үг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-05 14:44:44
    Малчин: ХҮРЭЛБААТАР ЕС БОЛБОЛ ӨНГӨРӨӨ ӨНГӨРӨӨ.БИД 2ХӨЛӨӨОӨӨ БИШ ТОЛГОЙГООРОО ЯВЖ ТААРАХ НЬ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-05 14:25:26
    Зочин: Яахаараа энэ том хэргийг задалж ил болгож байгаа хүн нь буруутан болох ёстой гэж… Олон жил нууж явсанууд нь тэгвэл яах вэ???
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-05 14:04:18
    манххаан: хүрэлбаатар луйварчин ерөнхий сайд болвол ертөнц хөмрөх биз.энэ увсын алуурчин урвагчид монголын хувь заяагаар мөнч их тоглох юмдаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188