• Өнөөдөр 2024-05-05

Оюутолгойтой буруу "нөхөрлөвөл" шоронд орох, харьд зугтах хоёрхон сонголттойг Л.Оюун-Эрдэнэ битгий мартаасай

2021-12-14,   21690

            “Рио Тинто”-гоос анх удаа шахуу Оюутолгой төслийн алдаа, эндэгдлээ эргэн харах, монголчуудын эсрэг заалтууд дээр буулт хийх агуулгатай захидал илгээж улсаар минь баярлууллаа. Бор дугтуйтай ганц захиа бүтэн улсыг баярлуулах шидтэйг бидний хэн маань ч мэдээгүй явж. Захиа гэснээс, хуучин цагт бол энэ мэт нандин захиаг Дарьбазар мэтийн нөхөд л зөөдөг байсан байх даа гэсэн фантаз бодлууд ч задлах үед нь зурсхийж байв. Үзэглэсэн, баталсан цагаасаа л шүүмжлэлийн бай, хэрүүлийн алим, попролын сэдэв байж ирсэн Оюутолгой төслийг нэн шинэ мөрнөөс биш гэхэд харилцан ашигтайгаар үргэлжлүүлэхэд нэг алхам ойртож буй нь баярлууштай явдал мөн. Гэхдээ өчигдрийн уур амьсгалаар бол баярлах эрт гэдгийг дээр, дооргүй огоороод, хөөрч догдлоод, хэзээ мөдгүй хувь хишгээ хүртэж эхлэх мэт баярлаад, гэрээгээ яаж шинэчлэх, харилцан ашигтай заалтуудаа хэрхэн тусгахаа мартах янзтай байгааг сануулах нь зөв болов уу. Нөгөөтээгүүр, өөрсдийн баялгаа өрөөлд үнэгүй өгөх мөртөө өөрсдөө өрөнд ороод, өнөөх өрөөлүүд нь өрийг чинь тэглэлээ гэхэд нь ухаангүй баярлацгаадаг улс дэлхийд бид л байх. 
Гол асуудалдаа оръё. Л.Оюун-Эрдэнэ ба Оюутолгойгоос захианаас ажиглагдсан, бас анхааруулах гурван өнцөг байна. 
 

“Рио Тинто”-гийн захиа буюу Ардын баатрын төлөөх марафон

 
            “Рио Тинто”-гоос захиа ирж гэнэ, гол усаар нэг найр наадам...Өчигдөр өөрийн эрхгүй ингэж дуу алдмаар байв. Гэхдээ захиа задрав уу, үгүй юу бие биедээ баяр хүргэж, гол өөрсдөдөө алга ташицгаасан онцгүй өнцөг байлаа. Баярлаж, бахадмаар захиа мөн үү мөн, гэхдээ бялууруулахаараа буруудчихаж байгаа юм. “За энэ гавьяа бол минийх ээ, бишээ түүнийх шүү дээ” гээд л тал талд ам булаалдан, Ардын баатраа тодруулцгаах гэж хичээцгээсэн нь ерөөсөө л өнөөгийн улстөрчдийн бодит төрх ажээ. Ямартай ч Ардын баатрын төлөөх эл марафонд Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн С.Ганбаатар гурав ар араасаа жагсаж, араас нь Х.Баттулга, Н.Алтанхуяг нар удаалав. Харамсалтай нь, “Рио Тинто”-той хэлэлцэх Ажлын хэсгийн гол ажлыг нугалсан Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго Ардын баатрын айргийн тавд багталгүй, араас нь зургаалж харагдсан. Харин гайхмаар нь, Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарт Ардын баатрын дээгүүр байр оногдсонгүй бололтой, гэхдээ дээгүүр л "давхисан".   
 
Онцлууштай нь, “Рио Тинто” Монголд ногдох өрийг тэглэхээр, Дубайн гэрээг цуцлахаар болсноо захиагаар илэрхийлсэнд хэтэрхий баярласан МАН-ынхан будаг нь ханхалсан даргыгаа ичээж “алах” дөхөв, үнэндээ өөрөө ч тэгүүлсэн юм билүү, мэдэхгүй. Баярлалаа л гэнэ, Браво л гэнэ. Зарим нь бүр юу гэж магтсан гэж санана, эрх баригч МАН Их хурлаа хийгээд Л.Оюун-Эрдэнийг даргаараа батламжлахтай зэрэг л “Рио Тинто”-гийнхон цуглаад “За энэ Л.Оюун-Эрдэнэ гэдэг нөхөр яггүй эр бололтой, түүний хараанаас Монгол мөд салахгүй нь, хэдүүлээ эртхэн шиг бууж өгөх нь зөв юм шиг байна” байна гэж ярилцаад захиа илгээсэн дайны юм ярьж, бичицгээснийг нь яана. “ОЮУ-ТОЛГОЙ - ОЮУН-ЭРДЭНЭ” гэдэг чинь угаасаа холбоо үг гэх магталтууд бол бүр наад захынх. “Оюун-эрдэнэ гэдэг хүн угаасаа Оюутолгойн гэрээг шинэчлэх хувь төөрөгтэй төрсөн” гэх долоогоогүй нь их юм, халаг. Магтаж болно, эзнээ ичтэл магтах муухай л даа. 

Энэ цагийн засаглагчдад өнгөрснөө үгүйсгэх муухай хандлага байна

 
             Өчигдөр магталтын “машин” бүрэн хүчээрээ ажиллахын сацуу маталтын “машин” ч дутахгүй хүчээр ажиллав. Нэг мэдэх нь ээ, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнээс сайн хүн үгүй, ардын баатар,  өнөөх л С.Баяр, Ч.Сайханбилэгээс муу хүн үгүй, үндэстний эсрэг тэрслэгчид болгоод санаагаа амраацгаав. Үнэндээ У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй энэ цагийн засаглагчдын яг энэ технологи үнэхээр онцгүй байна.  Юу гэхээр, засаглалын залгамж чанар, төрийн нэгдмэл байдал гэдэг ойлголтоор авч үзвэл “Тэд тэгснийг бид ингэж байна” гэж зөвхөн өөрсдийгөө дөвийлгөх, “Тэд муу, бид сайн” гэж бусдыг муулж, өөрсдийгөө магтах нь хамгийн утгагүй асуудал. Энгийнээр тайлбарлавал, ард түмний хувьд С.Баяр байна уу, У.Хүрэлсүх байна уу, Ч.Сайханбилэг үү, Л.Оюун-Эрдэнэ үү, тэр байтугай АН байна уу, МАН Байна уу, хамаагүй тэд бол төр. Төр гэдэг цор ганц л ойлголт бий. С.Баярын төр, Л.Оюун-Эрдэнийн төр гэж байхгүй. Социализмаас Ардчилалд шилжсэн зааг л төр гэх ойлголтыг хоёр хуваах байх, бусдаар бол бид сүүлийн 30 жил цор ганц төртэй яваа. Энэ агуулгаараа төр өөрөө Оюутолгойн гэрээг байгуулахдаа, далд уурхайн төлөвлөгөөг батлахдаа алдаа гаргасан, одоо алдаагаа залруулах гэж оролдож байгаа л төдий. С.Баярын төр, эсвэл Ч.Сайханбилэгийн төр алдаа гаргаад, Л.Оюун-Эрдэнийн төр алдааг нь засаж байна гэж нийтэд ойлгуулаад, зөвхөн өөрсдөдөө алга ташуулаад байх нь зохимжгүй байгаа юм л даа. Нэмээд хэлэхэд, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрт өнгөрснөө үгүйсгэж, өөрсдөө л энэ улсыг, энэ төрийг шинэ зурхайгаас хөдөлгөж байгаа мэт хандлага байх шиг. 
 

Алдаа гаргавал ах нарынхаа араас явах аюул Л.Оюун-Эрдэнийг отож буйг мартаж болохгүй

 
          Оюутолгой төсөл, тив дамнасан “Рио Тинто” үе үеийн Ерөнхий сайдуудыг орон шоронгийн хаалга татуулахад хүргэж байсныг Л.Оюун-Эрдэнэ мартаж болохгүй. Одоо л буулт хийж байгаа мэт боловч өнгөрсөнд “мангас” шиг “залгидаг” байлаа. Өөрөөр бол, одоо алга ташуулж байгаа Л.Оюун-Эрдэнэ мөдхөн С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын ах нарынхаа араас Х.Нямбаатарыгаа хөтлөөд орох вий, болгоомж илүүдэхгүй. Хоёр УИХ, гурван Засгийн газар дамжин хэлэлцэгдэж, чухамдаа олон жил яригдсан Оюутолгой төслийг анх үзэглэсэн С.Баяр одоо л матуулж, муулуулж байгаа болохоос биш тухайн үедээ магтуулж, алга ташуулж л явсан юм шүү. Ч.Сайханбилэг ч ялгаагүй. Гэтэл одоо тэд үндэсний эсрэг тэрслэгчид болцгоосон байна. Эвгүй хөдөлбөл Л.Оюун-Эрдэнийг ч тэр хоёрынх шиг ирээдүй хүлээж байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр бол, захиа ирлээ гэж нэг баярлаад, хөрөнгө оруулалтын, далд уурхайн гэрээг шинэчиллээ гэж нэг баярлаад байж байтал хэдхэн жилийн дараа өнөөх гэрээнүүдээс нь үндэсний эрх ашгийг эсрэг “но” илрээд, баярлаж, бахархуулж явсан цаг үе баалуулах цаг үеэр солигдохыг үгүйсгэх аргагүй гэсэн үг л дээ. Шинэ тутам зүйлийг эхэндээ бүгд л магтдаг, харин хуучрахын цагт нь хог дээр хаядгийг “Харвард”-д заадаг эсэхийг мэдэхгүй юм. Ямартай ч Оюутолгойтой буруу нөхөрлөвөл шоронд орох, харьд зугтах хоёрхон сонголт байдгийг Л.Оюун-Эрдэнэ битгий мартаасай. 
 

Оюутолгойтой буруу "нөхөрлөвөл" шоронд орох, харьд зугтах хоёрхон сонголттойг Л.Оюун-Эрдэнэ битгий мартаасай
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 57
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-17 20:43:14
    Болдбаатар: Баярлах болоогүй л дээ үр дүн нь цаг хугацааны л асуудал ер нь өшөө сайн нухацтай ажиллаж баталгаатай болгох хэрэгтэй давж яваад унадаг ч тохиолдол ч гардагийг монголчууд бид мэднэ шүү дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-17 12:08:29
    irgen : minii bodoxod onoo margaashdaa neg ix bayrlaad ardiin baatar todoruulax gesnii xereggvi baixaa xarin ternii orond baritsaa ulam lawshruulan arbitriin shvvx deerx asuudlaa erchimjvvlex ni zow baix
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-17 01:30:52
    Ядамсүрэн: 10 хувийн Даваасүрэн болиосой хүний урдуур хар нүүрээ яаж ийгээд оруулчих юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-17 01:30:51
    Ядамсүрэн: 10 хувийн Даваасүрэн болиосой хүний урдуур хар нүүрээ яаж ийгээд оруулчих юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-17 01:25:19
    Билэгсайхан: Баяр от гэрээг хийж эхлүүлээгүй бол юуч болоогүй попчидод сэдэвгүй ор хөнжилийнхөө тухайл бавцагаах байсандаг халаглаад байгаа алдагдал гэх зүйл менежментийн буруу үйл ажилгаа гэж хөндлөнгийн хараат бус шинжээчидийн дүгнэлт гарсан байдаг тэгэхлээр менежментийг хэрэгжүүлэгч тал буруугаа хүлээж буулт хийжээ Баяр Баярцогт нар гавяатай хүмүүс
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-17 01:22:05
    Irgen: Olon ulsyin Arbitrriin shuuh deer metgeltsej, shiidver gartal huleekh l heregtei bolov uu gej molhi bi bodnom… 6 sar tur tudgelzene gedeg ni ?!?!?!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-17 01:10:53
    Би худлаа попордог хүмүүсд дургүй: Үнэнийг бичэж манайхан хэт туйлширах дуртай за тэгээд сүржин эхлүүлсэн юм даржин дуусдаг тал бий гэхдээ сайн байнаа хэлэлцээр гардан хийж буй Солонго . санаачлагч засгын газар нарт гавяаг нь хүртээлгүй попорогч 10 хувийн Даваасүрэн аваад нүүрэндээ нялчихаж байгаа нь тоогүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-17 01:10:52
    Би худлаа попордог хүмүүсд дургүй: Үнэнийг бичэж манайхан хэт туйлширах дуртай за тэгээд сүржин эхлүүлсэн юм даржин дуусдаг тал бий гэхдээ сайн байнаа хэлэлцээр гардан хийж буй Солонго . санаачлагч засгын газар нарт гавяаг нь хүртээлгүй попорогч 10 хувийн Даваасүрэн аваад нүүрэндээ нялчихаж байгаа нь тоогүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-16 16:00:56
    Балжинням Ц.: Сүржин гарчиг, алдаа ихтэй найруулга муутай , юу хэлэх гээд байгаа нь ойлгомжгүй жаахан сүржигнэсэн БИ байна.. Ерөнхийдээ Хүрэлсүх, Оюун-эрдэнэ нарыг доош хийж, Баяр, Сайханбилиг нарыг цагаатгасан аястай. Харин бадарчин баярлаж баримтагаа тайлжхаях болоогүй, хийх ажил их, хүнд даваанууд олон байгаа гэдгийг сануулж, Оюун-эрдэнэд болгоомжлуулахад илүүдэхгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-16 15:45:18
    Зочин: Аль ч талаас нь харсан энэ залуучууд өөрсдөө биш Монгол улсад ард түмэндээ ашигтайгаар асуудлыг шийдэх шатруугаа орлоо, эхний үр дүн гарч эхлэв цаашид ч хоёр тал үр ашигтайгаар хамтран ажиллана гэдэгт монголчууд төдийгүй олон улс итгэж байх шиг байна. Учир нь Оюутолгойн хувьцааны үнэ өссөн байна. Алив асуудал хоёр талтай байдаг гэхтээ монголчууд минь асуудлын сайн талыг харж сурахсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-16 12:32:10
    Нмх: Нэг л их шуналтай хүмүүс, зүгээр үнэн зөв шудрага байхад Монголчууд сайхан амьдарна гээд үнэн зөв байж нийтийн эрх ашгийг хамгаалах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-16 12:16:06
    Монгол: Гэрээгээ шинэчлэхгүй бол асуудал дуусахгүй шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-16 11:40:37
    Aрд: Үнэхээр баярлах эрт байна. Их нухацтай ,их ажиллах цаг шүү. Хар хайрцгийн бодлогоо алдалгүй, ирээдүйтэй нь хамт тооцоорой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-16 10:57:58
    зочин: баярын засаг сайханбилэгийн засаг гэж байсан, өөрөөр хэлбэл төрийн эрхийг хэн барьж байгаагаар нь нэрлэж байна, Оюу толгойн гэрээн д алдаатай зүйлүүд маш их байсан учраас Оюун эрдэнийн засаг болон энэ удаагийн парламентийн 1 талдаа байсаны хүчинд залруулж чадсан амжилт. Ер нь цаг хугацаагаа буцаагаади ухраавал хэн юу ярьж байсаныг бүгд л мэднэ Оюу толгой хөрөнгө оруулалт бол ажлын байр тэрнийг мөн туслан гүйцэтгэгч нараар дамжин Монголд орж байгаа орлого үүнээс бараг илүү зүйл хүсээд хэрэггүй гэсэн байр суурьтай өөрсдийгөө Монголын сэхээтэн боловсролтой гэж ярьдаг хүмүүс их одоо тэгээд тэд юу хэлэх вэ. Мэдэхгүй хэний өнцгөөс хэний амжилтанд атаархасан вэ гэдэг нийтлэл байна. Алдаа гаргадаггүй хүн, засаг гэж байхгүй байх гэхдээ алдаагаа шудрагаар хүлээг зөвшөөрдөг байх хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-16 10:08:54
    бат: Битгий ухаантай царайл муу тэнэг хужаа минь. Хүн хийсэн юмаараа баярлахгүй яах юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-16 08:07:14
    Уншигч: Нээх сүртэй гарчиг. Усан бичлэг л байна. Факт гаргаж тавиад бичсэн юм болов уу гэсэн чинь хоосон мэдэмхийрэл байна. Юм бичиж байгаа бол баримттай, нотолгоотой, гаргалгаатай юм бич. Хоёрын хооронд хов ярьж байгаа юм шиг, таамаг битгий бич ээ, дүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-16 01:16:12
    БОлд , Солонго мэтийн РИОГийн тэжээвэрүүдийг Монголчууд мэдэхийн цаагуур мэдэж байгаа. : РИогийн тэжээвэр Солонго, Авилгачин БОЛД гэх луухаанууд хөшигний цаана наана яаж ажиллаж Монголыг хорлосоныг Монголчууд мэднээ. Луйварчид одоо өмдөндөө шээж үхэж байгаа юм байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-16 00:07:35
    Тимур: Энэ хүн чинь хараагаад бгаа юмуу ерөөгөөд бгаа юмуу, эсвэл сануулаад ч бх шиг, гэмтнүүдийг өмөөрч хамгаалаад ч бх шиг хайшаа амьтан бэ?юугаа бичээд бгаа новш вэ? Тодорхой бич, үгүй бол олон юм бүү чальчаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-15 22:53:54
    Зочин: Гэрээндээ өөрчлөлт оруулахгүйгээр албан бичгээр асуудал шийдэхгүй шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-15 22:17:05
    Ч.Гүндсамбуу : Б Цогтбаярын санааг ойлгож байна аа! Эдгээр эх орончид С Баяр С Баярцогт нарын араас явахгүй байхаа! Яагаад гэвэл эдний хооронд их ялгаа байгаа юм! Эд бол улс орныхоо ирээдүйн төлөө жинхэнэ зүтгэж тэмцэж байгаа эх орончид! Аа тэр стандарт бус засгийн газар байгуулсан нөхдүүд бол дүр эсгэж улс орноо худалдсан хүмүүс!!! Нэг үгээр хэлбэл эх орон ард түмнийхээ эрх ашгаас урважээ!!! Үүнд л гол ялгаа нь байгаа юм! Улс орныг минь мөнх хөх тэнгэр ивээж шударга ёс ялах болтугай!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-15 22:13:52
    Зочин: Хааш хэрэгийн нь төлөө сургамж болгох үүднээс Сайханбилэгт шийтгэл ногдуулах нь зөв
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-15 22:11:44
    Зочин: Ер нь маш зүйтэй энэ эрчээрээ 100% баялагтаа эзэн болвол зүгээр наадуул чин олигтой татвар ногдол ашиг өгөхгүй бол шалтаг гаргаад намначих, одоо гарах гарцгүй болсон ноод гадаадууд чинь. Баяжуулах үйлдвэрээ хятадад баридаг нь мөн тактик юм сайн судал, дарамтлуулах зорилготой ч бх магад.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-15 22:11:43
    Зочин: Ер нь маш зүйтэй энэ эрчээрээ 100% баялагтаа эзэн болвол зүгээр наадуул чин олигтой татвар ногдол ашиг өгөхгүй бол шалтаг гаргаад намначих, одоо гарах гарцгүй болсон ноод гадаадууд чинь. Баяжуулах үйлдвэрээ хятадад баридаг нь мөн тактик юм сайн судал, дарамтлуулах зорилготой ч бх магад.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-15 21:51:26
    Иргэн: Хамгын захын амжилт гэвэл 22тербум долларын өрииг тэглүүлж чадлаа Хэрэв гэрээг өөрчлөөгүй бол энэ өрииг рио тинто авахгүй байна гэж байхгүй Харин баяр баярцогт сайханбилэг мэт нь баялагаа өгөөд өөрсдөө өрөнд орж 22тербум доллар төлөхөөр гэрээ хиисэн байсан нь тэгээд гавьяа юмуу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-15 21:42:25
    Баяраа: Хөрөнгө оруулалтаа нөхчихсэн байхаа тэгээд л буулт хийсэн байх..манайх ямар хянаж байсан биш..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-15 20:27:30
    Зочин: Нөгөө Багабанди гэж 1 хүйтэн царайтай хэлсэн титэм үгнээсээ алд дэлэм зөрж идэж ханадгүй бирд хаана юу идэхүү гээд хаахна явж байгаа вэ Иим л хүнээр удирдуулаж байсан гээд бодохоор ......хэлэх үгч алга Одоо энэ нөхөр далд орж болдгүй байгаал байх юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-15 19:58:16
    GG: Эцсийн эцэст УИХ, ЗГ өөрсдөө хийсэн алдаа завхралынхаа хойноос өөрсдөө хөөцөлдөөд, Өөрсдийнхөө өмнөөс РИО г буруутгаад, өөрсдөө эргэж баатар болоод байгаагаас өөр зүйлгүй дээ. РИО мөнгөтэй, манай дарга нар ханаж цадахгүй шуналтай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-15 18:39:27
    Л.Гоибо.. : ОТ - асуудал дуусашгүй байх тактикийг РИО-ТИНТО боловсруулчаад ...бид асуудлаа өөртөө ашигтай шийдлээ гэж хууртсаар байтал. ...... явж явж аваад зөөгөөд дуусчих юм биш биздээ.....цаашдаа дараа дараагийн шатанд яриа хэлэлцээр үргэлжилж 2022 оны эхний хагаст эцэслэн ГЭОЭЭГ САЙЖРУУЛЖ бүрэн шийднэ гэдгийг ЁСТОЙ Л ЭЗЭН НЬ ГЭДГЭЭ ХАРУУЛЖ ХЭЛСЭХ хэрэгтэй юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-15 18:31:39
    ЗОЧИН: НЭЭРЭЭ Л НЭГ ШАТ АХИЖ БУЙД ХУВЬДАА БАЯРТАЙ Л БАЙНА ОДОО БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ МОНГОЛ БАНКААР ДАМЖДАГ БОЛГОВОЛ БАС НЭГ ШАТ ШҮҮ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-15 17:37:52
    Баатархүү: Жоохон ч гэсэн ухан бий бол сонс, өр тэглсэнд баярлаагүй байхаа асуудал нэг шат ахиж буйдл баярлана миний хувьд хүмүүс яаадийн бол
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-15 17:25:27
    Зочин: Захиа бол гэрээ биш захиа. Захиа уншчихаад баярлаж дэвхцээд байтал цаадуул чинь та нарт байдлыг захидлаар дуулгасан болохоос гэрээний саналын төсөл явуулаагүй ээ гэвэл яахав. Байлдаанд оролцоогүй, буу ч барьж үзээгүй байж улсын баатар болдог үл бүтэгч шиг болуузай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-15 16:23:18
    Зочин: Энэ нехер Баяр Баярцогт Сайханбилгее магтаад Байна Эд нар бугд шорогийн хулгайч шуу дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-15 16:23:15
    Зочин: Энэ нехер Баяр Баярцогт Сайханбилгее магтаад Байна Эд нар бугд шорогийн хулгайч шуу дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-15 16:23:13
    Зочин: Энэ нехер Баяр Баярцогт Сайханбилгее магтаад Байна Эд нар бугд шорогийн хулгайч шуу дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-15 16:23:08
    Зочин: Энэ нехер Баяр Баярцогт Сайханбилгее магтаад Байна Эд нар бугд шорогийн хулгайч шуу дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-15 16:23:05
    Зочин: Энэ нехер Баяр Баярцогт Сайханбилгее магтаад Байна Эд нар бугд шорогийн хулгайч шуу дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-15 16:23:04
    Зочин: Энэ нехер Баяр Баярцогт Сайханбилгее магтаад Байна Эд нар бугд шорогийн хулгайч шуу дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-15 16:23:02
    Зочин: Энэ нехер Баяр Баярцогт Сайханбилгее магтаад Байна Эд нар бугд шорогийн хулгайч шуу дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-15 16:23:00
    Зочин: Энэ нехер Баяр Баярцогт Сайханбилгее магтаад Байна Эд нар бугд шорогийн хулгайч шуу дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-15 16:22:59
    Зочин: Энэ нехер Баяр Баярцогт Сайханбилгее магтаад Байна Эд нар бугд шорогийн хулгайч шуу дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-15 16:06:10
    Зочин: Баяр, Сайханбилэг нар юу хийсэн нь тодорхой шүү дээ. Авдартаа байгаа зүйлээ хүнд өгчихөөд өөрсдөө юу ч авалгүйгээр өрөнд орно гэж юу гэсэн үг вэ? Ямар ч тэнэг хүн ийм зүйл хйихгүй биз дээ. Сайханбилэг юунаасаа айгаад ирж чадахгүй байгаа билээ? Үл бүтэх этгээдүүдийн бусдад шилжүүлсэн байж болох хөрөнгийн эх сурвалжийг олж тогтоон хураах хэрэгтэй. Сайханбилэг, Баярцогт нарыг яаж ч өмөөрөөд нэмэргүй. Тэр олон үл мэдэгчтэй тэгштэгэл ярьж Ганбаатартай яаж маргаж нүдний булай болж байлаа. Ганбаатарыг боловсролгүй энэ тэр гэж мөн ч их гоочилж байсан даа. Ичих нүүр гэж эдэнд ер нь байдаг юм уу?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-15 15:53:09
    Ииргэд олон түмэн: Ганц хоёрхон жилийн өмнө ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж олон түмэнд хандаж орон даяар: Та нар оюу толгойгоор их оролдвол хатан хаан цэрэг хөдөлгөөд тийм тийм улсыг яасаныг мэдэх үү?одоо тэнд ажиллаж байгаа 15000 хүнийг хэн цалинжуулах вэ? гэх зэргээр айхтар сүрдүүлсэн мэдэгдэл хийсэнийг ард иргэд санаж байгаа байхаа,одоо тэхлээр хатан хаан цэрэг хөдөлгөх эсэх энэ айхтар асуудлыг Нямдоржоос өөр мэдэж санаа сэтгэл нь зовож хариу арга хэмжээ төлөвлөж байгаа хүн байдаг л байгаадаа,ер нь энэ талаар олон түмэн Ц.Нямдоржынхоо үгийг сонсвол ямар вэ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-15 15:17:03
    Найз: Би нэг найзтайгаа 5 жилийн өмнө мөрийцсөн юмаа, найз маань надад мөрийгөө алдсан, тэгээд тэр мөрий нь одоо 5 тэрбум доллар болсон юм. Саяхан би найздаа сайхан сэтгэл гаргаад 5 тэрбум долларын өрийг нь тэглэсэн дээ. Муу найз маань их баярласан даа...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-15 15:12:22
    Зочин: Хм. Оюун эрдэнэ сумын зам хааны дёжуриян гавъяа гэж юу байхав. Ерөнхий сайд байхдаа эзэн нь юмаа мэддэг юм гэж чанга хэлж чадсан хүн нь Хүрэлсүх, олон жил энэ тухай ярьж зүтгэсэн хүн нь Ганбаатар шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-15 12:57:39
    Zochin : Yaj ch gutssan bodson MAN n shine uyiihnii l gaviya bulavch bultaij daravch daldaina yahav bosoo ganbaa bol zugeer l ashig haigch poprogch baisan gedeg ni 2020 onii songuuli uvliin jagsaal hoyroor batlaad ugsun yvj yvj MAN l elgeer ni hevtuulj sehhiin etsesgui bolson eh orniig huleen avch emchildeg AN 1996-2000ond 4 jil neg alj ugsun 70 jil bii bolgoj buteesen yumaa umch huvchilal nereer uursduu avaad odoogiin terbumtanguudiin eh suuri say suuld dagnaad hamtraad 8 jil neg allaa shuudee suuliin 30 jiliin 12 jild AN tur barihdaa 120 jiliin uhralt hiisen uls eh ornii hugjil ard tumnii saihan amidraliig ugui hiisen Odoo hardaa ardcilal AN haa bna tamga temdeg darga tsereg bulaaldsan galzuu soliotoi negniig umuursun hudalch hulgaich gemt heregtnii uur uurhai bolson yumnuudad ard tumen ni dungee taviad pensend ni gargachhaad baihad l oilgohgui ylalt malalt yriad tom tenegteed ulam l durguig ni hurgeed baihiin teneguud chini
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-15 11:22:01
    Дорж: Өмнөх Засгийн газруудын алдааг засч буй үйл ажиллагааг бүдгэрүүлэх зорилготой бичдэгээ болиорой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-15 09:47:01
    Мөнхжаргал : Үнэндээ рио тинто оруулсан хөрөнгөө нөхөхөөр баяжмал зөөсөн хяналт тавьж чадахгүй байгаа гэж бодож байна ХОГ-г өөрчилсөн цагт л итгэх хэрэгтэй биздээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-15 09:18:43
    Алдар: Оюунэрдэнэ мундаг бн гэхээс яахав. Их хурал засаг амтарсаны ач. Баттулга ерөнхийлөгчийн хүчин чармайлтйн үр дүн шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-14 21:12:06
    Булган: Цаг хугацаа харуулнаа 2 талтай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-14 21:02:16
    Батцогт: Өдөр цаг хугацаа минут секунт болгоомжтой байх хэрэгтэй Оюунэрдэнэ минь зөвхөн ард түмэн болон өөрөө өөртөө итгэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-14 19:11:36
    Г: Бас нэг худалаа гар шантааж хийх нь дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-14 14:01:42
    Ч.Гомбосүрэн: Зөвхөн Монгол төдийгүй даян дэлхийрүү харсан ч төрийн толгойд зүтгэсэн хүний хувь тавилан бүрхэг гэдийг санаж яв.Өнөөдөр өндөр албатай мандаж явах үед чинь малилзтал инээж,баяр хүргэж,тас тэврэн үнсэж байгаа хамгийн сайн дотны найз нөхөр чинь чиний хамаг нууцыг түүний дотроос албаны төдийгүй амин хувийн ханиасаа ч харамласан маш нууцыг мэдэх хамгийн аюултай ,аминд хүрч чадах 1р зэргийн дайсан.. Төрийн машнууц-онц чухлаас дутуугүй хувийн амин нууцаа хадгалж яв.Түгжил орон доор чинь,хаалганы чинь дотор талд отож байгааг сана.Баг бүрдүүлэхийн сөрөг тал энэ.Ямагт өшиглөөд гаргахад бэлэн бай..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-14 13:22:20
    Одоо РИО гийн Болдын 700к $ авилгын асуудлыг мөрдөж дууусга!!!: Одоо РИО гийн Болдын 700к $ авилгын асуудлыг мөрдөж дууусга!!! 700к$ сайханбалаг, солонго нарт өгсөн гээл бгааа????? ОТ гэрээнд зарцуулсан гэээд бгаа $1 тэрбум долллорыг Австрал явж тодруул!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-14 13:18:29
    Солнго авгай ОТ гэрээг 2 жил гацааснюан : Солонго авгайг ЗГт РИО бүлэглэл шахаж оруулсан тмймээс төрийн албаны хуулийг гишгээд шуул лифтэнд суугааад дарга, сайд болсон ОТ гэрээг гацаах, Риогиын талд шийдэх ажиллагааг хмйж 2019 онд нааштай шийдэгдэх бсан гэрээг 2 жил гацааасан өнөөдөр аргагүйн эрхэнд Даваасүрэн, Ба аварга нарын хүчинл автаж арай дээр үр дүнд хүрэв. Энэ авгай бол Рио гийн захирхлын туслахааар ажиллаж бсан бөгөөд Монголын лээрэмчдийн бүлэглэлийн уяаны нохой юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-14 11:14:17
    б: бодох л зүйл.ер нь ас ууудал маш төвөгтэй шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-14 11:14:08
    б: бодох л зүйл.ер нь ас ууудал маш төвөгтэй шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-14 09:30:04
    Пак: Бас нэг их мэдэгч ац гараад ирлээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188