• Өнөөдөр 2024-05-16

“ХОЛГОДОГ ГУТАЛ” ШИГ САЙД НАРААСАА САЛААГҮЙ ЦАГТ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХОЛ ЯВАХГҮЙ

2022-02-05,   4067

          Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцрох, огцрохгүйн дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж явсаар жилийн ой дээрээ ирлээ. Хэнтийн ахынхаа халааг авсан цагаас нь л “Түр Засгийн газар” гэх тодорхойлолт түүнийг сүүдэр шиг дагасаар жил болох нь гэсэн үг. Эхэндээ “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар тун удахгүй танхимаараа огцрох гэнэ лээ” гэлцдэг байлаа. Төд удалгүй “Таван сайдаа сугалж огцруулах гэнэ лээ” гэх болсон. Сүүлд нь “Үндсэн хуулийг өөрчлөх замаар УИХ-аас танхимаа нараа бүрдүүлж, цөмийг нь давхар дээлтэй болгоод цааш явах болсон гэнэ” гэлцэж эхэлсэн. Гэвч бүтэн жилийн хугацаа өнгөрөхөд аль аль шийдэл, таамаг нь биелсэнгүй, ажиг сураггүй байсаар л. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гол алдаа энэ. “Өөх ч биш, булчирхай ч биш” гэдэгтэй утга адилаар огцрох, огцрохгүйгээ нэг мөр зарлаад, нийгэмд үүсээд буй хүлээлт, таамгийг эцэслэхгүй байгаа нь түүний алдаа. Энэ Засгийн газар орших, эс оршихоо эцэслэхгүйгээр, энэ л янзаараа таавар таалгасан хэвээр байвал цааш явах зам үлдсэнгүй. Ингэж хэлэхийн учир нь, “Удахгүй огцрох юм гэнэ лээ” гэдэг яриа нь эцэстээ энэ Засгийн газрын хандлагыг “Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй” гэж харагдуулаад байгаа юм. 

Төрд томилгоо, тохироо шиг ярвигтай зүйл байхгүйг хэн эс андах. Тиймдээ ч бүтэн жил тойроход тодорхой шийдэлд хүрч чадахгүй яваа биз. Гэхдээ одоо огцрох, огцрохгүйгээ нэг тийш шийдээд, шийдлээ нэхээд цааш явмаар байна. Хэрвээ огцрох, огцрохгүйгээ нэг тийш болгочихвол хоолойд тулсан, хил гааль хаалттай, хэд дахин мутацлагдсан омикрон ороод ирчихсэн, халдварт тахал анхных шигээ аюул заналхийлж эхэлсэн, хоол хүнсний хомсдол нүүрлэсэн тэргүүтэй хэдэн арван асуудлаа шийдмээр байдаг.

         Гэтэл төрийн шат шатандаа “Засаг удахгүй огцорно” гэх хүлээлттэй, огцрохыг нь отсон горьлогчидтой байгаад байдаг. Юу гэхээр, яг үнэндээ улс төр ч, бизнес ч “Засаг огцрох эсэхээс хамаараад” гэдэг байдлаар гацаанд орчихлоо. Огцорч болзошгүй сайдууд, оронд нь томилогдож магадгүй нөхдүүдийн хэн хэн нь хаа хаанаа хувцсаа баглачихаад хүлээж байгаа нөхцөлд Засгийн газраас дорвитой шийдэл гарахгүй, төрийн ажил урагшлахгүй л дээ. Энэ Засгийн газрын зарим сайд “Өнөө маргаашгүй явахын хооронд өөртөө төвөг удах хэрэг юу байна” гэх маягийн хандлага гаргаж, салбараа сул хаячихаад байгаа нь бодит үнэн. Нэмээд Засгийн газар огцорчихвол яам, агентлагаасаа эхлээд томилгоо явагдана, тэр үед хэнийг бараадаж, хаана хурган дарга болохоо тоочиглосон нөхдүүд хаа сайгүй байна. Төрийн ажил түгжирч гацаад, улсын ажил урагшлахгүй зогсоод байгаа гол шалтгаан ердөө л энэ. 

Одоо Л.Оюун-Эрдэнэ огцрох, огцрохгүйн аль ч шийдлийг гаргасан нэг л зүйлийг анхаарах ёстой гэж нийгэм үзэж байгаа. Тэр нь хол замд хань болохгүй, “холгодог гутал” шиг сайд нараа хаяад, орных нь олигтой хүнийг томилоод цааш явах. Үнэндээ халдварт тахал тэргүүтэй түмэн асуудал хоолойд тулчихаад байхад МАН-ын хэн нь сайд болох, болохгүй нь ард түмэнд хамаагүй болсон. Эхэндээ хамаатай байсан байж болох ч одоо бол төдийлөн хамаагүй болсон гэхэд андуу бодсон болохгүй. Гагцхүү салбараа мэддэг, сайд байх зангаргатай, сэтгэл зүтгэлтэй хүн байхад л болно гэж ард түмэн үзэж байгаа. 

Ард түмний ахуйтай нийцэх энэ шаардлагад тэнцэхгүй буюу “холгодог гутал” шиг хэд хэдэн сайд энэ Засгийн газарт бий. Өөрөөр бол, хол замд Л.Оюун-Эрдэнэд ч, ард түмэнд ч “хань” болохгүй, Засгаас “хаягдаж” хоцрох ёстой сайдууд гэсэн үг л дээ. 
 
Тухайлбал, Улаанбаатарын утаа угаар нэмэгдсэн шалтгааныг ухаж ойлгож чадахгүй, бүр хүсэхгүй байгаа Н.Уртнасан сайд байна. “Саарал утаа нэмэгдсэн шалтгаан бол сайжруулсан түлш хямд байгаагийнх” гэж улайм цайм яриад суугаа хүн утаатай, угаартай тэмцэх үү, чадах уу. Улаанбаатар хотын иргэдийн уушги утаагаар дүүрч, угаартаж үхэх гэж байхад “Үнэгүй юманд нугасгүйгээсээ болоод л үхэж байгаа юм” гэх утгатай тайлбар хийгээд сууж байх нь салбарын сайдаас гарах үг мөн юм уу. Утааны асуудлаар Н.Уртнасан сайдтай адил “увайгүй” тайлбар хэлээд сууж байгаа Н.Тавинбэх гэж сайд байна. “Сайжруулсан түлшний чанарт асуудал алга, хэрэглээ нэмэгдсэн нь л асуудал болоод байна” гэх тайлбар нь Эрчим хүчний сайдаас гарах үг лав биш. Ухаандаа утаа нэмэгдсэний гол буруутнууд нь Улаанбаатар хотын гэр хорооллын иргэд юм байна л даа. Гэхдээ сайд нарын “Хэрэглээ нэмэгдсэнээс болж утаа ихэссэн” гэдэг тайлбарыг Улаанбаатарчууд ухаж ойлгож чадахгүй л байгаа юм. Бодоод үзье л дээ, таван ханатай гэр нь тэвчиж суухын аргагүй халуун болчихоод байхад “Хямд юм чинь” гээд нүүрс галдаа нэмээд байх айл байх уу. Хямд гэдэг шалтгаанаар хоёр дахин их гал түлдэг болсон байлаа гэж бодоход нэг шуудайг түлэхэд утаа гардаггүй, хоёр шуудайг түлэхээр утаа гараад байдаг хэрэг үү. Тээврийн хэдэн жолоочоо халдвараас хамгаалж чадахгүй байсаар “улаан бүс” болгоод эцэст нь хориг тавиулж, хилийн цаана хамаг ачаагаа гацаачихсан Л.Халтар гэж сайд байна. Энэ улс Эрээн хотын захирагчийг царайчилж, “Хилээ нээгээд өгөөч” гэж хойно урд нь гарч гүйх болсны гол буруутан нь Л.Халтар гэчихэд харлуулсан болохгүй биз. Бас хөрш хоёр гүрэнтэйгээ хэл амаа ололцож чадахгүй атлаа гадаадад томилтоор "зугаалж" явдаг "ганган" Б.Батцэцэг гэж сайд байна. Хуучин цагт, Ерөнхий сайд нь ч, Гадаад харилцааны сайд нь ч хоёр хөрш рүүгээ давхиж очоод, хил гаалийн асуудлаа тэр даруйд нь шийдчихдэг байлаа. Гэтэл одоо яаж байна, урд хөрш хаалгаа хаагаад хэдэн сар болоход Б.Батцэцэг сайдын амнаас "хил нээх"-тэй холбоотой үг унав уу. 
 
Ингээд харвал, нэн тэргүүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрох, огцрохгүйгээ, орших, эс оршихоо нэг мөр шийдээд, төр улсыг удирдах гол ажилдаа ормоор байна. Ингэхдээ салбараа мэдэхгүй сайд нараасаа салж, оронд нь олигтой нөхдийг томилоод цааш явмаар байна. 
 

“ХОЛГОДОГ ГУТАЛ” ШИГ САЙД НАРААСАА САЛААГҮЙ ЦАГТ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХОЛ ЯВАХГҮЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 16
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-08 13:00:25
    иргэн: ерөнхий сайд харин ч мундаг ажиллаж байна.Урвагнаж шарвагнахгүй зоригтой л хөдөлж ажиллаж байна.энэ цаг үед улс орноо хөгжүүлье гэвэл төр засаг тогтвортой, бодлого ойлгомжтой нээлттэй байж хөгжил урагшлана хөгжинө тэгээд ч ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО -оо явуульяа гэвээс мэргэжлийн салбарын сайд нараа тогтвортой ажиллуулах нь зүйтэй. Одоогийн сайд нар ч хаа очиж их дажгүй ажиллаж байна өнгөрсөн он жилүүдийн салбар салбарын хоцрогдол, гажуудал тийм ч амархан богино хугацаанд өөрчлөгдөхгүй ээтиймээс тууштай шударга ажиллах нь төрийн хүний үүрэг бизээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-08 12:59:38
    иргэн: ерөнхий сайд харин ч мундаг ажиллаж байна.Урвагнаж шарвагнахгүй зоригтой л хөдөлж ажиллаж байна.энэ цаг үед улс орноо хөгжүүлье гэвэл төр засаг тогтвортой, бодлого ойлгомжтой нээлттэй байж хөгжил урагшлана хөгжинө тэгээд ч ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО -оо явуульяа гэвээс мэргэжлийн салбарын сайд нараа тогтвортой ажиллуулах нь зүйтэй. Одоогийн сайд нар ч хаа очиж их дажгүй ажиллаж байна өнгөрсөн он жилүүдийн салбар салбарын хоцрогдол, гажуудал тийм ч амархан богино хугацаанд өөрчлөгдөхгүй ээтиймээс тууштай шударга ажиллах нь төрийн хүний үүрэг бизээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-08 12:59:38
    иргэн: ерөнхий сайд харин ч мундаг ажиллаж байна.Урвагнаж шарвагнахгүй зоригтой л хөдөлж ажиллаж байна.энэ цаг үед улс орноо хөгжүүлье гэвэл төр засаг тогтвортой, бодлого ойлгомжтой нээлттэй байж хөгжил урагшлана хөгжинө тэгээд ч ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО -оо явуульяа гэвээс мэргэжлийн салбарын сайд нараа тогтвортой ажиллуулах нь зүйтэй. Одоогийн сайд нар ч хаа очиж их дажгүй ажиллаж байна өнгөрсөн он жилүүдийн салбар салбарын хоцрогдол, гажуудал тийм ч амархан богино хугацаанд өөрчлөгдөхгүй ээтиймээс тууштай шударга ажиллах нь төрийн хүний үүрэг бизээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-07 21:44:22
    Монгол Улсын иргэн: Танхимын сайд нараа хямгадаж хэлж ярьж халж сольж чадахгүй байгаа амьтан чинь юун улс орны хөгжил ярих вээ дэ Нэг л их худлаа худлаа поопорсон ялихгүй л амьтан байх чинь билээ Хурдхан зайлуулаад чадвартайг нь томилмоор юм...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-07 07:14:30
    Хүн: Бүлт үсэрсэн яриатай юу ч чадахгүй. Ам ажил дандаа зөрдөг.эдийн засгийн алуурчин
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-06 18:35:26
    65: Жижигхээн тархитай том толгойтой баньд юу шийдэх вэ .Бизнесийн ухаан арга зүй гэж юу ч алгаа. Боловсролтойхон чадвартай хүнээр ерөнхий сайд тавьчаад ажилламаар байна шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-06 17:59:40
    Zochin: Ene hudalch,hulgaich,novshiin ******** odoo ogtsroh bolson shuu.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-06 17:01:35
    Рхааёхх: Төрөөс хулгай хийгчидтэй тэмцсэн шударга, чанга хууль гарга аа !!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-05 14:37:06
    zochin: Bainga ogctroh sedev yarij tur zasag uimuuleh gesen humuus boliosoi
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-16 19:56:38
    зочин: Бүгд намдаа мөнгө өгөөд сайд болсон. Салж чадахгүштэн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-16 07:26:58
    Засгийн газар: Огцор
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-13 17:51:21
    АМНАТ: Баяжуулах үйлдвэрүүдийг боомилсон АМНАТ-ийн бодлого, экспортлогч компаниудаа АМНАТ-ийн өрөнд оруулсан ухаангүй бодлогоо засахгүй бол УЛсын эдийн засаг улам л уруудана шүү !!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-13 13:38:46
    09: ОЮУЭРДЭНЭ эргүүг өөрийг нь зайлуулаачээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-13 13:28:18
    zochin: novschii Ouuynerdene chamaas bolj bid chordoj ovdoj uchej bna ,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-13 11:39:51
    Zochin: Ene Oyun-Erdene chin' byyr tag. Arai yu ??? Nuguu saikhan dongodood baisan khaa bna. Utaa utaa n' diildekhgyi, yumnii yne myne bol byyr tengert khadsan. Tsalin mungu nemekhgyi bol ene kheden tsuukhun khymyys chin' uvchnuur ykheed barakhgyi, ulsuglunguur ykheed duusakh n' bna shyy burkhan min'.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-13 10:44:44
    иргэн: УТААНЫ АСУУДЛААР, АРЧААГҮЙ -ЧАДВАРГҮЙ -СЭТГЭЛГҮЙ САЙД НАРЫН ТУХАЙ ҮНЭНИЙ ОРТОЙ ЮМ БИЧИЖ. ГЭХДЭЭ УИХ-ЫН ГИШҮҮН НЭРТЭЙ ХУЛГАЙЧИД САЙД БОЛООД ТЭР ЯРИАД БАЙГАА БЯР ЗАНГАРАГАА АЖИЛ ХИЙХЭД БИШ, ХУЛГАЙ ЛУЙВАР ХИЙХЭД, БУРУУ ГАРЫН ЛОББИ ХИЙХЭД АШИГЛАНА.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188