Монголчууд бидний оюун сэтгэхүйд анд найз маш том орон зай эзэлдэг. Бусад аль ч үндэстнээс илүү найзархаг гэх юм уу. Тэр тусмаа эрчүүдийн андлал нөхөрлөлийг бахархана. Их эзэн Чингис хааныхаа төрсөн дүү нарыг толгой дараалан нэрлэж мэдэхгүй хэрнээ гурвантаа анд барилдсан Жамуха найзыг нь сайн танина. Адуугаа хайж яваад танилцсан Боорчи андыг нь ч гаргаахгүй мэднэ. Анд найзын тухай өгүүлээгүй дуу, шүлэг, яруу найраг, кино, жүжиг, зохиол байхгүй. Монгол эрчүүдийн найз нь эцэг эхийнх нь өмнө биш юм аа гэхэд удаад нь л бичигдэнэ. Хамтдаа алдана, ононо. Сайн яваа нь саар яваагаа өөд нь татна. Огт орхихгүй. Буруудсан найзыгаа олны өмнө өмгөөлж, ганцаараа байхад нь л загнана. Тэгж л нөхөрлөдөг ажээ.
Өнөөдөр Монголд найзуудаараа хамгийн сайн, сайхан яваа нь У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Я.Содбаатар нар юм даг уу даа. Тэд анх ерээд оны сүүлчээр тухайн үеийн МАХН одоогийн МАН-ын дэргэдэх Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны үйл хэргээр анд бололцсон гэдэг. Анд бололцсон гэхээс ч аргагүй. Тэд 2000 оны дунд үе хүртэл өдөр, шөнөгүй шахуу хамт байж, тус холбооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, нарийн бичгийн даргаар нь ажиллацгаасан. Улс төр судлаач, эдийн засагч, физикч гурван найз төв намын залуусыг зангидаж байснаасаа хойш Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Монгол Улсын Шадар сайд болтлоо өдгөө 20 гаруй жил дотно найзалжээ. Найз нь Ерөнхий сайд, нөгөө найз нь Шадар сайд гээд төсөөлөхөөр УИХ-ын дарга Г.Занданшатарт атаархмаар байгаа биз.
Уг нь тэд анх дөрвүүлээ найзалж байсан бөгөөд тэр найз нь нягтлан бодогч байсан юм билээ. Тэр найз нь тухайн үеийн Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүн, “Хадгаламж” банкны ерөнхий нягтлан бодогч асан, хүмүүсийн ой санамжинд үлдсэнээр “14 тэрбумын” Ц.Чимэдцэрэн. Одоо найзалдаг эсэхийг нь мэдэхгүй. Ямартай ч 2013 онд хил давсан л гэж дуулдсан. Өдийд найзуудтайгаа төрд орчихсон явсан сан бол аль нэг яамны сайд байх байсан биз. Тэд нэгэндээ тийм хэмжээний “халамжтай” найзалдаг.
Найзууд дунд царай муутай ч ухаалаг, даруухан нэг найз, зодоон цохионд сайн, охидыг уяраагч нэг найз, хаанаас олдог нь мэдэгддэггүй ч үргэлж мөнгөтэй явдаг нэг найз, мөрөөрөө урдхаа хийгээд явж байдаг өндөр нэг найз байдаг даа. Яг л тэр дөрөв шиг.
Тэдний нягтлан бодогч найзынх нь тухай, бас бөөндөө “балрах” шахсан түүхийнх нь тухай цухас сануулах нь зүйтэй байх. 2006 оны үед “Хадгаламж” банкны данснаас 14 тэрбум төгрөг сох дутсан хэрэг гарч байв. Алдагдсан тэр мөнгийг мөшгөтөл Солонгосын казинод орсон нь илэрч, нийтээрээ л хэсэг шуугьсан. Будлианы гол эзэн нь “Хадгаламж” банкны ерөнхий нягтлан Ц.Чимэдцэрэн байж. Амины болон аж ахуйн нэгжүүдийн данс ашиглан банкнаасаа 14 тэрбум төгрөг хувьдаа авангуутаа У.Хүрэлсүх, Г.Занданшатар тэргүүтэй найзуудаа Солонгост аваачиж казинодуулж, дураар нь дургиулсан гэх. Эл хэрэг анх илрэх үед Г.Занданшатар, У.Хүрэлсүх хоёр гишүүн, Я.Содбаатар дэд сайд байв. Төрийн түшээдтэй холбоотой байж магадгүй байсан тул энэ хэргийн баримт сэлт нь бүр Солонгосын Ерөнхий прокурорын газраас ирж байлаа. Найзууд юм чинь Я.Содбаатараа орхисон байх учиргүй гээд нэрийг нь шүүлгэтэл түүний нэр гарч ирээгүй гэнэ лээ. Жил тойрсны эцэст Ц.Чимэдцэрэн “14 тэрбум төгрөгийн хэргийг би ганцаараа үйлдсэн” хэмээн хэргийг ганцаараа үүрсэн. Харин У.Хүрэлсүх Ц.Чимэдцэрэн найзаасаа 14 сая төгрөгийн “Фургон” машин авснаас биш, түүний мөнгөөр казинодоогүй хэмээн хоёр жил гаруйн ял авч салсан. Өнөө Г.Занданшатар харин өөрийнхөө мөнгөөр тоглосон болж таарсан уу яасан, 14 тэрбумын хэрэгт холбоогүй хэмээн хэрэгсэхгүй болж, ганцаар нэр цэвэр үлдсэн байдаг.
Найзуудаа үлдээгээд ганцаараа хэргээ хүлээсэн Ц.Чимэдцэрэн муу нэртэд номын санч хийж, хааяадаа хоригдлуудын нөхөн төлбөрийн мөнгийг төлж өгсөн шиг таван жил “ядралгүй” суугаад гарсан гэлцдэг. Уг нь 10 жил суух ёстой байсан ч өршөөлийн хуулиар гурван жил, гэм буруугаа ухамсарласан урамшуулал, улсад учруулсан 14 тэрбумынхаа 900 саяыг нь төлсөн зэргээрээ хоёр жил, нийт таван жилийн ялаа хасуулсан юм билээ. Төрд том чигээрээ үлдсэн найзууд нь харж хандсан эсэхийг мэдэхгүй. 2013 онд гарч ирчихсэн байна, гадаад явах гэж байгаа гэнэ гэж хэсэг шуугьсан. Хэдийгээр Ц.Чимэдцэрэн нь найзуудтайгаа дүйх төрийн өндөр албан тушаалтай биш ч, 14 тэрбум төгрөг халааслаад казинодож явсан нэгэн. Тэд ер нь тийм баавартай нөхөрлөдөг.
Найзуудаараа “буруу эргэлт” болох шахсан тэдний түүх нь товчхондоо ийм. Ц.Чимэдцэрэнгийн хувьдаа завшсан 14 тэрбум төгрөгөөс 13 тэрбум 100 саяын хохирол нь төлөгдөөгүй гэж сонгууль бүрийн өмнө л дуулддаг. Одоо яаж байгааг найзууд нь мэдэх байх. Ямартай ч гадаадад жаргалтай л яваа биз.
Хааяа бодогддог юм. Үнэхээр тэд найзуудаараа 14 тэрбумаар казинодсон юм болов уу. Тэгээд бас энэ хэрэгт Г.Занданшатар, У.Хүрэлсүх нар оролцсон нь үнэн байгаад, нягтлан бодогч Ц.Чимэдцэрэн найзуудыгаа бодож энэ хэргийг ганцаараа үүрээгүй байсан бол өнөөдрийн улс төр ямар байх байсан бол гэж. 14 тэрбумын хэрэг тэгж эргээгүй бол өдийд хэн гэдэг Ерөнхий сайдтай, ямар УИХ-ын даргатай байх байсан бол. Бас Я.Содбаатар одоогийнх шиг Шадар сайд болчихсон байх байсан болов уу. Тэгээд тэдний нөхөрлөл өнөөдрийнх шигээ “халуухан” байх байсан болов уу гэж хааяа бас бодох юм.
| “Том” гурван найз |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |