Нисэх нь холгүй болтлоо допинг "хэрэглэсэн" бөхчүүд бөхөд хайртай Монголын ард түмний сэтгэлийг гонсойлгож дууслаа. Бөхөө дээдэлж ирсэн монголчууд бөхчүүдийг хаа газар очиход нь “Шинэ шөл гаргаж, аваргаа хүндэлнэ” хэмээн угтаж, уран мэхийг уралдуулж, авхаалж самбааг нь харж баясахыг хүсэх. Харин өнөө цагт “махан бөмбөг” болтлоо допингоор биеэ "зодсон”, хөлсөө гоожуулсан хэдэн бөхийн “таахалзах”-ыг харсаар урам нь хугарч, сэтгэл нь гонсойж суугаа биз.

Өнгөрсөн долоо хоногт Монголын үндэсний бөхийн холбооноос гурван тэгш ойд зориулсан 512 бөхийн барилдаанд оролцсон 18 бөхөөс допингийн шинжилгээ авахад дөрвөн бөхийн А сорьцоос допинг илэрсэн талаар мэдээлэв. Өнгөрсөн наймдугаар сарын 16-17-нд зохион байгуулсан гурван тэгш ойд зориулсан 512 бөхийн барилдааны шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан бол улсын арслан Ц.Содномдорж, Э.Оюунболд нар сайн дураараа шинжилгээ өгсөн. Допингийн шинжилгээ өгсөн 18 бөхөд
Ардын хувьсгалын 98 жилийн ойгоор ес давж, аварга цол хүртээд байсан ч, “Аваргыг хаях бөх алга” хэмээн түмэнд шагшигдаж байсан Э.Оюунболд “допингод унасан”. Түүнээс хойш хоёр жил Э.Оюунболд допинг хэрэглэсэн үгүйг тойрсон “хэрүүл” үргэлжилсээр байтал мань эр “Давахгүй гэсэн даваагаараа хоёр давна” гэдэг шиг дахиад л допингдоо бүдэрчихлээ.

Харин энэ жил аймгийн цолтой хоёр ч бөхөөс допинг илэрсэн байна. Энэ удаад болон 2017 онд сумын цолтноос хүртэл илэрснээс үзэхэд улсын цолтноосоо эхлүүлээд аймаг, сумын цолтнууд хүртэл допингод “умбаж”, хавтгайрсан болохыг ойлгоно.
Жилийн жилд “Допинг хэрэглэсэн бөхчүүдэд хариуцлага ногдуулж, унасан бөхөд даваа, шагнал, цолыг нь олгоно” гэсээр эцэслэсэн шийдвэргүй, үр дүнд хүрэлгүй дуусдаг. Хэрэв допинг хэрэглэсэн бөхчүүдийн цол чимгийг нь хурааж, хариуцлага ногдуулсан бол Н.Батсуурь, Э.Оюунболд нар аварга цолгүй, барилдах эрхгүй байх байлаа.
Энэ талаар Монгол үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав “Манай холбооноос “Э.Оюунболдын цолыг хураасан зарлигийн хуулбарыг илгээж болох уу” гэсэн хүсэлт Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн. Н.Батсуурьт даян аварга цол олгосон зарлиг албан ёсоор ирээгүй байна” хэмээсэн юм. “Цолыг нь хураана”, “Хураахгүй” гэсээр аль алинд ч хүрэлгүй допингтой бөхийн хэрэг мартагдаж хоцордог.
2019 оны үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 99 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд допинг хэрэглэсэн гурван бөх хариуцлага хүлээгүй мартагдсан. Үүнд, улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших нар багтана. Шинжилгээнээс нь допинг илэрснээ хүлээж, мэдэгдэл хийхдээ “Гэмтэлтэй байсан учраас эм хэрэглэсэн. 400-хан төгрөгийн үнэтэй допингод бүдэрчихлээ” гээд камерын өмнө нь толгой бөхийлгөж, бөхөд хайртай монголчуудын сэтгэлийг нь хөөргөж, “За яах вэ, эр хүн ганц л алдаа биз” гэсэн бодлыг төрүүлж, “амь мултарч” байгаа юм. Гэхдээ допингтой холбогдсон хэрэг үүгээр дуусахгүй.

Харин 2018 оны үндэсний баяр наадмын бөхийн барилдаанд барилдсан улсын гарьд Н.Ганбаатар, улсын харцага А.Цацабшир, улсын начин Ц.Бямба-Очир, аймгийн арслан Б.Гончигтавхай нараас хориотой бодис илэрсэн нь хэсэг хугацаанд шуураад тэгээд л намжсан. Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдаанд оролцсон бөхчүүдээс улсын цолтноос сумын цолтон хүртэлх таван бөхөөс допинг илэрч, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нар допингод бүдэрсэн. Үүгээр ч зогсохгүй
2016 онд:
2014 онд:
2012 онд:
2011 онд:
2009 онд:
2006 онд:
2004 онд:
2003 онд:
2002 онд:
Энэ оны тавдугаар сард Монголын үндэсний бөхийн холбооноос “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг нэмэлт өөрчлөлтийн 7.1.-т зааснаар “Улсын баяр наадамд 10 жил тутам тэгш ойг давхцуулан 1024 бөх, тэгш ой тохиогоогүй баяр наадамд 512 бөх барилдана”, харин 7.2.-т “Улсын баяр наадамд дараах амжилт гаргасан бөхөд дор дурдсан цол олгоно” хэмээсэн байна. Тэгвэл тус нэмэлт өөрчлөлтийн 10.2.-т “Энэ хуулийн 7.1, 7.2-т заасан барилдааны дөрөв ба түүнээс дээш давсан бөх, 9.2-т заасан үндэсний сур харвааны эхний гурван байр эзэлсэн харваачийг допингийн /допингийг сэргээш гэж орчуулсан нь утга зүйн хувьд оновчгүй байгаа тул Олон улсад хэрэглэж байгаа нэрээр оруулах санал/ шинжилгээнд заавал оруулна” гэжээ.

Энэ жилийн хувьд авч үзэхэд 18 бөхөөс шинжилгээ авахад дөрвөн бөхөөс нь допинг илэрсэн. Хэрэв 18 бөх тутмын дөрвөөс нь допинг илэрнэ гэж авч үзвэл 512 бөхөөс бүгдээс нь шинжилгээ авбал 113 бөхөөс допинг илрэх нь. Харин “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн нэмэлт өөрчлөлтийн 10.2.-т заасны дагуу “дөрөв ба түүнээс дээш давсан бөх”-өөс буюу 512 бөхийн барилдаанд дөрөв давсан нийт 32 бөхөөс шинжилгээ авсан бол долоогоос нь допинг илрэх аж.
Мөн “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн нэмэлт өөрчлөлтийн 14.3.-т “Энэ хуулийн 10.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, байрыг хасаж, бүх төрлийн барилдаанд барилдах эрхийг дөрвөн жилээр хасна. Түүнд унасан бөхөд цол, чимгийг нөхөж олгоно” гэжээ. Хэрэв Э.Оюунболд, аймгийн заан Б.Уртнасан, аймгийн арслан Н.Батсайхан, аймгийн арслан Б.Хадбаатар нар Б сорьцын шинжилгээгээ өгч, допинг илэрсэн нь батлагдвал дээр дурдсан хуулийн заалтын дагуу хариуцлага хүлээх юм.
Өнгөрсөн тавдугаар сард Монголын үндэсний бөхийн холбооноос 2009-2018 оны хооронд допингтой холбогдсон 38 бөхийн зөрчлийг Прокурорт хүргүүлсэн. Тэгвэл Монголын үндэсний бөхийн холбооноос зургадугаар сарын 10-ны дотор хариу ирүүлэх шаардлагын хариу ирэлгүй байсаар допингтой холбоотой 38 бөхийн зөрчил Прокурорт хаагдсан гэнэ.
Монголчууд бид бөхчүүдийг мөн ч их эрхлүүлж ирсэн дээ. Идээ, цайныхаа дээж, байгаа бүхнээ барьж, бөхөө дээдэлж ирсэн ард түмнийг допингтой хэдэн бөхөөр “молигдож” дуусав. Хавтгайрч гүйцсэн допинг яг одоо л зогсоохгүй бол монгол бөхийн мөхөл ирэх нь ээ.
| Допинг монгол бөхийг мөхөл рүү нь түлхэж байна |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |