• Өнөөдөр 2024-05-18

ДОМГУУД ДООШОО ОРОХ ЁСГҮЙ

2021-12-23,   5353

       Төрийн соёрхолт Харанга хамтлагийнхан тахианы гуя сурталчилан дуулахыг үзлээ. Даанч дээ, амьд домгууд минь, хайран ч Харанга минь гэж халаглах, хүндлэлээс харамлах сэтгэл төрөв. “Ай даа, хүний амьдрал...” гэж эхэлдэг “Амьдрал” гэх нэг дуу нь л гэхэд амнаас аманд аялагдаж, ардын дуу шиг өвлөгдөж яваа хамтлаг шүү дээ. Гэтэд “Хятад” тахианы шарсан гуя рекламдаж, хайр, хүндэтгэлээ хэдэн бор төгрөгөөр арилжчих шиг хачин хөндүүр мэдрэмж төрөв. 
       Харанга Ардчилсан хувьсгалаас нэг “ах”. Гурван аравныг хүндлэл дунд туулж, хариуд нь тэд бидний гомдож гуньсан, бахархаж баярласан, уйтгарлаж уйлсан бүхий л цаг үед дуугаараа хамт байсан. Хүний нутагт хүнд ажилд нухлуулж яваа залуу хэсэг амсхийхдээ “Алс хол хүний нутагт ээжийдээ эрхлэнхэн зүүдэллээ...” гэж аялдаг юм. Амьдралд алдаж онож, андуудтайгаа хааяа тэврэлдэж суухдаа “Баяр хөөр гомдол гуниг адил тэнцүү хосолсон хорвоод...” гэж дуулж эхэлдэг юм. Морио дээдэлдэг Монгол хүн бүхэн “Толин хулын төвөргөөнд тугаа өргөсөн Монгол оо...” гэж омогшдог юм. Хайртай бүсгүйгээ санасан, санааширсан залуу “Санана даа чи намайг санана...” гэж тайтгардаг юм. Ингэж л, дуулсан дуу бүхэн нь “амьтай”, анагаах чадалтай байж ирсэн учраас дуунд дуртай монголчууд тэдэнд хайртай байдаг юм. Хайртайдаа хүндэлдэг юм. Тийм ч учраас төр тэднийг соёрхсон юм. Гишүүн бүр нь гавьяат, ганц бөгөөд анхны Төрийн соёрхолт хамтлаг бол тэд.  Харангыг үүсгэн байгуулж, өдий хүртэл авч яваа Ц.Энхманлай аль 2000 онд гавьяат авч байлаа. Урт буржгар үсээ задгай тавьж, улаан эрээн алчуур толгойдоо зангидсан тэр л төрхөөрөө нүдэнд, чихэнд, зүрхэнд үлдсэн Х.Лхагвасүрэн гэхэд 2014 онд гавьяат болж байлаа. Ийм ч учраас тэд бол амьд домог.
 
Гэтэл... Монгол шиг жижигхэн зах зээлд “од” байх, тэр тусмаа Харанга шиг амьд домох байх хэцүү нь мэдээж, ойлгоно. Гуравхан сая хүн амтай, тэн хагас нь хүүхэд, хөгшид гэхээр “хагас” рок сонсож, сонссоныхоо хариуд мөнгө төлөх нь хэд билээ. Энэ утгаараа дуу дуулж, цомог гаргаж, олсон мөнгөөрөө “од” шиг амьдрах хэцүү. Жилд хэдхэн тохиодог, шинэ жил мэтийн нижгэр баяруудаар халтуур хийж, хэд гурван төгрөгтэй залгадаг нь ч нууц биш. “Халтуур” хийдэг урлагийнхан дотроос Хурд, Харангын ханш л хамгийн өндөр байдаг, “Хүндлэл хүлээтлээ хөдөлмөрлөсөн юм чинь хүссэн үнээ хэлэлгүй яах вэ” гэж нийтээр хүлээн зөвшөөрдөг байв. Энэ нь ч тэднийг бардам, бахархам харагдуулдаг байсан. Гэтэл хайр хүндэтгэлийг харамгүй хүлээсэн Төрийн соёрхолт Харанга маань тахианы гуя рекламдах дээрээ тулна гэж санасангүй. Мөнгө хэдий хүчтэй ч миний мэдэх Харангын хар савхитнуудыг “KFC” идэж байгаа клип хийтэл нь урвуулна чинээ төсөөлсөнгүй. Хятад тахиа оруулж ирдэг гэж муулуулдаг, хэд хэдэн удаа хордлогын дуулиан дэгдээж байсан, хэл амнаас салдаггүй түргэн хоолны газрыг түмний хүндлэлийг хүлээсэн амьд домгууд маань рекламдаж доошоо орохыг харна чинээ зүүдэлсэнгүй. Харанга шарсан тахианы гуя рекламдахгүйгээр 32 жил оршин тогтож чадсан. Цаашид ч чадах л байсан. Даанч домгууд маань доошоо орчихлоо. Төрийн соёрхолтоо бодоод түргэн хоолны газрын рекламаас татгалзах ёстой байсан юм. Дэндүү бардам явж ирснээ бодоод “Дутуугаа дүүргэ, Дүүрэн жаргалтай бай” гэж доошоо орох ёсгүй байсан юм. Тэгэхийг нь тэднийг сонсдог, хайрлаж, хүндэлдэг фенүүд нь зөвшөөрөхгүй гэдгийг тооцоолох ёстой байсан юм. 
 
        Эцэст нь, хүндлэл хүлээсэн амьд домгууд хоолны салбар луу холбирсоор л. Гавьяат Б.Сарантуяа “Сакура”, Төрийн соёрхолт Д.Болд “Слава” рекламдаж, телевизийн нэвтрүүлэг, киноны дундуур үзэгддэг болоод удлаа. Араас нь алдарт Харанга орчихгүй байгаасай. “Агуу “Битлс” цагтаа сүү, сэндвич рекламдаж явсан юм шүү, юун сүртэй юм” гэж өмөөрөх хүмүүс ч байгаа л байх. Баруунд л тийм байдаг юм байгаа биз, харин бидний хүндлэх, бахархах соёл, сэтгэхүй тэднээс тэс өөр юм. Тиймдээ ч тэссэнгүй. Гэхдээ бас шүлс үсчүүлэн шүүмжлэхийг, буруу гэж баалахыг гол зорилгоо болгосонгүй. Харин Харанга гэх түмний зүрхэн дэх хүндлэлийг хадгалаасай л гэж хүслээ. Домгууд домгоороо л үлдэх ёстой юм. Тахианы гуя өрсөн ширээний ард зогсох Харанга биш, тайз эзэгнэж, талбай дүүрэн үзэгчдийг огшоож чаддаг тэр л Харанга чигээрээ үлдвэл гоё байна.  
 

ДОМГУУД ДООШОО ОРОХ ЁСГҮЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 21
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-26 23:45:17
    Монгол : Сэтгүүлч чи л доошоо ороод байна даа.KFC -г дэлхийн одод ч рекламддаг.ямар хаан бууз -г рекламдаж байгаа биш
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-26 20:44:06
    Зочин: Чааваас кроногоос болоод тахиа рекламдаа л биз . Урлаг спорт бүгдээрээ л хүнээр тэжээлгэдэг улс худал үнэн хэлэх юм байлгүй л яахав. Тэглээ гээд доошоо орохгүй л байх . Дуугаа сонсоноо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-24 19:15:28
    hhahhh: ene niitleliig bichsen setguulchiig orowdchihloo ymar doroi , shalaar setgedeg ymbede chawaas
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-24 18:12:40
    Sonsogch: Ene humuus er ni yaj amidrahiin Togtmol sar bolgon duugaaraa mungu olj bna uu. Delhiig toirch aylan zogsolt hiij bna uu, Togtmol gedgee Tag zeel niiluulii ashig olj bna uu, Yamarch Marketing bolon mergejliin, producer ch alga. Er bol hamtlag Marketing erelttei bna aa gdg asuudal bish. Bolj bna
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-24 08:35:58
    Зочин: Хаха за бас хэт үндсэрхэг үзэл гэдэг нь энэ үү. Манайхан нээрээ довыг уул болгож бас чадах юм аа. Цар тахлын энэ цаг үед хэн хэнгүй л хэцүүхэн байна. Ер нь тэгээд бусдын лаагаа иднэ үү луувангаа иднэ хэнд хамаатай байна. Сонирхолгүй бол алгасаад өнгөр л дөө. Сошиал элийрэл нь энэ нийгэмд арай л өндөр байр суурь эзлэсэн юм шиг санагдахгүй байна уу. Нэг л их утасны цаанаас худлаа попорсон үл мэдэгч нар. Хэзээ энэ нэг адын бодол хөгийн араншингаасааа салах улс вэ өнөөдөр бурхан мэт шүтэж байсан нэгнээ маргааш нь ад зэтгэрээс дорд үзэж дэвслэх тийм л арчаагүй түмэн болжээ бид харамсалтай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-24 08:00:06
    Дамба: Арай2 доошоо ч юм уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-23 23:42:33
    Banana: Yadargaatai shaasan haha
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-23 23:27:30
    Zsss: Surtei ym be hunii l amidral hen hengui amidrah gd l reklam ntrt toglood l ywjiishdee surtei bichdiin be
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-23 19:23:19
    Ганбаатар: Урлагийнхан мөнгөний дон тусчихсан. Мөнгө амлавал юу ч хийхээс буцахгүй зомби болсо. Ёс суртахууныг уландаа гишгэсэн хүмүүс болсон
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-23 19:23:18
    Ганбаатар: Урлагийнхан мөнгөний дон тусчихсан. Мөнгө амлавал юу ч хийхээс буцахгүй зомби болсо. Ёс суртахууныг уландаа гишгэсэн хүмүүс болсон
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-23 17:50:41
    Зочин: НЭР ТӨР НЬЧУХАЛ БИШ МӨНГӨ ИЛҮҮ ЮМ УУ ДАА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-23 17:20:06
    Зориг: Тэгээд хошного, цувдаа идэхээр дээшээ гардаг юм уу? Идэх юмаар амьралыг үнэлсэн чи ходоодоороо бус тархиа тэжээж яв! Ёстой тархины тураалтай нөхөр бна!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-23 16:51:04
    Hey: Үүнийг бичсэн сэтгүүлч нь шүтэхээ л болчихооч дээ. Сэдэв олдохгүй болохоор тэнэг юм бичээд хэдэн малнуудынхаа сэвс шүлсийг үсчүүлээд сууж байх юм. Цалин өгье, ганц рекламанд орчих гэвэл чи ч гүйгээд л очино биздэ. Адилдаа адил годилдоо годил байж ёстой ингэж ичих нүүргүй худ шаамааргүй байна аа. Домог гэхээрээ хүн биш үү? Энэ хүмүүст чинь амьдрах шаардлага, мөнгөний хэрэгцээ гардаггүй гэх нь үү? Хуцав аа...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-23 16:29:37
    иргэн: Төрийн шагналтай Харангынхан маань ингэж Өлөнтөж Намба алдаж байхад бусад Хамтлаг дуучид Хоол унд, Хүнс рекламдахаас өөр яахав дээ, тэдэнд Шоудаж Завхайрч Гэр бүлийн сенсөөци тарьж явахаас өөр хийж чадах юм байхгүй шүү дээ,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-23 15:37:42
    Hishgee: Энд доошоо орох юу байх вэ, жаахан өлсөө л биз,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-23 14:49:10
    Zaraa: Delhii hyatd tahia iddegguu bgaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-23 14:05:48
    Зочин: Хошин шогийхон шиг МАНын суртачилгаа хийж нэр хүндгүй л битгий болчихоосой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-23 12:49:57
    Монгод : KFC .Хөгжил буурай орон тэнд амьдрах ядуу хүмүүс л иддэг хоол гены өөрчилсөн тахиа зардаг хөгжилтэй орны иргэд идхээ байсан мэдээд ойрхон жишээ Орос оронд зардагүй KFC ыг тахиа оруулаж ирдэг дарга нар нь амсахгүй бүүр иддэгүй ш дээ хортой гээд хятад тахиа тайланд ороод үзээрэй эр нь эм шиг эм эр шиг хүмүүс их болсон KFC гэх түргэн хоол идээд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-23 10:41:29
    МЖА: СҮРЖИГНЭХ ШААРДЛАГА БАЙГАА ЮМ УУ? ДОМОГ МОМОГ ГЭЖ. ЗАРИМ ДОМГУУД ХАР ТАМХИЧИН, ЗАРИМ НЬ ЯРГАЧИН, АЛУУРЧИН БОЛООД БАЙГАА ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-23 10:01:19
    Сүртэй шассс: Харанга хамтлагыг Монголд л мэднэ KFC-г дэлхий мэднэ. Яг аль нь доошоо ороод байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-23 07:06:09
    zochin: no money garuud hudlaa domog
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188