Хэрвээ тэд улс төрийн эрх мэдэл нь одоогийнхоос нь жаахан л дутуу байсан бол, хүссэн албан тушаалдаа хүрч чадаагүй байсан бол Улаанбаатар Дарханыг холбосон засмал замыг өнөөг хүртэл ашиглалтад оруулаагүйнх нь төлөө Засгийн газрыг огцрохыг шаардаж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Зам тээврийн сайдынхаа зургийг лоозонгийн самбарт “матарлаж”, бариад жагсаж зогсож байгаад ашиглалтад оруулж байх байлаа.
Монголын залуучуудын холбооны нэр бүхий залуусын архи асгаж, архинаас гарахыг уриалж зогссон дүр зургийг улам тодотгон, Залуучуудын холбооноос улбаатай УИХ-ын гишүүд, улстөрчдийн улс төрийн зам мөр, улсаас идсэн уусан баримтыг улайтал нь дэлгэж, улсынхаа залуусыг төлөөлж суугаа холбоог бүрэн бүрэлдэхүүнээр нь хөөж явуулаад, МЗХ-г “цэвэрлэх” байлаа.

Байгуулагдсан цагаасаа хойш бүтэлгүй зээл олгосон Хөгжлийн банкны асуудлаар Ч.Хүрэлбаатараас эхлээд МАН-ын эрх мэдэл, нөлөө бүхий томчуудыг УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татуулж, улс төрийн тавцангаас тэр чигт нь зайлуулж, шүүхийн шийдвэрээр шоронд суулгах хүртэл нь тэмцэх байлаа.
Коронавирусийн халдвараар нас барагсдын шалтгааныг дарааллуулж байгаад Эрүүл мэндийн сайдыг салбарынхантай нь хариуцлагажуулах, хамаа замбараагүй төсөвтэй төсөл, хөтөлбөрүүдийг нь хазаарлах байлаа.
Сурагчаа зодсон багшийн жишээгээр сурах орчин, сургалтын чанар, баахан бичлэг цацаж байгаад ч хамаагүй багш нарын харилцааг ил гаргаж, Боловсролын сайдыг фэйсбүүк хуудаст элдэв юм бичих бус бодитой арга хэмжээ авахуулж, болохгүй бол огцруулах байлаа.
“Шатахуун, барилгын материал ер нь юм бүхний үнэ цаашид ч нэмэгдэнэ” хэмээн иргэддээ томорч зогссон сайдыг ингэж хэлсэн өдөртөө огцортол, тэр сайдын уршгаар бүх сайдаа чирээд Ерөнхий сайд нь “Бид хариуцлагатай байж чадаагүйнхээ төлөө бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байна” гэж хэлтэл нь эсэргүүцэх, эгдүүцэх байлаа.
АН-ын байрны аль нэг давхарт ажиллаж асан албатууд бусдын хаягийг хакерддаг нь, бүр тэгээд сонгуулийн дүнд нөлөөлснийг нь шүүхээр хэлэлцэх хүртлээ хуулийнхан баримтаар тогтоосон бол өлсгөлөн зарлаж, нэгнээ үхүүлж байгаад ч хамаагүй шударга бус сонгууль, эрх баригчдыг байранд нь тавьтлаа тэд салам тэмцэх байлаа.

Гэвч тэдэнд одоо тэгэх шаардлага байхгүй. Тэр цагт тэмцэгч "дүр эсгэн" байж санаархаж асан албан тушаалууддаа бүгд очжээ. Хүссэнээ авчээ, хүрье гэсэндээ хүрчээ. Одоо тэдэнд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох, Ерөнхийлөгчийг ард түмэн бус танхим нь “томилох”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг бүрдүүлж л байвал казино байгуулах, байгалийн баялагтай газар нутгаа “боловсон” аргаар ухуулах, АН-ыг шинэ даргатай болгож байгаа мэтээр харьяандаа бүр мөсөн оруулах, Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн “шүүсийг нь шахаж” байгаа нэрээр намдаа, ах нартаа хандив, өргөл барьц үг дуугүй баригчдын тоо, хүрээг нэмэх гээд улс төрийн “булчин суух”-даа л анхаарах нь юу юунаас чухал байна.

Өлсгөлөн зарлаж, нэгнээ үхүүлж байгаад ч хамаагүй шударга бус сонгууль, эрх баригчдыг байранд нь тавьтлаа тэд салам тэмцэх байлаа
Улс төрийн бүлэглэлүүдийг “бөлдөгдөх”, ах нарынхаа аашийг нам “дарах” гээд ахуйн хүрээний аар саархан ажлаа өмнөх хоёр жилд тасралтгүй хийсээр одоо л өөрсдийгөө улс төрийн тавцанд “бялдаржуулах” ажилдаа орох гэж байна. Өөрөөр хэлбэл, “Сүүнд түлэгдсэн хүн өрөм үлээдэг” гэдэг шиг бүх замаа маш сайтар цэвэрлэж, эсэргүүцэх нэг ч хүнгүй болгож аваад бүгд бөхийн ёсолж, хүлээн зөвшөөрч байгаагаар алга ташуулж, тайзан дээр гол дүр байхыг тэд хүсэж ирсэн. Үүний тулд л тэд өмнө нь цөөнгүй удаа жагсаж, ах нарынхаа булхай луйврыг илчилж, ард түмнээ дөнгөнөөс салгаж, жаргаахын төлөө амь биеэ үл хайрлан зүтгэгчдийн дүрд тоглож ирсэн гэмээр. Хэрвээ үгүй сэн бол өдийд тэд тэр цагт ч монголчуудын шүдний өвчин байсан нэн тэргүүний асуудлуудыг жагсаж байсан үеийнхээ хурдаар шийдвэрлээд явчих байсан биз ээ. Өөрөөр хэлбэл, өнөөгийн улс төрийн тоглогчид одоогийн албан тушаалууддаа очоогүй байсан бол үүндээ хүрэхийн төлөө улс, эх орондоо их юм хийх байжээ. Ард түмэнд хэрэгтэй, аятай таатай гэсэн бүхнийг хөндөн гаргаж, хөгжүүлэх, хөрөнгийг нь шийдүүлэхийн төлөө зүтгэх, жагсах, тэмцэх байжээ л гэсэн санаа...
Үнэндээ бүгд бөхийн ёсолж, хүлээн зөвшөөрч байгаагаар алга ташуулж, тайзан дээр гол дүр байхыг л тэд хүсэж ирсэн.
Одоо бол тэд өөрсөд шиг нь үнэний төлөө жагсаж тэмцэх, өөтэй зүйлсийг ил гаргах, буруутныг илчлэх, бүлэглэл болж тендер завшигчдыг баримтаар дэлгэхийг хэнд ч зөвшөөрөхгүй байна. Хэнийг илчлэх, юуг зарлах, ямар баримтыг аль хэсгээс нь дэлгэхээ өөрсдөө найруулж, өөрсдийнхөөрөө “дэглэх”-ийг бүх шатанд даалгавар болгосон уу гэмээр өрөвдмөөр өдөр хоногууд үргэлжилж байна. Гэхдээ улс орон хөгжихгүй, эдийн засаг сайжрахгүй, эрүүл мэндийн үйлчилгээ улам дордож, цахим монголчууд иргэний үнэмлэхээ хувилуулахад дугаарлаж, цалин нэмэгдэхгүй мөртлөө үнэ өсөж байгаад цаашлаад бүр Дарханы зам “царцсанд” өндөр дээд албан тушаал, эрх мэдэл л буруутай...

| ЭРХ МЭДЭЛД ХҮРЭЭГҮЙ СЭН БОЛ ТЭД ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ИХ ЮМ ХИЙХ БАЙЛАА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |