"Шахмал биш зүгээр шигшсэн нүүрс яаралтай нийлүүл. Хэрвээ бас чадахгүй бол түүхий нүүрсээ чөлөөтэй хот руу оруулж заруул аа. Хөлдөж үхэлтэй биш"
ХҮН-Б.Найдалаа
Манайхан “Цол дагаж бяр” гэж ярьцгаадаг. Гэтэл УИХ-д суудалтай, улс төрийн гуравдагч хүчин болж “цол” нэмсэн ХҮН бяр орсонгүй. Харин ч эсрэгээрээ тус намаас популист үнэр нэвт ханхлах болж, үг, үйлдэл нь “гудамж” руу чиглэх болов. Ялангуяа УИХ-ын нөхөн сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш ХҮН-д оролцохгүй асуудал, мэдэхгүй сэдэв, шүүмжлэхгүй нийгмийн үзэгдэл гэж үгүй боллоо. Парламентад нэг суудалтай намд дахиад нэг суудал хэрэгтэй юу, гэвэл хэрэгтэй, нөхөн сонгууль боломж мөн үү, мөн, сөрөг хүчин байх ёстой юу, ёстой. Гэхдээ ийм байлаа гээд хэт попорч, улайрах нь түмэнд тоогдож эхэлж байсан үнэлэмжийг нь унагаж ч мэдэх юм.
ХҮН-ын Б.Найдалаа УИХ-ын нөхөн сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж буй. Дөрвөн жил хэлгүй суусаар бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан хэдэн арван гишүүдийн дэргэд бол нэр нь нийтэд эчнээ танил болсон нэгэн. Энэ ч утгаараа Б.Найдалаа энэ удаагийн нөхөн сонгуульд ихээхэн ач холбогдол өгч, улайрч байгаа нь хэлж буй үг, гаргаж буй үйлдлээс нь илт.
Сонгуулийн сурталчилгаа эхлэхийн өмнөөс л ард түмэнд таалагдах сэдвээр цахим орчинд идэвхтэй дуугарч эхэлсэн. Тухайлбал, “Машин ачдагийг зүгээр л зогсоо, болиул. Мөнгө олж болохоор л юм байвал төсвөөс санхүүждэг, нэг хурган дарга зөвшөөрөл өгдөг гоё нэртэй хууль журмын халхавчтай хаалттай бизнес болгочих юм” хэмээн популист үг цухалзуулж эхэлсэн.
Мөн өнгөрсөн сарын дундуур МУГТ Д.Цэндбаатар, Монголын Боксын холбоо хоёрын маргаан ид шуугиан тарьж байх үед Б.Найдалаа чимээгүй өнгөрөөгүй. “Цэндбаатар бол эгэл жирийн авьяастан, хөдөлмөрлөж өөрийгөө бүтээсэн энгийн залуу хүн. Гэхдээ сөгдсөн Монгол. Ажиллах, бүтээх хүнийг хурган даргад сөгдүүлдэг нийгэм болжээ...харамсалтай. ЖДҮ, гудамжны худалдаа эрхлэгчид бүгд яг ингэж тойрч, мөргөж зөвшөөрлөө авдаг даа. Мөн байгаа биз” хэмээн пост бичиж, Д.Цэндбаатарын Боксын холбоонд мөргөж буй зургийн хамт нийтэлж байв.
Анзаарвал, “Хөөрхий ард түмэн минь, хурган дарга нар, хүнээ хөсөр хаядаг төр л бүх зүйлд буруутай” гэсэн популист хандлага л нэвт ханхлаад байгаа юм л даа.
Түүнчлэн, өнгөрсөн сарын сүүлийн 10 хоногт улс даяар шатахуун хомсдож, шар гэрэл нь анивчсан автомашинууд авто зам дээр зогсоход хүрсэн. Энэ асуудлыг хамгийн түрүүнд өлгөж авч, улс төржүүлсэн нь ХҮН-ынхан. Б.Найдалаа гэхэд л “Бензин хомсдох, цахилгаанаа таслуулах нь ойлгомжтой зүйл шүү дээ. Ойр зуурын хэрүүлхэн “тэмцэгч” улс төр, амиа бодож өөртөө мөнгө хийхээс өөр зүйл боддоггүй хүмүүс олноороо төр түшээд эхэлбэл үр дүн нь энэ. Энэ зөвхөн эхлэл” хэмээн мэдэгдэж байв. Улмаар нөхөн сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн захын хороодоор морьтой шогшуулж, сонгуулийн сурталчилгаагаа хийсэн. Ингэхдээ “Бензин тасарсан ч морьтойгоо” хэмээн их л додигор явж харагдсан.
Өчигдрөөс шахмал түлшний дарааллын асуудалд ХҮН-ынхан идэвхийлэн оролцож эхэллээ.
Б.Найдалаа “Иргэд түлшгүй гал алдаж, хүнд байна шүү. Том жижиг дарга нар очиж үз. Монгол төр иргэдээ хөсөр хаяхаа зогсоо!!!” хэмээн төрийн ордноос мэдэгдэл хийсэн. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шахмал түлшний хомсдол, олголт, оочер дарааллын асуудлаар асуулга тавихаа мэдэгдсэн.
Буруу санаагүй бол ХҮН өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Энхбатыг нэр дэвшүүлэхдээ “Нийгэмдээ гэрэл асаацгаая” гэх уриатай оролцож байсан. Гэтэл одоо үг, үйлдэл нь харанхуй руу л тэмүүлээд байх шиг харагдах болов. Жишээ нь, "Түүхий нүүрсээ оруулж ир, хөлдлөө" гэдэг өгүүлбэр бол УИХ-д нэр дэвшиж байгаа хүний амнаас яаран унах зохимжгүй өгүүлбэр л дээ. Улаанбаатар хот хэдэн мянган хүний амь нас, эрүүл мэндийг утаагаар хохироосныхоо дараа арай л гэж нэг шийдэл гаргаж, утаанаасаа бага боловч салаад буй. Хэрвээ одоо эргээд түүхий нүүрсээ хэрэглээд эхэлбэл бид хөгжих биш эсрэгээрээ ухарч буй үйлдэл болно.
Харин УИХ-ын гишүүн Т.Доржхандын хувьд, “Цахим үндэстэн” шоуны дараа “Сонгуулийн өмнө сүржигнэж, иргэдээ гэрт нь хорьж, бизнесээ хаан, залуусын жагсаалыг тараадаг, сонгууль дуусахаар өөрсдөө шоуддаг байж болохгүй. Дэлхий даяар дельтагаас болгоомжилж дэглэмээ тууштай мөрдөж байхад ажилгүй, орлогогүй, хадгаламжгүй, халамжийн улсын Засгийн газрын хариуцлага үйлдэл энэ. Эрх баригчид цамаан, аархуу байна даа” хэмээн жиргэж байв.
Шатахууны хомсдолын асуудал дээр “Бензиний хязгаарлалтаас шалтгаалж бүх барааны үнэ өсөх болно. Ердөө гурван сарын дараа цахилгаан, дулаан гээд төрийн халамж зогсохоор ажилгүй, орлогогүй иргэд үнийн өсөлтийн хэрхэн давах билээ. Засгийн газар төсвийн мөнгөөр элдэв шоу хийхээ зогсоож, бодит эдийн засгийн хүндрэлтэйгээ нүүр тул. Хөршүүд руугаа яаралтай айлчил, ярилц, шийд!!!” хэмээн уурсангуй мэдэгдсэн.
Ингээд харвал, ХҮН-ынхан, ялангуяа Б.Найдалаа, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар цахим орчинд ч, гудамжинд ч зөвхөн өөрсдийгөө ард түмний төлөөлөл мэт ойлгуулж, асуудал бүхнийг шүүмжилж, Улаанбаатар хотын тэн хагасаас илүүд нь борог амьдрал байдаг гэдгийг сая нэг ухаарсан аятай явах болж. Болохгүй, бүтэхгүйг шүүмжлэх, сөрөг хүчний хувиар дуугарах нь зөв ч гэлээ энэ мэтээр тунг нь хэтрүүлчихвэл "попролт" болчихож байгаа юм. Уг нь УИХ-д суудалтай болж, Ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл оролцоод амжсан ХҮН-д зөв явбал ирээдүй бий. Өнгөрсөн 10 жилийн түүхэндээ Т.Ганболд, С.Ганбаатар гээд хэд хэдэн удаа бутрах шахаж, эргэж нэгдэж, сая нэг хөл дээрээ цэх зогсож эхэлж байна. Харин энэ мэтээр гарц гаргалгаагүй шүүмжилж, гудамжинд жагсаж, жирийн иргэдээр бамбай хийж, үүгээрээ нэр хүндээ өсгөөд эхэлбэл буцаад л уруудна гэсэн үг.
| ПОП ХҮН |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |