Том гүрний том дарга гэж цаанаасаа л өөр юм байна. Найрамдалт харилцаандаа сэв суулгах вий гэсэн дээ урдуур, хойгуур нь “бөхөлзөж”, юухан ийхнээ өргөж, бариад ч нэмэр алга. “Танай улсыг УЦС барихыг зөвшөөрөхгүй, оронд нь эрчим хүчээр хангаад өгье” гээд их гүрний сүрийг үзүүлж, бяраа гайхуулчихаад яваад өгөв өө, Виктория Абрамченко.
ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Виктория Абрамченкогийн айлчлал нэг л “танил” байсан нь өнгөрсөн жил БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И ирж байх үеийг эрхгүй санагдуулав. БНХАУ-ын Ван И “бэрс” айлчлал нь эхэлж, Монгол Улсад ирэхээсээ ч өмнө “шаглах” эхний нүүдлээ хийсэн байсныг санаж байгаа болов уу.

Ван И айлчлалынхаа өмнөх өдөр БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Цай Вэньруйгаар монголчуудад сэтгэл зүйн дайралт хийлгэсэн ярилцлага өгүүлсэн. Тэрбээр “БНХАУ-ын Үндсэн хуулиар иргэн бүр улсын нийтээр хэрэглэдэг хэл бичгийг сурах, хэрэглэх эрх үүрэгтэй. Холбогдох шийдвэр, арга барил маань хуульд нийцсэн бөгөөд энэ нь Хятад Улсын дотоод хэрэг”, “Манай гадаад хэргийн сайд Ван И айлчлалынхаа үеэр Монгол Улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж олгох Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурна”, “Цар тахлаас шалтгаалж манай улсын эдийн засаг хумигдаж байна. Нүүрсний хэрэгцээ багасаж байна. Бараг нүүрсний хэрэгцээ байхгүй. Ний нуугүй хэлэхэд, та бүхний ашиг сонирхлыг харгалзан ажиллаж байна” гэх мэт зүйлсийг онцлон ярьсан байдаг.
Чухамдаа “Монгол Улсад 280 тэрбум төгрөг өгнө, Хэл бичгийн асуудалд чимээгүй байгаарай, эс бөгөөс нүүрс авахгүй байж чадна шүү” гэсэн санааг Элчин сайд Цай Вэньруйгаар хэлүүлж, айлчлалынхаа гол зорилгыг танилцуулсан хэрэг л дээ. Улмаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд тусгай онгоцоор газардахад Монголын талын төлөөлөгчид хүлээж авч, үндэсний хувцасны дүүриймаагаар хадаг, мөнгөн аятай сүү өгүүлсэн ч, Ван И сүү уухгүй гэж гараараа зангаад ярвайсхийгээд алхаж одсон.
.jpg)
Монгол, ОХУ хоёр орон нэгнийхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, тодорхой хэмжээний зарчмыг баривтлах нь зөв. Харин нөгөө талаас Монгол Улсын дотоод асуудалд хөндлөнгөөс үл оролцох зарчмыг баримтлах байсан ч тийм зүйл болсонгүй.
ОХУ-ын талаас Байгаль нуурт цутгадаг Сэлэнгэ мөрний дээр УЦС байгуулах асуудалд сөрөг байр суурьтай байгаа. ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Виктория Абрамченкогийн тайлбарласнаар “Сэлэнгэ мөрний дээр УЦС байгуулах нь ай сав газарт ноцтой аюул учруулж болзошгүй” гэнэ. Тэгвэл ОХУ-ын нутаг дэвсгэр дэх Байгаль нуураас эх авдаг Ангар мөрний дээр гэхэд дөрвөн УЦС байдаг юм байна.

Үүнээс харахад ОХУ-ын сөрөг байр суурьт зөвхөн Байгаль нуурын ай савд эрсдэл учруулах асуудалд бус “Монгол Улсыг дотооддоо эрчим хүч үйлдвэрлэхийг нь хязгаарласан юм биш биз” гэсэн асуулт гарч ирнэ. Энэ талаар ч мөн Виктория Абрамченко сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ “ОХУ-ын талаас Монгол Улсад УЦС барихыг зөвшөөрөхгүй. Харин үүнээс үүдэх Монгол Улсын эрчим хүчний алдагдлыг ОХУ-ын нөхнө” хэмээсэн юм.
ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Виктория Абрамченко “Одоогоор Монгол Улсын нутаг дэвсгэрт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал хангалтгүй байгаа учир ОХУ-ын талаас шаардлагатай тусламжийг үзүүлэхэд бэлэн. Гусиноозёрскийн ДЦС-аас шаардлагатай хүчин чадлыг үзүүлнэ” гэжээ. Мөн 2022 онд Казаньд ЮНЕСКО-гийн комиссын хурлыг зохион байгуулахаар бэлтгэж байгаа тухайгаа мэдэгдсэн. Энэ тухайд зарим судлаач “ОХУ-ын талаас Монголын УЦС-ын асуудлыг нэг тийш нь болгож, төслийг цуцлуулахаар хөдөлсний шинж” гэж үзэн байр сууриа илэрхийлж байна.
.jpg)
| Орос хүүхэн ирээд базаж, бааварласаар явлаа даа |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |