Монголын улс төр уугьж эхэллээ. Энэ намрын улс төрд гал авалцах нь. Тэр гал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайд асан Сү.Батболд нарын дунд асах нь уугьж буй утаанаас нь илэрхий үнэртэж байна. Бүх шатанд ноёрхлоо тогтоож, Монголын “эзэн” болсон МАН энэ намар намын жинхэнэ эзэн хэн байх вэ, гэдгээ эцэслэнэ гэсэн үг. Хэн ялсан нь ирэх гурван жил өөрийн дүрмээр тоглож, хөгжмөө захиална. Төрөө түймэрдэж, Засгаа "шатаачихгүй" л байгаасай, тэр гал.
Жаран бутархай, түмэн хагархай байсан МАН одоо хоёр хэсэгт хуваагджээ. Нэг тал нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний сайдаж муудаж, салах дээрээ ч тулж үзсэн сайн ах У.Хүрэлсүх. Ерөнхийдөө дунд ба залуу үеийнхний нэгдэл, залуу эзэд. Нөгөө тал нь Ерөнхий сайд асан Сү.Батболдын “МГИМО” болон М.Энхболдын “Хотынхон” буюу хожмынхоор “32-ынхон”. Хуучин эзэд гэсэн үг. Сү.Батболд, М.Энхболд нарын хувьд тус тусдаа явсаар залуучууддаа идүүлж дуусах уу, нэгдэж зүтгээд улс төр дахь насаа уртасгах нь уу гэдэг сонголтыг хийжээ гэсэн үг. Харин хуучин нь эргэж засаглах уу, шинэ нь үргэлжлүүлэн засаглах уу. Үндсэндээ эдний дунд энэ намрын улс төрийн их гал авалцана.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зөвлөхөөр болсон нь намрын улс төрд гал дүрэлзэхийн дохио. Хөгшин нь залуудаа, хуучин нь шинэдээ зөвлөх нь, мэддэг чаддагаа зааж сургах нь байдаг, байж болох үзэгдэл ч Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёрын хувьд зөвлөх, зөвлүүлэх гэхээсээ илүү хэн хэндээ харилцан ашигтай, хамтын ажиллагаа гэж болмоор. Нэг ёсондоо Л.Оюун-Эрдэнэ экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэргэдээ авснаараа өөр лүү нь ирэх их түймрийг угтан цурамдаж байна гэсэн үг.
Х.Баттулгаар зөвлүүлэхээр болсон Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд шинэ, залуу, Сү.Батболд мэтийн акулуудын дэргэд аквариумын загас гэж дүгнэгдэж байсан ч энэ удаад сайн нүүлээ. Муугаар хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сөрөг хүчний хүнээр зөвлүүлэхээр болсон нь Сү.Батболдынхноос сүнсээ гартал айж байгаагын илрэл. Өөрөөр бол Х.Баттулга Сү.Батболдоос өөрийг нь хамгаалах хамгийн бат бөх хана ч байж мэднэ. Юу гэхээр, У.Хүрэлсүх огцрохоор болж, УИХ-ын чуулганаар эл асуудлыг хэлэлцэж байх үед Х.Баттулга “Тусгаар Монгол Улсыг эзэгнэн дарлах гэсэн бүлэглэл, бүр тодорхой хэлэх юм бол УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна. Өнөөдөр Оюутолгой төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль, хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь Сүхбаатарын Батболд гэдгийг хаа хаанаа тогтоогоод эхэлсэн. Ийм учраас төр Монголын төрийг хямрааж, Монголын ард түмний сонголтыг нухчин дарах ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлээд эхэллээ” хэмээн индэр дээрээс чанга дуугаар хэлсэн. Зүгээр ч нэг хэлээд зогсоогүй хууль хяналтынхнаар оролдуулаад ч амжсан гэх. Тэгэхээр Х.Баттулга бол Сү.Батболдыг зөрж чадах нэг хүч мөн.
Хоёрдож, Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг дэргэдээ орогнуулснаараа хэрвээ асуудал хурцдаж, огцрох эсэх асуудал УИХ дээр орж ирвэл АН-ын бүлгийн талыг хяналтдаа байлгах боломжтой болж байна гэсэн үг. Х.Баттулга Төрийн тэргүүнээс буусан ч АН бүлэг дахь нөлөөллөө алдаагүй гэдгийг санах ёстой.
Л.Оюун-Эрдэнэд зөвлөхөөр болсон Х.Баттулгын хувьд Л.Оюун-Эрдэнэ хамгийн аюулгүй хорогдох байр. Ерөнхийлөгч байхуйдаа олон өстөнтэй болсон, өстнүүдээсээ илүү эрх мэдлийг түшиж гэмээнэ түр аюулгүй байх, дараа дараагийн нүүдлээ тунгаах зав зай гарч ирнэ. Эс бөгөөс түүнд оффшор данс, харь орон дахь хаус гээд шорон зүг олон зам зурайна. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд одоогоор эрх мэдэл байгаа. Шүүх, прокурор, тагнуул, цагдаа гээд хууль хяналтад хамгаалалтаа сайжруулсан Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгын хувьд төрийн хамгаалалт л гэсэн үг . Ингээд харвал Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга хоёрын хоршил хэн хэндээ харилцан ашигтай.
Сү.Батболд, М.Энхболд нарын хувьд У.Хүрэлсүхийг ч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ч эрх мэдлийн тэргүүнд байлгах сонирхолгүй, анхнаасаа ч байгаагүй. М.Энхболдын хувьд Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх нарт хэт саймширч, дүүгээ гэж андуурч явсан үе бий. Даанч хэтэрхий итгэснээсээ болж намын дарга, УИХ-ын даргын суудлаа аль алиныг нь алдсан. Одоо дахиад итгэх гэнэн нь М.Энхболд биш. Сү.Батболдын хувьд ч ялгаагүй. Ялангуяа сүүлийн үед Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Оюутолгойгоор оролдох болсон нь түүний толгойны өвчин болж байгаа гэх. Бас нэг том шалтгаан нь, У.Хүрэлсүх танхимаараа огцорч, Л.Оюун-Эрдэнэ танхимаа бүрдүүлэх үедээ М.Энхболд болон Сү.Батболдын фракцад сайдын хувь хүртээгээгүй нь шинэ болон хуучин үеийнхний хооронд ширүүн маргаан дэгдээсэн гэх мэдээлэл бий.
Сүүлийн хоёр жил ажин түжин байсан Сү.Батболд болон М.Энхболдынхон энэ мэт шалтгаанаар одоо хөдөлж эхэлнэ. УИХ, Орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг харзнаж, хөдлөхөө азнасан. Одоо МАН бүх шатанд ноёрхлоо тогтоосон учраас хүлээх шаардлагагүй, харин ч цаг алдалгүй намаа гартаа авах нь хуучин эздийн хүсэж буй зүйл. Сү.Батболд, М.Энхболд нарын аль алинд нь улс төрийн тайзан дээр оршин тогтнох хугацаа бага үлдсэн. Одоо л МАН-ыг гартаа авч, фракцынхнаа хоолонд оруулахгүй бол цаашдын ирээдүй нь бүрхэнэ.
Ингээд харвал энэ намрын улс төрд их гал дүрэлзэх нь ээ.
| ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ СҮ.БАТБОЛДООС АЙЖ БАЙНА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |