Оросууд Монголыг дэлхийн улс, орнуудад ямархан нэр хүндтэй харагдуулахыг хүсдэг вэ гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын үед өрнөсөн үйл явдлууд бараг л харуулчихлаа даа. Улсын Ерөнхийлөгч айлчлан очиж байхад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь биш юмаа гэхэд ядаж Гадаад харилцааны сайд нь ч биш, дэд сайд нь хүлээж авснаар нь тэд монголчуудыг хэрхэн үнэлж байгаа нь харагдсан гэхэд болно. Бидний мөнхийн хөрш, үүрдийн ахан дүүсийн найрамдалт харилцаатай хэмээн омогшиж, итгэдэг ОХУ Монгол Улсын Ерөнхийлөгч цаг, өдрөө хэдэн сарын өмнөөс товлон товлон айлчлахад нь орос ах нар монголчуудынхаар бол уриагүй зочин, нэр нүүрээ алдсан, үнэ хүндгүй хүн гэрт нь ирж байгаа аятай ёозгүй аашиллаа гэхэд нэг их буруудахааргүй үйл явдлууд одоо ч өрнөсөөр байна.
.jpg)
Тодруулбал, айлчлалын эргэн тойрныг зориуд гэмээр элэг доог болгон онцгойлон, зохион байгуулалттайгаар сурвалжлан төв телевизүүдээрээ цацаж, олон улсад түгээж байгаа нь “Бидний хувьд монголчууд хэн ч биш. Тэд чухал түнш биш” гэсэн санааг бусдад “шидэх”-ийг хүссэн байх гэж хардахад хүргээд буй. Уг нь төрийн дээд айлчлалын хүрээнд өрнөж байгаа үйл явдлын алийг нь олон нийтэд хүргэж, юуг нь нууцлахыг хамгийн сайн эрхэмлэн сахидаг улсын нэг бол ОХУ. Тэр дундаа хүндэтгэлтэй хандаж байгаа, ач холбогдол бүхий улсынхаа айлчлалын эргэн тойрны элдэв дэмий, инээд ханиадтай зүйлсийг таягдан орхиж, харин ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр зориуд магтан, сайшааж хөөргөн дөвийлгөдөг жишиг ОХУ-д бат суусан гэхэд хилсдэхгүй. Гэтэл тэд Монголоос очсон багийнхны уулзалт дундуур, ажлын бус үеэр өөрөгдсөн сэтгүүлчдийг нэг бүрчлэн бичиж, зургийг нь авч түүгээрээ тусгайлан мэдээ, сурвалжилга бэлтгэн олон улсад шар мэдээ байдлаар цацав. Энэ үйлдлээрээ айлчлалын багийнхныг гутаагаад зогсохгүй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг олон улсад “Өөрөгдөж гүйсэн бацаан”, монголчуудад “Ойрдоо найрамдалт харилцаа байхгүй шүү” гэсэн өнцгөөс харагдуулахыг хүсэж байна гэж хэлэхэд үнэнээс хол зөрөхгүй л болов уу.

Ингээд зогсохгүй “Та нар манай дүрмээр тоглоомонд оролцвол оролц” гэх шиг “Бид ийм ийм зүйл хийхээр төлөвлөлөө, ингэж ажиллана, тийм юм хийхгүй, тэрийг тэгнэ” гэх мэтээр өөрсдийн төлөвлөгөөгөө Монгол Улсын Ерөнхийлөгчид уншиж өгөөд, манайх “За” гээд ирэв бололтой. Тодруулбал, энэ удаагийн айлчлалаар “Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан Тунхаглал”-ыг гаргаж, хилийн боомт, гааль, оюуны өмч, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааны баримт, бичгүүдэд гарын үсэг зурсан. Эдгээр нь ердөө сүүлийн гурван сар гаруйн хугацаанд ОХУ-аас Монголд ээлж дараалан ирсэн албаныхны манайд тавьсан элдэв албан шаардлага, тулгалтыг “Та нар хүлээн зөвшөөрөхөөс өөр сонголтгүй” гэсэн агуулгатай, дипломат дүртэй үйл явдал байв. Үүний хамгийн том жишээ бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин уулзалтын үеэр “ОХУ нь Монгол Улсын эрчим хүчний найдвартай нийлүүлэгч бөгөөд тус улсын газрын тосны бүтээгдэхүүний нийт хэрэгцээний 80 хувийг хангаж байна. Оросын эрчим хүчний компаниуд Монгол Улстай хамтран ажиллах, тэр дундаа Монголын шатах, тослох материалын зах зээл дэх орон зайгаа тэлэх сонирхолтой байна. Энэ хүрээнд “Роснефть” компани Улаанбаатарын олон улсын нисэх онгоцны буудал дахь түлш цэнэглэх шинэ цогцолборын операторын хувьд бүртгүүлэхээр ажиллаж байна” гэснээс нь ОХУ манайд эзэн шиг хандаж байгааг захын хүүхэд ч ухаж болохоор байна. Мөн Эгийн голын усан цахилгаан станц барих төсөл, шатахуун импортлолт зэрэг манайд амин чухал сэдвүүдийг огт хөндөлгүйгээр, өөрсдийн ой тэргүүт ажлуудыг онцолсон нь “Бид ярина. Та нар зөвшөөрнө” гэсэн хандлага гаргаж байгааг зөвхөн монголчууд ч бус олон улсын шинжээч, ажиглагчид онцлон тэмдэглэж байлаа.

Том зургаараа Монгол Улсыг сайн түншгүй байлгах, өөрсдөөсөө түлхэж байгаа мэтээр ашигтайгаар буулган авах нь ОХУ-д төдийгүй түүний түнш орнуудад ашигтай байгааг энэ удаагийн Ерөнхийлөгчийн айлчлал маш сайн харууллаа. Мөн манайд дипломат айлчлалын ёс зүй, дэг журам, сахилга бат, өөрөгдмөөр байсан ч өөрөгдөлгүй сэтгэл хөдлөлөө дарах, тэвчих тэвчээр дутагдаж буйг Оросын сэтгүүлчдийн сурвалжилгууд хэлээд өглөө.


| МОНГОЛ УЛС ОРОСУУДЫН ХУВЬД ӨӨРӨГЧИН БАЦААН БОЛЧИХОВ УУ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |