“Эрдэнэт” үйлдвэрийн мөнгийг ёроолгүй юм шиг завшиж, бусадтай бүлэглэн халаасалж, дураараа дургиж, дунд чөмгөөрөө наргисан тус үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн хэргийг цаг алдалгүй шалгах ёстой бус уу. Түүний охин Б.Буянжаргалынхаа сургалтын төлбөр болох 102 сая 385 мянган төгрөгийг Канадын Торонтогийн Их сургууль руу “Эрдэнэт” үйлдвэрийн данснаас шилжүүлсэн хөдөлшгүй, ноцтой баримт ил болоод хоёр он дамжих нь. Гэтэл төрийн өмчит үйлдвэрийн мөнгөөр нэг биш удаа тоглож, хувьдаа завшиж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан Х.Бадамсүрэнгийн хэрэг царцаж, гацаанд орчихлоо.
“Эрдэнэт” үйлдвэрийн мөнгийг ёроолгүй юм шиг завшиж, бусадтай бүлэглэн халаасалж, дураараа дургиж, дунд чөмгөөрөө наргисан тус үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн хэргийг цаг алдалгүй шалгах ёстой бус уу.
.jpg)
Х.Бадамсүрэн 2016 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар очсоноос хойш түүний тансаглал хэрээс хэтэрч, өнөөдрийг хүртэл төсвийн хөрөнгөөр дураараа дургисан баримт нь ил болсоор байна. Тэрбээр захирлын суудалд суусан дариудаа 01 тоот тушаалаар 300 саяар шинэ “Лексус-570” маркийн автомашин худалдан авч байлаа.
Тус үйлдвэрийн шилэн дансны мэдээллээр Х.Бадамсүрэн нь хувийн орон сууцаа тохижуулсан, хагас тэрбумын үнэтэй автомашин, мөнгөн аяга, массажны сандал, уран зураг, согтууруулах ундаа худалдаж авахыг зэхсэн гээд тэрбум, тэрбумаар тоологдох хөрөнгийг хувьдаа завшсан нь ил болоод хоёр жил болж байна. Тэрбээр төрийн өмчит компанийн 200 орчим сая төгрөгөөр хувийн орон сууцаа тохижуулж, гурван унтлагын өрөөндөө тус бүр 10 саяын иж бүрдэл, ажлын өрөөгөө 8.6 саяын тавилгаар тохижуулсан гэх баримт бий. Харин өөрийнхөө өрөөнд “MELODIA” брэндийн унтлагын өрөөний тансаг иж бүрдлийг 25.5 сая, 15 сая төгрөгөөр хувцасны шүүгээ, 8.1 сая төгрөгөөр бусад тавилга авсан байдаг. Түүнчлэн “DONATELLO” брэндийн буйданг 21.5 сая төгрөгөөр, “MELODIA” брэндийн зочны өрөөний тавилгыг 20 сая төгрөгөөр, жижиг ширээ 3.2 саяар тус тус авсан нь гэрэл зурагтайгаа дэлгэгдсэн. Байраа тохижуулахаас өмнө 24 сая төгрөгөөр засвар хийлгэсэн байдаг. Энэ мэтчилэн “Эрдэнэт” үйлдвэрийн мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан гэх түүний баримтууд зузаан дэвтэр дүүргэдэг билээ.
Тэрбээр захирлын суудалд суусан дариудаа 01 тоот тушаалаар 300 саяар шинэ “Лексус-570” маркийн автомашин худалдан авч байлаа
Түүнчлэн гурван жилийн өмнө “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэн Улаанбаатар хотод амьдрах тансаг зэрэглэлийн байшин худалдаж авсан гэх баримт бий. Тухайн үед олны хэл, амнаас айгаад орон сууцандаа орж чадаагүй гэдэг. Тодруулбал, Зайсанд байх “Жарден” хотхонд нийт дөрөв тэрбум төгрөгөөр 202, 302 тоот орон сууцыг гараашийн хамт худалдан авч, үйлдвэрийн үндсэн хөрөнгөнд бүртгэсэн гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарч байлаа. Ус, дулаан СӨХ-ны төлбөрт гэхэд л 2018-2019 онд нийт 11.9 сая төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр”-ээс гаргасан байдаг. Түүний жилийн орлого нь хэд дахин өссөн, хадгаламж нь хэдэн саяар нэмэгдсэн гэх мэдээллүүд хэвлэлийн хуудаснаа хөвөрч байгаад “нам” дарагдаад жил тойрох нь.

Ингэхдээ сар бүр 6-12 сая төгрөгийг бэлнээр авч байсан юм. Өөрөөр хэлбэл, Х.Бадамсүрэн төрийн өмчит компанийн мөнгийг өөрийн гар, хөл бологсдоор дамжуулан “сааж” халаасаа түнтийлгэж, мөнгө угааж байж болзошгүй нөхцөл байдал илрээд байгаа билээ.
“Эрдэнэт” үйлдвэрт “үүрлэсэн” бүлэглэлийг таслан зогсоож, саалийн ганц үнээгээ Х.Бадамсүрэнгээс салгах цаг нь болоогүй юу. “Эрдэнэт” үйлдвэр Х.Бадамсүрэнд өртэй мэт “бөхөлзөж”, барагдахгүй тансаглалд нь “боомилуулж” байна.
| Саалийн ганц үнээгээ Х.Бадамсүрэнгээс салгаж, түүний бүлэглэлийн хэргийг шалгах цаг нь болоогүй юу |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |