Олон “ааштай” хаврын тэнгэр шиг оргож, буцсан УОК, Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас оновчтой шийдвэр ер гарсангүй. Угтаа бол урт хугацааны тактик, судалгаа, шинжилгээнд тулгуурласан зөв бодлого монголчуудад ус агаар мэт дутагдаж байна. “Баруун гараараа барьсан гэрээ, зүүн гараараа нураах”-ын үлгэрээр хийснээ баллах юм. Өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлийг нийт долоон удаа тогтоож энэ хугацаанд хатуу хөл хорионы дэглэм мөрдүүлж коронавирусийн халдварын тархалтыг хэчнээн сайхан барилаа даа. Харин сүүлийн хоёр сар тэд цар тахлын халдварыг таслан зогсоох биш тараах чиглэлээр ажиллаад байгаа мэт л харагдана. Халдварын голомт болсон Улаанбаатар хотоос орон нутгаа бүрэн тусгаарлаж, 21 аймагтаа коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлж чадсан.
Гэвч хамгийн жигтэй нь тэд делта вирус гарчихаад байхад хөл хорионы дэглэмээ сулруулж, орон нутагт зорчих замаа нээсэн. Улмаар удаан хугацаанд “дөнгөлүүлсэн” ард иргэд цацсан шагай шиг дөрвөн зүг, найман зовхист руу тарцгаасан. Худалч хүнд айл бүхэнд найр, дов бүхэнд наадам болсон. Үүний үр дүнд одоо орон нутгаас өдөрт коронавирусийн 1000 гаруй тохиолдол бүртгэгдэж байна. Найр наадам тэгширсэн намрын саруудад бүр илүү анхаарч хянамгай ажиллах ёстой байлаа. Зуны гурван сар Улаанбаатарт иргэд нь ч тэр, сайд дарга нар нь ч тэр эзгүй байв. Харин энэ хугацаанд эмнэлэгийн ажилчид, эрүүл мэндийн салбарынхан тэдний бодлогогүй шийдвэрийн “ялыг” үүрч, ачаалал нь дахин нэмэгдсэн юм. Ийнхүү Засгийн газар, УОК, Эрүүл мэндийн яамныхан халдвар тээгч болон энгийн иргэдээ өөрсдийн гараар “хольсон”. Улаанбаатар хот дотроо хөдөлгөөн нээсэн ч орон нутаг руу чиглэх гарцыг хаалттай хэвээр байлгах боломж тэдэнд байсан. Сэтгэл зүрхнийхээ дуудлагаар цугласан мянга мянган залуусын “No naadam”, уралдахгүй л бол үхэх гэж буй мэт уяач нарын бослогоос эхлээд багагүй эсэргүүцэлтэй тулсан учир гарц олж чадаагүй эрх баригчид монголын ард түмнийг зөнд нь орхиж, хөсөр хаясан. Дэлхий анхааруулж, дэргэд делта вирус орж ирчихээд байхад “Дээлээ өмс, хөдөө рүү зугаал” хэмээн уриалсаны учир юунд байв. Ар гэрийнхнийхээ гарт вартай үнс болж очсон, чандарлах зууханд хэдэн зуугаараа шатсэн иргэдийн амийг хэнээс нэхэх вэ. Их гурвал болсон УОК, Засгийн газар, Эрүүл мэндийн яам коронавирусээр нас барагсдын үхэлд хариуцлага хүлээх ёстой. Гэвч тэд хариуцлага хүлээх нь бүү хэл дахин “холих” ажиллагаандаа орлоо.
Хичээлийн шинэ жил эхэллээ. Нийслэлээс орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн татарч, хөдөөгөөс хотыг зорих урсгал эрс нэмэгдэв. Аргагүй дээ, үнэхээр л хичээл сургууль нь орж байгаа бол хүн бүхэн үр хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцасаас эхлээд бэлдэх зүйл олон. Иймээс тэд Улаанбаатар хотыг зорьж ирэхгүй гээд яах билээ. Тактикгүй “харалган” төрийн хар гайгаар коронавирусийн халдвар дахиад л нэмэгдэх нь. Халдварын голомтоос явуулсан иргэд, эрсдэл бага орон нутгийнхан Улаанбаатарт эргэн цуглалаа. Дэвтэр, ном, үзэг балхан бодсон иргэд делта вирусийн тухай ор тас мартаж дэлгүүр хэсэж, цэцэрлэгээр зугаалж явна. Өөрөөр хэлбэл, УОК, Засгийн газар, Эрүүл мэндийн яамныхан ард иргэдээрээ “тоглож” дуусаагүй байна. Тэр бүү хэл, тэд хүүхдүүдийн дунд цар тахлын халдварыг эрчимтэй тараах эрсдэлт нөхцөлийг бүрдүүллээ. Тухайлбал, ирэх есдүгээр сарын 1-нд хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлнэ. Хэрэв шийдвэр гаргагчид ухаантайсан бол эхлээд ахлах анги, хэд хоногийн дараа дунд, хамгийн сүүлд нь цэцэрлэгийг хичээллүүлэх зэргээр ажигалалт, туршилтын байдалтай, шат дараатайгаар үйл ажиллагааг нь эхлүүлэх байлаа. Аль нэг сургууль, цэцэрлэгээс коронавирус голомтловол тэд амаа барихаас өөрийг эс хийж чадна. Гаргасан шийдвэрүүд нь хоорондоо авцалдахгүй, ямар ч уялдаа холбоо байдаггүй нь харамсалтай.
Өөрөөр хэлбэл, УОК, Засгийн газар, Эрүүл мэндийн яамныхан ард иргэдээрээ “тоглож” дуусаагүй байна. Тэр бүү хэл, тэд хүүхдүүдийн дунд цар тахлын халдварыг эрчимтэй тараах эрсдэлт нөхцөлийг бүрдүүллээ.
Тухайлбал хичээл сургууль эхлүүлэхийг тушаасан атлаа өндөржүүлсэн бэлэн байдлыг энэ он дуустал сунгачихаж байгаа юм. Гамшигийн үеийн улбар шар түвшинд төрийн байгууллагууд 30 хувийн дүүргэлттэй ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл үлдсэн 70 хувь нь гэрээсээ, цахимаар ажиллах ёстой болж байна. Жишээлбэл, 10 багштай цэцэрлэгийн долоон багш нь ажлын байрандаа ирэх эрхгүй болчихоор үлдсэн гурван багш нь бүх анги, хүүхдүүддээ хичээл заах болж байгаа юм. Үр хүүхдээ харах, хичээл сургуулийнх нь бэлтгэлийн базаахаар ирсэн эцэг, эхчүүд буцахдаа мөн л халдварын тоогч нэмэх гол эх үүсвэр болоод буцна.
Өнгөрсөн хугацаанд ард иргэд, цар тахар хоёроо өөрсдийн гараар “зуурсан” УОК, Засгийн газар, Эрүүл мэндийн яамныхан зөв такит баримтлахгүй бол ядарсан иргэд чинь гэртээ, хүүхдүүд чинь сургууль цэцэрлэгтээ тусгаарлагдаж, хатуу хөл хорио тогтоох цаг чинь ойртсоор байна шүү. Улс орон нь эрдэмтэн мэргэдтэй, УОК нь эрдэмтдийн зөвлөлтэй бол тэднийхээ үгийг сонсож, гадны туршлагаас суралцаж, эх орныхоо хөрсөн дээр буух олигтойхон бодлого баримталж, даацтайхайн шийдвэр гарга. Эцсийн зорилго нь зөвийн төлөө жанжин шугамаа барьж алхах зориг, ухаангүй их гурвал минь мөрөн дээрх мөнчгөр чинь ажиллахгүй бол мөхлийн ирмэгт байна шүү, улс орон чинь.
| ЖАНЖИН ШУГАМГҮЙ “ИХ ГУРВАЛ” "ЖОНХУУ" ЗУУРСААР БАЙХ УУ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |