• Өнөөдөр 2024-05-16

Хүний эрхийн мэдрэмжтэй байж, АЖЛАА ХИЙЕ Х.НЯМБААТАР САЙД АА

2021-08-24,   817

            Хууль зүйн дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сүүлийн үед таг чиг болж, амралтаа авсан бололтой.
 
            Гэтэл түүний хариуцаж буй салбарт гэмт хэргийн гаралт өдрөөс өдөрт нэмэгдэж, нийгмийг цочроосон, чих сэртхийлгэм мэдээллүүд гарах болов. Тэр батугай иргэдийн аюулгүй байдал, амь насыг хамгаалах ёстой цагдаа нар иргэнээ хүнлэг бусаар зодож байхад Хууль зүйн сайд өөрийнхөө арьсыг хамгаалаад сууж байсан удаатай. Угтаа бол өнгөрсөн сарын 29-нд цагдаагийн алба хаагчид гавтай иргэнийг зодож, танхайрсан бичлэг нийтэд ил болсон. Бичлэгтэй зэрэгцээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт “Цагдаагийн алба хаагчид иргэдийг танхайрсан хэргийг яаралтай шалгаж, хуулийн хариуцлага тооц” гэх үүрэг, чиглэл өгсөн удаатай.
 

 Тухайн үед нь Хууль зүй дотоод хэргийн сайд өөрийгөө өмөөрч “Цагдаагийн байгууллагад хүний эрхийг дээдэлж, хүнлэг энэрэнгүй байж ажиллахыг үүрэг болгодог. Гэвч намайг сайд болохоос өмнө үеийн бичлэг олон нийтийн сүлжээнд тарааж байгаад харамсаж байна” хэмээн цахим хуудастаа жиргээд өнгөрсөн.

 
       Бүхэл бүтэн Хууль зүйн яамыг удирдаж. тэнд бугшсан идээ бээрийг шахах ёстой атал өөрийнхөө нүүрийг хамгаалж ийм мэдэгдэл хийсэн нь тун хариуцлагагүй байсан. Түүнээс мөн удалгүй “Мөнөөх хоёр цагдаагаас зодуулсан иргэд мөнгө нэхдэг байсан юм билээ” хэмээн салбараа авч үлдэх гэсэн ядсан арга хэрэглээд энэ асуудлыг нам жим болгочихсон. Иргэд загасны ой санамжтай болсон хойно нэг асуудлаар нөгөөг нь дарж, Хууль зүйн сайдын хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдлийг тэгс хийгээд л өнгөрөөчихсөн.
 
Гэтэл цагдаа нар ёс бус үйлдэл гаргаж, иргэдийг тохуурахдаг байдал хаа сайгүй гарсаар байна. Саяхан хотын гудамжинд ногоо зарахаар зогсож байсан ногоочдыг цагдаа нар хөөж тууж, ногоог нь хурааж байгаа зураг цахим орчинд дэлгэгдсэн. Энэ мэт энгийн иргэдийг дээрлэхдэг, тохуурахдаг цагдаа хууль хяналтын байгууллагынхан олон бий. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд нь өөрийн салбараа бугшсан идээ бээрийг өөгшүүлж, хариуцлага тооцох нь бүү хэл улаан нүүрээрээ хамгаалж, цахим орчинд “зад хэрэлддэг” түүгээрээ өөрийгөө болон салбараа хамгаалаад гарчихдаг нь  нууц биш юм. Угтаа бол Ерөнхий сайдын урдаа барьдаг ганц ах нь Хууль зүйн сайдад дэндүү жижигдэж байгаа дахин сануулах нь зүйн хэрэг биз ээ.
 

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт цахим орчинд хүүхнүүдтэй хов базаж, өөрийгөө өмөөрч суухаас өөр ажил салбарт нь бишгүй л байгаа. Авлига албан тушаалын гэмт хэргийн тоон үзүүлэлтээрээ дэлхийд сүүл мушгидаг орнуудын тоонд багтдаг хэр нь өнөөдрийг хүртэл тоон үзүүлэлт танилцуулж, цахимаар хов жив хөөцөлдсөнөөр өөр хууль эрх зүйн орчноо сайжруулах дорвитой ажил хийсэнгүй.

        Түүгээр ч зогсохгүй сонгууль болгоноор шоудож, олны анхаарал татдаг С.Зоригийн хэргийг өнөөдөр дахиад л ор тас хаячихлаа. Сүүлийн үед Хууль зүйн сайд салбарынхаа асуудалд анхаарах завгүй яваа сурагтай. Учир нь өөрийнх нь тойрогт өөрт нь мөр зэрэгцэж суух нөхөн сонгуульд санаа зовж, дээгүүр доогуур уулзалт тохироо хийгээд тунчиг завгүй байгаа гэнэ. Хууль, шүүхийн салбарт засаж залруулах, хийж хэрэгжүүлэх, шинэчлэх ажлууд асар олон байхад хов жив хөөцөлдөж явахын оронд ажлаа хийнэ үү Х.Нямбаатар сайд аа.
Учир нь өөрийнх нь тойрогт өөрт нь мөр зэрэгцэж суух нөхөн сонгуульд санаа зовж, дээгүүр доогуур уулзалт тохироо хийгээд тунчиг завгүй байгаа гэнэ. 
 

Хүний эрхийн мэдрэмжтэй байж, АЖЛАА ХИЙЕ Х.НЯМБААТАР САЙД АА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188