• Өнөөдөр 2024-05-19

Ардын нам Монголдоо л аархаж чадахаас дэлхийд дэндүү жижигдэж байна

2021-12-24,   5521

            Коммунист төлөвшилтэй офицер, коллежийн багш, крандуулж дэвшсэн галч гурав маань дэлхийд дэндүү жижигдэж байна даа, өөрөөр бол МАН. Магад, дэлхий гэх тэдэнд дэндүү томдох байх, хоёр хөршийн хэмжээнд ярихад л хаягдаж, гологдож, жижигдэнэ. Ерөөс МАН мандсан таван  жил манайхыг тоодог улс гэж байхаа болилоо. Хэл ус, боловсрол маруухан, мань хэддээ л манлайлагч дүртэй болохоос тив, дэлхийтэй харьцуулаад үзэхээр тэдэн шиг жижигхэн удирдагчид алга. Хамгийн наад захын жишээ нь, хоёр хөршийн хэн хэн нь хэнээтэй гурвыг маань голоод, хаалгаа хав түгжчихээд тайлдаггүй. Хөөрхий иргэд бид л голд нь хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг хаашаа ч үгүй гацчихаад байгаадаа бачимдаж, бор хоногуудын туулж байна.  

Хэтэрхий жижигдэж байгааг нь илтгэх хэдхэн жишээ дурдъя. Ерөнхий сайдын ам, ажлыг харж, хилийн шугамын цаана хоёр сар гаруй “хоригдсон” чингэлгүүдээ хэзээ оруулж ирэхийг нь хүлээгээд бухын доодхыг харж үнэг турж үхэх гэгч болж байна. Хятад арай гэж хилээ нээх аядахад тэнд хоёр сар гаруй таг зогссоноос болж тас хөлдсөн ачааны тэрэгнүүд нь асдаггүй, тэднийгээ халаасаар байтал буцаагаад “хаачихсан”, ичмээр шүү. Өчигдөр л гэхэд дүүрэн ачаатай шаланзыг чирч гулдарсаар, түрж түшсээр оруулж ирж байгааг харсан байх. Хятад сарнаас шороо зөөж судлаад, Америк Ангараг руу аялал зохион байгуулахаар ярьж байхад манай төр харин энүүхэн Эрээн боомтод гацсан хэдэн чингэлгээ яаж оруулж ирэхээ бодож гашлаад сууж байдаг. Тэгсэн мөртлөө ойрын жилүүдэд транзит улс болно, хөрш улсууддаа эрчим хүч нийлүүлдэг болно гээд л ярьж яваа. Ядаж Эрээнд гацсан чингэлгүүдээ оруулаад ирчихвэл нь "Энэ хүн чинь харин овоо юм хийж чадах хүн үү дээ" гэсэн итгэл төрөх гээд байдаг. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хойд хөршийг зорьж, “Хоёр орны найрамдалт харилцаа” гэж улиг болтол ярьж яваад ирсний дараа “Селфичид ирээд буцлаа” гэж шоолцгоов. Найрамдалт харилцаатай ах дүүс хэвээрээ юм бол наргиа наадам хийж биднийг шоглохгүй л байсан биз. Чухамдаа хаяа түшсэн, хараат орон л гэж харахаас биш хөгжиж яваа, хүчирхэгжих орон гэж харахгүй байгаа нь илт байна, тэд биднийг. 
 
Түүнчлэн Тусгаар тогтносон баярт өдрөөр маань Орос дарга хүүхэн хүрч ирж, манай төрийнхнийг баахан бөхөлзүүлээд буцахдаа “Шатахуунаа цаашид ч манайхаас ав, усан цахилгаан станц мэтийг ярихаа боль, угаасаа манайх зөвшөөрөхгүй” гэж захиргаадчихаад явсан. Бас л жилийн л өмнөхөн дөө, Хятадын Засгийн газрын тэргүүн манайд айлчлах болж, ирэхийнх нь өмнөх өдөр тэднийхээс манайд суудаг элчин нь “Хятад улс үнэндээ танайхаас нүүрс авмааргүй байгаа ч хаяа залгасан хөрш гэдгээ бодоод л жаахныг авч байгаа” гэж даапаалсан. 

Энэ мэтээр хоёр хөршдөө тоогдож чадахгүй, тоглоом наргиан нь болж, төрийн тэргүүнүүдэд нь биш хурган дарга нарт нь улсаараа хага базуулж байж тив алгасан том гүрнүүдэд тоогдоно гэж байхгүй л дээ. Хоёр хөрштэйгөө ч хэл амаа ололцож, хил гаалиа нээлгэж чадахгүй байж МАН-ынхан мань хэддээ аархууг нь яана. 

МАН-ын мань хэддээ аархсан хэдэн жишээг нь дурдъя. 
 
          Намын Их хурлаа нижгэр хийж, дэлхийг удирдагчдыг томилж байгаа дайны сүрийг үзүүлж аархав. Намын хурлынх нь гял цалыг, цугласан дарга нарынх нь ганган дэгжинийг ярих юм биш. Гэр хорооллын гудамжинд хүүхдүүд хөл нүцгэн дүн өвлийг туулж байхад гял цал, гоё ганган дарга нартай байх даанч ичмээр. Улсын төсвийг урьд хожид байгаагүйгээр 18 их наяд төгрөгийн зардалтай баталж, УИХ-ын гишүүдийн амыг хааж аархав. Тойрогтоо тэрбумаар мөнгө цохуулсан түшээд кноп дарж, гар өргөх л үүрэгтэй “робот” болчихож байгаа нь тэр. Хэл ам гаргавал хоолноосоо салахаа мэдэж байгаа тэд эрх баригч намыг шүүмжлэх “тэнэг” алхам хийхгүй. Ийм байхад, түүхий нүүрсээ хил давуулж чадахгүйд хүрээд сууж байж төсвийн алдагдлаа яаж нөхөөд, орлогоо яаж цуглуулахаар тооцсоныг хэн ч асуухгүй нь ойлгомжтой.
 
       "Аж ахуйн нэгжүүдээ дэмжих 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж байна" гэж аархаад он давах нь. Аж ахуйн нэгжүүд үнэхээр л дэмжигдээд ажлын байраа нэмээд, ард түмний амьдрал дээшлээд байна уу гэхээр үгүй, амьдрал уруу дорой, ундны усаа ч зээлээр авч байна. Хүнсний дэлгүүрийн өрийн хар дэвтрүүд боть роман болтлоо зузаарч, өлөн нойтон амьдрал хавтгайрч гүйцлээ. Тог цахилгаан, ус дулааныг чинь төр дааж байна, тахин шүт гэж аархаад жил тойрох нь. Төгрөгийн ханш унаж, төлбөрийн чадвар нь буурсаар, тог, цахилгаанд төлөх байсан мөнгө нь талхны үнэтэй л дүйж байхад тэглэсэн тэглээгүй ямар ялгаатай гэж. Үг, үйлдэл нь хүчгүйдээд ирэхийн цагт Үндсэн хуулийг өөрийн үг, үйлдэлдээ зориулж өөрчилж аархдаг болов. Эцэг хуулийг “хамгаалагч”-дыг халаасандаа хийчихсэн, хэнд ч, хаашаа ч урвахгүйгээр хэтэвчийг нь дүүргээд өгчихсөн, хүссэн хүсээгүй хууль тэдний талд үйлчлэх. Албан тушаал ахихад нь Үндсэн хууль “гай” болбол шууд л засна, өөрчилнө. Бүр цагаандаа гараад Засгийн газрын гишүүддээ давхар дээл нөмөргөхийн тулд дахиад өөрчлөх юм яриад сууж байна. Хууль, хяналтынхныг атгаж, хувийн өмгөөлөгч, хувийн бие хамгаалагч болгож ашигладаг болсон нь ч том аархав. Талхны мөнгө хулгайлсан жирийн иргэн шоронд сууж, татвар төлөгчдийн тэрбум төгрөгөөр хэнд хэрэгтэй нь мэдэгдэхгүй, хувийн хаус шиг хөшөө бариулсан Засгийн тэргүүн нь харин мандан бадраад байдаг. Шударга ёс гэж шүлсээ үсэргээд ямар ч нэмэргүй болсон учраас үг дуугардаг тэмцэгч үгүй болсон. Хэн хүссэн нь хөшөө барьдаг, түүндээ тэрбум тэрбумаар нь мөнгө төсөвлүүлдэг болсон нь ч аархал. Шарын шашин шүтэж, нүглээ наминчлах гэсэн юм бол хувийн хөрөнгөөрөө суварга босгоод түүндээ залбирч суухгүй, заавал "Татвар төлөгчдийн мөнгөөр барина" гэж дайрна. Бүр 32 тэрбум төгрөгөөр хөшөө барих гэж зүтгэнэ. Тэр нь илэрмэгц “Гандан бол эмнэлэг, лам бол эмч” гэж даапаална. Ядаж л хөдөөгийн дунд сургуулийн хүүхдүүд нурах шахсан байранд суралцаж байхад, хулгай, дээрмийн хэргээр ял авсан хүүхдүүд өнгөрсөн зууны “балгас”-т хүн амины хүнд гэмт хэрэгтэн аятай хоригдож байхад 32 тэрбум төгрөгөөр бурхны хөшөө барина гээд сууж байхаасаа хэн нь ч ичихгүй. 
 
         Дурдаад байвал засагласан таван жилдээ тивдээ тоогдоогүй ч, дотооддоо аархсан жишээнүүд нь энэ мэт дэндүү олон. Үг нь томдож, үйлдэл нь жижигдээд байсан гэсэн үг л дээ. Хол явж барилдаагүй сумын заан гэдэг шиг л. Эсвэл бурхангүй газрын бумба галзуурна гэдэг шиг. Энэ зуурт улс орнууд нь удирдагчдаа олж аваад урагшилж хөгжөөд л байдаг, харин бид л урагшлах биш урьд байснаараа ухраад байна даа. 
 
 

Ардын нам Монголдоо л аархаж чадахаас дэлхийд дэндүү жижигдэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 33
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-10 09:36:08
    Зочинхүү: Харин ч нэг голоор хэллээ дээ яг.л ийм байгаа юм чинь ,тэгээд бас ухаангүй ноёдууд ургашгүй албатуудтай гэж байгаа ,30,40 жилийн дараа тийм ч мундаг болно энэ тэр гэж тэнэгтэнэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-10 09:35:44
    Зочинхүү: Харин ч нэг голоор хэллээ дээ яг.л ийм байгаа юм чинь ,тэгээд бас ухаангүй ноёдууд ургашгүй албатуудтай гэж байгаа ,30,40 жилийн дараа тийм ч мундаг болно энэ тэр гэж тэнэгтэнэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-09 12:43:47
    Монгол: Манайхан дэлхий гэж ярих дуртай. Эрээн Хиагт гармагц бүгдийг бүдүүлэг харанхуй нүүдэлчин гэж үздэг. Оросууд биднийг манголы гэдэг нь оюуны хомсдолтой гэсэн утгаар юм билээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-08 12:02:53
    Алтанцэцэг: Гадаадаас туршлагатай улс төрчтэй хэдэн жилийн гэрээ байгуулж түр улсаа удирдуулвал хөгжлийн голдиргонд орж чадах болов уу? Адаглаад авилгал, төрөл садны холбоо гэхгүй болов уу?, гэж арга барсан санаа төрөх юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-27 20:01:28
    Батжаргал: Дэлхийд үү??? Хэдэн дэмжигчиддээ л аархах байх . Муу хэлээд байгаа социализмын үеээс хойш л сүйрлийн үе ирсэндээ. Энэ 3 т аархуулаад дуугүй байна гэж ч юу байхав. Бага байхаасаа л монголд шудрага зүйл байхгүйг ойлгосон. Залуу үе минь эд нарын зөв бурууг нь ялгаж салгаж ойлгодог байгаасаа л гэж бодож явах юм даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-27 07:33:19
    Зочин: Ман гэж балиар новшнуудыг 2024 битгий сонго. Төрөөс үүрд зайлуул
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-27 05:11:16
    Batbayar : goloor ni heljee har mashinaar garsnaa songogdson gej eliirch ywdag MAN suuliin 30 jiliin 22 dangaar barisan ene yaduural Omnogov Tamsag Menen ******** bolson Tamsagt dahiad nuurs uhaj bna setgel owdoh yum yoyo yoyo...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-27 00:11:12
    монгол хүн: уулгалж худлаа ярихаас өөр эрдэмгүй ерөнхий сайд нь ядаж нөгөө сүгсэлзүүр офицерийнхээ цүнх баригч бөгс долоогч нь байсныг хэлэх үү үнэхээр хүнд хэцүү үеийг туулж байнадаа хүмүүс минь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-26 22:31:26
    Bi: Mongol eh ornoo avaad yavj chadahgui luivarchid
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-26 18:49:36
    Би: Хэ хэ хэ Дэлхийд жижигдэнэшдээ угаасаа. Ингэж бичсэн чи өөрөө дэлхийн доог болчихлоо.ккк
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-26 16:48:41
    Zochin: Үнэн л юм бичсэн байна ш дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-26 12:56:47
    Elbegdorj haantan mongoliig manduulsan: buurai jijighen yduu mongoliin olon myngan jiliin tuuhend manduulj delhiig baildan daguulsan udirdagch bol ELBEGDORJ bilee.tuunchlen ardchilsan geh namaas uur avah hun bol Aguu Ih said BAYARTSOGT yumaa.uur avah lider bolovson huchin ardchilsan geh namd bhgui.harin ARDiin nam bolovson huchneer bituu duurchihsen.ter dundaas tsoroin garch irsen haantan bol yat ch ugui.HURELSUH yumaa.Elbegdorj haantnii daraa oroh aguu haan.kommunist mongolchuud Ardiin namaa songosoor bh bolno.oron buhnii proletari nar negdegtun!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-26 12:10:54
    Хужаа: Мундаг байсан хүн нь тэгээд хэн юм.? Мэдэхгүй л юм байна . Хужагийн тролууд төр засгийг ард түмэнтэй нь хагалах гээд хэоэх байх юмаа олж ядах юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-26 11:49:44
    Сэтгэл: Улс төрийн намуудыг тараахгүй бол иргэн бүр, өрх бүр сүйрч дууслаа. Гадныхан тайван замаар монголыг хуваан авч дууслаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-26 11:15:26
    монгол хүнбайна: санал нэг байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-26 10:31:35
    Зочин: Бид чинь нэгэн айл шүү дээ!! Тэгвэл одоо олон хүүхэдтэй асар баян айл байжээ.Бүхнийг зохицуулж амьдралыг аьч явсан саын эцэг нь талийгаач болоод нөгөө эрх дураараа өссөн хэдэн хүүхдүүд нь өөрийн дур зоргоороо загнаад арчаа муутай ээжийнхээ үгийг үл сонсон эд хөрөнгийг нь үрэн таран хийж дуусгаж байгаа дүр зуоаг харагдах болжээ.Уул нь саын амьдрал мэддэг эхнэр байсан бол зохилго чиглэлийг зөь чиглүүлсэн бол арай ийм баыдалд ормоооргүй л байсан даа.Нэгдсэн ард түмэн улс орноо гэсэн нэгэн бодлогыг боловсруулан хэрхэн биёлүүлэх тал дээр зорилго чиглэлээ тодорхойлж ард түмний өмнө тайлангаа тхвьж дүгнүүлэн ажилладаг болохгүй бол магай наманцар,тхгай наманцар гээд л хувийн эрх ашигаа бодож хийрхсэн хүмүүсийн бүлэглэлийн бодлого болохгүй байгааг өнөөгийн бадал харуулаад байгаа юм биш үү!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-26 10:21:39
    Зоч: Дээд зэргийн бүдүүлэг, ямар ч боловсрол байхгүй энгийн нэгнээс ч дор, зүгээр л нэг танхай нөхрийг ерөнхийлөгчөөр сонгочихоод байгаа улсыг хэн ч тоож харахгүй нь ойлгомжтой ш дээ Ёстой заяа нь хаясан улс гэж биднийг хэлэх байхдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-26 09:57:40
    иргэн: Үнэнийг хэлжээ, үнэхээр арай бна, тэнэгүүдийг хараад үнэхээр цухалдаж бна, худлаа хэлэхээс өөр чадах зүйлгүй дуракуудыг орой дээрээ залчихсан бна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-26 09:29:18
    Зочин: Эднээс илүүг Ан аас лав 20 жил хайгаад олохгүй учир яалтай билээ..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-26 01:31:24
    Zochin: Сонгуулиар гарч ирсэн гэхээр ард иргэддээ таарсан удирдлага ч юм шиг, төрийн бүх мөнгө, төрийн аппаратыг тэр чигээр өөрсдийгөө сонгуулах гэж ажиллулсан гэхээр бас үгүй ч юм шиг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-26 01:03:22
    Irgen: Solongoschuud tolgoi segserch bnaa kazino toglodog muruuchingeer ulsaa udirduulsan humuus yana daa genee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-25 23:25:47
    Иргэн: Ерөнхий сайд Оюунэрдэнэ, ерөнхийлөгчийн зөвлөх Мөнхсайхан нар Эрүүл мэндийн салбарын 100жил дээр ирж үнэхээр жижигхэн гэдгээ мэдрээд буцсан. Тэднийг танилцуулах үг хэлэх үед салбарын боссууд алга ч ташсангүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-25 19:17:16
    зочин : мэдээж дэлхийд сураггүй л дээ гэхдээ монголд ман төр барихгүй бол болохгүй л дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-25 12:55:10
    Иргэн: Улс эх орноо үйлдвэржүүлж хөгжүүлэх биш гуйлга гуйгаад өр тавиад явдаг удирдагч нэртэй нөхдүүдийг ер нь хэн тоохов дээ чайваас ! Энэ их баялагтай цөөхөн хүн амтай улс ард түмнээ ядуугийн туйл болгочихоод том том юм яриад гуйлга гуйгаад ирээдүйгээ харах чадваргүй харалган нөхдүүдөд мөнгө амлаад юуг ч зөвшөөрүүлж хийлгэж болно гэж бодож байгаа даа хөөрхий ичиж зовмоор юм даа ! Ерөнхийлөгч , е/сайд , УИХ-ын дарга нараа ! Хайран сайхан эх орон минь арчаагүй тэнэгүүдээс болж нэр хүндгүй боллоо шүү дээр!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-25 12:34:02
    Фаак МАН: Яааг үнэн, үнэн гэхэл үүнээс өөр үнэн хаа байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-25 12:34:01
    Фаак МАН: Яааг үнэн, үнэн гэхэл үүнээс өөр үнэн хаа байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-25 08:38:06
    irgen: Denduu bolovsrol chadvargui humuus MGL tureer togloj duuslaa.Arai l denduu chadvargui popuud uoma.Tog tsajilgaan hungulj bhaar tsalin tetgeveree nemeed.avdag uomaa avaad dorivtoihon ajillahgui.urged n uchuuhen uomond bayrlalaa gj oriloid.Bid uchuuhen bagiig.Ted harin tom tomoor n idej bgaag meddeggui ard tumen uom.Uo ch hungeleh hereggui tsalin.tet.nemehiig shaardah heregtei.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-24 20:17:45
    зочин: ..унэндээ ийм бна..хэл ус, дипломат ёс энэ тэрийг ярихаа больё гэхэд наад захын ёс суртахуун алга бна шу дэ.худлаа ярина хулгайг хэдэн тэрбумаар нь хийнэ..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-24 18:55:54
    Зочин: Хүний хэлэл, нохойн хуцал болсон хэдэн юмнууд муу муудаа, муна гадсандаа гэж ядарсан ард түмэндээ л бяраа гаргаж, тэнэгээ гайхуулах юм даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-24 16:47:06
    zochin: cheleedel bgaa daanch uneniig dandaa guivuuldag. Mongol uls yaandaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-24 13:36:00
    Zochin: Ynen ynen. Ene yanzaaraa Mongol uls delkhiin gazriin zuragnaas archigdakh baikh oo burkhan min'
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-24 12:48:49
    Түмний нэгэн: Яг үнэн. Жирийн хүнд ч мэдрэгдээд бна. Хэдхэн хүнтэй, асар баялагтай газар нутагтай мөртлөө ард түмнээ доромжилж элгээр нь хэвтүүлж, эх орноо шороон дээр мөлхүүлж байгаад нь хоёр талын хөрш орны удирдагчид ч ""Чааваас даа, улсаа ингэж авч явах ч гэждээ" гэж хардаг, уулзах ч, ярилцахаас ч дургүй нь хүрдэг байх даа гэж харагдаж бна. Адилхан цөөхөн хүн амтай боловч баялгаа шударгаар хувааж эх орондоо, ирээдүйдээ л хөрөнгө оруулдаг Норвеги, швед, сингапурыг хар даа. Тэднийг аль ч улс доромжилж харьцдаггүй. Монгол улсад зөв сайхан системийг эхлүүлэхэд хэдхэн сар л хангалттай. Зөв хууль дүрэм, ясчлан биелүүлдэг хатуу хариуцлага, тэгээд л болоо. Чингисийн үеийн хулгайчийн хуруу гарыг нь тасалдаг хууль их хэрэгтэй бна даа, манай хэдийн 10 хуруу нь сарын дотор дуусах байх.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-24 11:33:40
    халх: За ёстой яг голоор нь хэлжээ гадаад харилцаандаа анхаараа 2 хөрштэйгээ сайн харилц дотоодоод болж байгаа манай дарга нарын байдал гадна хөршид маань онцгүй харагдаад байгаа баых
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188