МАН ёс зүйн хариуцлага алдаж, намынхаа нэр хүндийг шороотой хутгаж, гутаан доромжилсон, төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа авлигын хэрэгт холбогдож, шүүхээр тогтоогдсон, нэр дэвшигч нартайгаа зэрэгцэж, бие даан нэр дэвшсэн, намынхаа эсрэг ухуулга сурталчилгаа хийж, мөнгөөр санал худалдаж авсан, намын эрх ашиг, албан ёсны шийдвэрт хүндэтгэлтэй хандаагүй хэнийг ч болов үг дуугүй намаасаа хөөх алтан дүрэмтэй. Тэд энэ алтан дүрмээ сахин биелүүлж хэд хэдэн гишүүнээ хөөж байлаа. Өөрөөр хэлбэл, “Чи манай намын нэр хүндийг унагаасан тул чамайг намаасаа гаргалаа” гэх албан бичгийг хэдэнтээ хүнд хаяглаж, хариуцлага тооцож байсан гэсэн үг.
Тэгвэл хэдхэн хоногийн өмнө МАН-ын даргын ахлах зөвлөх асан Ё.Отгонбаяр Монгол Улсын иргэдийг “Ална” хэмээн заналхийлж, сүрдүүлж, түүнийгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхэм байж боломгүй, байх ёсгүй ёс зүйн хариуцлага алдаж, олон түмний дургүйцлийг хүргэсэн билээ. Тийм ч учраас МАН-ын Удирдах зөвлөлийн тогтоол гарч, Ё.Отгонбаярыг ажлаас нь чөлөөлсөн юм.
.jpg)
Түүнийг ажлаас нь чөлөөлсөн тогтоолд:
Тэгвэл дээрх тогтоолд бичсэн намын үндсэн дүрмийн заалтууд нь намаас хөөх хүртэл арга хэмжээ авах ёстой ажээ. Тодруулбал, Ё.Отгонбаяртай адилхан намын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.9, 4.3.1, 4.5.2 дахь заалт зөрчсөн МАН-ын гишүүд намаасаа хөөгдөж явлаа.
Тодруулбал, 2016 оны зургадугаар сард буюу УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр тухайн үеийн МАН-ын удирдлагууд болох М.Энхболд, Нийслэлийн намын хорооны дарга Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар нарын ноцтой бичлэг цацагдсан билээ. Тэдний төрийн албан тушаалыг үнэлэн 60 тэрбум төгрөг босгох тухай ярилцаж байсан дуу бичлэг ил болж байлаа. МАН-ын Хяналтын хороо хуралдаж, хэрэгт нэр холбогдож, шүүхээс хоёр жилийн ял сонссон НИТХ-ын дарга асан, төлөөлөгч Ц.Сандуйг МАН-аас хөөх шийдвэрийг 2019 оны хоёрдугаар сард гаргаж байсан юм.

Ингэхдээ намын Хяналтын хорооноос "Ц.Сандуй нь МАН-ын нэр хүндийг унагаах 60 тэрбумын бичлэгт байсан хүн бөгөөд 60 тэрбумын схемийг хамтран санаачилж ажил хэрэг болгохоор төлөвлөн намын удирдлагадаа танилцуулсан ёс зүйгүй үйлдэл гаргасан учраас ийнхүү намаас түдгэлзүүлэх шийдвэр гаргасан” гэж тайлбарлар өгч байсан билээ.
Мөн төд удалгүй буюу 2019 оны хоёрдугаар сарын 21-нд намын Хяналтын хорооноос МАН-ын гишүүн, 60 тэрбумын хэрэгт холбогдсон гэх А.Ганбаатар хариуцлага тооцох тухай тушаал гаргаж, намаасаа хасах шийдвэр гаргаж байв.
Түүнийг намаас хасаж, хариуцлага тооцсон тогтоолд:

МАН-ын гишүүн А.Ганбаатар намын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.9 дэх заалтыг зөрчиж, ёс зүйн алдаа гаргасан тул МАН-ын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.4, 4.5, 6 зүйлийн МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос намаас гарсанд тооцлоо” хэмээжээ.

МАН-ын Хяналтын хороо 2020 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр хуралдаж, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг намаасаа хасах шийдвэр гаргаж байлаа.
Тухайн үед энэ талаар УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр тайлбар өгөхдөө “Намаас намайг ёс зүйн асуудлаар хөөх шийдвэр гарсныг танилцуулсан. Миний бие энэ шийдвэртэй санал нэг байна. Маргалдаж өөрийгөө өмөөрөх зүйл байхгүй. Намын журмын гишүүдээсээ уучлалт гуйя. МАН-ын гишүүн биш сул гишүүн болж байна. Удаа дараа би өөрийн биеэр уучлалт хүссэн” гэж тайлбарлаж, өөрөө намаасаа үг дуугүй явж байсан юм. Мөн Н.Номтойбаяр УИХ-ын гишүүнээсээ өөрөө түтгэлзэж, намаасаа, парлемантаасаа явж байлаа. Тэрбээр уг шийдвэрийнхээ дараахан хууль хяналтын байгууллагад шалгагдаж, УИХ-ын сонгуульд бие даан дэвших үеэрээ хорих ангид саатуулагдаж байсан билээ. Өөрөөр хэлбэл, тэр хорих ангиас нэр дэвшсэн хүмүүсийн анхагдагч нь болсон.
МАН-аас хөөгдөж, ёс зүйн алдаа гаргасан хэмээн үг дуугүй хасагдаж явсан гишүүдийн цуваа НИТХ-ын төлөөлөгч асан С.Мөнхчулуун, Чингэлтэй дүүргийн намын хорооны дарга асан Д.Ганболд, тэргүүлэгч Д.Бат-Эрдэнээр үргэлжилдэг билээ.
Гишүүдээ яг адилхан дүрмээр “яллаж” намын гишүүнээсээ хасах шийдвэрийг гаргадаг МАН-ын алтан дүрэм Боловсролын сайд асан, намын даргын ахлах зөвлөх Ё.Отгонбаярт ч мөн үйлчлэх ёстой бус уу. Ё.Отгонбаяр дараах дүрмүүдийг зөрчсөн тул ажлаас нь чөлөөлжээ.
4 дүгээр зүйл. Монгол Ардын Намын гишүүний эрх, үүрэг
-4.2.5. Намын эв нэгдлийг хамгаалах, намын нэр хүндийг гутаасан аливаа үйлдэл гаргахгүй байх;
-4.2.9. Намын ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх.
6 дугаар зүйл. Монгол Ардын Намын гишүүнээс гарах
6.5. Монгол Ардын Намын гишүүнийг дараах тохиолдолд намаас гарсанд тооцно:
6.5.1. намаас Улсын Их Хурал болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчтэй зэрэгцэн бие даан нэр дэвшсэн нам болон намын нэр дэвшигчийн эсрэг сурталчилгаа хийсэн
6.5.2. намаас сонгогдсон буюу томилогдон төрийн өндөр албан тушаал эрхэлж байх хугацаандаа авлигын гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;
6.5.3. намын бүх шатны сонгуульд нэр дэвшигч нь санал худалдаж авах үйлдэл гаргасан.
6.5.4. намын албан ёсны шийдвэр буюу олонхийн саналаар шийдвэрлэсэн асуудлаар энэ дүрмийн 1.5.4-т заасан зарчмыг зөрчсөн.
| ЁС ЗҮЙН НОЦТОЙ АЛДАА ГАРГАСАН ГИШҮҮДЭЭ НАМААСАА ХӨӨДӨГ МАН-ЫН АЛТАН ДҮРЭМ Ё.ОТГОНБАЯРТ ҮЙЛЧЛЭХГҮЙ ЮМ УУ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |