• Өнөөдөр 2024-04-25

Х.БАДАМСҮРЭНГ ХЭДИЙ ХҮРТЭЛ “ЭРХЛҮҮЛЭХ” ВЭ

2021-11-10,   1936

                 “Эрдэнэт үйлдвэр”-ийг хүссэн үедээ “хагалаад” иддэг хоттой хонь шигээ санадаг Хоохорын Бадамсүрэн гэгчийг дийлэх хэн нэгэн байна уу. Төрийн өмчийн компани, төсвийн ганц саалийн үнээг төрсөн эцгийнхээ үлдээсэн хөрөнгө шиг үрж зарж суугаа Х.Бадамсүрэнд хариуцлага тооцох, “хөөж” явуулах тухай яриа гараад жил тойрлоо, байдаггүй. Нам дагасан буянаа насны эдэлсэн, насны бөгсөнд бүр ч илүүгээр эдэлж суугаа түүнийг хэзээ хүртэл эрхлүүлэх гэсэн төр вэ. 
 

“ОД”-ТОЙ НАМТАРТАЙ, “ОРОЙГҮЙ” БАЯН Х.БАДАМСҮРЭН

 
         Хэнтийн Бор-Өндөрийн жоншны уурхайн орлогч захирал, Дархан төмөрлөгийн үйлдвэрийн менежментийн багийн удирдагч, “Монголросцветмет”-ийн захирал, Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн удирдагч гээд Монголын бүх л мөнгөтэй газруудад удирдах албан тушаал хашиж явсан. Мөн Үйлдвэр худалдааны яамны Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын дарга, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2016 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажилласан намтартай. “Нөж” атгаж төрсөн гэмээр даргын суудлын одтой, дамаа мөнгөний эх “уурхай”-нуудад даргаар томилогдох хувьтай нэгэн. 
 
“Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн 2020 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрөө жилд нэг тэрбум 688 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн гишүүдийн орлого нь 65 сая төгрөг гэж мэдүүлжээ. Гэтэл 2015 онд буюу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байхдаа жилд 64 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байж. Өөрөөр хэлбэл, таван жилийн дотор орлого нь нэг тэрбум 620 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлын цалинг 2017 онд 10 мянган ам.доллароор тогтоосон байдаг. Одоогийн ханшаар 28 сая төгрөг буюу жилд 342 сая төгрөгийн цалин авдаг болж таарна. Тэгэхээр үлдсэн 1.3 тэрбум төгрөг нь урамшуулал, хувь бизнесийн орлого болж таарах нь. 
 
Түүнчлэн, нийт хоёр тэрбум, 980 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр хаус, гурван орон сууц, үйлчилгээний нэг барилга, нэг оффис, нэг ферм, нэг гэр, нэг граж, гурван өвөлжөө, хүлэмжтэй. Гэтэл 2015 онд түүнд хаус, оффис, ферм, граж, гэр байгаагүй ажээ. 
 
Цаашлаад, 254 сая төгрөгийн үнэтэй Мерседес-Бенз С320, Ланд-200 автомашинтай. Адуу 180, хурдан удмын адуу 40, үхэр 50, ямаа 60, хонь 50 толгой буюу 254 сая төгрөгөөр үнэлэгдэх малтай. 60 сая төгрөгөөр үнэлэгдэх дөрвөн газартай, 125 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 350 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. 
 
Хоржоонтой шүү, 2019 онд сард УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудлыг хэлэлцэж байх үеэр Х.Бадамсүрэн “Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын байранд амьдардаг, сард гурван сая төгрөгийн цалин авдаг” хэмээн нийтэд өрөвдүүлж байлаа шүү дээ. 
 

 “Х.БАДАМСҮРЭНГИЙНХЭН” 

 
           Х.Бадамсүрэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Тун эрдэнэ фарма” ХХК, “Замбатив” ХХК, “Замбативийн шим” ХХК, “Таван толгой” ХХК, “Түмэн шувуут” ХХК, “Монос хүнс” ХХК-иудад хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлсэн байдаг. Судалж үзвэл, “Тун эрдэнэ фарма” ХХК, Замбатив” ХХК, “Замбативийн шим” ХХК-иудыг Х.Бадамсүрэнгийн эхнэр Жансрангийн Рэнцэн-Амгалан эзэмшдэг ажээ. Тухайлбал, Ж.Рэнцэн-Амгалан нь “Замбатив” ХХК-ийг иргэн Дашравдангийн Эрдэнэчимэгийн хамт, “Замбативийн шим” ХХК-ийг иргэн Цог-Алдарийн Баатаржаргалын хамт эзэмшдэг ажээ. Харин “Тун Эрдэнэ фарма” ХХК-ийг Хүүхэнбаатарын Үнэнхүү, Гомбосүрэнгийн Мөнхсаруул нарт шилжүүлсэн байна. 
 
Ж.Рэнцэн-Амгалангийн хувьд эм зүйч мэргэжилтэй, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолтой, Улаанбаатар хотын Хувьсгалт залуучуудын эвлэлийн нэгдүгээр нарийн бичгийн дарга, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн холбооны Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан нэгэн. 
 
Х.Бадамсүрэн, Ж.Рэнцэн-Амгалан нар хоёр хүү, нэг охинтой. Хүү Б.Бадрахжаргал нь өнгөрсөн наймдугаар сард НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. Ирээдүйн улс төрд аавыгаа орлохоор бэлтгэгдэж буй гэж хэлж болно. Мөн Монголын туялзуур сэлэмний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд “Магнай трейд”-ийн эзэн Р.Ганзоригийн хүү Г.Дашнямтай дотнын найзууд юм. Улсын бүртгэлийн сангаас шүүвэл, Бадамсүрэнгийн Бадрахжаргал нэр дээр “Сайн менежмент” ХХК, “БСТ трейдинг” ХХК, “Класс трейдинг венчур” ХХК, “Грэйнес индастри групп” ХХК-иуд бүртгэлтэй байна. Мөн хүү Б.Бүрэнжаргал нь хувиараа бизнес эрхэлдэг бөгөөд энэ нэр дээр “Өргөө менежмент” ХХК, “Эволюшн архитектур” ХХК-иуд бүртгэлтэй байдаг. Охин Б.Буянжаргал нь өнгөрсөн онд Монголчуудын эчнээ танил болсон. Учир нь, түүний сургалтын төлбөр болох 102 сая төгрөгийг аав Х.Бадамсүрэн нь “Эрдэнэт үйлдвэр”-ээс шилжүүлсэн нь ил болж, дуулиан болсон билээ. 
 

Х.БАДАМСҮРЭНГИЙН ТАНСАГЛАЛЫН ЗАРИМ ТҮҮХ

 
              Х.Бадамсүрэнгийн төрийн өмчит үйлдвэрийн мөнгөөр туйлсан жишээ, түүхүүдийг дурдвал далай. Хувийн орон сууцаа тохижуулсан, хагас тэрбумын үнэтэй автомашин, мөнгөн аяга, массажны сандал, уран зураг, согтууруулах ундаа худалдаж авахыг зэхсэн гээд тэрбум, тэрбумаар тоологдох хөрөнгийг хувьдаа завшсан нь ил болсон. Тодруулбал, тэрбээр захирлын суудалд суусан дариудаа 01 тоот тушаал гаргаж, 300 саяар шинэ Лексус 570 маркийн автомашин худалдан авч байлаа. Түүнчлэн, 200 орчим сая төгрөгөөр хувийн орон сууцаа тохижуулсан, гурван унтлагын өрөөндөө тус бүр 10 саяын иж бүрдэл, ажлын өрөөгөө 8.6 саяын тавилгаар тохижуулсан гэх баримт бий. Зөвхөн өөрийнхөө өрөөнд л гэхэд “MELODIA” брэндийн унтлагын өрөөний тансаг иж бүрдлийг 25.5 сая, 15 сая төгрөгөөр хувцасны шүүгээ, 8.1 сая төгрөгөөр бусад тавилга авсан байдаг. Түүнчлэн “DONATELLO” брэндийн буйданг 21.5 сая төгрөгөөр, “MELODIA” брэндийн зочны өрөөний тавилгыг 20 сая төгрөгөөр, жижиг ширээ 3.2 саяар тус тус авсан нь гэрэл зурагтайгаа дэлгэгдэж байсан. Энэ мэт бол бүр жижиг нь. Хамгийн томоос нь гэвэл, Зайсанд байх “Жарден” хотхонд нийт дөрөв тэрбум төгрөгөөр 202, 302 тоот орон сууцыг гараашийн хамт худалдан авч, үйлдвэрийн үндсэн хөрөнгөнд бүртгэсэн гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарч байлаа. Ус, дулаан СӨХ-ны төлбөрт гэхэд л 2018-2019 онд нийт 11.9 сая төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр”-ээс гаргасан гэдэг. 
 

МӨНГӨ ИД, МАНЛАЙ УЯАЧ БОЛ БУЮУ Х.БАДАМСҮРЭНГИЙН ТЕХНОЛОГИ

 
              “Монголросцветмет”-ийн захирал байхдаа дампуурах шахтал нь “мөлжсөн”, “Стандарт” банкны 40 сая ам.долларын хэрэгт холбогдсон, жилд хэдэн арван тэрбумаар тоологдох тансаглалын тендер зарладаг гээд Х.Бадамсүрэнгийн тухай чих шуугьж, нүд аргам баримт мэдээллүүд интернетээр дүүрэн байдаг. Гэвч төрийн өмчийн үйлдвэрт эзэн суусан хэвээрээ, тансагладгаараа тансагласаар өдий хүрч буй. Ард нь Ерөнхийлөгч асан Н.Багабанди бат хамгаалдаг ч гэж ярьдаг. Ямартай ч одоогоор түүний тансаглалыг зогсоох хэн нэгэн гарч ирээгүй л байна. Өнгөрсөн хугацаанд түүнд хариуцлага тооцох, “хөөж” явуулах тухай нэг биш яригдаж байсан ч эсрэгээрээ мөнгө “идсэн” гэмт хэргийг нь мартаж, морь уядаг “хобби”-г нь үнэлж, Манлай уяач болгож мандуулсан. Нэмээд Хөдөлмөрийн баатар болгохоор тодорхойлолт нь төрийн хэн нэг даргын шүүгээнд оччихсон байж байгаа гэх. 
 
Ядаж, “Сохорсон биш завшив” гэгчээр цар тахалтай холбоотойгоор өнгөрсөн жил айл өрх, аж ахуйн нэгжүүдийн ус, цахилгааны төлбөрийг төр даах шийдвэр гаргаж, шаардагдах 650 тэрбум төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр”-ээс гаргах болсноор, Х.Бадамсүрэн ардын баатар болоод, хамаг булхайгаа мартуулсан. Нэг ёсондоо “Тэнэг хүнийг тэнгэр ивээнэ” гэгч л болсон хэрэг л дээ. 
 

Энэ мэтээр Х.Бадамсүрэнгийн балаг хэдхэн хоног нийтийн сүлжээний дуулиан болоод төдөлгүй мартагддаг. Гэтэл тэр “Эрдэнэт үйлдвэр”-т эзний дүрээр дургиж, дунд чөмгөөрөө жиргэсээр л...

 

Х.БАДАМСҮРЭНГ ХЭДИЙ ХҮРТЭЛ “ЭРХЛҮҮЛЭХ” ВЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-12 23:40:07
    ЗОЧИН: Өөрсдөө чадахгүй бол чадаж байгаа хүнд атаархаж үхэхээ өөрсдөө мэд дээ. Үндэслэлгүй гүтгэлэг бүрээс шүүрээд бүр "зохиол" болгочих шахжээ. Дарваан хар Цогоо Эрдэнэтэд хийх шахаа нь бүтэхгүй, Бадамсүрэн захирал журам дүрэм ярихаар хорссондоо энэ сайтаараа мөн ч их далжигнаж байна даа. Чи чаж ч далжигнаад Бадамсүрэнгийн чигчий хуруунд ч хүрэхгүй шүү дээ. Үүнийгээ мэдэрч, өмхий хар амаа татаж яваарай. Эрдэнэтийн иргэд, ГОК-ийн ажилчид ерөнхий захирлынхаа хийсэн бүтээснийг үнэлдэг, үр шимйг нь амсдаг. Толгой нь зөв ажилладаг монгол хүн бүр энэ хүнийг зөвөөр ойлгодог тул чиний анд, арчаагүй троллчуудаас өөр хүмүүс сөрөг коммент бичихгүй байгааг олж хар?????
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-14 20:20:47
    Ажилчин: Энэ зөнөг өвгөн арай л их шуналтай байгаа шүү юм хэмжээ хязгаартай болохоор удахгүй авсандаа орохдоо аваад үхэхгүйгээс хойш өөрөө зогсооно биздээ. Олон хүний хараал идэж суугаад яахав.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-14 20:20:28
    Ажилчин: Энэ зөнөг өвгөн арай л их шуналтай байгаа шүү юм хэмжээ хязгаартай болохоор удахгүй авсандаа орохдоо аваад үхэхгүйгээс хойш өөрөө зогсооно биздээ. Олон хүний хараал идэж суугаад яахав.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-13 14:18:51
    Ажилчин: Ирээд томилсон юмнууд нь ямарч чадваргүй тэгээд увайгүй түрэмгий ааш муутайг хэлэх үү. Хүнтэй 5 үг аятайхан сольж ч чадахгүй. Мэддэг улсууд нь хэлж тайлбарлаад ч ойлгохгүй бүүр нэг дүүрцэн дүлий толгойтой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-11 23:27:19
    Уурхайчин: дагаж тойрон хүрээлсэн олон луйварчид үйлдвэрийг сорж бна. Цехүүдийн дарга нар цайчихсан үйлдвэрийн юм гэж байхгүй хувийн ажил амьдралыг нь залгуулдаг болсон шүү хэдэн ажилчдыг гэрийнхээ аж ахуйн бүх ажлыг хийлгэж бна үйлдвэрийн техникүүдийг хувийн амьжиргаандаа ашиглаж байна яаж хэн зогсоох вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-10 16:52:40
    Кочин: Цаг цагаараа байдаггүй.цахилдаг хөхөөрөө байдаггүй.нэг л нартай өдөр идэж уусан бол дээлээ нөмрөнө.үгүй бол тэтгэвэртээ гарна цаг хугацааныл асуудал
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-10 14:56:57
    Zzz: Huuli uulchildegui hulgaichuud mgl duuren bn guugdin buudaad horngin huraah hertei !!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-10 14:36:50
    zochin : энэ пиздаг зайлуулаачээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-10 11:36:32
    Mongol: Лалрын хөгшин төгцөг үхэж бхда таарсан зивүүн пизда энэ улс төрд бга энэ мэтийн хэдэн хөгшин лалрууд үхэж дуусаж бж монгол улс өөр болно доо
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188