“Та нар бидэнгүй бол хэн ч биш гэдгээ мэдрээд үз дээ” гэж байгаа бололтой, мөнхийн хоёр хөрш маань. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд “Ковидын халдвар нэмэгдсэн учраас” гэх тайлбартайгаар хэзээ л бол хэзээ хилийн “хаалга”-аа тасхийтэл хаачихад л гурван сая гаруй монголчууд энүүхэн дотроо бужигналдаж, бүх төрлийн бараа бүтээгдэхүүн хомсдож, бүр үндэсний үйлдвэрлэгчид түүхий эдийн гачигдалд том, жижиггүй орж байна. Хэдийгээр дэлхий даяар коронавирусийн аюул заналхийлж, улс, үндэстэн бүр ковидын дэглэм өндөр барьж байгаа ч үүнийг зарим улс орон, ялангуяа том гүрнүүд эдийн засгийн том хөшүүрэг, эргэн тойрноо харьяат болгох бодлого болгон ашиглаж байж мэдэхээр байдал хаа сайгүй ажиглагдаж эхэлснийг шинжээчид онцолж байна. Өөрөөр хэлбэл, Монгол шиг өргөн дэлгэр газар нутагтай ч хүн ам цөөтэй, үйлдвэрлэгч бус, эдийн засгийн чадамж нь сул орнуудыг том гүрнүүд бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт буюу ходоод, хэрэгцээгээр нь “барих”, үг дуугарах эрхгүй болгон хүчтэй нь хүчгүйгээ эзэрхийлэх цаашлаад эзлэх бодлого идэвхжиж байна гэсэн үг.

Ингэж үзвэл урд, хойд хоёр хөрш Монголд ийм тактик ашиглаад эхэлсэн байхыг үгүйсгэх аргагүй юм. Жишээ нь, сар гаруйхны өмнө орос ах нар монголчуудыг шатахуунаар нь “барь”-чихаад, нийлүүлэлтээ хэвийн болгож байгаа нэрийн дор шатахуунаас хэд дахин том эрх ашгаа хөшигний ард гүйцэлдүүлээд буцсан тухай учир мэдэх хүмүүс, албаныхан ярьсаар буй.
(10).jpg)

Урд хөршийн хувьд ковид Монголд илэрсэн цагаас хойш манайханд ёозгүй хандаж, байж болох бүх л боломжийг хаалттай, хязгаарлагдмал байлгахыг оролдож буй. Засгийн эрх баригчид болон хариуцсан албан тушаалтнууд ёстой л бөхийхөөрөө бөхийж, улалзахаараа улалзаж байгаа ч “Манайхаас ширхэг хадаас ч нэвтрүүлэхгүй болоод ирэхээр өөрсдийнхөө юу чаддагийг, ямархуу чадамжтайг хангалттай мэдрээд, хэлсэн бүхнийг минь биелүүлдэг болно оо” гэх шиг л хилээ байнгын шахуу хаалттай байлгаж буй. Урд хөршийн энэ удаагийн хил хаах үйл явц УИХ-ын нэр бүхий гишүүдийн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлэг, хэрүүл, эсэргүүцэлтэй бараг давхцаж, дэмжлэг авахгүй болоод ирүүт хаасан гэж хардаж болохоор үйл явдлууд өрнөлөө. Ингээд зогсохгүй энэ Засгийн газар унах уу, яах вэ гэдэг асуудал ч үүнтэй холбогдож байхыг үгүйсгэх аргагүй. Тодруулбал, “Тэд хилээ хаавал энд монголчууд хэцүүднэ. Хоол хүнс, хэрэглээ, хэрэгцээ, эм, эмнэлгийн бүтээгдэхүүн, салат навч, шилэн тирконоос эхлээд хүнд шаардлагатай бүхний хомсдолд орвол муу ч гэсэн байгаа Засгийн газраа үг дуугүй бараадна. Ингэж дэмжлэг авбал энэ удаад Засаг унахгүй” ийм маягийн тооцоолол, төлөвлөгөө хэрэгжиж байхыг ч үгүйсгэх аргагүй хэмээн олон нийт хардсаар буй. Энэ мэт эрх ашгууд дэлхий даяар коронавирусийн дэглэмд “шингэн” хэрэгжиж байгаа нь илт.




| Хүнс, хэрэглээгээр нь “барих” их гүрнүүдийн КОВИД БОДЛОГО |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |