2019 оны зургадугаар сарын 17-ны өдөр. Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км авто замыг шинэчлэн барих ажил энэ өдөр эхэлж байлаа. Азийн хөгжлийн банкны 60 сая ам.долларын зээлээр уг авто замыг барихаар болж, дөрвөн компани гүйцэтгэхээр болсон билээ. Тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “2019 онд тус замыг ашиглалтад оруулна” хэмээн амлаж байсан түүхтэй. Хоёр он дамжиж, 2021 оны наймдугаар сарын 24-ний өдөртэй золгосон ч Дарханы зам ашиглалтад орсонгүй. Өнөөх л энхэл, донхол, иргэдийн амь нас, эд хөрөнгийг “залгисан” хэвээрээ байна, Л.Халтар сайд аа, Г.Дамдинням гишүүн ээ. Уржигдар, түүний өмнөх өдөр орсон бороо Дарханы замын шалгалтын хариуг хоёр цагийн дараа л өгч байна. Энд, тэндгүй нүх болж, усаар дүүрсэн энхэл, донхол замаар өдөрт 5-6 мянган автомашин зорчиж, эд хөрөнгөө эвдэж, эрүүл мэндээрээ хохирсоор л байх уу.
"Хоёр он дамжиж, 2021 оны наймдугаар сарын 24-ний өдөртэй золгосон ч Дарханы зам ашиглалтад орсонгүй".
Дарханы замын бүтээн байгуулалт болон ашиглалтад орох хугацааны талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хэлэхдээ “Европын сэргээн босголт банкны санхүүжилттэй замын бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн онд удааширсан. Нөхцөл байдалтай танилцахад замын шинэчлэлт, газар шорооны ажил сайн байна. Цар тахлын үед сумдын хязгаарлалт, хотоос гарах хөдөлгөөнийг хориглох, тэг зогсолт, олон хоног үргэлжилсэн бороо нөлөөлсөн ч замын гүйцэтгэгч компаниудад ажлаа сайн хийх шаардлага тавьж байна. Зарим инженер, алба хаагчийг солих, хүч нэмэх чиглэл өглөө. Өрөөнөөсөө ажлаа хийх дуртай инженерүүдийг ажлын талбайд ирж ажиллахыг анхаарууллаа. Олон ч удаа хэлж байна. Талбай дээр ажиллах хатуу сануулга өглөө. Монголын туслан гүйцэтгэгч компаниудын шүүмжлэлтэй тал нь олон ажлыг нэгэн зэрэг авч, хийж буй нэр зүүн ажил тарамддаг үзэгдэл байна. Иймд нэг сарын дотор хоцрогдлоо нөхөхийн тулд туслан гүйцэтгэгчдийн тоог нэмэх, Хятадын компани руу ажилчдаа солих сануулга бүхий албан бичиг явуулахаар төлөвлөж байна. Угтаа энд сайд нь оролцоод явах ажил биш, зөвлөх компаниуд хүн хүч, тоног төхөөрөмж, үйл ажиллагаандаа хяналт тавьж зохион байгуулах шаардлагатай юм. Зарим хүнд энэ талаар хатуухан сануулга хэллээ. Зөвлөх компаниуд гүйцэтгэгч компаниудад хяналт тавьж, шаардах ёстой. Монгол Улсын хэмжээнд авто замын ослыг Дарханы зам дээр “нааж” улс төржүүлж байгаа. Түр зам тавьснаар өмнөх жилүүдтэй харьцуулахад осол харьцангуй буурсан. Дарханы зам гэрээнд тусгагдсанаар 2022 оны аравдугаар сард ашиглалтад орно” хэмээн ярьсан байдаг. Угтаа түүний ярьсан, үүрэг өгч, чиглэл даалгасан ганц ч ажил “бүтсэнгүй”. Бахь байдгаараа, улаан шороо босож, тоос татсан, шавар шавхай дүүрсэн хөндий л байна.
Дарханы зам гэрээнд тусгагдсанаар 2022 оны аравдугаар сард ашиглалтад орно
Харин Дархан-Уул аймгийн иргэдийн төлөө чуулганы хойморт Засгийн газраас хариуцлага нэхээд хоёр гараа гозолзуулж, энхэл, донхол замаар давхисан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн төлөө дөрвөн мөчөөрөө тэмцэж байх ёстой УИХ-ын гишүүн Г.Дамдинням юу хийж байна вэ.
| Энхэл, донхол Дарханы зам иргэдийн амь, эд хөрөнгийг “залгисан” хэвээрээ байна, Л.Халтар сайд аа, Г.Дамдинням гишүүн ээ |
|
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |