Цол дагаж бяр гэж уламжлалаас урган гарсан сайхан үг бий. Зүгээр ч үг төдий бус. Түрүү бөхөө өтгөс буурлаасаа ч дээгүүр, хоймортоо залдаг. Үүнийхээ хариуд ирэх жилийн наадмын өнгөнд, ид хаваа гайхуулж, түмэн олноо баясгахыг хүлээдэг нь монголчууд бидний зан. Уламжлалт сэтгэлгээний энэ зан, ойлголт улс төрд харин буруутаад байх юм.
Өөрөөр хэлбэл, улс төрд бол эрх мэдэл дагаж нямба байдаг ажээ. Бөхийн цолоор бол МАН аль хэдийнэ далай, даян, дархан аварга болчихоод байгаа. Зөвхөн сүүлийн хоёр сонгуульд л гэхэд өвдөг шороодолгүй угсраа түрүүлчихсэн. Гэсэн атлаа ямар ч бяргүй буюу аваргын зангараг байхгүй. Нялхайтал таргалчихсан, уран мэхийг уралдуулах гэх үг тохирохоо нэгэнт больчихсон, шинэ залуусыг хар жингээрээ дарж даваад, амьсгаа нь давхцан, гүймэр аядаад ёс төдий туг тойрч яваа улаан аварга гэчихвэл онох ч юм уу.
Засаглалын залгамж чанар алга байна. Энэ л манай улсын хөгжлийн гацаа болж байна гэж манай төрийнхөн нэгэн үед ярьдаг байв. Олонх болж засаг авсан нам нь сонгуулийн дараа “Өмнөх засгаас бид тийм өр хүлээж авлаа, тэд бидэнд ийм эдийн засаг үлдээлээ” гэж ирэх дөрвөн жилд улсаа хөгжүүлж чадахгүй бол бурууг өөрөөсөө бултуулах нүхээ ухаж эхэлдэг байсан. Харин ард түмэн үүнийг залруулахын тулд, басхүү үнэхээр тийм зовлон байдаг бол дахин битгий амсаасай гэсэндээ өнгөрсөн хоёр сонгуульд МАН-д бүх итгэлээ хүлээлгэж, байж болох бүхий л эрх мэдлийг атгууллаа. Харамсалтай нь юу ч өөрчлөгдсөнгүй. Эрх мэдлийн оргилд гарчихсан хэрнээ эрх баригч намын зангараг гаргаж чадахгүй өдийг хүрлээ.
Эрх баригч намаас наанадаж дараах гурван асуудалд зангараг нэхмээр байна
1. МАН сүүлийн 10 гаруй жил нийслэлчүүдийн толгойны өвчин байсан утааг бууруулах нэг том алхам хийсэн нь сайжруулсан түлш хэрэглээнд нэвтрүүлсэн явдал. Гэхдээ өнгөрсөн өвөлжин утаа буурсан, буураагүй, сайжруулсан түлш хортой, хоргүй гэсэн оньсого иргэдээр таалгасаар урин дулаантай золгосон. 20 хүн хортой, хоргүй гэдэг МАН-ын оньсогыг буруу таагаад амиа өргөсөн. Удаачгүй сонгууль болсон. Угаартаж амиа алдагсдыг бид мартсан. Утааг бууруулсан гэж тэд ялсан. Энэ жил дахиад л энэ оньсогоо таалгаж эхэлсэн бөгөөд сүүлийн хоёр долоо хоногт буруу таасан тав, найман настай хоёр хүүхэд, 64 настай эмэгтэй хорвоог орхиод байна. МАН-ын хэрэглээнд нэвтрүүлсэн сайжруулсан шахмал түлш нь хортой байгаад байна уу, эсвэл гэр хорооллын иргэд гэнэт галаа түлж чадахаа больчихсон уу. Энэ төөрөгдлийг нэг мөр арилгах, эхлүүлсэн ажлаа нэр төртэй хариуцах зангараг МАН-д алга. Утаагүй агаараар амьсгалахын тулд нэг өвөлд л 20, 30 иргэнээ угаартуулж алах ёстой юм бол сайжруулсан түлш хэрэглэх хэрэг байна уу?
2. 220 километр засмал зам тавьж чадахгүй, тийм зангараггүй юм бол эрх баригч нам гэх нэр зүүх эрх байна уу. Сүүлийн дөрвөн жил Дарханы замд 300 гаруй осол гарч, 80 гаруй хүн амиа алдлаа. Хүлцэнгүй ард түмэн тулдаа Дарханы зам бус Үхлийн зам гэх нэр хүртэл өгчихсөн, зам тавиад өгчих зангараггүй төртэйдөө гомдоод хорвоогоос одож байна. Гэтэл төр нь “Тендерт шалгарсан замын компанийн 200 хятад ажилчин орж ирж чадахгүй байгаа учраас ажил зогссон” гэх тайлбар хэлж, 80 иргэнийхээ алтан амийг үнэгүйдүүлээд сууж байдаг. Дэлхийн бусад оронд төр нь өөрийн хөрөнгөөр, өөрийн ажилчдаар далай доогуур зам тавьж, элсэн цөлд хот босгож байх жишээтэй. Тэд тийм зангарагтай.
3. Хүүхэд хамгаалалд хамгийн зангараггүй нам. Хойд эцэгтээ зодуулж амиа алдлаа, төрсөн эцэгтээ хүчиндүүлж амиа алдлаа, замын гарцан дээр машинд мөргүүлж амиа алдлаа, тоглоомын талбай дээр хүнд төмөрт даруулж амиа алдлаа. Алинд нь ч төр чимээгүй байсаар. Хүүхэд хамгааллын 96 зүйл заалт бүхий хуулиудтай гэдэг хэрнээ жилд хоёр дахин их хүүхэд цаг бусаар, зүй бусаар амиа алдаж байна. Гэсэн ч хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоодог, хүүхэд аюулгүй амьдрах орчин нөхцлийг бүрдүүлдэг тийм зангараг байхгүй.
Нэгэн цаг үед босоо явсан хөх аварга АН одоо сульдаатай, оюун санааны олдмол доголдолд орсон нэгэн шиг л болж. 30 жилийн түүхтэй, улс төрийн хоёр том хүчний нэг гэдэг атлаа дарга байхгүй. Даргагүй учраас дотроо нэгэндээ даам гарагсад тус намд олон. Ардчилсан улсын ардчилсан нам нь даргагүй, дампуурчихсан гэвэл улс орнууд биднийг шоолох вий. Ардчиллын алтан хараацай гэгддэг үе үеийн дарга нар нь өөрсдийн ангаахайнуудаа намынхаа шат шатны удирдлагад гаргаж орхиод өөрсдөө үүрээ хаяад нисчихсэн. Ядаж сүүлчийн дарга С.Эрдэнэ нь “Шилэн нам” нэрийн дор санхүүжилтээ ил болгож “гэнэнтээд”, “Шонхор” фракцаа намаасаа илүүд тавьж “буруудаад” намынхаа нэр хүндийг шавартай хутгаж орхимогцоо өөрөө цэвэрхэн гараад явчихсан. Одоо даргагүй тус нам шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг дотроо учир зүйгээ олохгүй, сөрөг хүчин гэдгээ ч огоорохгүй явна. Одоо энэ намд дарга л хэрэгтэй. Гэхдээ хуучин биш шинэ хараацай хэрэгтэй. Гэтэл АН-ын даргын сунгаа яригдаж эхэлмэгц Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр, О.Амартүвшин тэргүүтнүүд нэр дэвшихээр горьлож буйгаа илэрхийлсэн. Зоригтой, шийдвэртэй даргын үнэр алинаас ч ханхлахгүй байна гэвэл буруудахгүй болов уу.
Тус намын 180 мянган гишүүн ч мөн шинэ салхи, шинэ хараацай, шинэ хонхны дуу хүсэж буй юм. Тэгж гэмээнэ ирэх сонгуульд хуучин цагийн босоо хөх аварга ид хаваа гайхуулж дэвж зогсох магадлал бий.
Өөрөөр хэлбэл, МАН-д зангараг, АН-д дарга дутагдаж байна.
| МАН-д зангараг, АН-д дарга хэрэгтэй байна |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |