Аль нэг яамны сайдад горилж байгаа хүмүүс Ерөнхий сайдтай учраа хурдан олмоор байна аа. Олны ярьдгаар шан харамж өгдөг бол түүнийгээ, дэнчин, амлалт бэлддэг бол тэрийгээ, сайд болсныхоо дараа хэрхэн хамтрах төлөвлөгөө сэлт боловсруулдаг бол үүнийгээ, тэгээд хамгийн гол нь хэл амаа маш богино хугацаанд олохгүй бол монголчуудын амьдрал хэцүү дээрээ бүр хэцүүдлээ. “Засаг сайд нараа солино”, “Дөрвөн сайдаа УИХ-ын үеэр амлалт өгсөн эрх бүхий хүмүүсийнхээ төлөөллөөр солихоос өөр аргагүй болсон” гэх мэт ярианаас болж, нийгэмд ч, яамдын сайд нарт ч хүлээлт үүсээд, ажил нь тэр хэрээр удаашраад, царцаад ойролцоогоор дөрвөн сар гаруйн хугацаа өнгөрлөө.
Саарал ордноор нэг “Ерөнхий сайд энэ өдрүүдэд ёстой гэдийдэг дээрээ тавьчихаад баргийн хүнтэй уулзахгүй, тохироогоо том яриулж чадаж байгаатай нь хальт таарсан болж, ирмээд өнгөрч байгаа гэнэ”, “Энэ удаад дөрөв ч биш, зургаан сайдаа Засгаасаа гаргах гэнэ”, “Амласан дөрөв, шахааны хоёр хүн сайдад горилчихоод, нөгөөдүүл нь албан тушаалдаа жижигдээд, ирээдүйд Ерөнхий сайдад олигтой түшиг болчихоор, мэргэжлийн биш хүмүүс учраас томилгоогоо хойшлуулчихаад байгаа юм гэнэ”, “Ерөнхий сайдын “давхар дээл” өмсүүлэх гээд байгаа хүмүүс нь өөрсдөө гүйж, гуйж, тохироо энэ тэр ярихгүй байгаа гэх сураг байна. Тиймээс хурлаа ес хүлээзнээд байгаа гэнэ” гэх мэтээр үнэн, худал нь мэдэгдэхгүй ч ортой гэмээр ярианууд “нисэлдэж” байна.
Олны ярьдгаар шан харамж өгдөг бол түүнийгээ, дэнчин, амлалт бэлддэг бол тэрийгээ, сайд болсныхоо дараа хэрхэн хамтрах төлөвлөгөө сэлт боловсруулдаг бол үүнийгээ, тэгээд хамгийн гол нь хэл амаа маш богино хугацаанд олохгүй бол монголчуудын амьдрал бүр хэцүүдлээ
“Сайдын суудал, даргын сэнтий тэргүүтэд “залрах” дэнчин төдөн тэрбум, төчнөөн сая ам.доллар” гэх яриа төрийн томчуудын амнаас гарсаар ирсэн. Хэрвээ үнэн бол сайдад горилогсод нь дэнчин хийгээд тохироогоо хурдлуулчихвал төрийн ажил цэгцрэх гээд байна. Ялангуяа монголчуудын хувьд хамгийн чухал салбар болох Эрүүл мэндийн сайдыг солих тухай яриа өнгөрсөн намраас хойш гарсаар буй. Үнэн бол эртхэн сольж, омикрон, дельтакрон зэрэг минут, секунтээр хувьсаж буй мутаци вирусуудын эсрэг авах арга хэмжээгээ тодорхой болгож, эрчимжүүлмээр байна. Энэ салбарт менежмент, зөв зохион байгуулалт, тууштай бодлого, тооцоолол, хөрөнгө, санхүү хэрэгтэй болчихоод байгаа нь элдэв томилгоо, ийм тийм албан тушаалаас илүү тулгамдсан асуудал болоод байна. Үгүй бол монголчууд дельтакрон ч бус омикроны өмнө өвдөг сөхрөхөөр байна. Тодруулбал, өчигдөр Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.БИЛЭГТСАЙХАН “Нэгдүгээр сарын 6-нд NGS лабораторийн шинжилгээг хийж дуусаад зөөвөрлөгдсөн 12 тохиолдлыг зарласан. Омикрон хувилбарыг илрүүлэх NGS шинжилгээний нэг хүнд ногдох өртөг нэг сая гаруй төгрөгийн өртөгтэй учраас дүүрэг, орон нутаг, эмнэлгүүдээс ирсэн эерэг сорьцуудаас түүвэрлэн цөөн тоогоор шинжилгээнд оруулж байна” гэсэн.
Үүний дээр Гадаад харилцааны сайдыг солих эсэх тухай яриа мөн л Монголын гадаад харилцаа, тасралтгүй үргэлжлэх бодлогыг саармагжуулаад багагүй хугацаа өнгөрлөө гэхэд худлаа хэлсэн болохгүй л болов уу. Хил хаалттай, дэлхий нийтээр сандарч буй энэ үед Монголд ядаж дуслын шингэн илгээх донор орнуудын хамтын ажиллагаа нэн чухал байна. Гэтэл энэ бүхэн улс төрийн элдэв фракц, хагарал, миний чиний намын харьяалал тэргүүтэй томилгоог хүлээж, “харзнасан” байдалтай удлаа. Энэ мэтээр дурдвал салбар бүрд асуудал бий. Гол нь, сайдад горилогчид Ерөнхий сайдтай учраа богино хугацаанд олж, Монгол төрийн ажлыг хэвийн үргэлжлэхэд хувь нэмрээ оруулмаар байна, эхний ээлжинд. Горилогсдыг “уяж” буй эрх бүхий томчууд ч энэ тал дээр онцгой анхаарч, яриа хэлэлцээрээ түргэтгэж, өгөө аваагаа "гялалзуулмаар" байна.
Бүх зүйл улс төрийн элдэв фракц, хагарал, миний чиний намын харьяалал тэргүүтэй томилгоог хүлээж, “харзнасан” байдалтай удлаа
| САЙДАД ГОРИЛОГСОД ТОХИРООГОО ХУРДЛАХГҮЙ БОЛ УЛС ДАЯАРАА ОМИКРОНЫ БУС, АЛБАН ТУШААЛ ХҮЛЭЭХ “ТАХАЛ”-Д НЭРВЭГДЭХ НЬ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |