Монгол Улсын иргэн Д.Мөнхбат хоёр жилийн өмнө эх орондоо ирж байлаа. Харийн оронд ажиллаж, аав, ээж, ах дүүстээ яаран байж ирсэн тэр ард иргэдийн эрүүл мэндэд занилхийлсэн, халдварт өвчин тархах нөхцөл байдал үүсгэсэн, худал мэдээлэл тараасан “ялтан” болж хувираад хоёр оны нүүр үзлээ. Учир нь, тэр эх орондоо ирээд гурван удаа шинжилгээ өгч, эрүүл гэсэн бичигтэй 21 хоног “Энхсаран” сувилалд тусгаарлагдаж, 22 дох хоногтоо халдвартай нь батлагдсан юм. Эцэст нь, тэр энэ бүгдийг хүлээн зөвшөөрөхгүй байсан учир тусгаарлалтын хугацаа дууссан гэж үзээд, өрөөнөөсөө гарч, шууд дамжуулалт хийж, бодит нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Энхсаран” сувиллаас халдвар авсан хүний олонхийг нь халуун усны газраас авсан гэж бодож байгаа. Харин би болон надтай хамт байсан хүн халуун усны газраар үйлчлүүлээгүй, өрөөндөө шүршүүртэй байсан. Бид “Энхсаран” сувиллын ажилчдаас халдвар авсан байх магадлал маш өндөр байгаа юм. Одоо ХӨСҮТ-д “Энхсаран” сувиллын хэд хэдэн ажилтан коронавирусийн халдвар авсан гээд бидэнтэй хамт эмчлүүлж байгаа. Тэгэхээр халдвар халуун усны газарт эхэлж тархаад, тус газрын ажилчид түүнээсээ халдвар аваад, тусгаарлалтад байсан хүмүүст тараасан байх магадлалтай. Би гэхэд л хоол тараадаг хүнээс халдвар авсан байх гэж бодож байгаа. УОК хариуцлага алдаж, эрүүл иргэдээ хохироосон гэдгээ хүлээн зөвшөөрч, уучлал хүсэх ёстой” хэмээн тусгаарлах байрны ноцтой баримтыг олон нийтэд мэдээлсэн юм.
Өөрөөр хэлбэл, “Энхсаран” сувиллын нөхцөл байдлын талаар шүгэл үлээсэн анхны хүн нь тэр. Иргэн Д.Мөнхбатыг энэ бүгдийг бичиж, ярьж, шууд дамжуулалт хийсний дараа “Халдварт өвчний талаар ард иргэдэд худал мэдээлэл тараасан” хэмээн Зөрчлийн тухай хуулиар 500 мянган төгрөгөөр торгосон байдаг. Харин Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 2021 оны гуравдугаар сарын 24-ний өдөр Д.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн 15.6.1 дэх хэсэг “Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин бусдад халдаах, эсхүл тархах нөхцөл бүрдүүлсэн” гэх зүйл ангиар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байгаа. Хариуцлагагүй шийдвэрийн улмаас иргэдийн амь нас, эрүүл мэнд хохирч болох байсан эрсдэлт нөхцөл байдлаас сэргийлэх зорилгоор шударга шүүмжлэл өрнүүлсэн түүний мэдээллүүд иргэдийг төөрөгдүүлсэн, өдөөн турхирсан хэв шинжтэй байсан гэж үзсэн билээ. Өнөөдөр түүнийг Хан-Уул дүүргийн Прокурорын газраас дахин дуудаж, яллах дүгнэлтээ танилцуулах гэж байгаа гэнэ.
.jpg)
Тэгвэл омикрон хувилбар илэрснийг нуун дарагдуулж, иргэдийн амь насанд занилхийлсэн, халдварт өвчнийг бусаддаа үгсэн хуувилдаж, нуусан байж болзошгүй УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг иргэн Д.Мөнхбатыг яллаж буй Эрүүгийн хуулийн 15.6.1 дэх хэсэг “Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин бусдад халдаах, эсхүл тархах нөхцөл бүрдүүлсэн” гэх зүйл ангиар Эрүүгийн хэрэг үүсгэх ёстой бус уу. Эсвэл халдварт өвчний талаар худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгах ёстой баймаар. Учир нь, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Монголын Засгийн газар өнгөрсөн сард омикрон тархсан байсныг нуусан” гэх утга бүхий жиргээг твиттер хуудастаа оруулсан байдаг.
.jpg)
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, иргэн Д.Мөнхбат хоёрын мэдээлсэн мэдээлэл нь яг адилхан. Гэсэн атал энгийн иргэн нь ялтан, эрхэм гишүүн нь дуртай үедээ дуртай мэдээлдэг хуулиар хамгаалагдсан жиргээчин болов. Хууль хэнийг ч ялгадаггүй тэгш үйлчилдэг байх ёстой.
| Халдварт өвчний талаар худал мэдээлэл түгээсэн УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ жиргээчин, иргэн Д.МӨНХБАТ ялтан болов |
|
2021 онд хүний амь хөнөөсөн этгээдийг илрүүлж, хэргийг прокурорт шилжүүлжээ
2025-11-10 15:27:57
Виз сунгалт, виз шилжүүлгийн үйлчилгээг isf.mn системд шилжүүллээ
2025-11-10 15:24:23
Х.ГАНХУЯГ: Би өнөөдөр албаар улаан зангиа зүүсэн
2025-11-10 15:14:02
Ж.БАЯСГАЛАН: Хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэмжийг 20 хувь нэмэхээр боллоо
2025-11-10 14:29:09
Монгол Улсын гадаад худалдааны баланс эерэг гарлаа
2025-11-10 14:22:01
ЗУРВАС: ДОТООД ЕРТӨНЦ НЬ ҮНЭХЭЭР ҮЗЭСГЭЛТЭЙ ХҮМҮҮС БАЙДАГ
2025-11-10 14:13:36
"ӨНДӨР ГЭГЭЭН Г.ЗАНАБАЗАР" НЭЭЛТТЭЙ ЛЕКЦ БОЛНО
2025-11-10 14:12:47
Дэмчогийн хийдийг цахилгаантай болгожээ
2025-11-10 13:58:45
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр маргааш тохионо
2025-11-10 13:52:45
Бага орлоготой иргэдэд хөнгөлөлт үзүүлж, олон хүүхэдтэй гэр бүлийг татварын бодлогоор дэмжинэ
2025-11-10 13:50:49
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13607 болжээ
2025-11-10 10:58:06
ОБЕГ: Дөрвөн иргэний амийг аварч, 70 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа
2025-11-10 10:46:12
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2025-11-10 07:00:00
Ч.ОДХҮҮ: ХЭНТИЙН МЭРГЭН ЛАМААДАН ХҮҮ ЧИНЬ МИНИЙ ААВ ЮМ ШҮҮ ДЭЭ
2025-11-10 07:00:00
ЖОНШНЫ УУРХАЙН ТЭРБУМТАН, АЛДАРТ УЯАЧ Д.БАТБАЯР
2025-11-10 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2025-11-10 07:00:00
SERYOJA: ХӨГЖИМТЭЙ НЭГ Л ХОЛБОГДСОН ХҮН ХЭЗЭЭ Ч ОРХИЖ ЧАДДАГГҮЙ ЮМ
2025-11-10 07:00:00
НАЙРУУЛАГЧ М.БАТБОЛД: НАЙРУУЛАГЧ ХЭМЭЭХ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТАЛБАРТАА БИ ҮХЭН ҮХТЭЛЭЭ ҮРГЭЛЖИЛНЭ
2025-11-10 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -3 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-11-10 06:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨЛСӨЖ УНДААСНА
2025-11-10 06:00:00
Т.Сувд-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-11-09 06:05:41
Пара бочигийн Т.Мөнхдэмбэрэл мөнгөн медаль хүртэв
2025-11-09 06:01:15
Н.Баярмаа, Э.Номинтуяа нар самбо бөхийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-11-09 05:55:33
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |