Намрын чуулган гавьсан юмгүй өндөрлөж, Засгийн газрын бүтэц хийгээд зарим сайдын халаа сэлгээ хойшилж, үүнийг дагаад улс төрийн попууд нам жим болсон уйтгартайдуу өдрүүд өнгөрч буй. Гэхдээ өчигдөр бол дуулиан, шуугиан тасарсангүй.
Үдээс өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэсэг нөхдийн хамт Оюу толгойд очиж, гүний уурхайн анхны тэсэлгээг хийж, 34 хувийн өрийг тэглэснээ зарлан улс даяар “Тэр түүхэн үүргээ гүйцэтгэж чадлаа” хэмээн алга ташуулсан. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байж таарсан он цагт энэ үйл явдал өрнөсөн л болохоос биш, түүний оронд хэн ч байсан энэ үйл явдал болох нь тодорхой байсан билээ. Нөгөөтэйгүүр тэр болон түүний баг чадлаа, чадлаа. Оюу толгойгоос орж ирэх хөрөнгө оруулалтыг Шинэ сэргэлтийн бодлого руугаа “цутгачихгүй” л бол, энэ албан тушаалаа бэхжүүлэхэд ашиглачихгүй л бол ямар ч байсан эдийн засгийн нэг хөшүүрэг хөдөлж эхэллээ. Ерөнхий сайдыг ийн гадна, дотнын хамтрагчдаасаа сайшаал, магтаалд умбаж байх зуурт Ерөнхийлөгч МҮБХ-ны удирдлагууд буюу бөхөд хайртай монгол түмний бахархал болсон хэдэн бөхийг өмнөө суулгаад “загнаж” байлаа.
Оюу толгойгоос орж ирэх хөрөнгө оруулалтыг Шинэ сэргэлтийн бодлого руугаа “цутгачихгүй” л бол, энэ албан тушаалаа бэхжүүлэхдээ хэтэрхий ашиглачихгүй л бол ямар ч байсан эдийн засгийн нэг хөшүүрэг хөдөлж эхэллээ
Өөрөөр хэлбэл, өчигдрийн үдээс хойш Монголын “гал тогоо”-нд өрнөсөн нэгэн чухал хийгээд сонин үйл явдал нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бөхчүүдээ өмнөө бүлтэлзүүлж байгаад “Олны өмнө хэл амгүйхэн барилдахгүй юм бол өгсөн цол, хэргэмээ буцаагаад авчихаж бас чадна шүү” хэмээн загнаж суулаа. Олон үзэгч, олон хүн “Омикрон нийтийн дунд ханиад хэлбэрээр тахал болж, бараа, бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, эмч, сувилагчид сөхөрч унахын наагуур гүрийж, хил хаалттайгаас ажилгүйдэл, ядуурал гаарч буй энэ үед улсын Ерөнхийлөгч маань арай ч бөхчүүдтэй уулзаагүй байлгүй дээ. Эдийг засагчид, бизнесмэнүүд, үйлдвэрлэгчид, төрийн өмчит компаниудын удирдлагууд, адаглаад эмч нарын төлөөлөлтэй уулзаж байгаа байх” хэмээн горьдсоноо олон нийтийн сүлжээгээр илэрхийлж байлаа. Гэвч Ерөнхийлөгч маань үнэхээр ОХУ-д хийсэн айлчлалаас хойш олны өмнө ийн гарч ирэхдээ бөхчүүдтэй уулзаж байгаагаа дүрсжүүлэн цацаж, нийтэд нь “Олигтой байхгүй бол байранд чинь тавина шүү” хэмээн “загнаж” орхилоо. Үүний дараа Ерөнхийлөгчийг “Допингийн асуудалтай, дандаа хэрүүлтэй, найрааны өртөг нь хэдэн зуун саяар яригддаг болсон хөлс үнэртүүлсэн бөхчүүдтэй уулзахаас өөр хийх ажил, уулзах хүн Ерөнхийлөгчид алга гэж үү” гэх шүүмж сошиалаар түгэж, олон нийт ч нэлээд бухимдсан. Гэхдээ үүнийг мартуулсан өөр нэг сонирхолтой бөгөөд эмгэнэлтэй явдал монголчуудыг мөн л гайхашрууллаа, өчигдөр.
Ерөнхийлөгч ОХУ-д хийсэн айлчлалаас хойш олны өмнө ийн гарч ирэхдээ бөхчүүдтэй уулзаж, нийтээр нь “Олигтой байхгүй бол байранд чинь тавина шүү” хэмээн “загналаа” орхилоо
Тодруулбал, БСШУ-ы сайд асан, УИХ-ын гишүүн асан, АНУ-д Монголыг төлөөлж суусан Элчин сайд асан Ё.Отгонбаяр сэтгүүлчдийг “Ална” хэмээн заналхийлсэн нь олонд ил болов. Бүр тодруулбал, Хөгжлийн банкнаас түүний эхнэр 17.7 тэрбум төгрөгийн зээл авснаа буцаан төлөөгүйг баримтаар дэлгэсэн сэтгүүлч рүү “Та хоёроос болж амьдрал салж байна. Чамайг олж ална. Миний амьдралыг алж байгаа бол хариугаа авна. Заригтай чинь хамт ална. Үнэн хорсож байна. Нэгэнт та нар ингэж байгаа бол алалцана” хэмээн заналхийлсэн мессэж илгээсэн нь ил болсон юм. Энэ бол улс төрийн хүрээний болоод бизнеийн салбарынхны хууль бус, дүрэм журамд захирагддаггүй худал хуурмагийг баримтаар ил болгосон сэтгүүлчдийг улстөрчид, нөлөө бүхий хүмүүс хэрхэн дарамталдаг, хэвлэлийн эрх чөлөөг боомилж, нухчин дарахыг байнга оролдож байдгийн ердөө ганцхан жишээ билээ. Сэтгүүлчийн амь насанд нь халдана хэмээн заналхийлсэн дээрх мессэжийн мөрөөр МСНЭ тэргүүтэй байгууллагууд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчээ өмгөөлөхөө мэдэгдсэн мэдэгдэл гаргаж, Ё.Отгонбаярыг Ерөнхий сайдын зөвлөхийн ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсан акц сошиал орчинд хүчтэй давалгаа болж байна.
Омикрон, ковидын халдвар Монголын гуравхан сая хүн амыг бүрэн “эзэлж” байх хооронд Монголын улс төрд иймэрхүү л үйл явдал өрнөж байна даа.
БСШУ-ы сайд асан, УИХ-ын гишүүн асан, АНУ-д Монголыг төлөөлж суусан Элчин сайд асан Ё.Отгонбаяр сэтгүүлчдийг “Ална” хэмээн заналхийлсэн нь олонд ил болов
| ЕРӨНХИЙЛӨГЧ ЗАГНАЖ, ЕРӨНХИЙ САЙД ТЭСЭЛЖ, ЭЛЧИН САЙД АСАН НЬ СЭТГҮҮЛЧИЙГ “АЛНА” ХЭМЭЭСЭН НЭГ ӨДӨР |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |