Бид он гарсаар нэгдүгээр сард У.Хүрэлсүхийг огцруулах гэж жагссан. Хоёрдугаар сард валентин, цагаан сар, хөл хорио давхацсан учраас жагсаж амжаагүй. Гуравдугаар сарын жагсаалын салхийг өчигдөр хагалж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах гэж жагслаа. Бид ер нь л жагсагч ард түмэн юм.
Монголчууд анх 1990 оны гуравдугаар сарын 4-нд Төв талбайд 100 мянгуулаа жагсаж байлаа. Тухайн үеийн сайн ах, ЗХУ-ын задрал, нийгмийн шилжилтийг арай эрт мэдэрсэн хэсэг оюутан буюу хожим нь Ардчиллын алтан хараацай гэгдэх болсон С.Зориг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Р.Гончигдорж, Баабар буюу Б.Батбаяр, Д.Дорлигжав нар эл жагсаалыг оройлон манлайлж, өлсгөлөн зарлаж байв. Хамгийн анхны, бас хамгийн том эл жагсаалын үр дүнд ардчилсан систем тогтож, удирдсан тэд ч төрд орж, эрх мэдэлд хүрцгээсэн.
Үүнээс өмнө нийтээрээ “Монголчууд дайтах, найрлах хоёр дээр л нэгддэг” гэсэн ойлголттой байлаа. Харин тэр жагсаалаар “Монголчууд жагсах дээр бас нэгддэг юм байна” гэж ойлгосон байх. Чухам энэ үеэс “Жагсаал гээчийн ер бусын хүч чадал агуу юм. Жагсаал удирдагчид ирдэг эрх мэдэл, эд хөрөнгийн үр өгөөж нь ахиу юм гэж хонжоо хайгч зарим нь харж эхэлсэн биз ээ. Бас зарим нь “Жагсаалаар юуг ч өөрчилж болно” гэж бат итгэсэн.
Тэр өдөр жагсаал үр дүнд хүрээгүйн дээр жагсагчид хохирсон ч жагсаалыг оройлон манлайлж байсан “Иргэний хөдөлгөөн”-ий Ж.Батзандан, О.Магнай тэргүүтнүүдийг төр ч, түмэн олон ч илүү мэддэг болсон. Улмаар төрд орж, эрх мэдэл, албан тушаалд очицгоосон. Түүхэнд байгаагүй бараан тэр өдөр ирээдүйн улс төрийн замналаа эхлүүлсэн байж болох тэднийг өнөө ч жагсагч нар загалмайлсан эцгүүдээ гэж хүндэлдэг юм билээ.
Өнгөрсөн 30 жилд бид том, жижиг хэдэн зуун жагсаал үзжээ. Үр дүнгээс үл хамааран жагсаалыг гардан зохион байгуулж, манлайлагч нь нэг бол төрд ордог, эсвэл ашиг хүртэж, сайхан амьдардаг нийтлэг байдал бий болжээ. Тухайн жагсаалуудаас тодрон гарч, улс төрийн замналаа эхлүүлсэн эрхэм олон. Жишээ нь, жагсагчаас төрд орсон “тэмцэгч”-дийг УИХ-ын гишүүн асан Г.Уянга түүчээлсэн. Амлалт нэхэх ард түмний холбоогоор овоглодог асан Г.Уянга гишүүн болмогцоо ард түмэнд хандан “Жагсахгүй байхыг уриалж байна” хэмээгээд жагсагчдын загалмайлсан эх гэх алдар хүндээ өөрөө үгүй хийж байлаа.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч мөн ерэн хэдэн онд сөрөг хүчний эсрэг өлсгөлөн зарлаж, жагсаалын гол дүр болж явсан үе бий. УИХ-ын гишүүн С.Ганбаатар ч мөн МҮЭХ-гоор овоглож байхдаа төв талбайд цаг наргүй жагсдаг байв. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ч жагсагчаас төрд орсон. Тоочоод байвал жагсаал угшилтай төрийн түшээ олон.
Гишүүн болдоггүй юм гэхэд албан тушаалд очсон жагсагч ч олон бий. Утааны эсрэг жагсагч Пүрэвхүү “Тавантолгой түлш” компанийн ТУЗ-ийн гишүүн болсон. Ахмадын холбооны алдарт жагсагч Г.Баасан гуай АТГ-ын Олон нийтийн төвийн дарга болсон. Хүний эрхийн тэмцэгч М.Ичинноров Тахарын албаны дарга болж байв.
Гэвч тэднээс хойш хэд жагсаад л улстөрч болдог зангарагтай жагсагч төрөлгүй хэдэн жил боллоо. Учир нь, сүүлийн үед жагсаал бизнес тал руугаа илүү хөгжиж байгаа бололтой юм. Цаг үеэ дагаад ч тэр үү, жагсаалыг улс төрд гарах гишгүүр болгохоос илүүтэй тогтмол орлоготой бизнес болгохыг илүүд үзэгсэд олон болжээ. Зарим нэгнийх нь ажлын хөлсөө нэхэж буй, хэдэн төгрөг аваад хэнийг унагахаа ярилцаж буй яриа, бичлэгүүд нийгэмд нэгэнт ил болоод, үнэн царайг нь мэддэг болчихсон. Тиймээс жагсагч гэдэг нь өндөр цалинтай, нарийн мэргэжил болж хувирсан гэхэд буруудахгүй болов уу.
Өнөө цагийн мэргэжлийн жагсагчдын өнгийг Б.Жагар, Ч.Мөнхбаяр, Б.Цэгмид, Өүлэн эх буюу Л.Өнөрчимэг нар тодорхойлж явна. Тэд Сүхбаатарын, Ялалтын, Барилгачдын талбай, элдэв яам, тамгын газрын үүдийг алгасалгүй жагсана. Мэдэхгүй сэдэв, оролцохгүй асуудал ч гэж байхгүй. Тэгсэн хэрнээ хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, барааны үнэ, ажилгүйдэл ядуурал гэх мэт нийгэмд хэрэгтэй асуудалд таг чиг.
Жагсагч нар нийлээд жагсаалын үйлчилгээ үзүүлдэг нэг компани маягийн болчихсон. Жагсах захиалга аваад, тухайн сэдвээ хагас дутуу судлаад бөөндөө дайраад орчихдог шиг байгаа юм. Жагсаал бүрт үг ярианы баялагтай, жагсаж буй сэдвийнхээ хүрээнд докторын зэрэг хамгаалсан юм уу гэмээр нэг гол дүр байх агаад бусад туслан жагсагсад нь ч дор бүрнээ онцлогтой. Гол дүрийн жагсагч нь баруун гартаа туг атгаж төрсөн баймаар нэг тийм, цог заль төгс тэмцэгчийн дүртэй. Сэдвийнхээ хүрээнд нулимс дуслуулан хоолой зангируулахад байнга бэлэн байх бөгөөд баруун гарынхаа нударгыг зангидан дээш өргөх нь биеийнх нь байнгын хэлэмж.
Туслан жагсагсад нь Ардын хувьсгалын ойн медалиудыг энгэртээ гялалзуулсан үндэсний хувцастай ахмад настан, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн төлөөлөл болов уу гэмээр хар нүдний шилтэй, амны хаалттай нас тогтсон махлагдуу эмэгтэй, хөх, эсвэл хар хослолтой ажил хэрэгч залуу, “40 мянгат”-ын боловсролтой стилтэй ах нар голдуу байна. Тэгээд нэг нэг лоозон бариад бөөндөө зогсож байгаад лайвдана. Уул уурхайн нэг компанийн асуудлаар жагсаж байснаа долоо хоногийн дараа яг тэр багаараа барилгын компанийн асуудлаар жагсаж байх жишээтэй.
Энэ мэтээр хүссэн нь жагсагч болж, ялихгүй сэдэвтэй, шалихгүй удирдагчтай “бяцхан” жагсаалууд хаа сайгүй болдог болсон нь жагсаалын мөн чанарыг үнэгүйдүүлж, “Эд нар хэнээс мөнгө авсан бол” гэх хардлагыг эрхгүй төрүүлдэг болсон нь нууц биш. Гол нь жагсаал бол амин хувийн, хэсэг бүлгийн ашиг сонирхлын төлөөх зүйл гэх ойлголт нийгэмд түгээмэл болсноор нийгэмд тулгамдсан бодит асуудлыг эсэргүүцсэн жинхэнэ жагсаалд оролцох хүн ч олдохоо больсон нь харамсалтай.
| Жагсагч |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |