Монголын улс төрд их уналтын үе тохиож байна. Засгийн эрх баригч нам нь бусад жижиг намынхаа “шүдгүй арслан”-гуудаас айхдаа үр хүүхэд, ах дүүсийг нь намынхаа нэрээр сонгуульд ногоон гэрлээр оруулаад, ялуулчихдаг, ял, гэм зэмийг нь ханцуйдаа наймаалцчихдаг, наймаа таарсан нэгнийг ичих ч үгүй “кран”-даад гаргаад ирж байгаа нь энэ намын бодлого яалт ч үгүй уруудсаных.
Сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа АН-ынханд баримталж байгаа бодлого битгий хэл багтаж шингэж, эвлэлдэх боломж нам дотроо алга болоод хоёр жил гаруй хугацаа өнгөрчихлөө. Үүнийгээ УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулиар олон нийтэд хангалттай ил гаргаж, онигоо болсон ч Нөхөн сонгуулиар мөн л шившгээ тариад авлаа. Ард түмэнд нэр хүндгүй болсон АН-д ахин сэхэх боломж ойрдоо л үгүй болчихлоо.
Бусад жижиг намынхаа “шүдгүй арслан”-гуудаас айхдаа үр хүүхэд, ах дүүсийг нь намынхаа нэрээр сонгуульд ногоон гэрлээр оруулаад, ялуулчихдаг, ял, гэм зэмийг нь ханцуйдаа наймаалцчихдаг, наймаа таарсан нэгнийг ичих ч үгүй “кран”-даад гаргаад ирж байгаа нь энэ намын бодлого яалт ч үгүй уруудсаных
Засгийн газарт сүртэй нөлөө үзүүлж чадахгүй ганц нэг суудалтай намууд төдийгүй бие даагчид өөрсдийн эрх ашигт нийцэх, олон нийтэд таалагдах зүйлсээ хийгээд юун эх орон, ард түмэн, ковидоос хамгаалах манатай л байна.
Үндсэндээ Засгийн газрыг бүрдүүлж буй будлиу хэдийн байгаа үнэн төрх энэ. Гэсэн ч УИХ-ын гишүүн л бол гишүүн учраас яалт үгүй тэд төрийн эрх барьж, бодлого шийдвэр гаргалцаж явна. Гол нь өөдтэй, шийдтэй, санаачилгатай юм өнөөг хүртэл нэгээхэн ч алга. Ковидоос сэргийлэх болон хамгаалахтай холбоотой асуудал үүсэнгүүт Шадар сайд, УОК-ын дарга, Нийслэлийн Засаг дарга нар нь нуруу нуруугаа харуулж сууцгаагаад, дор дороо нэг нэг юм гоншигоноод, тал талд дур дураараа шийдвэр гаргаад явж өгнө шүү дээ. Тэгж байтал нь Эрүүл мэндийн сайдтайгаа ХӨСҮТ-ийн удирдлага, эмч нар нь санал зөрөөд тэс хөндлөн хараад хэвтэцгээчихнэ. Тэгээд бас болоогүй ээ, УИХ-ын гишүүд нь зунжин, намаржин боловсруулсан хуулиа өргөн барих болтол нэг хэсэг нь Эдийн засгаа эрчимжүүлэх нэрээр байгаль дэлхий, уул усаа ухуулж, сэндийлүүлэх, ан амьтан, ургамлынхаа амиыг таслах, тусгай хамгаалалттай газар нутгаасаа чөлөөлөх хуулийн төсөл ичих ч үгүй бариад зогсож байна. Нөгөө хэсэг нь гаднын иргэдэд хэдэн халтар төгрөгөөр Монгол Улсад оршин суух эрх олгоход буруудаад байх юм байхгүй гэж байна. Эдийн засгаа сэргээнэ, хэдэн төгрөг олно л гэвэл эх орон, газар нутгаа ч зарахад бэлэн гишүүд Төрийн ордонд холхиж байгаа нь дээрх хоёр хуулийн төслөөс л тодхон харагдана.
Бүрэн эрхэт байдал хийгээд тусгаар тогтнол, газар нутаг, үнэт зүйлээ бусдад бадар болгон барин байж мөнгө олох тухай эдгээр хуулийн төслийг хэн нэгэн санаачилдаг юмаа гэхэд түүнийг нь боловсруулж өгөөд төсөл болгон УИХ-д танилцуулахад бэлгэн болтол нь зөвлөж, бэлдэлцэж байгаа хуульчид, зөвлөхүүд, гарын үсэг зуран зөвшөөрч байгаа УИХ-ын гишүүд, Ажлын хэсгийнхнийг нь юу гэж ойлгох вэ. Төрийн эсрэг хууль батлуулахаар санаархсан гэж үзэхэд буруудахгүй баймаар.
Эдийн засгаа сэргээнэ, хэдэн төгрөг олно л гэвэл эх орон, газар нутгаа ч зарахад бэлэн гишүүд Төрийн ордонд холхиж байгаа нь дээрх хоёр хуулийн төслөөс л тодхон харагдана
Үүний дээр Ерөнхийлөгч нь нэг газраас нь булгалж, сугалж нөгөө газар нь суулгахыгаа мод тарих үндэсний хөтөлбөр хэмээн зарлаж, төрийн албыг тэр чигт нь ажиллах хүчээ болгочихоод зогсож байна. Ерөнхийлөгч болсноосоо хойш тэр хэд хэдэн удаа гаднын томчуудтай утсаар ярьлаа, хэдэн уул, овоогоо тахилаа, энэ хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Өөрөөр гавьтай хийгээд гавьяатай юм Ерөнхийлөгч болсноосоо хойш ер цухуйлгасангүй. Ерөнхий сайд байхдаа хэлдэг байсан “Хариуцлагын сэлмээ сугална”, “Хамтдаа л хариуцлагаа хүлээнэ” гэх мэт уран цэцэн үгс нь гарахаа ч байж.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ албаа авсныхаа дараа салбар бүрийн төлөөлөлтэй өглөөний уулзалт хийж байна хэмээн очсон газар бүртээ “Шорвог мэт гашуун үгээ би хэлсээр л байх болно” хэмээсхийж байгаад тэгсхийгээд намжсан. Ингээд Шадар сайд хийгээд Нийслэлийн Засаг дарга тэргүүтэй биесээ “үздэггүй” томчуудтай хэсэг “зууралдаж” байгаад барахгүйгээ мэдсэн үү, яасан орхисон. За тэгээд ковидгүй зун, наадам, намар гэж хэсэг сурталчилсан ч тусыг эс олж, тэрүүхэндээ хэдүүлэхнээ наадамлаад амжсан. Ингэж байтал Замын-Үүдийн ариутгалын хаалга, ачаа барааны гацаа, бөглөрөл гэх том сэдэв босож ирж, тэр хавиар хэсэг манаргасан ч тэндэхийн “Вант Улс”-ын эсрэг хүчгүйдээд Улаанбаатар руугаа буцсан. Ирснийхээ дараа “ах”-ыгаа илгээж, тэндэхийн дархалсан гэгдэх дарга нарыг албан тушаалаас нь буулгаж, АТГ-т шалгуулахаар баривчлуулаад илч төлөөлөгчдөө томилсон. Гэсэн ч өнөөг Замын-Үүд дэх асуудал бүрэн шийдэгдээгүй, нөхцөл байдал нь тэр үеийнхээсээ дээрдээгүй л байна. Ийн хүүхэд, нохой шуугиулсныхаа дараа уул овоо нууцхан тахиад, нам жим амьдарч байснаа гэнэт “Цахим үндэстэн” шоу төв талбайдаа зохион байгуулж, хэдэн зуун хүн цуглуулаад үг хэлж, зүрх сэтгэлийг нь хөдөлгөж өгөөд, талбай дүүрэн бүжиг, таанц болгосон. Юун коронавирусийн дэглэм, хүн хороондын зай, дельта, мутаци вирус... Тал талд ах дүүстэйгээ ч уулзахаас цэрвэн дэглэм сахиж буй монголчуудынхаа нүдэн дээр Ерөнхий сайд нь толгойлоод бут авч, бүгдээрээ нийлнэ гэдгийг үзүүлж өгсөн.
Энэ Засгийн газар удахгүй унах нь дамжиггүй, гэхдээ монголчуудад тохиох хамгийн муу бодлоготой нь тэд л байгаасай
Энэ мэтээр энэ Засгийн газраас өнгөтэй өөдтэй гэчихээр юм өнгөрсөн хэдэн сард лав цухуйсангүй. Эдийн засаг нь элгээрээ хэвтэж, ард иргэд нь ковидын хор уршигт нэрвэгдэн өвчиндөө шаналж, өдөрт хамгийн цөөндөө 10 хүн коронавирусийн оноштойгоор амиа алдаж байхад манай засгийнхан “Казино байгуулна, бооцоот морины уралдаан зохион байгуулна, мансууруулах төрлийн өвс, ургамлыг зөвшөөрсөн хэсэгт тарьж, ургуулна. Зэрлэг амьтдаа харийнхнаар агнуулах тоог өмнөхөөс нь хоёр дахин нэмүүлнэ, тусгай хамгаалалттай газар нутгаасаа алт тэргүүтэй ашигт малтмал олборлуулахаар улсын хамгаалалтаас гаргана. Ингэснээр эдийн засаг сайжирна” хэмээгээд сууж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар, УИХ тэргүүтэй төр түшиж байгаа бүх түвшинд бодлого, нэгдэл, мэдлэг, цэгц алга. Энэ Засгийн газар удахгүй унах нь дамжиггүй, гэхдээ монголчуудад тохиох хамгийн муу бодлоготой нь тэд л байгаасай.
Тал талд ах дүүстэйгээ ч уулзахаас цэрвэн дэглэм сахиж буй монголчуудынхаа нүдэн дээр Ерөнхий сайд нь толгойлоод бут авч, бүгдээрээ нийлнэ гэдгийг үзүүлж өгсөн
| УНАХ НЬ ТОДОРХОЙ ЗАСГААС УНХИАТАЙ БОДЛОГО НЭГ Ч ГАРАХГҮЙ НЬ ДЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |